Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 24 баримт

2018-1-16
0
ЖИРГЭХ

 

1.Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ дахь олонх болсон МАН-аас өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, улмаар УИХ-ын 2017 оны Намрын чуулганы анхны өдөр буюу 10 дугаар сарын 4-ний өдөр хуралдаанд оролцсон 47 гишүүн 100 хувийн дэмжлэгээр Ерөнхий сайдаар томилсон. Ингээд шинэ Ерөнхий сайдыг томилсноос 14 хоногийн дотор Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барих  хуулийн дагуу УИХ 2017 оны 10 дугаар сарын 19-20-нд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 15 сайдыг баталж ажилд нь оруулсан билээ.

 

2. У.Хүрэлсүхийн танхимын сайд нарт хамгийн шүүмжлэлтэй хандаж байсан нь МАХН-аас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү байсан. Тэрбээр “давхар дээл”-тэй сайд нар томилогдож буйд эгдүүцэн чуулганы танхимд зурагт самбар байрлуулан эсэргүүцлээ илэрхийлж байв. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар “хүчирхэг” байх ёстой хэмээн үзэж, бүх сайдаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхээр өргөн барьсан. Харин Ж.Эрдэнэбатын “мэргэжлийн” Засгийн газарт сайд нарынх нь 6 нь УИХ-аас, 9 нь парламентын гаднаас томилогдож байсан билээ.

 

3.1992 онд П.Жасрайн Засгийн газарт Р.Сандалханыг Зам тээвэр, холбооны сайдаар томилж байсан. Үүнээс хойш 25 жилийн дараа казах үндэстнүүдийн дотроос Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан томилогдсон нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн казак түмэнд илгээсэн хүндэтгэл байсан юм.

 

4. УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл У.Хүрэлсүхийн танхимыг “Зүүний” Засгийн газар гэсэн бол Ерөнхий сайд нь өөрөө “Ардын Засгийн газар” гэж нэрлэсэн. Гол нь нэршилдээ биш “Хүчтэй” байх нь л хамгийн чухал гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараасаа эхлээд хэлж байгаа.

 

5. Энэ Засгийн газар тоглоомын, тохуурхлын Засгийн газар байх учиргүйг Ерөнхий сайдаасаа эхлээд танхимын гишүүд нь бүгдээрээ сайн ойлгож, мэдэрч байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн ажилласнаас шалтгаалан 2020 оны УИХ-ын сонгуульд иргэд сонгогчид МАН-д  ямар дүн тавих, хэдэн хувийн санал өгөх нь тодорхойлогдоно. 

 

6.У.Хүрэлсүх сайд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр “Монгол Улс хүнсний орон байх бүрэн боломжтой. Хоёр том зах зээл бидэнд байна. БНХАУ нэг хүүхдийн бодлогоосоо татгалзсан. Ингэснээр хүнсний хэрэгцээ нь улам нэмэгдэнэ. Монгол Улс далайд гарцгүй ч хүн далайд гарцтай орон. Уул уурхайгаас олсон орлогоосоо хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийнэ” хэмээж засаглах хугацаандаа “Атрын III аян”-ыг тууштай үргэлжлүүлнэ гэдгээ зарласан.

 

7.У.Хүрэлсүхийн танхимын 15 сайдаас хамгийн “Зөнөглөсөн сайд”-аар Шадар сайд Ө.Энхтүвшин тодорсон. Түүнийг Шадар сайдад хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын 65-ын бүлгийн шударга, залуухан гишүүн Т.Аюурсайхан “Өнгөрсөн 30 шахуу жил бугшсан идээ бээрийн маш тод жишээ бол та. Бид шинэ Засгийн газрыг албан тушаалын төлөө биш, өөрчлөлтийн төлөөх Засгийн газар байгаасай гэж хүссэн. Та саяхан л "Надад шинэ засгаас долоох юм алга" гэж байсан. Ерөнхий сайдыг томилох чуулганд ороогүй, хүмүүсийг уриалан дуудаад оруулаагүй. Улстөрийн соёл, ёс зүй байхгүй. Тэгсэн атлаа зарчим ярих дуртай. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй” хэмээн “Зөнөглүүлсэн” билээ.

 

8.Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн их “Дургүйг хүргэсэн сайд”-аар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өрсөлдөгчгүй тодорч багагүй будилж байж сайдын суудалд заларсан. Түүний ах нар болох Чимэдийн Гансүх, Чимэдийн Гантулга нар Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байдаг “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайн 51 хувийг Солонгосчуудад 1.078.122 ам доллар буюу Монгол мөнгөөр 2.641.398.9 төгрөгөөр арилжиж орхисон нь хэвлэлийн хуудаснаа дурайж Ерөнхийлөгчийн эгдүүг хөдөлгөснөөр ийнхүү хамгийн зовлонтойгоор Сангийн сайдад заларсан билээ.

 

9. Тун удахгүй эхний 100 хоногийнхоо ажлыг Монголчуудад тайлагнах ёстой У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж буй үйлдэл, гаргаж буй мессежийг харахад одоогоор тэдэнд үйл ажиллагааны нэгдсэн тодорхой стратеги байхгүй, барьж буй менежмент нь “Тэгж байгаад болно доо. Тайван амгалан байцгаа” гэх Монгол маягийн хүлээлтийг санал болгож байгаа нь анзаарагдаж байгаа.   

 

10. 2017 он бол яах аргагүй У.Хүрэлсүхийн он цаг байсан. Тэр Монголын  улстөрөөс хүссэн суудал болгоноо авсан, харин нийгэм, эдийн засагт хүлээгдсэн бодлогыг хийж, хэрэгжүүлж чадах эсэх нь энэ 2018 онд харагдана. Түүний засгийн 100 хоног энэ нэгдүгээр сард тохиож байгаа. Энэ зуун хоногт У.Хүрэлсүхийн засаг юу хийж, ямар том бодлого зарлав гээд 100 хоногийн тайлан нь ихээхэн сонирхол татаж байгаа.

 

11.Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх  утааны эсрэг “маск” зүүж, махны үйлдвэрүүдээр зочилж, жижиг улстөрд том анхаарал тавиад хэсэг гүйсэн. Түүний эдгээр үйлдлийг харсан сөрөг хүчний зүгээс “МАН Сүхээр эхэлж, Сүхээр дуусна” гэсэн  хэлц үг гаргасан нь сошиал ертөнцөд нэлээн хүртээмжтэй тарсан ишлэлээр тодроод авсан.  

 

12. У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-ын амласан 440 сая ам долларын зээлийн барьцаа шахалтад орж Тамхи согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оноос 10 хувиар, 2019 оноос 5 хувиар, 2020 оноос эхлэн 5 хувиар тус тус, Хувь хүний орлогын албан татварт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 10-25 хувиар  4 шатлалаар  ноогдуулахаар, Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8,5 хувь, 2020 онд тус бүр 9,5 хувь болгон нэмэгдүүлэхээр тогтоол шийдвэр гарсан нь ард иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа.  

 

13. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө онцгойлон анхаарал тавьж Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх нүүрс тээврийн замд байсан 100 гаруй км дарааллыг үгүй болгосон нь тэнд ажиллаж байгаа 600 гаруй жолооч, тэдний ар гэрийнхний сэтгэлийг бага ч болтугай амраасан шийдвэр болсныг хэлэх ёстой.

 

14. Удахгүй 100 хоногтойгоо золгох У.Хүрэлсүхийн Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг улстөр-бизнесийн бүлэглэлээс ард түмэндээ авч өгөх асуудлыг шийдсэн нь  энэ Засгийн газрын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хамгийн гол дуулианыг нэг яах аргагүй мөн билээ. Одоо тэрхүү 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпораци Олон улсын Арбитрын шүүхэд хандах нь тодорхой бөгөөд энэ шүүхдэлцээнд ялж гарвал У.Хүрэлсүх Монголчуудын хувьд жинхэнэ “Баатар” болж тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой юм.     

 

15. Энэ танхимын  Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ албан тушаалд анх томилогдохдоо Эрдэнэтийн 49 хувийн асуудал болон С.Зорийг хөнөөсөн хэргийг заавал шийдэхээр амалснаа эхнээсээ биелүүлж эхлээд байгаа нь  Монголын сүүлийн 30 жилийн улстөртэй салшгүй холбоотой яваа энэ улстөрчийн төдийгүй У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр төрийг өргөхөд багагүй жин дарах үзүүлэлт юм.

 

16. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэндээ хүрч өмнөх Засгийн газруудын үед төрийн албыг бужигнуулсан асуудлуудыг эргэн сөхөж, хуулийн дагуу болгон УИХ-ын дарга М.Энхболдын татаасаар албан тушаалд хүрсэн олон даргыг халж сольж эхлээд байгаа нь “Олон хүн”-ий эсэргүүцэл, дургүйцэлтэй тулгараад  байгаа. Мэдээж түүний энэхүү зоримог үйлдэл нь Засгийн газрыг нь хэврэгшүүлэх хамгийн эмзэг цэг гэдэг нь тодорхой билээ.

 

17. Энэ сард ОУВС-ийн төлөөлөгчдийг Монголд ирэх үеэр татварыг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцээрийн ширээний ард дахин сууна гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  илэрхийлчихээд байгаа нь олон хүнд итгэл найдвар төрүүлээд байгааг хэлэх ёстой.

 

18. 2012 онд Олон улсад гаргасан “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг Монгол Улсын Засгийн газар энэ сарын 5-нд буюу яг хугацаат өдөр нь төлж барагдуулсан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхний том даваа байсан.  Бондын өрийн төлөлтийг барагдуулах зорилгоор өнгөрсөн оны сүүлээр Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг гаднаас  800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд босгоод байсан билээ. Төв банкны валютын нөөцөд нэмэгдэн ороод байсан уг шинэ бондын валютаас “Чингис” бондын 500 сая ам.долларыг хугацаанд нь төлж барагдуулсан юм.

 

19.У.Хүрэлсүхийн засаглалын 100 хоногийн дотор Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.8 хувийн өсөлттэй гарсан бол  Монгол Улсын экспортын хэмжээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрсэн. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.9 тэрбум ам.доллар болж гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн нь багагүй амжилт юм. Улсын төсвийн өөрийнх нь дансны үлдэгдэл сүүлийн 5 жилд анх удаа 405 тэрбум төгрөг болж  нийт дүнгээрээ улсын төсвийн мөнгөн хөрөнгө 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь Монгол Улсын өрийн дарамтыг бууруулахын тулд У.Хүрэлсүхийн Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулах тодорхой ажлуудыг хийсний үр дүн гэж ойлгож болох юм.

 

20.Энэ өдрүүдэд анхны гадаад айлчлалаа БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар тус улсад хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Яаж зүгээр байх вэ” хэмээгээд  Улаанбаатарын утааг бууруулахад зарцуулах 500 сая ам.долларыг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэйгээр зээлэх гэрээнд гарын үсэг зурсан нь Монгол Улсын өрийг мөн л 500 сая ам доллараар нэмэгдүүлсэн хэрэг юм.

 

21. У.Хүрэлсүхийн Засгийн газар одоогоор энд тэндээс орж ирсэн, орж ирэх бага хүүтэй зээлийн мөнгөнд өлгийдүүлж байгаа. Тухайлбал Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-аас 38.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл хэдийнэ ороод ирсэн. Удахгүй  Япон Улсаас  850 сая ам.доллар, БНСУ-аас 750 сая ам.доллар, Энэтхэг Улсын  нэг тэрбум ам.долларын бага хүүтэй зээлүүд орж ирнэ. Харин энэ бүхнийг бодитой бүтээн байгуулалтад зарцуулж чадах уу гэдэг нь дараагийн асуудал билээ.  

 

22. Ардын Засгийн газар Дулааны III цахилгаан станц болон Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийг тодорхой болгон төсөвт дарамт учруулахгүйгээр, үр ашиг өндөртэй байхаар санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг У.Хүрэлсүх сайд УИХ-ын гишүүдэд учирлаж байсан. Мөн Тавантолгойн 450 Мвт-ын цахилгаан станц барих төслийн хүрээнд хийгдэх цахилгаан худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээрийг шавдуулж байгаагаа дуулгасан нь У.Хүрэлсүхийн танхим Монгол Улсыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад ихээхэн анхаарал хандуулж байгаагийн нотолгоо гэж үзэж болно.

 

23. Хамгийн сүүлд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг угтуулан УИХ-ын дарга М.Энхболд “У.Хүрэлсүх намын даргаа хийгээд явна биз. Би засгаа авъя” хэмээсэн яриа гарсныг М.Энхболд дарга “Гүтгэлэг” хэмээгээд “УИХ дахь 65-ын бүлэг “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдсэн, Улаанбаатарын утааны талаар дорвитой хөдөлж эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг чадлаараа хамгаална, ажлынх нь үр дүнг үзнэ гэдэг шийдвэрт хүрсэн” гэдгийг сонордуулсан бөгөөд УИХ-ын олон гишүүн энэ талаар санал нэг байгаагаа илэрхийлээд байгаа юм.

 

24.Хамгийн сүүлд энэ сарын 10-нд УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлгийн зүгээс 2016 оны сонгуулийн амлалтуудаасаа ухарч, татвар нэмсэн ч цалин тэтгэвэр нэмэхгүй байгаа УИХ-ыг тарааж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар шаардлага хүргүүлж ард түмнийг жагсаал тэмцэлд уриалаад байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд эхний “Гал өрдсөн” хэрэг болоод байгаа юм. Магадгүй ажлаа аваад эхний 100 хоногтойгоо золгох үеэр нь сөрөг хүчний зүгээс өрнүүлж эхлээд байгаа энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн хойшид хүчээ авч улам эрчлэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимыг 100 хоногийн тайланг дэлгэхэд иймэрхүү дүр зураг ажиглаж байгаа юм.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (59.153.87.201)
    Хийж байгаа хүнээ дэмжих л хэрэгтэй юун засгаа солих засаг солих хэнд хэрэгтэй вэ гэвэл албан тушаалд дуртай нөгөөх л улс төр намыхан ийм байдлаар засаг солиод байвал 2 нам хоёулаа 2020 оны сонгуульд баяртай болох байх даа ядаж засгаа 2020 он хүртэл тогтвортой байлгавал. Татвар тэтгэвэр нэмсэн асуудал бол өмнөх засгийн үед гарсан хууль журам нь шүү дээ энэ засаг дээр ирж хэрэгжиж байгаа болохоос
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (139.5.216.106)
    засгийн газрыг эдийн засгийн өргөн мэдлэгтэй ажил амьдралын баялаг туршлагатай хүн толгойлдог болохоос биш цэргийн улс төрийн боловсролтой салаан даргын дадлага туршлагатай хшн толгойлдоггүй юм аа
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • зочин (202.179.31.111)
    хэлэх үгтэй хийсэн ажилтай засгийн газар даа
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    21 цаг 54 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    22 цаг 2 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК