Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх & М.Энхболд

2018-1-15
0
ЖИРГЭХ

 

Монголчууд, ялангуяа Улаанбаатарчууд 2018 оны нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийг тун тааруухан угтаж байна. Бензин шатахууны үнэ нэмэгдсэн ч олдоц нь ховор шатахуун түгээх станцууд дээр бөөн дараалал, дугаарлал. Товчхондоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бензин шатахууны үнийг Засгийн газраас тогтоох боломжгүй. Зах зээлийн эдийн засгийн зарчмаараа л зохицуулагдаад явах учиртай” гэж хэлснээс хойш бензин шатахуун импортлогчид “Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж” эхэлж байгаа нь энэ. Дэлхий нийтээрээ газрын тосны болон стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнтэй холбоотой бизнес эрхлэгчид улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавин энэхүү бизнесийг хийдэг жишиг бий. Гэтэл манайд эсрэгээрээ, олигархууд төрийн бодлогыг үл хүндэтгэсэн үйлдэл үзүүлдэг. Манай хойд хөрш  ОХУ-д  гэхэд л ийм төрлийн бизнес эрхлэгчдэдээ нэлээд чанга хяналт тавьдаг. Харин манай улс тус орноос олон зүйлийг хуулж авдаг мөртлөө  бензин шатахуун импортлогчдыг хариуцлагын тогтолцооноос хаяж орхидог нь өнөөдөр болоод байгаа үйл явцаас тодорхой харагдаж байна. Өнгөрөгч хоёрхон хоногийн дотор бензиний үнэ  260 төгрөгөөр нэмэгдэж 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 бензин өнөөдөр өглөө 1890 төгрөгөөр зарагдаж байгаа ч олдоц нь тун тааруухан байгаа юм.  

Харин бензин шатахуун импортлогчдыг эрхлүүлж толгой дээрээ гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатарт үүсээд байгаа энэхүү үнийн хөөрөгдөл, ард иргэдийн бухимдлыг мэдсэн ч мэдээгүй царайлан БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны нэгдүгээр сарын 15-17-нд БНСУ-д хийх албан ёсны айлчлалаа өнөөдрөөс эхлүүлээд байгаа.    

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурах зэрэг юм гэсэн.

 

Өнөөдөртөө хилийн дээс алхан санаа амар айчлал хийж яваа У.Хүрэлсүхийн засаг Цагаан сарын дараа онхолдож ч магадгүй нөхцөл үүсчхээд байгааг сануулах ёстой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гэж нөхөр гэнэтхэн ард түмэндээ жигтэйхэн хайр зарлаж, Оюутолгойг зогсоох хэрэгтэй гэж орилоод эхэлсэн нь цаанаа нарийн учиртай. Мань эр цаагуураа УИХ-ын дарга М.Энхболдын турхиралтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг мэрж эхэлж байгаа нь энэ. Үнэндээ Монгол Улсын засаг төр гэж завхарсан толхилцоон, хөшигний арын тохиролцоо, наймаалцал дээр тогтнодог болчихсон мафи, бүлэглэлүүдийн тэмцэлдээний талбар болоод байгааг ард түмэн зөндөө л харсан. Удахгүй бас нэгэн Засгийн газар хөрвөөхийг харж ч болзошгүй нөхцөл бүрэлдэж эхэллээ. Энэ бүхний эцэст зөвхөн ард түмэн л хохироод хоцордог. Өнөөдөр Засгийн газрыг ганхуулах алхмыг эхлүүлээд байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гэдэг нөхөх УИХ-ын дарга М.Энхболдтой л адилхан МАХН-ын дарга Н.Энхбаярын гараас зүүгдсээр Монголын улстөрд хөл тавьсан нэгэн. Харин өнөөдөр том босс Н.Энхбаярыг алгасан одоогийн эзэн УИХ-ын дарга М.Энхболдын түлхээсээр У.Хүрэлсүхийн Засгийн газраар оролдож эхлээд байгаагийн ард өөрөө Оюутолгойн элдэв тендер, эд зүйл, хоол хүнс шахах зэргээс сугарч хоцорсныхоо хонзонг авч байгаа гэдгийг нь яамных нь сайд Д.Сумьяабазараас эхлээд олон хүн шулуухан хэлж байгаа.

Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ард иргэдийнхээ амьдралын боломж, өнөөдрийн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэргийг тооцоололгүй, эдийн засгийн холч ухаанаар бус цэргийн хүний муйхар хар зоригоор бүхнийг тэс хөндлөн дайрч эхлээд байгаа нь улстөрийн өрсөлдөгчдөд нь өгөөш болж, тэртэй тэргүй өдрөөс өдөрт амьдралын баталгаагүй болж байгаа иргэдийн дургүйцлийг ч төрүүлж эхэллээ. Ядаж байхад УИХ-ын дарга М.Энхболдын талыг баримтлагч дарга нарыг халж сольж, төсвийн захиран зарцуулах эрхэнд нь халдаж байгаа нь “Гал дээр тос нэмсэн” хэрэг болж өөрийнх нь танхимыг хүчтэй ганхуулж эхэллээ. Сэлэнгэ зэрэг аймгийн Засаг даргын эрх мэдлийг хязгаарлаж, захиран зарцуулах хөрөнгө мөнгөнийх нь хэмжээг бууруулсан зэрэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Эдийн засгийн боловсрол муутай, бүхнийг муйхар хар хүчээр шийддэг, танхимынхаа сайд нартай зөвлөж ярилцдаггүй” гэсэн санаатай зэмлэлийг нийгэмд хурдтай тархахад ихээхэн үүрэг гүйцэтгэж эхлээд байна.

 

УИХ-ын дарга М.Энхболд хоёр гуравхан хоногийн өмнө л “Зууны мэдээ” сонинд У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би Засгаа авъя гэсэн илт худал ташаа, гүтгэлэг   гаргасан байна. Албан ёсоор уучлал гуйхгүй бол зохих газруудад нь хандана” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр байдал түүний хэлснээс өөрөөр эргэж эхлээд байна. Магадгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эзгүй хойгуур энэ эвгүй байдал яаж ч даамжирч болзошгүй. “Эдийн засгийн мэдлэг муутай, муйхар зоригоор бүхнийг шийддэг” хэмээгдээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Цагаан сарын дараа хөрвөөх үү. УИХ-ын дарга М.Энхболдын дараагийн нүүдэл чухам юу байх бол. Энэ бүхний хариултыг харах хүлээх, үнэлэлт дүгнэлт өгөх л үлдэж байна. Монголын улс төр, улстөрчид өө гэж...

Д.Энхтүвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (202.9.42.132)
    женко.топор 2 ыг эхлээд огцоруул дараа нь их хурал тарвал яасан юм
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    mongol ulsad odoo gishuun ene tertei uls toriin nam eroosoo ogt hereggui ene chin l ulsiin hogjild boon gai bul har chuluu bolj nam toirson heden har hereenuud ulsiin omch horongo tosviig idej bayn tansag amitas bolj suiruulj bna iimees taraa taraa bas dahin taraa!!!!!!!
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.31.99)
    Сэлэнгийн хужаа даргын эрх мэдлийг хязгаарлах нь зөв шүү.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    mongol ulsad odoo gishuun ene tertei uls toriin nam eroosoo ogt hereggui ene chin l ulsiin hogjild boon gai bul har chuluu bolj nam toirson heden har hereenuud ulsiin omch horongo tosviig idej bayn tansag amitas bolj suiruulj bna iimees taraa taraa bas dahin taraa!!!!!!!
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.212.119.250)
    Khurelsukh bol jinhene hagalan butargagch. Alban tushaal, erh medliin tuluu yu ch gej helj yaaj ch yavj chadah hun. Ter ard tumen, namiin nuhduduu amlaj bna geed baisan ni erduu l tuunii tavilt. Za tegeed Khurelsukh buugaad Enkhbold EC boloh ni uchuuhen ch gesen ahits bish uhralt.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.122.45)
    60TeRBUMIIHAN UHNAAGIIN HURAGIIG CHIMHEED ER HONI BOLGOOD TSAGAAN SARAAR UUTSAND TAVINDA A
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.100)
    Jenko bolon zi metiin AN iin zahialgaar zagdjav gegch hutsaad ehlej bna.MAN olon ZG solih tusam irged yaduurch buhimdaj AN iig songono gj tolovlojee.Erguu dagz AN zail
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (59.153.87.201)
    Засгаа соливол их хурал тарах хэрэгтэй
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.95.14)
    ЕР НЬ ТЭГЭЭД АН Ч БАЙ МАН, МАХН ЯЛГААГҮЙ, ЕРӨӨСӨӨ ЗАСАГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ ЮМ. МОНГОЛ ХҮНИЙ ЦУСАНД БАЙДАГ ШИГ БГАА ЮМ, ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ ЧИНГИС ХААНЫ ДАРАА МОНГОЛ ХААДУУД ЕРӨНХИЙДӨӨ Л 1-2 ЖИЛ БОЛГОН СОЛИГДОЖ БАЙСАН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭР ДЭЭШ ГАРСАН 1-ИЙГЭЭ ТАТАН УНАГАЖ ЯВДАГ, ЭВ НЭГДЭЛГҮЙ АРД ТҮМЭН ЮМАА. МАН ЕР НЬ ХҮРЭЛСҮХТЭЙ, СҮХГҮЙ АМЛАЛТААСАА УХАРЧ, ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛЫГ СҮЙРҮҮЛЖ ДУУСЛАА. ХАЙРАН ИТГЭЖ ӨГСӨН СОНГОЛТ МИНЬ??? ДАХИАД МАН-ЫГ ЯАЖ АЛТАН ГЖРГАЛДАЙ ШИГ АМЛАЛААС Ч СОНГОЛТОО ӨГӨХГҮЙ ЭЭЭЭ????
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Хотын залуу (43.228.131.110)
    Новш юмаа. Ядаөж ард иргэддээ итгэл өгөөд явчихгүй юм дандаа өөрсдийн эрх ашиг нэр төрөө бодоод улсаа алаад байх юм. гадагшаа гардаг юм билүү. Итгэд найдвар гэрэл гэээ бидэнд алга.
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • koi (41.85.161.187)
    Бүх хүнд зориулсан санал. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. и-мэйл vicentiasolaragmail.com vicentiasolaragmail.com Whatsapp 0033644664081
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (202.70.36.74)
    Энэ Хүрэлсүх МАХН-ыг 2 хувааж шархдуулсан,одоо МАН-ыг 2 хувааж булшлах үе ирлээ. хайрын сайхан өвөг дээдсийн нам . Одоо бүгдээрээ АН- дагаар орно.
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    6 цаг 36 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    7 цаг 10 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    7 цаг 19 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    7 цаг 21 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    7 цаг 44 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    8 цаг 0 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    8 цаг 22 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    9 цаг 33 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    9 цаг 51 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    10 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    10 цаг 47 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    10 цаг 58 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    11 цаг 2 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    11 цаг 34 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    11 цаг 37 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    11 цаг 54 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    12 цаг 28 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    13 цаг 53 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    14 цаг 33 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    14 цаг 53 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК