зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулга болон Э.Бат-Үүл нарын зөрчилдөөн нь АН-ын байр суурь биш

2018-1-19
0
ЖИРГЭХ

УИХ дахь сөрөг хүчин, АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзаж эрх баригч МАН-аас авч хэрэгжүүлж байгаа бодлого ард иргэдэд ямар дарамт учруулж байгаа, түүнийг эсэргүүцэж УИХ дахь сөрөг хүчний зүгээс ямар алхам явуулахаар зэхэж байгаа зэргийг асууж ярилцлаа. С.Эрдэнэ даргын хувьд хөдөөгүүр дөрвөн аймгийн ард иргэд сонгогчидтой уулзаж яваад иржээ. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоод завсарлагаанаар өрөөндөө байхад нь орж уулзлаа.

-УИХ-д 65-ын бүлэг байгуулсан эрх баригч МАН-ын Ардын Засгийн газар байгуулагдаж ажилдаа ороод 100 хоногтойгоо золгоод байна. Сөрөг хүчний зүгээс энэ Засгийн газрын 100 хоногийг хэр үр дүнтэй ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Одоо тэгээд аль Засгийн газрынх нь 100 хоног ч болж байгаа юм. Бодвол хоёр дахь Засгийн газрынх нь 100 хоног болж байгаа юм байлгүй дээ. Ер нь зүгээр эрх баригч нам төр засгийн эрх аваад бол үндсэндээ нэг жил долоон сарын хугацаа өнгөрч байгааг ард түмэн харж, мэдэж байгаа. Тэгэхээр 100 хоногоор хэмжих юмуу, жил долоон сараар нь хэмжих юмуу гэдэг асуудлыг сөхөж тавих ёстой юм. Энэ чинь өөр нам гарч ирээд төр засгийн эрхийг авчихаагүй, ганцхан МАН гэдэг хүчин дотроо л асуудлаа яриад намын удирдлага, Засгийн газрын тэргүүнээ сольсон асуудал болсон шүү дээ. Зүгээр ер нь бол хэмжүүр гүйнэ гэж ярьдаг л даа. Тэр хэмжүүр гүйж эхэлсэн хугацааг тооцвол 2016 оны долоодугаар сараас эхлээд л тооцох ёстой юм. Тэр хугацаанаас хойшхи асуудлыг аваад үзвэл нэг л дүгнэлт хэлж болно. Тэр нь юу гэвэл Монголчуудын амьдралд ямар нэгэн гялайж гялтайх өөрчлөлт гарсангүй. Жил долоон сарын хугацаанд ч өөрчлөлт гарсангүй одоо энэ У.Хүрэлсүхийн засаг гарч ирээд ч 100 хоногт олигтой дэвшил гаргасангүй. За яах вэ 2016 оны УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нь “Өрийг өрөөр дарахгүй, цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ, шинэ татвар бий болгохгүй” гэсэн маш олон юмнууд байж байгаа. Харамсалтай нь өнөөдөр бодит амьдрал дээр өнгөрсөн жил долоон сарын хугацаанд ганц км зам тавьсангүй, нэг ч том төсөл хөдөлгөсөнгүй, харин баахан өр зээл л тавилаа. Миний мэдэхийн хоёр гурван ч том бонд босголоо. Бонд гэдэг чинь эргээд төлөгддөг нэг төрлийн өр юм л даа. Хамгийн харамсалтай нь урьд авсан бондуудыг жигтэйхэн дордуулаад авсан. Жишээлбэл 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын үед тавьсан Евро бондын 680 сая ам долларын өр авлагыг “Хуралдай” гэгч бонд босгоод дарсан байх. Гэтэл Евро бондын зээлийн хүү, “Хуралдай” бондын зээлийн хүү хоёрын дундаас маш том зөрүү гарч ирсэн. Товчхондоо бага хүүтэй бондын өрийг маш өндөр хүүтэй бондоор дарж байх жишээтэй. Тэр Евро бонд, “Хуралдай” бондын хүүний зөрүү нь улсын төсөв дээр дарамт болоод ирж байна. Эдний ингэж баллаж байгаа улсын төсөв чинь ард иргэдийн татвараар л бүрддэг юм шүү дээ.

-Энэ оны эхэнд “Чингис” бондын 500 сая ам долларын өрийг дарснаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар бахархалтайгаар зарлаж байсан. Энд бас л баахан алдагдал үүссэн үү?

-“Чингис” бондын 500 сая ам долларын өрийг “Гэрэгэ” ч билүү бас нэг бонд босгож дарсан л даа. Тэрийг дарахдаа бас л өмнөх бондын хүүг илт нэмэгдүүлж илүү өндөр хүүтэй бонд босгох замаар л барагдуулсан. Тэр хүүний зөрүү бас л төсөв дээр ачаалал болж суусан байгаа. Тухайн үед Ерөнхий сайд болон Сангийн сайд нар нь хэрхэн дүвчигнэж байсныг надаар хэлүүлэлтгүй манай иргэд харсан, сонссон. Би нэг л зүйл дээр гайхаад байгаа юм. Хэрвээ үнэхээр том төсөл хөтөлбөрөө хөдөлгөж үнэхээр баялаг бүтээж, хуримтлал бий болгоод тэрүүгээрээ аль нэг өр зээлээ дарж байгаа бол тэр нь тодорхой ажил хийсэн болж харагдах ёстой юм. Гэтэл зээл авч өрөөр өрийг дарчихаад түүнийгээ ажил хийсэн гэж яриад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Сонгуулийн үеэр тахиа шиг донгодож байсан “Өрийг өрөөр дарахгүй” гэсэн амлалтаа яг эсрэгээр нь хийгээд байгаа эрх баригчдыг ажил хийсэн гэж огт бодохгүй байна. Нэг жил долоон сар ч байна уу, 100 хоног ч байна уу энэ хугацааг шууд дүгнээд хэлэхэд Монгол Улсад хэрэгтэй, дорвитой нэг ч өөрчлөлт хэрэгжсэнгүй, эдийн засгийн ямар нэгэн реформ явсангүй, эрх зүйн хүрээнд ч янз бүрийн шинэчлэл хийгдсэнгүй. Төрийн байгууллагууд, засаг захиргааны нэгжүүд дээр ч ямар нэгэн үр дүнтэй өөрчлөлт, реформууд хийгдсэнгүй. Шулуухан хэлэхэд жил долоон сар ажиллаж байгаа өнөөдрийн эрх баригчдын үйл ажиллагаанд шууд хангалтгүй гэсэн дүн л тавьж байгаа.

-2012-2016 онд АН засгийн эрхийг барьж байхад та Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Тухайн үед 100 хоногт танай Засгийн газар ямар ажлууд хийгээд байсан бол?   

-Тухайн үед жил долоон сарын хугацаанд маш их ажил хийчихсэн байсан юм шүү. Харин 100 хоногтоо бол иргэдтэй уулзах 11:11 төвийг байгуулж төр засгийн бодлогыг нээлттэй танилцуулах ажлыг хийчихсэн байлаа. Мөн хүүхдийн 10 мянган төгрөгийг зогсоочихсон байсныг 20 мянга болгож цахим хэлбэрээр өгөөд эхэлчихсэн байсан. Тэтгэврийн нэмэгдлийг мөн л шийдчихсэн байлаа. Ингээд яриад байвал маш олон ажлыг шийдчихсэн, шийдэх шатандаа орчихсон явж байсан. Тэр үеийн 100 хоног буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын эхний 100 хоногийн хийсэн бүх ажлыг маш тодорхой цаасан дээр гаргаад өгөх боломжтой.

-Удахгүй ирэх хоёрдугаар сарын 1-нд сөрөг хүчин АН-ын зүгээс нийт ард иргэдийг уриалж эрх баригчдын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг эсэргүүцсэн  жагсаал зохион байгуулах гэж байгаа. Энэ жагсаал цуглааны бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа бол?

-Ер нь ирэх хоёрдугаар сарын 1-нд хийхээр төлөвлөж байгаа жагсаал цуглаанаар эрх баригчдад үндсэн дөрвөн төрлийн шаардлага тавихаар бэлтгэж байгаа.Эхний гурван төрлийн шаардлага дээр сүүлд нэмэгдсэн үнийн өсөлт дээр тодорхой арга хэмжээ аваач гэдэг шаардлага нэмэгдсэн байгаа. Энэ дөрвөн асуудлыг шийдэж тодорхой хариу өгөх болов уу гэж харж байна. Хэрвээ шийдвэртэй арга хэмжээ аваад дээрх дөрвөн асуудлаар тодорхой гарцтай, Монголын нийгэмд хэрэгтэй шийдсэн хариу өгөх юм бол бидний зүгээс ард иргэдийг уриалж заавал жагсах, тэмцэх албагүй л дээ. Хэрвээ хариу өгөхгүй бол бид дараагийнхаа шаардлагыг нэлээн өргөжүүлж, Монгол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх болно. Хоёрдугаар сарын 1-ний жагсаал цуглааны бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан гэж ойлгож болно. Ямар ч байсан ард иргэд, бусад намууд мөн Үйлдвэрчний эвлэл, төрийн бус олон нийтийн байгууллагууд дэмжиж оролцохоо илэрхийлээд байна. Ямар ч гэсэн бидний зүгээс ирэх сарын 1-нд улс орон даяар эрх баригчдын буруу шийдвэр, амлалтаасаа няцсан үйлдлүүдийн эсрэг ард иргэд нэлээн ширүүхэн үгээ хэлэх, эсэргүүцлээ илэрхийлэх бүх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа.

-Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчилж Засгийн газрын өрийг 700 сая ам доллараар нэмэгдүүлчихлээ. Тэр 700 саяын 500 саяыг нь утааг багасгахад зарцуулна гэж байна. Гэтэл иргэдийнхээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг огт нэмсэнгүй өнөөдрийг хүрлээ. Юмны үнийн өсөлттэй уялдан цалин тэтгэврийг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаа. Энэ талаар сөрөг хүчин хэрхэн үгээ хэлж, тэмцэж байгаа вэ?  

