Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Туваан: Ард түмэнтэйгээ цуг улс төрийн тэмцэл өрнүүлнэ

2018-1-16
0
ЖИРГЭХ

 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт танай намын зүгээс УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. Ер нь сөрөг хүчний зүгээс эсэргүүцэл илэрхийлэх цаг үе  ирлээ гэж харав уу?

-Тийм ээ. Гурван зүйл бүхий хугацаатай шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүллээ.

Өмнө нь УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэйгээ ярилцаж байгаад мөн адил утга бүхий шаардлагыг эрх баригчдад хүргүүлээд байсан юм. Гэвч эрх баригчид тодорхой хариу өгөөгүй. Тиймээс тэмцлийн дараагийн үе шатыг эхлүүлж байна гэж ойлгож болно. Татварын нэмэгдэл, утааны асуудал гээд улс орны эрх ашиг, иргэдийн амар тайван амьдрал, эдийн засагтай  холбоотой асуудлыг хөндсөн учраас  энэ удаа шаардлагадаа хугацаа  зааж өгсөн. Хоёрдугаар сарын 1-ний дотор эрх баригчид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.

Бид есөн төрлийн татварын нэмэгдэл, түүнийг дагасан суурь үнийн өсөлт, инфляц иргэдийн нуруун дээр ачаа болж очиж  байгаа учраас эдгээр татварын нэмэгдлийг зогсоо гэсэн зүй ёсны шаардлага тавьсан. Түүнчлэн агаарын бохирдол утааны асуудал гамшгийн хэмжээнээс давж, Улаанбаатарт  хүн амьдрах аргагүй болсныг бүгд харж байна. Гэтэл засаг “Зуух тараана” гэсэн улиг болсон явцгүй арга хэрэгжүүлэх гэж байгааг эрс эсэргүүцэж байгаа.

Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явцдаа Зөвлөлдөх уулзалт  зохион байгуулж, хэн гэдэг хэдэн хүн ямар санал өгсөн нь тодорхойгүй байтал  энэ талаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээж, хууль зөрчсөн үйлдэл хийж байна. “Үүнийгээ  зогсоо” гэсэн тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн. Хэрэв  ирэх сарын 1-ний  дотор  хариу өгөхгүй, асуудлыг шийдэхгүй, бултах байдлаар хандвал Ардчилсан нам, ард түмэнтэйгээ хамт жагсана, тэмцэнэ.

-Яг одоогийн байдлаар  дээрх асуудалтай холбоотой ямар нэгэн арга хэмжээг эрх баригчид аваагүй байна. Шатахууны үнэ нэмэгдчихлээ. Ер нь асуудал цаашид хүндрэх хандлагатай байгаа. Тэгэхээр танай шаардлага УИХ-ыг тараах тухай заасан байсан. Дээрх асуудал УИХ-ыг тараах үндэслэл болж чадах уу?

-Иргэдийн дуу хоолойг сонсож, тэднийгээ сайхан амьдруулах гэж төр засаг байдаг. Түүнээс биш ард түмнээ татвараар дарамталж, иргэдийнхээ бодит орлогоос “хууль гаргах” замаар хумсалдаг төр гэж байхгүй. Хэрэв эрх баригчид ийм замыг сонгосон бол түүнийг нь нэн даруй таслан зогсоох ёстой. Иргэдийнхээ халаас руу гар дүрнэ гэдэг арчаагүй төрийн шинж. Мэргэжлийн, Ардын гэх сүржин тодотголтой Засгийн газрууд нь ам нээх болгондоо болгондоо “Эдийн засаг өсөж байна” л гэдэг. Монголбанкны удирдлага нь гадаад валютын нөөц нэмэгдэж байгаагаа гайхаад л…

Энэ их өсөлт, валютын их нөөц нь тэгээд хаашаа хэний халаас руу орчхоод байгаа юм бэ. Индэр дээр гарахаараа эдийн засаг өсөж байна, сайхан боллоо гэж худал ярьдаг. Ширээнийхээ ард сууж буйдандаа тухлахаараа хэцүү байна, болохоо байлаа “татвар нэмлээ” гэж ярих. Шатахууны  үнэ нэмэгдэхээр Монголын эдийн засаг яаж өөрчлөгддөгийг бүгд мэднэ. Шатахууны  үнэ нэмэгдээд нэг цаг өнгөрөхөд л өргөн хэрэглээний бараа  бүтээгдэхүүний үнэ өсдөг. Үнийн өсөлт дагаад инфляц өснө.

Үүний ачаа нь ард түмний нуруун дээр ирж байна. Ерөөсөө монголчуудын амьдрал тэр чигээрээ үймж байгаа байхгүй юу. Эрх баригчид ингэж илээр татвар нэмж  хулгай хийнэ. Далдуур инфляцаа өсгөж иргэд, албан байгууллагын  орлогоос хумсална. Ардчилсан намын үед бараг 0 хувьд хүрч байсан инфляц одоо 10 гараад явлаа л даа. Ингэхээр ард түмэн яаж амьдрах юм бэ. Гадуур бухимдал дээд цэгтээ хүрч байна. 

Бид 2016 оны зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эрх баригч намыг харлаа. Сөрөг хүчний зүгээс  тэсвэртэй хандаж ирлээ. Аливаа зүйлд хязгаар гэж бий. Бидний тэсвэр тэвчээр барагдлаа.  МАН амласан амлалт ярьж, хэлж байсан зүйлийнхээ эсрэг явж байна. Ард түмний ч тэсвэр тэвчээр барагдаж байна. Тэгэхээр бид ард түмэнтэйгээ нэгдэж дуугарахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

-Хэрэв шаардлагад нийцсэн шийдвэр гаргахгүй,  та бүхэнд ямар нэгэн хариу өгөхгүй бол ирэх хоёрдугаар сарын 1-нд юу болох вэ?

-Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг орон даяар зохион байгуулна. Эрх баригчид алдаатай бодлогоо застал бид ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ. Иргэд ч биднийг дэмжихээ илэрхийлсээр байгаа.

-Татварын нэмэгдлийг ОУВС-гийн хөтөлбөртэй холбон тайлбарладаг. Хөтөлбөрт нэгдсэнээр манай эдийн засаг сэргэсэн үү. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Монголын эдийн засаг 2016 оны хоёрдугаар хагасаас 2017 оны эхэн гэхэд сэргэх нь тодорхой байсан. Яагаад гэхээр уул уурхайн бараа бүтээгдэхүүний  үнэ  энэ үед өснө гэдгийг олон улсын судлаачид зарласан. Бид энэ үед Чингис  бондынхоо анхны төлбөрийг төлнө гэж тооцоолсон.  Гэвч эрх баригчид эдийн засгийн хувьд бодлогогүй шийдвэр олон гаргаж байна.  Сая төсвийн орлого 900 тэрбум төгрөгөөр давж биеллээ. 

 Энэ орлогоор зээлээ төлөх ард түмний амьдралыг сайжруулахад зориулахгүйгээр хэдэн сайд нар нь төсвийн тодотгол нэрээр хувааж аваад  дуусгачихлаа.  Мөн  есөн төрлийн татвар нэмсэн энэ мөнгөөр халамжийн бодлогыг тэлж байна. 2012-2016 оны хооронд хүнсний  толаныг 110 гаруй мянган хүнд өгөхөд 13 тэрбум төгрөг жилдээ зарцуулж ирсэн. Гэтэл 2018 оны төсөв дээр энэ мөнгийг 71 тэрбум төгрөг болгож тавьж байна.

Ард иргэд  энэ нэг жилийн хугацаанд ингэж олноороо ядуурсан гэвэл худлаа болно. Үүнийг бодох л асуудал.   Мөн нийгмийн дундаж давхаргынхны цалингаас шатлалтайгаар татвар авч эхэллээ. Энэ маш буруу  асуудал. Үүний цаад бодлого нь  дундаж  давхаргыг шахаж унагаагаад “төрөөс аль болох олон иргэн халамж хүртэж амьдарна”  гэсэн  хуучны коммунист арга барилаа хэрэгжүүлж байна л даа. Иргэдийг ядууруулж, эргүүлээд саналыг нь худалдан авах арга замаар төрийн эрхэнд удаан байх гэсэн бусармаг арга гэсэн үг.

Энэ хортой бодлого иргэдэд хүндээр тусаад зогсохгүй хэдэн хүн ажлын байртай болгоод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ч маш хүнд тус байна.   Нийгмийн даатгалын шимтгэл, шатахууны онцгой албан татвар үүнийг дагаад компанийн зардал өснө. Мөн ХАОАТ нэмээд өгөхөөр Уул уурхай, барилга, банкны салбарын боловсон хүчнээ тогтоож авч үлдэхийн тулд татвараа  төлөхөөс аргагүй байдал үүсэж байна.  Ингэж давхар хувийн хэвшлийн нуруун дээр ачаа болж ирлээ. 

Зүй нь төсөв  тэлж байгаа бодлогоо эргэн харах хэрэгтэй. Сайд нарынхаа  урсгал зардлыг танах ёстой.  Манай нам засаг барьж байх үед дэлхийн зах  зээлд нефтийн үнэ 100-гаас дээш доллартай байсан ч шатахууны үнийг тогтвортой байлгаж чадсан. Зорилтот хөтөлбөр гаргаад энэ асуудлыг зохицуулаад болж байсан. Бусад татваруудыг нэг ч удаа нэмээгүй. НӨАТ-ын хууль батлуулсан нь иргэнд ч төрд ч үр дүнгээ өгсөн сайн ажил болсон.

Далд нууц байсан  эдийн засгийн хөшүүрэг гэж  болох хөрөнгийг эдийн засгийн өршөөл үзүүлж гаргаж ирсэн. Ардчилсан нам бол хэн  чадаж байгаа, хэн илүү хөдөлмөрлөж  байгаад  боломж  олгоод сайн сайхан амьдар гэсэн ийм бодлогыг дэмжиж ирсэн. Харин энэ засаг юу хийгээд, юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Маш их эргэж буцсан, хэлсэн ярьснаасаа эсрэг зүйл хийж байна.

-Нөгөө талаар эрх баригчид дефольт зарлах гэж байсан эдийн засагтай улс орныг АН-аас хүлээн авсан гэж ярьдаг.  Энэ дээр та ямар тайлбар өгөх вэ?

-МАН төр барьж байх үед буюу 2011 онд гадаадын хөрөнгө оруулалт 11 тэрбум байсан. Тухайн үед “төсвийн мөнгөөр юу хийх вэ” гэсэн уралдаан л явж байсан. Тэгээд   шинэ  зүйл гаргаж ирээд төсвөө тэлээд л байсан. Эргээд түүнийгээ даахаа больсон. Ийм л эдийн засагтай байсан.  2012 онд Ардчилсан нам нэг их наядын өртэй  Засгийн газар хүлээн авсан. Төрийн залгамж чанар, нэг улсын дотоод асуудал гээд намын зүгээс энэ талаар юу ч яриагүй.  УИХ-д ялж, гарч ирээд шууд цаашаа алхаж байлаа. 

Эд нар шиг өр шир яриагүй. Харамсалтай нь, 2014, 2015 онд уул уурхайн бүтээгдэхүүний  үнэ  унасан. Нүүрс бараг үнэгүй болох дөхсөн.  Энэ үед манай намынхан  ажлаа хийж л байсан.  Дефольт болгохгүйгээр асуудлыг зохицуулж ирсэн. Гэхдээ татвар нэмээгүй юм шүү.   МАН-ынхны хэлдэг нэг зүйл нь дандаа Чингис бонд ярьдаг. Үүнийг өр гэж ард түмний тархийг угааж ирсэн.

Сая Чингис бондын мөнгийг төлөхдөө  өр төлж байгаа юм шиг харагдах гэж их хичээж байна лээ.  Энэ бол өр биш бидний авсан зээл. Түүнийг хэний ч ямар ч Засгийн газар төлөх ёстой.  Бас бондын мөнгөөр хийсэн бүтээсэн бүхнийг бид бүгд л хэрэглээд, үр шимийг нь үзээд явж байгааг хэн ч үгүйсгэхгүй.

-Ер нь улс төрийн байдал бужигнаантай байна.  МАН Мэргэжлийн  Засгийн газраа унагаж, шинэ Засгийн газар байгууллаа. Гэтэл дахиад  өөр Засгийн газрын талаар ярьж эхэлж байна. Ер нь улс төрийн тогтворгүй байдал нь улсын хөгжилд сөрөг нөлөөтэй байх. Тийм үү?

-Бид сөрөг хүчнийхээ байр сууринаас ямар ч Засгийн газрыг алдаатай бодлогынх нь төлөө шүүмжлээд явна. Ямар нэгэн байдлаар ард түмнийхээ эсрэг ажиллаж эхлэх л юм бол хариуцлагын асуудал яригдах ёстой. Энэ бол сөрөг хүчний үндсэн үүрэг. Бид өнгөрсөн хугацаанд их л  тэвчээртэй хандаж ирлээ. МАН энэ байдлаараа цааш явбал бид  ард түмэн, аж ахуй нэгжүүдийнхээ талд баттай зогсоно. Тогтвортой байлгана гээд толгойг нь илээд байж болохгүй. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд ямар ажил хийснийг нь бид мэдэхгүй. Тодорхой хэлэх юм алга байна.  Харин үүнийхээ оронд  олон ажлын байр бий болгодог томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, нэмүү өртөг шингээгээд улс орон  орлого оруулдаг, төслүүд хийгээд явах болов уу гэж харлаа. Харамсалтай нь ямар ч ахиц дэвшил гарсангүй. Цаашдаа ч хардах шинж алга.

 

Эх сурвалж http://ikon.mn/n/175g

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (139.5.217.235)
    Бондын мөнгөө төлчих, зарлачих, овтшаараа оруулчих, татвар нэмээд тарвалздагаа татчих
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Irgen (27.123.212.140)
    Bondiin mungiig AH-iin xeden xulgaich nar zalgisan. Odoo ulsiin ediin zasag, ard tumnii bain baigaa tsaraig xar.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Irgen (27.123.212.140)
    Bondiin mungiig AH-iin xeden xulgaich nar zalgisan. Odoo ulsiin ediin zasag, ard tumnii bain baigaa tsaraig xar.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (202.9.43.83)
    Muurdug deeremchin be
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (50.226.17.98)
    Ардын хуухдуудээр туг тахиж оорсдоо эрх мэдэлд очиж Бондоор цатгалдаж Эрдэнэтийг 49 руу дахиад дайралт хийх гэсэн юм биз дээ л а л а рууд чинь
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (50.226.17.98)
    Ардын хуухдуудээр туг тахиж оорсдоо эрх мэдэлд очиж Бондоор цатгалдаж Эрдэнэтийг 49 руу дахиад дайралт хийх гэсэн юм биз дээ л а л а рууд чинь
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (158.208.192.248)
    Ene teneg buduun ooriinhoo yavdag jorlontoigoo temtsej chadaagui baij uls toriin temtsel hiih ch yamai baina daa.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.24.84)
    Hucdag haltar ve uuriin namiin luivarchad uls orniig tonj iim bolgood baihad tedniihee esreg yum heleegui hamt cusalchaad odoo l neg ard tumen gedeg boloo yu
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.107.14)
    Хүгийн хонхороос жагсаалаа хийгээрэй.Жаахан үнэмшилтэй байж магадгүй.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.34.115)
    АН ШАЛ ХУДЛАА БГАА ШҮҮ................. ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОЛОНХИ БОЛСОН ДУ-БАЯНЖАРГАЛАН СУМ 105 ХАРЬЦААТАЙ ЯЛААД 2 ШАТНЫ ШҮҮХЭЭР ЯЛААД БАЙХАД ХӨДЛӨХГҮЙ БЖ БГААД ЛУЙВАРТ АВТУУЛСАН . ГОВЬСҮМБЭРИЙН ШИВЭЭГОВЬД МӨН АДИЛ, БАЯНЗҮРХИЙГ ХАР ДАА........... ТУВААН ЧИ ҮНДСЭН НАМЫН АЖЛАА ХИЙГЭЭЧ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ДУРАК МИНЬ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ.....
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.36.139)
    элбэгдорж өөрөө эрүүгийн элементүүдээр буудуулж 4 хүнийг алсан гэж яригддаг. нэг хүн намын байранд дээрэм тонуул хийж яваад угаартаж үхсэн гэдэг.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Элбэгдорж 2008 онд Залуучуудыг уриалан дуудаж жагсаал зохион байгуулаад 5 сайхан залуу алуулсан. Өөрөө зугатаад алга болсон хөгийн амьсгаа. Одоо та хэдэн хүн алуулахаар жагсаал цуглаан зохион байгуулах гэж бна даа. МАН-АН-ын эсрэг ард түмэн жагсаал цуглаан зохион байгуулан гэвэл жагсах байх даа.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.35.241)
    олигтой мөнгө өгвөл жагсаалд очоод шатаагаад дээрэмдээд зодоод өгье. хэдийг өгөх юм? 7сарын 1-нд элбэгдорж гуай мөнгөө өгөлгүй зугтсан шүү . 100 мянгыг нэг хүнд өгчих. танай намынхан бүгд олигархи юм чинь энэ зэргийн мөнгийг тараачихаж чадна.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    МАНгаруудад жаахан цочоо өгөх цөг нь болсон.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.33.51)
    чингэс самуурай бондны 2 тэрбум доллараас жаахан үртэс нь юм хийсэн болж харагдаад бусад нь батүүлийн хүүхэд алхуягийн дэнзэн золжаргал асемдорж сайханбалаг фортуун батбаяр гарамгайбаатар гэхчлэн алга болсон шүү дээ.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.33.51)
    чингэс самуурай бондны 2 тэрбум доллараас жаахан үртэс нь юм хийсэн болж харагдаад бусад нь батүүлийын хүүхэд алхуягийн дэнзэн золжаргал асемдорж сайханбалаг фортуун батбаяр гарамгайбаатар гэхчлэн алга болсон шүү дээ.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.52)
    Ungursun 4jil MAN.ii tavisan Chalkogiin uriig tulsuur baigaad taarsan Buteen baiguulalt ih hiisen MAN yu ch hiihguim aa
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.52)
    Erdenetiin zahirliin avgai hangamjaasaa salchih vii ih aivaa Aimaar shunaltai avgai
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.52)
    Demjinee
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.212)
    ERH N BIIEU
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Худлаадаа (202.72.245.202)
    ГЭНЭТ СЭРЭЭ ЮУ НОДНИН БҮХ МУУ ЮМЫГ ХИЙЖ БАЙХАД НЬ ХААНА БАЙГАА ВЭ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.31.62)
    Архичин орох оронгүй ажилгүй өрхийн орлогогүй газрын баялагаа гадаадынханд алдчихсан бас болоогүй үлдсэн газар шорооныхоо баялагийг урт нэртэй хууль гэж юмаар тас огтлуулаад ард түмний байгаа царай нь ердөө л энэ шүү дээ.Гэтэл тэдэнд хайр зарлаад ард түмэн жагсана гээд хэнд ямар нүүрээрээ ичихгүй хэлээд байна.Туваан минь одоо ард түмэн жагсахгүй дээ та нөхөд болноо одоо ард түмнээ тайван байлгаарай.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.190.88)
    Кккк ккккк кккк. Тувааныг дарга болгое гээд л жагсах уу
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • ИРГЭН (202.179.31.62)
    МАНАН гэдэг юмнаас салж байж МОНГОЛЫН АРД ТҮМЭН САЙХАН АМЬДРАХ БАЙХ.ӨӨРӨӨР ЯМАРЧ ХУВИЛБАР БАЙХГҮЙ.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.31.62)
    Ядуу ард түмнээ битгий хошигруулаарай.Өнгөрсөн засгийн үед харж үзээд эдгээр юмнуудаа ярьж байхгүй яав.Та ч тодорхой албан тушаал хашиж байсан төрд их ойрхон явсан мөртлөө тухайн үед юу ч яриагүй.Одоо болохоор ард түмэндээ хайртай болчихсон.Одоо ард түмэн хамаагүй юманд жагсаад байхгүй дээ.1990-оноос хойш хуурч мэхлээд олон жагсаал зохион байгууллаа.Ард түмэн юу ч хожоогүй та хэд л албан тушаал алдар цол хүртээд хангалуун амьдарцгаасан шүү дээ.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Горьдоо (202.9.41.187)
    Дэмжихгүй ээ анхан шатны нэгжийн дарга нараа сонгох гэж МӨНГӨ тараан дандаа луйвар хийсэн ШОНХОР ФРАКЦААР ДҮҮРГЭСЭН ИЙМ НАМ гэж байх уу
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.190.88)
    Хоох одоо бид бас та нартай хамт тэмцэх болж байна уу. 2020 онд дарга болж байна гээд зуудлээд байна уу. АН МАН алийг ч дэмжихгуй ээ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.109)
    Дэмжихгүй гонжийн жоо.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • od (66.181.179.165)
    man an hereggui ard tumen teneg bish shuu
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.141.135)
    Ан нам жинхэнэ монголыг аврах нам мөн тиймд табүхэнд амжилт хүсье. Ман намын махан толгойтнууд сөгдтүгэй. Энэ бол эзэн хааны зарлиг шүү
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.73)
    2012-2016 онд Ажилтай Орлоготой Эрүүл Монгол Хүн...хөтөлбөр гэж сайхан үлгэр байлаа шүү дээ
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.73)
    Өө Биднийгээ Ажилгүй Орлогогүй Өвчтэй Өртэй Монгол болгосоноо мартсан уу. Одоо тийм юм байхгүй шүү Бид мартахгүй. Чингис бондын 6 тэрбум долар Төмөр замын 780 сая доллар,,,гээд олон юм яаралтай авч ирж тушаа
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.187.88)
    12 - 16 онд ан- гэж зэрлэг балмад этгээдүүд түйвээсэн. 90 оноос хойш л ингэж бужигнуулж бсан. өнгөрсөн 4 жил жинхэнэ луйварчин дүрийг харсан даа.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.161)
    Та нарыг дагадаг ард түмэн байхгүй 2020 хөтөлбөр хайчлаа мартаагүй шүү АРД ТҮМЭН МАРТАДГҮЙ ЮМ ШҮҮ
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.216.106)
    ард түмэн танай намтай нийлж тэмцэхгүй ээ харин АН МАН буюу танай хоёр намын эсрэг тэмцэнэ ээ та нар зүгээр татан буугд өөр ярих юм байхгүй
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.92.252)
    arai arai .
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.190.88)
    АН одоо болио. Энэ бухнийг та нар л эхэлсэн ш дээ.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.116.154)
    Битгий ард түмний нэр бариад бай. 2012-2016 онд та нар төрийг дампууруулж түүнээс чинь өнөөгийн байдал үүссэн. Та нар эхлээд хариуцлагаа Хүлээ.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ehe tor irgedee shulj amdarch baina, Hyrelsyh 120 hyn daguulj Solongos yavsan baina, yamar ih horongo zarj bainaa. , iim umnuudaa hemneh estoi baisan bishyy ???!!!
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ehe tor irgedee shulj amdarch baina, Hyrelsyh 120 hyn daguulj Solongos yavsan baina, yamar ih horongo zarj bainaa. , iim umnuudaa hemneh estoi baisan bishyy ???!!!
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    21 цаг 56 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    22 цаг 4 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК