Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлсэн. Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзсан.
Харин одоо монгол иргэдтэй уулзаж байна.
Айлчлалын хөтөлбөрт БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийнхээ төлөөлөлтэй хийх уулзалт багтсан бөгөөд хот бүрээс иргэд иржээ.
Уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Ганболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогцолмаа нар оролцлоо.
Сэтгэгдэл (2)