-Бидний зүгээс өнөөдрийн эрх баригчдаас ганц л зүйл шаардаж байгаа. Тэр нь юу вэ гэвэл “Амлалтаа биелүүлээч ээ” л гэж байгаа юм. Өөрсдийнх нь 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө дэвшүүлсэн ланжгар ланжгар мөрийн хөтөлбөр, амлалтууд нь бэлээхэн байж л байна. Цагаан цаасан дээр хараар бичсэн тэр сүрхий амлалт, мөрийн хөтөлбөрөө бүх сонгогч иргэдэд уйгагүй тараасан шүү дээ. Тэгэхээр ард түмний тархийг угааж, саналыг нь луйвардаж салгасан тэр мөрийн хөтөлбөр амлалтуудаа биелүүлээч ээ гэж л бидний зүгээс шаардаж байгаа. Харин өнөөдрийн эрх баригчдын үнэхээр хийж хэрэгжүүлж чадахгүй, хүсэхгүй зүйлийг бид шаардаагүй л байхгүй юу. Эд нар чинь мэдээж тухайн үед мөрийн хөтөлбөр, амлалтуудаа боловсруулахдаа “Ядаж үүнийхээ талыг нь ч болтугай хийж болох байх” гэж тооцоолоод л тусгаж оруулсан байж таарнаа даа. Үнэхээр чадна, болно гээд мөрийн хөтөлбөр боловсруулаад тэрийгээ хэрэгжүүлэх санаатай ажиллаж байгаа ухаантай юм бол илүү хурдан, илүү зоригтой, эрч хүчтэй ажиллаач ээ гэж л шаардаад байгаа юм. Цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн тэр хаана байна. Гэтэл үндсэндээ бүрэн эрхийн хугацааныхаа талд нь шахуу орчихлоо шүү дээ. Харин энэ хугацаанд цалин тэтгэврийг ганц ч төгрөгөөр нэмсэнгүй, ядарсан ард иргэдийнхээ зүг нэг ч удаа гараа тэнийлгэсэнгүй. Шинэ оны эхнээс тэтгэврийг 8 хувиар нэмнэ гэсэн сураггүй байж байгаад өнөөдөр л нэг юм ирэх сараас 27 мянган төгрөгөөр нэмэх тухай дуулдаж эхэлж байна. Одоо удахгүй Цагаан сар болох гэж байна. Энэ олон ахмадууд яаж түүнийг тэмдэглэх юм, залуучууд нь ажилгүй, цалингүй шахам байхад яаж Цагаан сарын ард гарах юм. Монголын нийгэм даяар бухимдал маш их байна. Мэдээж Цагаан сар хийхийн тулд өнөөх л сурсан зангаараа хамаг байдгаа ломбарданд тавьж таарах байх. Гэх мэтээр яриад байвал энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйл үнэндээ юу ч алга. Дахиад хэлэхэд эд нараас ерөөсөө илүү юм шаардаагүй. Зүгээр л өөрсдийнх нь амласан амлалтаа биелүүлээч ээ гэдгийг л хэлж, шаардаж байна.

-Та өнгөрсөн 12 дугаар сард УИХ-ын дарга М.Энхболдод 1990 оны Ардчилсан хувьсгалын анхдагчдад байр, тэтгэмж олгуулах хуулийн төсөл өргөн барьсан. Эрх баригч 65-ын бүлэг энэ хуулийн төслийг дэмжих болов уу. Ер нь тэдгээр хүмүүст тэтгэмж олгоход улсын төсвөөс хэд орчим тэрбум төгрөг шаардлагатай бол?  

-Ардчилсан Монгол Улсын үндэс суурь, олон намын тогтолцооны үндэс суурийг тавьж, хүний эрхийг дээдлэх, ардчилсан сонгууль явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монгол Улс ардчиллын замаар замнах үндэс суурийг тавьсан ардчиллын анхдагчдын гавьяаг төр үнэлж, бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байгаа юм. Тэгээд энэ эрх зүйг зохицуулах хуулийн төслийг 2017 оны 12 дугаар сарын 8-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэдгээр хүмүүст төрөөс үзүүлэх нийгмийн хамгааллын тухай хуулийн төсөл нь зүгээр нэг Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсон АН ч юмуу Ардчилсан холбооны гишүүдэд зориулагдсан хуулийн төсөл биш юм. Ер нь Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсон маш олон иргэн бий. Тэдний дунд маш олон үзэл санаа, намын харьяалалтай хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бүгдээрээ л хамрагдах ёстой юм. Бүхэл бүтэн нийгмийн тогтолцоог өөрчилсөн, эдийн засаг, үзэл санааны хувьд өөрчилсөн, төрийн байгуулалтын хувьд өөрчилсөн бүхэл бүтэн хувьсгал байсан юм. Энэ том хувьсгалыг тайван замаар, улс оронд ганц цонх ч хагалж хохирол учруулалгүйгээр хийсэн нь үнэхээр дэлхий нийтийн бахархал болж байсныг дурдах ёстой. Одоо ч ардчилсан өөрчлөлтийг Монгол Улс шиг тайван замаар хийсэн улс дэлхийд байхгүй байна шүү дээ. Тийм учраас энэ түүхэн хувьсгалыг санаачилж, гар бие оролцож, жагсаж тэмцэж явсан анхдагчдыг Монголын төрөөс заавал үнэлж, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх ёстой юм. Тэгээд ч ардчилсан хувьсгалын анхдагчдаас одоо нэг 1100 орчим хүн л үлдсэн тоо гарч байгаа. Энэ ажилд нэг их сүртэй төсөв даахгүй хэмжээний хөрөнгө мөнгө гарахгүйг бид тооцож үзсэн байгаа. Бидний тооцоогоор харьцангуй боломжийн мөнгө гарах юм билээ. Энд ерөнхийдөө 1990 оны зургаадугаар сараас өмнөх үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүс л голдуу хамрагдахаар яригдаж байгаа юм.

-Ардчилсан нам гишүүдийнхээ татварыг нэмж жилийн 12 мянга болгосон нь Улстөрийн намын тухай хуулийн дагуу хийсэн ажил уу. Аль эсвэл намаа санхүүгийн хувьд бэхжүүлэх, ирэх 2020 оны сонгуульд одооноос бэлдэж эхэлж байгаа хэрэг үү?

-За яах вэ дээ. Урьд манай намын татвар нь сарын 100 төгрөг, жилийн 1200 төгрөг байсныг өмнөх Үндэсний зөвлөлдөх хорооны 50 дугаар хуралдаанаар жилийн татварыг 12 мянга болгох шийдвэр гарсан юм. Тухайн үед би намын дарга болоогүй байсан. Сая Үндэсний бодлогын II хуралдаанаас дээрх шийдвэрийг баталгаажуулж гишүүдийнхээ татварыг 12 мянга байхаар баталсан. Энэ татвар бол манай 180 мянга гаруй гишүүдийн л төлөх татвар шүү дээ. Энэ нь төв нам дээр ирэх татвар биш аймаг, сум, дүүрэг хороон дээр очих татвар байгаа юм. Энэ татварын эх үүсвэрээр тухайн анхан шатны байгууллагууд маань санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулах гол эх үүсвэр нь болох учиртай юм. Хоёрдугаарт 12 мянган төгрөгийн татвар бол харьцангуй их мөнгө биш л дээ. Хэдийгээр эрх баригч МАН гарч ирээд манай олон мянган гишүүнийг ажлаас нь халж, цалин мөнгөгүй болгосон ч яаж ч ядарсан бай сардаа ганц мянган төгрөг хэнд ч олдоно шүү дээ. “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэдэг үг байдаг байхаа. Хүнд сэтгэл байгаад зүтгэл байвал ганц мянган төгрөг яаж ийгээд л олоод өгнө. Нөгөөтэйгүүр нэгэнт Ардчилсан намын гишүүн гэж л явж байгаа бол тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээх ёстой юм. Дандаа юм нэхдэг, аваад байдаг байж болохгүй л дээ. Энэ намын гишүүн л бол улс орныхоо ирээдүйн төлөө, намынхаа үйл ажилд идэвхтэй оролцож татвараа төлдөг, үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг л байх ёстой.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Монголчууд маш их итгэл хүлээлгэн сонгож гаргасан. Хэдийгээр албан тушаалынхаа үүднээс АН-аас албан ёсоор түтгэлзээд байгаа ч сүүлийн үед танай намын лидер улстөрчийн нэг Э.Бат-Үүл Ерөнхийлөгчтэй нэлээн тэрсэлддэг болоод байгаа. Энэ талаар та АН-ын даргын хувьд юу гэж дүгнэж байгаа бол?  

-Манай нам бол маш их нээлттэй нам шүү дээ. Ардчилсан намын гишүүн байр сууриа яаж илэрхийлэх нь тухайн хүний л эрхийн асуудал юм. Гэхдээ ер нь зүгээр АН-ын үзэл баримтлал, үйл ажиллагаатай зөрчилдөх ч байдаг юмуу, намын дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр янз бүрийн юм ярих, нийтлэх нь манай үндсэн дүрмээр хориотой байдаг юм. Зүгээр улстөр, эдийн засаг гээд улс орны хэмжээний асуудлаар тухайн хүн өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь АН-д нээлттэй. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурьтай манай АН-ын гишүүн Э.Бат-Үүлийн байр суурь зөрчилдөх нь нийгэм улстөр, улс орны хэмжээний асуудал учир тухайн улстөрчийн л асуудал юм. Харин энэ нь АН-ын байр суурь биш гэдгийг ойлгох ёстой. Ер нь зүгээр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийнхөө хувьд хэлж ярьж байгаа нь төрийн тэргүүний л байр суурь шүү дээ. Бас тэр нь АН-ын үндсэн байр суурь биш л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол аль нэг улстөрийн намаас шууд түтгэлздэг хуультай. Тэгэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч бол АН-ын харьяалалтай, манай намын гишүүн биш. Энэ хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүн. Тэгэхээр энэ хоёр хүний байр суурь нь АН-ын байр суурь биш, тухайн хувь улстөрчдийн л байр суурь гэдгийг л хэлье. Нэг нь хувь улстөрч, нөгөөх нь Монгол төрийн тэргүүн. Тэгээд байр суурь нь зөрөлдөж гэж л ойлгох хэрэгтэй. Энэ бол ардчилсан нийгэмд байх л асуудал юм.

-УИХ дахь сөрөг хүчин цөөхөн гишүүнтэй. Та хэд аль хэр санаа нийлж ажиллаж байгаа вэ. Жишээлбэл та нэлээн дээх нь Ж.Батзандан гишүүнийг загнаж, зэмлэж байсан. Ж.Батзандан гишүүний хувьд заримдаа намынхаа байр сууринаас зөрөлдөх үе байна уу үгүй юу?  

-УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэж байдаг. Тэгэхээр ямар нэгэн нам юмуу, бүлэг УИХ-ын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх, хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, аливаа үйл ажиллагаанд оролцох зэрэгт хөндлөнгөөс оролцох эрх хэнд ч байхгүй. Нэг талдаа ийм. Харин нөгөө талдаа хэдийгээр УИХ-ын гишүүн ч гэсэн давхар намын гишүүний харьяалалтай, улстөрийн албан тушаалтан учир намынхаа байр суурийг заавал барьж явах ёстой юм. Хэрвээ намын байр суурьтай нэгдэхгүй гэвэл тухайн намаас гарч болно. Харин Ж.Батзандан гишүүний хувьд өнөөдөр АН-ын байр суурьтай ноцтой зөрчилдөөд, ганцаарчилсан тоглолт хийгээд яваа юм байхгүй. Хувь гишүүнийхээ зүгээс тухайн хэлэлцэгдэж байгаа асуудалд тодорхой байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй, хэвийн байх л асуудал. Тэрэнд намын даргын хувьд эмзэглээд, хяхаж хавчаад байх зүйл байхгүй, ерөөсөө тэгж ч болохгүй. Яах вэ хааяа эрчүүдийн хооронд хатуухан үг хаялцах, сөргөлдөх зүйл байж л байдаг шүү дээ. Гэхдээ би тиймэрхүү асуудалд сүйдтэй ач холбогдол өгдөггүй юм.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (53)

  • Зочин (66.181.190.82)
    Хөөрхийдөө эд тийм сайн юм хийсэн .м бол бид яагаад ядуу байгаад байгаа юм бэ худлаа дандаа их мэдэгчийн дзрд тоглох юм тэр нам мам ямар хамаатай юм бэ ард түмэн сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ гэтэл эд өөрсдийгээ бодох юм
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.22.231)
    Эрдэнэ ерөнхий сайд болох мөрөөдөлдөө хөтлөгдөн хий агаарт хөвж явна.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • tumuruu (103.87.255.66)
    Өнөөдрийн нийгэмд С.Эрдэнэ шиг шударгаар үгээ хэлдэг хүн алга даа.Энэ хүнийг муу хэлэх тусам улам өнгө орж их зүйлийг хийж бүтээдэг хүн шиг байгаа юм даа.Ард олон энэ чанарыг хараад сонгоод байдаг байх ааямар ч байсан хийж бүтээсэн болоод д зарим хүмүүс дургүй байх шиг
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (94.223.84.227)
    Mi Zi Bugd l olon nuurtei humuusdee.yurunhiilugch ch hereg alg .uurgee biyeluulj chadahgui bna.juruu parlamentad baij bgaagui bish.ulgeryariad l hunii tolgoi ugaagad l ta nar bugd zaolaasai
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (94.223.84.227)
    Asramjiin gazraas garch bgaa unchin huuhduud gudamjid garch baihad oron gertee ter humuust bair sav ugch daldagnahaa bolimoor bna.jinhene ardchilaliig jinhene utgaar baiguulsan bol uguhsun.oron gergui etseg ehgui huuduudiig shuud gudamjind huuj gargachaad radchilsan niigmiig togtooson geh met yum yarimaargui bna.ardchilsan oron ardchilsan gej hudlaa yarihaa boliochee
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.193.62)
    Ийм хөгийн луйварчнаар удирдуулсан гэхээр л...
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.53)
    АН Эрдэнээр толгойлуулаад хол явахгүй ээ. Уучлаарай эрдэнэ хэзээч МУ ЕС болохгүй
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.190.238)
    Танай АН-ын мөнгөний буруу асуудал болохоор за яахав дээ байдаг, танай намын бузар булхай болохоор ардчилсан нийгэмд байдаг зүйл, манайх нээлттэй нам гэчихээд бусад намыг буруутгаад байдаг нь ёстой танай АН-ын тэнэгрэл, соиорол шүү дээ. Намаа буруу даргалж, өөр шигээ луйварчин, солиотой, тэнэг нам болгох юм даа энэ амьтан. Ярьж байгаа юм нь бүгд тэнэгрэл
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Эрдэнэ (5.67.220.80)
    Батүүлийн зөв! Алуурчин Эрдэнэ, луйварчин Зинколд, Жонхуу нарыг дураар нь тавьбал Монгол Хойд Солонгос болж, Тулга Ким-Жон-Хуу болно.
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.22.250)
    С.Эрдэнэ гуай энэ төрийг унагааж монголын ард түмний толгой дээр гарч суучих юм бодоод байна уу. Битгий горид Э. Батүүлийн хэлдэгээр жинхэнэ фашист бол Эрдэнэ чиний хажууд Э. Батүүл хийсэн юмтай хэлэх үгтэй Баатар хүн чи бол Ниигмийн даатгалын мөнгийг тарааж Намын дарга болсон хүн чиний буруу бодлого их шуналаас болж тэтгэвэрийн сан хоосорж тэтгэвэрийн нас сунгасан энэ бүхнийхээ хариуцлага хүлээх хэрэгтэй чамд эрх мэдэл байгаад өнөөдөр хариуцлагаас мултраад явж болно дааж давахгүй үйлийн үрээ эдлэх юм болно шүү. Энэ засгийн газар чиний.хийсэн балагт явдалийг засаад явж байна. Монголчууд энэ засаг төрд найдаж байгаа шүү. У. Хүрэлсүх хэлсэндээ хүрч ажиллаж чадна гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй байна.
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
    • зочин
      Энэ цэргийн асуудал дээр Э. Батүүлийг дэмжихээс аргагүй. Үнэхээр цаг үеээ олж зөв дуугарлаа гэж үзэж байна.
      2018 оны 01 сарын 21
  • zochin (150.129.142.3)
    bat uulaa chi zugeer elbegdoj toigoo zail hudlaa shaahaas oor yu bga yumbee.
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.35.213)
    гахай
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • irgen (202.9.42.77)
    ene aluurchin darga nertei,Battulga erunhiilugch nertei,yag unendee Z.Enkhbold namyn darga,erunhiilugch shig l avirlaj bgaa shdee
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.34.176)
    тэгээд гол буруутан нь танай АН хулгайч нам тарвагадоржууд харин МАН-аас миеэ.энхболд бадамжунай нар л шүү дээ. өөр хэн ч биш та нар л ард түмнээс хулгай хийсэн.
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • одноо (27.123.214.105)
    өөрсдөө улсаа дампууруулсан биз дээ.Ичихгүй ярих юмаа. Монголын ард түмэн бүгдээр ой санамжаа алдчихсан гэж боддог юм байх даа.Үгүй ш дээ. Энэ 2 намын хэн нь хэн бэ гэдгийг одоо хүмүүс ялгадаг болсон.Хичээн уран донгодоод нэмэргүй.
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.141.4)
    Баттулга ерөнхийлөгм ардчилсан намаасаа хэзээ татгалзах юм болоо одоо бол яг ардчилсан намын дарга шиг л байна даа хөөрхий
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
    • зочин
      Сөрөг намын бүлгийн даргын ажлыг Эрдэнэбатаас булааж авсан юм шиг байгаа юм. Цаадах нь ажлаа булаалгачихаад гүлдийгээд л алхаад байх юм дөө.
      2018 оны 01 сарын 20
  • Зочин (66.181.179.124)
    2020онд Ардчилсан нам ялаж эрдэнэ еронхий сайд болох гэж их чармайлт гаргаж байгаа баабарын хэлсэн уг унэншдээ алуурчин еронхий сайдтай болхондээ
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Zochin (112.72.8.66)
    Erdene guai bitgi balai yum yariad bai tetgewerin nasig hoishlulah ni chini sanaa gsen chi yamar teneg yamar ard tvmni amidral medehgvi nowsh we chi bitgi ard tvmnig doromjlood bai tetgewerin nasig ergej harulah talaar chi yagad yarihgvi bgan yaril da chini sanaachilsan ajlig MANgarud gvitsetgesen shv.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (213.205.251.76)
    Худалч Эрдэнээ иргэдийн өрийг тэглэнэ гэж Баттулгатай шоүдоод байсанаа мартсан уу?
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Хуурсаар худалч хумсалсаар хулгайч (213.205.251.76)
    Таны эдийн засгийн бодлого ? Женко- Би байлдаж ялнаа , Таны бүтээн байгуулалтын бодлого? Женко- Хойд Солонгосын ах Ким-н үлгэр дурайллаар ард түмэнээ цэрэгжсэн албадлагын хөдөлмөр эрхлүүлж, охид хөвгүүдээ цэргийн дэглэлт, зодуураар хүмүүжүүлнээ . Ингэхэд та хүүхдүүдээ хэр хүмүүжүүлсэн бэ? Женко- би их олон бутач хүүхэд хийсэн алдарт эцэг хүн. Хүүхдүүдээ би өөрөө өсгөөгүй, хүмүүжүүлээгүй. Таны цаашдын төлөвлөгөө? Женко- ганцхан сая хүн амтай хотын утааны төлөө гадаадаас асар том өр зээл тавьж дагуул хот гэх мэтийн асар том төлөвлөгөөг 600 тэрбумын төмөр зам шиг төлөвлөгөө муутай эхэлж дундаас нь нарийн бүдүүний хэрүүл хийж үхмэл хөрөнгө өр зээлэнд баригдсан 10 том дампуурал бүтээнэ. Та иргэдийн цалинг 2 сая болгоно гэсэн? Женко - миний үйдвэрийн ажилчид 600 мянгийг авдаг энийг хэзээ нэг цагт сая болгоод дараа нь хэзээ нэг цагт 2 сая болговол дараа бусад нь хэзээ нэг цагт болно. Та офшортой тэмцэнэ гэсэн юу болсон бэ? Женко- утааны асуудлаар далимдуулаад Хурцтай хамт Солонгос явуулсан

    Зочин Баттулгын өөрийх нь ажилчид 600 тэрбумыг авдаг , хэдэн оны хэдэн сард энэ сая төгрөг болох вэ? 2 сая гэж хол байна даа хол байна. Эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй хүн цалинг 4 дахин байтугай 2 дахин огцом өсгөвөл инфляцыг хөөрөгдөж амьжиргааны үнэ огцом өсч, эдийн засгийн хямрал болдогыг төвөггүй тооцох нь ойлгомжтой. Ингэж иргэдийн толгой эргүүлхээр эхлээд 1 ч гэсэн амлалтаа биелүүл малаа.

  • Хуурсаар худалч хумсалсаар хулгайч (66.181.185.48)
    Өрийг өрөөр төлөөд өр хэвээрээ 500 сая дээр нь нэмээд хятадаас энэтхэгээс солонгосоос гээд ардын намынхны зээлсэн мөнгө тэр бум доллар болоод байх шиг. Ингээд монголын иргэд 2 тэрбум шахам долларын өртэй болсон байхаа даа. Ганц ардчилсан нам өр тавьдаг мэтээр донгодох ч одоо явуургүй. Ардын нам сэм зээлж нам үрээд засгаас явахдаа бүх хормой хот цүнх сав нь мөнгөөр дүүрээд наашаа харж элдэв шалтаг тоочиж үрчийгээд цаашаа харж нүүр дүүрэн малийгаад одох бизээ . Хуурсаар хуурсаар худалч хумсалсаар хумсалсаар хулгайч болоод давгын орон дээр заларсан ардын намыг дийлэх үү ер нь

  • Зочин (5.67.220.80)
    Баттулгын өөрийх нь ажилчид 600 тэрбумыг авдаг , хэдэн оны хэдэн сард энэ сая төгрөг болох вэ? 2 сая гэж хол байна даа хол байна. Эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй хүн цалинг 4 дахин байтугай 2 дахин огцом өсгөвөл инфляцыг хөөрөгдөж амьжиргааны үнэ огцом өсч, эдийн засгийн хямрал болдогыг төвөггүй тооцох нь ойлгомжтой. Ингэж иргэдийн толгой эргүүлхээр эхлээд 1 ч гэсэн амлалтаа биелүүл малаа.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (5.67.220.80)
    Чоно борооноор, Женко ядуурлаар гэж манай Монголыг өвөг дээдэс холыг харжээ. Иргэдийн ядуурал, утааны асуудал дээр дөрөөлж хулгайч Женко төрийн эргэлтээр бүх эрх мэдлийг авч Монголыг Хойд Солонгосын хамсаатан болгож, өөрөө хэмжээлшгүй эрхэд санаархаж байна. Даруйхан татан буулгаж төмөр замаас идсэн мөнгийг нь хураах хэрэгтэй!
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шударга Монгол (5.67.220.80)
    Чоно борооноор, Женко ядуурлаар гэж манай Монголыг өвөг дээдэс холыг харжээ. Иргэдийн ядуурал, утааны асуудал дээр дөрөөлж хулгайч Женко төрийн эргэлтээр бүх эрх мэдлийг авч Монголыг Хойд Солонгосын хамсаатан болгож, өөрөө хэмжээлшгүй эрхэд санаархаж байна. Даруйхан татан буулгаж төмөр замаас идсэн мөнгийг нь хураах хэрэгтэй!
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (5.67.220.80)
    Таны эдийн засгийн бодлого ? Женко- Би байлдаж ялнаа , Таны бүтээн байгуулалтын бодлого? Женко- Хойд Солонгосын ах Ким-н үлгэр дурайллаар ард түмэнээ цэрэгжсэн албадлагын хөдөлмөр эрхлүүлж, охид хөвгүүдээ цэргийн дэглэлт, зодуураар хүмүүжүүлнээ . Ингэхэд та хүүхдүүдээ хэр хүмүүжүүлсэн бэ? Женко- би их олон бутач хүүхэд хийсэн алдарт эцэг хүн. Хүүхдүүдээ би өөрөө өсгөөгүй, хүмүүжүүлээгүй. Таны цаашдын төлөвлөгөө? Женко- ганцхан сая хүн амтай хотын утааны төлөө гадаадаас асар том өр зээл тавьж дагуул хот гэх мэтийн асар том төлөвлөгөөг 600 тэрбумын төмөр зам шиг төлөвлөгөө муутай эхэлж дундаас нь нарийн бүдүүний хэрүүл хийж үхмэл хөрөнгө өр зээлэнд баригдсан 10 том дампуурал бүтээнэ. Та иргэдийн цалинг 2 сая болгоно гэсэн? Женко - миний үйдвэрийн ажилчид 600 мянгийг авдаг энийг хэзээ нэг цагт сая болгоод дараа нь хэзээ нэг цагт 2 сая болговол дараа бусад нь хэзээ нэг цагт болно. Та офшортой тэмцэнэ гэсэн юу болсон бэ? Женко- утааны асуудлаар далимдуулаад Хурцтай хамт Солонгос явуулсан
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.36.151)
    батүүлд их идэлтээр нь хэн ч ойртож очихгүй
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.176.244)
    Бат-Үүлд дутагдал их бий. Гэхдээ моралийн хувьд урьд өмнөх болоод одоогийн Засаг дарга нараас хэн нь ч түүнтэй ойртож очихгүй!!! АН-ын дарга хэмээх энэ нэг эрүүгийн элементийг Бат-Үүлтэй яаж харьцуулах вэ дээ!!! АН-ын даргын албан тушаалыг узурпаци хийх замаар авсан л этгээд шүү дээ!!!
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.122.121)
    Хаялт хийлгэж эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх зэрэг хорлонтой бүхнийг хийж байна ЭЗ ийг хямруулснаар ард түмний амьдрал доройтохоос биш эдгээр луйварчидад ямар ч хохирол гарахгүй харин унац унадаг юм л даа
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.122.121)
    Одоо юмны үнэ өсөөд янз бүрийн шантааж явагдаад байгаа нь АН ханы хийж байгаа ажил гэдэг нь харагдаж байна л даа зориуд үнэ хөөрөгдөх бага орлоготой улсуудыг хамж ажил
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.118.122)
    Бат үүлийн зөвөө
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (49.0.213.193)
    Өөрсдийн толгой дээрх тэмээг хараагүй байж хүний толгой дээрх өвсийг харав аа гэж
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.184.194)
    ENE GAHAI BAIHAC ENE NAM BULSH
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    БАТЫЙ batengineer 01-20 0933 БГД-н АН-ын харъяа Ардчилсан Нам
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    Н.Цэнгэлсайхан Retweeted БАТЫЙ batengineer Хоосон дэнж бсан газрыг хороолол болгож үлдээсэн нь Цэдэнбал. Байгуулж орхисон Баянгол дүүргээс нь баяжсан нь Эрдэнэ. Цааш нь ярих уу яахуу View image on TwitterView image on Twitter
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.34.66)
    энэ АН гэдэг сэжгийн хуурамч шуналын тулам намынхан зайлаач ээ. энэ бүх хямрал сүйрэл энэ гахай мэлхий тарвага лалруудаас эхлэлтэй шүү дээ.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.179.244)
    Чи муу өөрөө баас байж ан намын баас идээ биз.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.179.244)
    Манай эрдэнэ шиг уужуу ухаантай бай л даа. Маш оновчтой дүгнэлт өгсөн байна. Ухаан муутай атаач бүх юмыг урвуугаар нь харж муу санаалж явдаг хүмүүсийг шээс алдтал хариулт өгсөн байна. Баярлалаа эрдэнэ даргадаа. Ан нам мандтугай. Монгол ялна
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
    • Зочин
      cham shig ardchlal gej xydlaa xeneerxej xynii xoshnogo doloodog ulsiig ardchlal nereer buunuur ni yildberledeg yum daa..erdene nobshiig shond dyyjlex xeregtei yostoi lalariin xulgaich shyy dee xyn amini xeregten odoo dyyregtee baaxan ardchilsan namiin gishyyn nereer dandaa xel amtai xogiin yashka nar tsugluulchixaad l udurt l negiig xusdag gej bgaa nuguu yanxanuud ni xariud ni ajil nexdeg gej bgaa...
      2018 оны 01 сарын 20
  • Ганаа (122.201.22.195)
    Зээлийг зээлээр төлж байгаа нь бурууч гэсэн өөр арга байхгүй ш дээ. Энэ бол АН-ын БААСЫГ базгаж байгаа асуудал.Хэрвээ АН өр тавиагүй, ЭЗ-ыг унагаагүй байсан бол ингэхгүй нь тодорхой. Хэрвээ зээлийг төлөхгүй хугацаа хэтрүүлвэл шинээр авсан зээлээс илүү хүүний өрөнд орно. Энэ тохиолдолд дампуурал нүүрлэж бүрэн эрхт орны тсгаар тогтнолд заналхийлэх аюултай. Иймээс С.Эрдэнэ тэр зээлийн нэг хэсгийг нийгмийн халамж нэрээр хувьдаа идчихээд ингээд хуцаад байж таарахгүй.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Ганаа (122.201.22.195)
    Зээлийг зээлээр төлж байгаа нь бурууч гэсэн өөр арга байхгүй ш дээ. Энэ бол АН-ын БААСЫГ базгаж байгаа асуудал.Хэрвээ АН өр тавиагүй, ЭЗ-ыг унагаагүй байсан бол ингэхгүй нь тодорхой. Хэрвээ зээлийг төлөхгүй хугацаа хэтрүүлвэл шинээр авсан зээлээс илүү хүүний өрөнд орно. Энэ тохиолдолд дампуурал нүүрлэж бүрэн эрхт орны тсгаар тогтнолд заналхийлэх аюултай. Иймээс С.Эрдэнэ тэр зээлийн нэг хэсгийг нийгмийн халамж нэрээр хувьдаа идчихээд ингээд хуцаад байж таарахгүй.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (5.67.220.80)
    Таны эдийн засгийн бодлого ? Женко- Би байлдаж ялнаа , Таны бүтээн байгуулалтын бодлого? Женко- Хойд Солонгосын ах Ким-н үлгэр дурайллаар ард түмэнээ цэрэгжсэн албадлагын хөдөлмөр эрхлүүлж, охид хөвгүүдээ цэргийн дэглэлт, зодуураар хүмүүжүүлнээ . Ингэхэд та хүүхдүүдээ хэр хүмүүжүүлсэн бэ? Женко- би их олон бутач хүүхэд хийсэн алдарт эцэг хүн. Хүүхдүүдээ би өөрөө өсгөөгүй, хүмүүжүүлээгүй. Таны цаашдын төлөвлөгөө? Женко- ганцхан сая хүн амтай хотын утааны төлөө гадаадаас асар том өр зээл тавьж дагуул хот гэх мэтийн асар том төлөвлөгөөг 600 тэрбумын төмөр зам шиг төлөвлөгөө муутай эхэлж дундаас нь нарийн бүдүүний хэрүүл хийж үхмэл хөрөнгө өр зээлэнд баригдсан 10 том дампуурал бүтээнэ. Та иргэдийн цалинг 2 сая болгоно гэсэн? Женко - миний үйдвэрийн ажилчид 600 мянгийг авдаг энийг хэзээ нэг цагт сая болгоод дараа нь хэзээ нэг цагт 2 сая болговол дараа бусад нь хэзээ нэг цагт болно. Та офшортой тэмцэнэ гэсэн юу болсон бэ? Женко- утааны асуудлаар далимдуулаад Хурцтай хамт Солонгос явуулсан
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • 001 (43.242.243.212)
    Нөгөө л ухамсар муутай, ёс зүйгүй нөхдийн нэг л дээ уг нь өөрөө. Гэхдээ Муур багш царайлаад бусдын хийснийг харлуулаад, цэцэрхээд л сууж байх шив
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (202.9.42.5)
    Аль алнийгаа хэлэлтгүй энэ 2 нам хоёулаа зээл тавьсан. АН арай илүү зээл авч үрэн таран хийсэн ньч үнэн байх. Тэгээд одоо хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэдэг шиг юм ярьж олон нийтийн толгой угаагаад яахийн.Өр нэхэгддэг хугацаатай болохоор өрөөр төлөхөөс өөр яахав. Юун шинэ бүтээн байгуулалт энэ тэр тэгж худлаа хуцаад хэрэггүй бизээ.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Ардчилсан намынхан авсан зээлээрээ гудамж зам тавьж, жижиг дунд үйлдвэрээ ардын намынханы том том үйлдвэрүүдтэй нь ялгалгүй хөнгөлөлттэй зээлээр хангаж байсан юм шүү. Тэгвэл өнгөрсөн бараг 2 жилийн хугацаанд МАНам өмнөх засгийн 4 жилийн үеэс дутахгүй зээл аваад чимээгүй хүртчихээд байгааг түмэн олонд мэдэгдэх хэрэгтэй
      2018 оны 01 сарын 19
  • Hehe (66.181.161.24)
    Batuul chine ardiin namiin gar bizde.erdene guai joohon anduurch enduureed bnuu
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.195.134)
    Хуцдаг гар шуу енгерсен 4 жил улс орныг дампууруулсан гахай шоронд байх гар
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Таны эдийн засгийн бодлого ? Женко- Би байлдаж ялнаа , Таны бүтээн байгуулалтын бодлого? Женко- Хойд Солонгосын ах Ким-н үлгэр дурайллаар ард түмэнээ цэрэгжсэн албадлагын хөдөлмөр эрхлүүлж, охид хөвгүүдээ цэргийн дэглэлт, зодуураар хүмүүжүүлнээ . Ингэхэд та хүүхдүүдээ хэр хүмүүжүүлсэн бэ? Женко- би их олон бутач хүүхэд хийсэн алдарт эцэг хүн. Хүүхдүүдээ би өөрөө өсгөөгүй, хүмүүжүүлээгүй. Таны цаашдын төлөвлөгөө? Женко- ганцхан сая хүн амтай хотын утааны төлөө гадаадаас асар том өр зээл тавьж дагуул хот гэх мэтийн асар том төлөвлөгөөг 600 тэрбумын төмөр зам шиг төлөвлөгөө муутай эхэлж дундаас нь нарийн бүдүүний хэрүүл хийж үхмэл хөрөнгө өр зээлэнд баригдсан 10 том дампуурал бүтээнэ. Та иргэдийн цалинг 2 сая болгоно гэсэн? Женко - миний үйдвэрийн ажилчид 600 мянгийг авдаг энийг хэзээ нэг цагт сая болгоод дараа нь хэзээ нэг цагт 2 сая болговол дараа бусад нь хэзээ нэг цагт болно. Та офшортой тэмцэнэ гэсэн юу болсон бэ? Женко- утааны асуудлаар далимдуулаад Хурцтай хамт Солонгос явуулса
      2018 оны 01 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
    10 цаг 34 мин
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ
    10 цаг 49 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
    10 цаг 53 мин
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
    11 цаг 5 мин
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    11 цаг 44 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    11 цаг 46 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК