Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тэрбишдагва: Засгийн газар ард түмний эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргах ёстой

2018-1-16
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цөөн хором ярилцлаа.

-Шатахууны үнэ нэмэгдэж байгаад олон нийт бухимдалтай хандаж байна. Энэ асуудалд Засгийн газраас шийдвэртэй алхам хийх ёстой гэж та бодож байна уу?

-Засгийн газар бензин шатахууны асуудлаар шийдвэртэй алхам хийх ёстой. Орлоготой болчихсон, алтны хэмжээ нэмэгдчихлээ, валютын нөөц өссөн гэж яриад байга мөртлөө ард түмний халаас руу гар дүрэх шаардлагагүй юм. Нялх хүүхдээс эхлээд өндөр настан хүртэл бүгд автобус унаагаар явдаг, машин тээврээр зорчдог үед бензиний үнэ нэмэгдэнэ гэдэг ард иргэдэд бүгдэд мэдрэгдэнэ гэсэн үг. Ард иргэдийн амьдрал сайнгүй үед дээрээс нь бензиний үнэ нэмэгдэнэ гэдэг яавч зөв шийдвэр биш шүү дээ. Шатахууны үнэ нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдлээ гэж үзэхэд бараа бүтээгдэхүүний үнэ 150 төгрөгөөр нэмэгддэг дүр зураг бий. Тиймээс Засгийн газар энэ асуудлаар ойрын хугацаанд нэгдсэн шийдвэр гаргах ёстой. Шахаж шаардана гэж бодож байгаа. Бензин шатахууны хэлэлцээр хийж болно шүү дээ.

-Бензин, шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Ашигт нь хязгаар тавьж болдоггүй юм уу?

-Аж ахуйн нэгж бол ашгийн байгууллага. Стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа Монголын Засгийн газар өөрсдийн хэлэлцээрийг хийж болно шүү дээ. Тэр ч байтугай дотоодын хувийн компаниудтай өрсөлдөхүйц хэмжээний төрийн компаниуд байгуулж болно шүү дээ. Өөрсдөө бензин шатахууны үнээ нэмж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа бол төр оролцож зохицуулах хэрэгтэй. Энэ асуудлаар бүлгийн хурал дээр хэлэлцсэн. Тодорхой саналууд гарч, ажил болгоод явна гэж бодож байна. Би дахиад хэлье, ард түмний халаасанд өдөр тутам нөлөөлдөг нефтийн бүтээгдэхүүний үнийг хэдэн монополь компаниуд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэмж байгаа бол ард түмний эрх ашгийн төлөө Засгийн газар зоригтой шийдвэр гаргах ёстой.

-Энэтхэгээс ирэх тэрбум ам.доллараар нефть боловсруулах үйлдвэр барина гэж ярьж байсан. Харин МАН-ын бүлэг дээр энэ орж ирэх тэрбум ам.долларыг өөр зүйлд зарцуулъя гэдэг санал гарсан гэж байсан. МАН эрх барьж байгаа энэ үед нефть боловсруулах үйлдвэр барьж чадна гэж та харж байна уу?

 

-Нефть боловсруулах үйлдвэр Сайншанд, Дорнод, Дарханд байна уу, хамаагүй. Гол нь заавал бид нефть боловсруулах үйлдвэртэй болох ёстой гэж би боддог. Түүхий нефть оруулж ирээд ч гэсэн бензин шатахууны үнийг хэмнэх боломж бий. Энэтхэгийн тэрбум ам.долларын асуудал яригдсан юм билээ. Гэхдээ нефть боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үзүүлэлт нь гарсан юм уу, нефтийн нөөцийн асуудал нь яригдсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Мэдээж үйлдвэр барих асуудлыг бүх талаар дэмжиж ажиллах нь зүйтэй. Энэ асуудлаа ярихгүй наана нь том ярих шаардлагагүй шүү дээ. Эгийн голын усан цахилгаан станц яригдаад арван жил боллоо. Нефтийн үйлдвэртэй болно гэж бас л хориод жил ярилаа. Тиймээс зарим гишүүд энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй гэдэг санал гаргасан юм билээ. Түүнээс биш өөр зүйлд энэ тэрбум ам.долларыг зарцуулна гэж бол яриагүй.

-Өнгөрсөн долоо хоногт Нэмэгдлийн тухай хууль батлагдлаа. Уг хуулиар ахмад настай депутатуудад сар бүр 100-200 мянган төгрөг, ахмад цолтон гавьяатуудад сар бүр 200 мянган төгрөг, “Цалинтай ээж” хөтөлбөр зэргээр халамжийн бодлого хамрах хүрээгээ тэлсээр л байна. Нэг хэсэг халамжийн бодлого хавтгайрлаа гэж шүүмжлэл дагуулж байсан үе бий. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Халамжийн бодлогын тухайд би хатуу байр суурьтай байдаг. Халамжийг авах ёстой хүмүүс нь л авах ёстой. Түүнээс биш халамжийг хавтгайруулж болохгүй. Төр нийгэмдээ зүтгэж, Монголын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан хүмүүсийг дэмжиж, шагнах нь зүйтэй ч гэсэн хэнд, ямар халамж олгох вэ гэдгээ ялгаж салгах хэрэгтэй. Нэр нь үл дурьдагдсан баатрууд гэдэг шиг нэр нь үл мэдэгдэх гавьяатнууд энэ нийгэмд зөндөө бий. Бидний өнөөгийн нийгэм дэх маш олон үйлдвэрийг барьж байгуулсан олон ахмад 400 мянган хүрэхгүй тэтгэвэр авч байгаа тохиолдол ч бий. Зарим нь яах вэ, нэг сая төгрөгийн ч тэтгэвэр авч байгаа нь бий. Гэхдээ цөөхөн шүү дээ. Тэдний тэтгэврийг 20 хувиар нэмлээ гэхэд сая төгрөгийн тэтгэвэртэй нь 200 мянган төгрөг нэмүүлж байхад 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад нь 60 мянган төгрөг нэмэгдэх жишээтэй. Энэ мэт зөрүүтэй бодлогоо төр эргэж харах ёстой юм.

-Татвар нэмсэн асуудалд та хэрхэн хандаж байгаа вэ?

-Далай ламыг нэг улсад айлчлах үеэр онгоцноос буучихаад явж байтал хэсэг хүмүүс тосоод зогсож байж. Яасан гэсэн бид их ядуу амьдарч байна. Тэгэхээр гайгүй амьдарч байгаа хүмүүсийг бидэн шиг болгоод өгөөч” гэсэн ёгт яриа байдаг шиг уул уурхай, эрчим хүч, барилгын компаниудад хүнд хөдөлмөр эрхэлж байгаа 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийнхээ цалингаас татвар авна гэдэг байж болохгүй ойлголт. Капитализмын үед “Татвар төлөх нь үнэн, үхэх нь үнэн” гэж үг байсан. Гэхдээ татварын орчноо сайжруулах, татвар төлдөг хүмүүсээ нэмэгдүүлэх бодлогыг анхаардаг байсан. Нийт олон хүнээс бага татвар авах уу, цөөн хүнээс өндөр татвар аваад үлдсэнийг нь ажилгүй болгох уу гэдгийг бодох ёстой. Эргээд түрүүний асуусан халамжийн бодлого руу орох уу гэдэг асуудал энд гарч ирж байгаа юм. Халамжаар амьдардаг улс болох биш бид ажилсаг монголчууд болмоор байгаа юм. Ажлын байраа нэмэгдүүлвэл улсын орлого ч нэмэгдэнэ шүү дээ. Энэ мэт төрийн бодлого хоорондоо уялдаа холбоотой байх нь чухал.

-Татварын нэмэгдлүүд болон бензин шатахууны үнэ нэмэгдсэн зэргээс үүдээд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу гэдэг асуудал хүртэл яригдаад эхэллээ?

-Засгийн газрыг огцруулах, огцруулахгүй тухай асуудлыг ярихаас өмнө ард түмний халаасанд өдөр тутам нөлөөлж байгаа шатахууны үнийн асуудлаа эхэлж ярих хэрэгтэй. Засгийн газар огцорчихвол эзэнгүй болно. Хариуцлага хүлээх, хариуцах эзэнгүй болчихно. Тэгэхээр заавал Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг энд ярихаас илүү асуудлуудаа шийдвэрлээд, ажлаа хийх ёстой гэдгийг сануулж, шахаж ажиллах нь зүйтэй. Засгийн газар огцорлоо гэхэд бүр л замбараагүй болно шүү дээ.

Ц.ТАМИР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (27.123.212.135)
    Алах юмсан новчнуудйг
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.160.36)
    Муусайн пиздануудыг яалтай ч билээ дээ. Аз нь харьса
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • зочин (150.129.141.140)
    Явж явж энэ бүхний ард М.Энх болдын хүмүүс ээлжит самраагаа эхэлж байгаа даа? Энэ нэг хулчгар Хүрэлсүх энэ дайснуудаа зайлуулж чадаагүйгээс болж удахгүй огцрох бололтой шүү?
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Батаа (203.91.115.38)
    Бензины асуудлаа шийдэж чадахгүй бол энэ ЗГ-г огцруулна гэж орчууллаа. Зөв үү?
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Бурхангүй газар бумба галзуурна гэж нэг үг байдаг юм. Унаж тусаж, урваж шарваж хичнээн ч жил амьдрах вэ дээ Тэр биш энэ Дагваа.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • SS (66.181.168.8)
    INGEJ YARIDAG HUN BAIDAG YUM BNA! good luck
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    6 цаг 35 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    7 цаг 10 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    7 цаг 18 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    7 цаг 20 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    7 цаг 44 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    8 цаг 0 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    8 цаг 21 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    9 цаг 32 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    9 цаг 50 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    10 цаг 22 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    10 цаг 47 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    10 цаг 57 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    11 цаг 2 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    11 цаг 33 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    11 цаг 36 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    11 цаг 53 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    12 цаг 28 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    13 цаг 52 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    14 цаг 33 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    14 цаг 53 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК