Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ: Олон улсын валютын сан бол ТӨР БИШ

2018-1-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Шатахууны үнэ нэмэгдсэн асуудалд Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөс өмнө манай шатахуун импортлогч компаниудын нөөц хангалттай байсан. Тэгэхээр ядаж тэр нөөцийнхөө хэмжээнд зах зээлийн үнээ нэмэхдээ аль болох л уян хатан зохицуулалт хийж нэмэх ёстой байтал шууд шатахууны хомсдол бий болгох замаар, иргэдийн хэрэгцээн дээр тоглох гэж оролдож байгаа нь шударга зах зээл биш л дээ. Шударга өрсөлдөөний арга замаар явах ёстой байтал эсрэгээр нь явж байна гэсэн үг. Энэ бол цэвэр монополь байдлаа ашиглаад иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хохироох үйлдэл болж байна. Тийм учраас энэ асуудал дээр хатуу хариуцлага тооцож ажиллах ёстой юм.

-Нефтийн үнэ буурахаар дагаад шатахууны үнэ буурдаг тогтолцоо манай улсад ерөөсөө алга байна шүү дээ?

-Яг л ижилхэн дагаад үнээ буулгах ёстой. Өсөх сургаар нь хэд дахин өсгөөд л явчихдаг. Гэтэл нэг баррель нефтийн үнэ олон улсын зах зээл дээр буулаа гэхэд дагаад нефть импортлогчдын жижиглэнгийн үнэ буурдаг байх ёстой. Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөр дагаад өсдөг бай л даа. Энэ бол шударга тогтолцоо. Харамсалтай нь манайд дагаж буурч чаддаг шударга тогтолцоо алга. Одоо бензиний үнэ нэмэгдэнэ гэдэг суурь үнэ хөдөлнө л гэсэн үг. Ганцхан татвар нэмж байгаа асуудал биш болно гэсэн үг. Өнөөдөр 21 аймаг 330 сумаас махыг хот руу юугаар авч ирдэг билээ. Ингэж шатахууны үнэ, татвар нэмж ард түмнийг сайхан амьдруулна гэж байгаа. Үүн шиг худлаа үлгэр байхгүй л дээ.

-Өргөдлийн байнгын хороонд Хувь хүний орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдсэнтэй холбоотой 1400 гаруй өргөдөл ирсэн. Татварын нэмэгдлийг болиулъя гэхээр Олон улсын валютын сантай хийсэн гэрээгээ зөрчих гээд байна гэдэг тайлбар хэлээд байгаа шүү дээ?

-Олон улсын валютын сан гэж яг ямар байгууллага юм бэ. Олон улсын валютын сан гэдэг байгууллага чинь төр биш. Дэлхийн улс орнуудад очиж ядуурал, хомсдол бий болгож байдаг. Түүгээрээ дамжуулж том хэрэглээтэй улс орнуудын хэрэгцээг хангах ажил хийж байдаг л байгууллага шүү дээ. Манайд Олон улсын валютын сан ирээд юу хийсэн юм бэ. Гавьяатай ямар үйл хэрэг хийсэн юм бэ. Хэдэн доллар л зээлсэн биз дээ. Бид уул уурхай дээрээ тавих төрийн хяналт шалгалтаа сайжруулаад явах юм бол Олон улсын валютын сангаас өгч байгаа хэдэн долларыг авсан аваагүй Монгол төр өөрийгөө аваад явах чадвартай шүү дээ. Боломжоо тооцож харахгүйгээр дандаа гадны байгууллагыг шүтсэн байдлаар явж болохгүй. Олон улсын валютын сангийн нэрээр долоон төрлийн татвар нэмсэн. Төр өөрөө шийдэх асуудлаа Олон улсын валютын сан гэдэг байгууллагаар заалгаад яваад байна л даа. Тийм л юм бол яах гэж 2016 онд амлалт дүүрэн мөрийн хөтөлбөр ярьж, олонхи болж гарч ирсэн юм бэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй энэ УИХ тарах хэрэгтэй. УИХ дээрээ ч шийдвэр гаргаж, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй сууж байна гэдэг хариуцлагагүйн дээд хариуцлагагүй биз дээ.

-Хувь хүний орлогын албан татвараас тухайлбал 40 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцож байгаа юм билээ. Энэ мөнгийг тамхи импортлогчдод үзүүлсэн хөнгөлөлттэй дүйцэх мөнгө гэж шүүмжлэх нэг нь ч байна шүү дээ?

-40, 50 тэрбум төгрөг олохын тулд иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлнэ гэдэг бол төрийн бодлого харалган байгаагийн л жишээ. Саяхан л 55 тэрбум төгрөгөө юунд зарахаа мэдэхгүй маргаж байгаад төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг болгоод өгөө биз дээ. Энэ мөнгөө дутагдаад байгаа эх үүсвэртээ ашиглах хэрэгтэй шүү дээ гээд хэлсээр л байсан. Яг бодит хэрэглээ, зорилтот бүлгээ зөв оносон мөнгөний бодлого явуулаач ээ гэсэн саналыг Ардчилсан намын зүгээс удаа дараа эрх баригчдад тавьсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. 300 мянган төгрөгөөс одоо иргэдэд юу үлдэв. Төрийн албан хаагчид 300 мянган төгрөг авлаа гээд тэдэнд юу наалдав гээд харах хэрэгтэй. 2017 оны төсвийн давсан орлого 490 гаруй тэрбум төгрөгийг юунд зарцуулав.

-Засгийн газраас Чингис бондын өрийг өрөөр дарсан явдлыг сөрөг хүчний зүгээс хэрхэн харж байгаа вэ?

-Бодитоор харъя л даа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч байна. Зарим түүхий эдийн үнэ 4-5 дахин өслөө. Тэгэхээр энэ өсөлтийг хаашаа, юунд зарцуулаад байгаа юм бэ гэж асуумаар байна. 2016 оны наймдугаар сард андуураагүй бол Монгол Улсын гадаад өр авлага 22.5 тэрбум ам.доллартай тэнцэж байсан. Есөн сарын байдлын гадаад өр авлага 24.9 тэрбум ам.долларт хүрсэн байсан. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 5, 6 жил улиг болтол муулж ярилаа шүү дээ. Гэтэл тэр мөнгийг хоёр нугалсан хэмжээний мөнгө 2.4 тэрбум ам.долларыг нууцаар зарцуулсан байгаа юм. Мөрийн хөтөлбөртөө өрийг өрөөр дарахгүй гэж амлаад байсан. Сая евро бондын зээлийг бонд босгож өрөөр дарлаа. Чингис бондын өрийг бөөн ёслол хүндэтгэл болж бонд босгож, гадаадын зээл босгох замаар л төллөө шүү дээ. Өрийг өрөөр дарж байгааг нь эрх баригчдын амлалт биелж байна гэж харах уу, ард түмнийг хуурах арга нь үргэлжлээд явж байна гэж харах уу. Эрх баригчид өнөөдөр хууль гаргах замаар өөрсдөө татвараас зугтаж, ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийг хайр найргүй долоон төрлийн татвараар дарамталж байна шүү дээ.

-Ардчилсан намаас Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн шүү дээ?

-МАН мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэвэр нэмнэ гэж амлаж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр амлалтынхаа эсрэг ажиллаж байна. Олон улсын валютын сангаар түрий барьж долоо биш есөн төрлийн татвар нэмсэн. Өөрсдийнхөө тансаг хэрэглээг танахын оронд иргэдийн татварыг нэмнэ гэдэг эрх баригч намын сонгуулийн амлалттай хэр нийцэж байгаа юм бол. Тиймээс Ардчилсан намаас УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад татварын асуудлаа эргэн харах шаардлага хүргүүлсэн. Хоёрдугаар сарын 1-ний дотор шаардлагыг биелүүлэхгүй бол Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах үндэсний хэмжээний тэмцэл орон даяар буюу 21 аймагт өрнүүлнэ гэдэг байр суурь дээрээ хатуу зогсоно.

-Ерөнхий сайд энэ сарын 25-нд Олон улсын валютын сангийн төлөөлөлтэй уулзаж, татварын асуудлаар зөвшилцөх мэдээлэл бий. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Олон улсын валютын санг урдаа бариад байх шаардлагагүй л дээ. Түүнчлэн татварын асуудлаар заавал Олон улсын валютын сантай ч яриад байх шаардлагагүй юм. УИХ, Засгийн газар өөрөө асуудлаа шийдвэрлээд явах ёстой биз дээ. Төр өөрөө асуудлаа шийдвэрлэж чадахгүй Олон улсын валютын сантай зөвлөлдөнө гэж юу байсан юм бэ. Олон улсын валютын сан татварын орчноо сайжруул гэж зөвлөснийг л өнөөдөр есөн төрлийн татвар нэм гэсэн юм шиг харагдуулаад байна. Уг хөтөлбөрт хамрагдахаас өмнө Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал болоод ард иргэдийн амьдралд нөлөөлөх эсэхийг судалж үзсэн байх ёстой шүү дээ.

Ц.ТАМИР medee.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • зочин (202.9.43.83)
    эрдэнэ гуй та нарын балагаас болж ийм байдал орсныг өөрөө ойлгохгуй байна уу тэнгэрээс унаад ирсэн юм шиг сонин юм яриад суухаа боль
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Uhamsariin shanaag medeh uu S.Erdene ee.Er-ch oo (115.171.245.26)
    Hurelsuh ee ta uneheer tsostei er yum yum bol am angaih toolondoo ih hurliig taraana, zasgiig unagana geed bultreed baigaa S. , KH.Battulga nart neg saihan uhamsariin shaa ogchihdog boloosoi Hen durtai ni zasag toroor toglodoggui yum geed heleed oilgodoggui mahan tolgoitnuudad yasand ni tultal heleh yumsan.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Hurelsuhee neg saihan uhamsariin shaa ogchih oo (115.171.245.26)
    Ene Erdenebodittoi yum neg yarihgui ee. Bulterch baigaag ni hardaa ene l bolohoos asuudald boditoi sudalgaa shinjilgee hiij shinjleh uhaanchaar handah yum gej baihgui sh dee. Harin haana del sul yum baigaag bol ovjinoor ashiglaj ard tumnii zahialga uhaanii yum yarij helj chadnaa.. OU-iin balyutiin sand hamragdahguigeer ulsaa avaad yavchih bolomj baisan yum bol Erdene ooroo AN zasaglj baihdaa hiilgechihgui yaasan yum. Baahan or tavj urgui zatsuulchihaad nirgesen hoino hashigrana gegchee odoo ih hurliig taraana,zasgaa unagana gej neg ih oriloh hereggui

  • Зочин (202.21.106.156)
    hytsaad baihaar tetgveriin nasiig huuchin hevend ni oruulchih
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.9.43.118)
    Tetgever nemne geed nemeegui baij zarlaad baisan tsaana chini talhnii une nemegdjee
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    Тэтгэврийн насыг нэмж байхад яагаад дуу хоолойгоо ард түмэнтэйгээ цуг өргөсөнгүй вэ тэгээд ч хуулий нь өөрөө оруулж ирсэн гэж гишүүн Бямбацогт ярилцлага өгсөн байсан НД тэтгэврийг хамгийн сайн мэддэг хүн нь чи өөрөө шүү дээ
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • zochin (122.201.24.47)
    hudlaa duraaraa bitgii bultreed bai
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    6 цаг 36 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    7 цаг 10 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    7 цаг 19 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    7 цаг 21 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    7 цаг 44 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    8 цаг 0 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    8 цаг 22 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    9 цаг 33 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    9 цаг 51 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    10 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    10 цаг 47 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    10 цаг 58 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    11 цаг 2 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    11 цаг 34 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    11 цаг 37 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    11 цаг 54 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    12 цаг 28 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    13 цаг 53 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    14 цаг 33 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    14 цаг 53 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК