Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцох уу?

2018-1-19
0
ЖИРГЭХ

 

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хэмээх байгууллага жил бүрийн өдийд дэлхийн их гүрнүүд болоод бусад орнуудын төр, засгийн тэргүүнүүдийг Альпийн нурууны бүсэд орших Давост урин залж хуралддаг юм.

Давосын чуулга уулзалт гэж нэг талаас яриа хэлэлцээний механизм, нөгөө талаас тогтмол үйл ажиллагаатай тус байгууллагыг монголчууд сүүлийн хоёр бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан Ц.Элбэгдоржийн үед андахгүй болсон гэхэд болно. Түүний хувьд жил алгасахгүй Давосын чуулга уулзалтад оролцож, тэнд хэлэлцэж буй асуудлуудад төр, засгийн бодлогын анхаарлыг хандуулах, уялдуулах талаар Засгийн газартай хамтран шаргуу ажилласан юм.

Монгол Улс тус байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2013 оны нэгдүгээр сард байгуулсан төдийгүй тэдний шинжээчдийн багийг эх орондоо урин ажиллуулж, Монгол Улсын хөгжлийн төлөвийг тодорхойлох судалгаа явуулж байв.

Улмаар 2013 оны есдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы дугуй ширээний уулзалтыг “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдвээр, харин 10 дугаар сард нь Лондон хотноо “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх шинжээчдийн уулзалт”-ыг тус тус зохион байгуулсан.

Харин 2014 оны оны нэгдүгээр сард болсон Давосын чуулга уулзалтын хүрээнд Монгол, Мьянмар, Катар зэрэг орнууд байгалийн баялагт суурилсан хөгжлийн загварыг хэрхэн бий болгож байгаа талаар нэгдсэн хуралдаан зохион байгуулж, Монгол Улсыг хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилгоор “Монголын өдөрлөг" арга хэмжээг тус тус зохион байгуулж байлаа.

Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх эрх, үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн төрийн тэргүүний хувиар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ чиглэлдээ санаачилгатай, самбаатай ажиллаж байсныг өнөөгийн Ерөнхийлөгчийн өнгөн дээр илүү тод эргэн санаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд алгасахгүй оролцож, нүүрээ Обамад таглуулж, тэр үедээ л дуулиан тарьж байсныг санаж байна. Зурган дээр түүний нүүрний оронд Обамагийн том алга дурайтал гарч билээ.

Эвтэйхнээр үүнийгээ тайлбарлаж, инээдэм наргиа болгосноосоо хойш тэрбээр элдвийг санаачилсаар эцэст нь АСЕМ-ийн том хурлыг эх орондоо зохион байгуулах эр зориг гаргаад дууссан. Нэг үгээр бол тэр гадаад харилцааны идэвхтэй байр суурь баримталж байв. Өнөөдөр зарим хүн энэ бүхний үр дүн тэгээд юу байв гэж асуудаг. Ганц өгүүлбэрээр үүнд хариулъя гэвэл: Монгол Улсын гадаад нэр хүнд өссөн юм.

Ахиулаад нэг өгүүлбэр нэмье гэвэл: Монгол Улсын гадаад нэр хүнд гэдэг эцсийн дүндээ энэ улс орны тусгаар тогтнолын баталгаа юм. Яагаад гэвэл аливаа улсын тусгаар тогтнол гэдэг нь түүнийг дэлхийн бусад улс орнууд хүлээн зөвшөөрөх эсэхээр хэмжигддэг. Нэг үгээр бол, дэлхий дахинд, бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөнөөр тусгаар тогтнол баталгаажиж байдаг нь энгийн л үнэн.

Гадаад харилцаагаа хөгжүүлэх, гадаад нэр хүндээ өсгөх нь яагаад чухал вэ, ямар үр дүнтэй вэ гэдэг асуултад өгөх эцсийн хариулт нь энэ юм. Энэ хүртэл эдийн-засаг, экспорт, хөрөнгө оруулалт, зээл тусламж, иргэд хоорондын болоод спорт, соёл хүмүүнлэгийн маш олон харилцаа, түүний үр дүн, өгөөжийг тоочиж болох байх л даа.

Нээрээ, Давос юу боллоо?! Энэ жилийн хувьд Давосын чуулга уулзалт нэгдүгээр сарын хэдхэн хоногийн дараа ээлжит чуулганаа явуулах ба “Хуваагдмал дэлхийд хамтын ирээдүйг бүтээх нь" сэдвээр хэлэлцэх гэж байна. Чуулга уулзалтыг Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди нээж үг хэлэх ба нээлтийн арга хэмжээг хаахаас өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэх юм.

Энэ жилийн Давосын нэг онцлог нь Их Долоогийн удирагчид хамгийн өндөр ирцтэйгээр оролцох гэж байгаа явдал. Италийн Ерөнхий сайд Паоло Жентилони, Европын Холбооны Ерөнхийлөгч Жан-Клод Жанкер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Английн Ерөнхий сайд Тереза Мей, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон Их Хорийн бусад удирдагчид оролцохоор мэдэгдээд байна.

БНХАУ-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Лиу Хэ, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри, Өмнөд Африкийн дэд Ерөнхийлөгч Сирил Рамафоза, Бразилийн Ерөнхийлөгч Мишель Төмөр, Швейцарийн Холбооны улсын Ерөнхийлөгч Алаин Берсе болон зочин улсын бусад төр, засгийн тэргүүн, НҮБ болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцоно хэмээн Давосын чуулга уулзалтын албан ёоны сайтын шинэ мэдээнд дурджээ.

Чуулга уулзалтын үеэр үндсэн сэдвийн зэрэгцээ үл ойлголцолд байгаа улс орнуудыг ойртуулах, олон улсын аюулгүй байдал, байгаль орчин, эдийн засаг, Аж үйлдвэрийн IV хувьсгал зэрэг өнөөгийн дэлхий дахины дундын эрх ашгийн төлөөх хамтын ажиллагааг баталгаажуулахад чиглэсэн өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэнэ. 

Өнөөгийн дэлхий дахин хаашаа хэрхэн алхах, хамтдаа юунд хүрэх, хамтын эрх ашиг хийгээд эрсдэл юу болохыг яриа хэлэлцээний замаар нэг цэг дээр ойртуулан ойлголцуулах зорилгыг тавьжээ. Энэ дунд Монгол Улс хаана нь байх вэ, хэрхэн хожих вэ, дэлхий дахинтай хөлөө нийлүүлэн хамтдаа хөгжих үү, эсвэл хоцорч үлдэх үү... гээд эргэцүүлэх зүйл байх ёстой. Чухам энэ талаар Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх Төрийн тэргүүн хэрхэн тунгааж байгаа бол?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний үүрэгт ажлыг хүлээн авснаасаа хойш анхны томоохон гадаад арга хэмжээ болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд оролцохоос татгалзсан. Тэрбээр Засгийн газар огцорсон дотоодын улс төрийн шалтгаан болон төсөв хэмнэх үүднээс тийнхүү шийдэж байсан. Мөн тэр үеэр буюу өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тэргүүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган төдийгүй Давосын чуулга уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн хэмээн уламжилж байв.

Харин Ерөнхийлөгч маань тэр үед Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Гэхдээ бид гадаад айлчлалыг Монгол Улсад аль нь, ямар хэрэгтэй, ямар үр дүнтэй гэдгийг судалсны үндсэн дээр хийж байна” хэмээсэн. Түүнээс хойш даруй дөрвөн cap өнгөрч байх тул дээрх байр суурь өөрчлөгдсөн эсэхийг ч дахин тодотгох нь зүйтэй болов уу. Төсөв хэмнэх чухал ч төрийн тэргүүний гүйцэтгэх ёстой үндсэн үүрэг гэж бий, тэдгээрээ хэрэгжүүлэхэд төсөв байтугайг зарцуулах нь ч бас үүрэг. Түүний төлөө бид Ерөнхийлөгчөө сонгосон билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Zavgui baina aa (124.126.2.247)
    Yuniih ni davos mavos ve. Bi songogchidtoigoo uulzaad zavgui yavna. Hiijh ajil ih baina. Yaval ih hurlaa hurdan taraah ulmaar zasgaa unagah talaar songogchdoosoo asuuj yavna. Ene ajidl ondor nasnii tetgevriihen ih tuslah yanztai baina. Hogshid ih amar yum oo. Heleh ugiig ni sain zaagaad ogchihbol ard tuz bololtoi. Dund ue l ih hetsuu,zaluusiig bol neg oroi baarand oroh heriin mongo hayahad l bolood yavchina. Songuuliin ueer hereglesen argaa hereglene ee .Minii baga turshlagatai bolson
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Zavgui baina aa (124.126.2.247)
    Yuniih ni davos mavos ve. Bi songogchidtoigoo uulzaad zavgui yavna. Hiijh ajil ih baina. Yaval ih hurlaa hurdan taraah ulmaar zasgaa unagah talaar songogchdoosoo asuuj yavna. Ene ajidl ondor nasnii tetgevriihen ih tuslah yanztai baina. Hogshid ih amar yum oo. Heleh ugiig ni sain zaagaad ogchihbol ard tuz bololtoi. Dund ue l ih hetsuu,zaluusiig bol neg oroi baarand oroh heriin mongo hayahad l bolood yavchina. Songuuliin ueer hereglesen argaa hereglene ee .Minii baga turshlagatai bolson
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (5.67.220.80)
    Баттулгын өөрийх нь ажилчид 600 тэрбумыг авдаг , хэдэн оны хэдэн сард энэ сая төгрөг болох вэ? 2 сая гэж хол байна даа хол байна. Эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй хүн цалинг 4 дахин байтугай 2 дахин огцом өсгөвөл инфляцыг хөөрөгдөж амьжиргааны үнэ огцом өсч, эдийн засгийн хямрал болдогыг төвөггүй тооцох нь ойлгомжтой. Ингэж иргэдийн толгой эргүүлхээр эхлээд 1 ч гэсэн амлалтаа биелүүл малаа.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шударга Монгол (5.67.220.80)
    Чоно борооноор, Женко ядуурлаар гэж манай Монголыг өвөг дээдэс холыг харжээ. Иргэдийн ядуурал, утааны асуудал дээр дөрөөлж хулгайч Женко төрийн эргэлтээр бүх эрх мэдлийг авч Монголыг Хойд Солонгосын хамсаатан болгож, өөрөө хэмжээлшгүй эрхэд санаархаж байна. Даруйхан татан буулгаж төмөр замаас идсэн мөнгийг нь хураах хэрэгтэй!
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Ерөнхийлөгч (213.205.251.76)
    Эдийн засгийн форум дээр Таны эдийн засгийн бодлого ? Женко- Би байлдаж ялнаа , Таны бүтээн байгуулалтын бодлого? Женко- Хойд Солонгосын ах Ким-н үлгэр дурайллаар ард түмэнээ цэрэгжсэн албадлагын хөдөлмөр эрхлүүлж, охид хөвгүүдээ цэргийн дэглэлт, зодуураар хүмүүжүүлнээ . Ингэхэд та хүүхдүүдээ хэр хүмүүжүүлсэн бэ? Женко- би их олон бутач хүүхэд хийсэн алдарт эцэг хүн. Хүүхдүүдээ би өөрөө өсгөөгүй, хүмүүжүүлээгүй. Таны цаашдын төлөвлөгөө? Женко- ганцхан сая хүн амтай хотын утааны төлөө гадаадаас асар том өр зээл тавьж дагуул хот гэх мэтийн асар том төлөвлөгөөг 600 тэрбумын төмөр зам шиг төлөвлөгөө муутай эхэлж дундаас нь нарийн бүдүүний хэрүүл хийж үхмэл хөрөнгө өр зээлэнд баригдсан 10 том дампуурал бүтээнэ. Та иргэдийн цалинг 2 сая болгоно гэсэн? Женко - миний үйдвэрийн ажилчид 600 мянгийг авдаг энийг хэзээ нэг цагт сая болгоод дараа нь хэзээ нэг цагт 2 сая болговол дараа бусад нь хэзээ нэг цагт болно. Та офшортой тэмцэнэ гэсэн юу болсон бэ? Женко- утааны асуудлаар далимдуулаад Хурц
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.176.244)
    Петька В.И.Чапаеваас - В.И. та фронт командалж чадах уу? гэж асуужээ. В.И. - Чаднаа. Петька - Тэгвэл та арми командалж чадах уу? В.И. - Чадалгүй яахав. Петька- Тэгвэл та бүр дэлхийн армийг командалж чадах уу? В.И. - Чадах нь ч чадна л даа. Даанч гадаад хэл мэдэхгүй л дээ. гэжээ!!!!!
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
    • Женко Жонхуу
      Ха ха яг Жонхуу шиг юм байна. Гэхдээ Жонхуу Монгол хэлээрээ ч алдаагүй бичиж, ярьж чаддагүй болхоор бүүр онигоотой юм байна л даа.
      2018 оны 01 сарын 19
  • Монгол суу ухаан (5.67.220.80)
    Баттулгаа тэнд бөх барилдахгүй гэнэ лээ шүү! Бас хөмсгөө зангидаж ухаантай дүр эсгэсэн боловсролгүй гуйлгачин байдаггүй гэсэн. Амандаа бувар бувар гэхээр юу яриад байгаа нь ойлгогдоггүй юм билээ шүү!
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Орлоцох байлгүй дээ. Индэр дээрээс уран гоё донгоддоггүй юм аа гэхэд бусдыг сонсч, зарим нэг төр, засгийн тэргүүнтэй уулзаж, танилцах байлгүй дээ, ядахнаа төрийн тэргүүн нь оролцсон орны тоонд багтчихвал Монголын ирээдүйд хэрэг болох биз.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • zochin (36.102.210.37)
    Yum yarij chadahgui hun chini tiim yumnas holhon baival zugeer bdag bh uurt ni. Ebe bol uran iltgegch hoshigrulagch hun shuude manai enenii ug ni sonsogdohgui yum chini
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин (150.129.143.139)
    яамарч шийдэмгий ажлуудийг хийж чадахгүй хүн гэдэгни харагдаж байна хийх ажил маш их байна
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Гацаа Тулга (5.67.220.80)
    Бичиг үсэг тайлагдаагүй панзчин улсын нэр баасдахын нэмэр, гэртээ тогоо шанаганыхаа хэрүүлээ хийгээд төсвөө хэмнээд суувал барав.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
    • Монгол угаасаа ядуурал авилгадаа идэгдээд
      Монгол угаасаа ядуурал авилгадаа идэгдээд байна.Тэгээд бичиг үсэгтэйгүүд нь улсаа авармаар байна шүү
      2018 оны 01 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    6 цаг 31 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    7 цаг 6 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    7 цаг 15 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    7 цаг 17 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    7 цаг 40 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    7 цаг 56 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    8 цаг 18 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    9 цаг 29 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    9 цаг 47 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    10 цаг 19 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    10 цаг 43 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    10 цаг 54 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    10 цаг 58 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    11 цаг 29 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    11 цаг 33 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    11 цаг 50 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    12 цаг 24 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    13 цаг 49 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    14 цаг 29 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    14 цаг 49 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК