Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шидийг олоод нисэхийг шахав, шийдвэрээ сонсоод үхэхийг шахав, О. Баасанхүү

2018-1-19
0
ЖИРГЭХ

 

Олны анхаарлыг татсан нэгэн шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүх дээр боллоо. Хурлын тов зарлагдсан цагаас хамаагүй өмнө Дээд шүүхийн үүдэн дээр цагдаагийн болон тусгайгийн хамгаалалт гарчихсан байсан ба хүмүүсийг маш сайн нягтлан шалгаж нэвтрүүлж байв. Үүдэн дээр цугларсан олны дунд МАХН-ын дэмжигчид нэлээд олон байсан ч, чухам аль нь О.Баасанхүүг дэмжиж, хэн нь Н.Энхбаярын талд байгааг таахад бэрхтэй харагдсан. Юутай ч, “Шударга үнэн ялна” хэмээн хашгирч байн байн гараа өргөх ахмадууд, давхар давхар хамгаалалтад гарсан цагдаа нар л тэнд олонхи болж байлаа. Энэ бүхнээс болж, шүүх хуралдааныг сурвалжлахаар хүсэлтээ гаргасан хэвлэл мэдээллийн сэтгүүлчид ч орж чадахгүйд хүрч байсныг хэлэх хэрэгтэй. Ингэж бужигналдсаны эцэст, дотогш нэвтэрч улмаар шүүх хуралдаандаа орсон юм.

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх хурлыг Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэйгээр магадлан хэлэлцсэн. Хүсэлт гаргагч О.Баасанхүү нь “2017 оны  аравдугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус Бага чуулганаас  намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж, намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ. Шинээр сонгогдсон намын дарга гэдэг нь О.Баасанхүү өөрөө шүү дээ. Тэрбээр өөрийгөө МАХН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан хэрэг.

 

Энэ удаагийн хуралд шүүхэд хүсэлт гаргасан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр бүсгүйн хамт ирж оролцсон бол, түүний хүсэлтийг хууль бус гэж үзээд шинэ МАХН-ын даргын өөрчлөлт, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй байхыг хүссэн жинхэнэ МАХН-ын талаас долоон хүн оролцсон юм. Тэд шүүх хуралд шинээр нэмэлт материалуудыг гаргаж өгсөн төдийгүй дэгийн дагуу шүүгчийн асуултад ээлжлэн хариулж байлаа. О.Баасанхүүгийн зүгээс 82 ширхэг анкет батлахыг нэмэлтээр өгмөөр байна гэдгээ хэлээд “Намын дотоод асуудлыг хууль шүүх нь шийдэг. Энд намын бүртгэлийг хууль бус эсэхийг тогтоож, өөрчлөлтийг бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Харин МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “О.Баасанхүүгийн хүсэлт гаргасан энэ үйл ажиллагаа нь өөрөө Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дотоод журмыг зөрчсөн үйлдэл. Их тэнгэрт хийсэн ээлжит бус чуулган гэдэгт бага чуулганы гишүүн 13 хүн л оролцсон. Бусад нь манай нам бус, эрээвэр хураавар хүмүүсийн цуглаан байсан. Тэндээс намын их хурлыг хуралдуулна гэж зарласан. Төрийн ордонд болсон тэр их хурал нь ч хууль бус. О.Баасанхүү өөрөө 631 төлөөлөгч оролцсон гэж байгаа боловч тэнд 221 хүн байсныг манай намын тэргүүн дэд дарга С.Ганбаатар биечлэн тоолсон байдаг. Намын их чуулганд оролцогчдын мандат дээр “Нийслэлийн түмт” гэсэн тамга дарсан байгаа. Харин тэр тамгыг нь эзэмшиж байсан Бямбасүрэн албан тушаалаасаа буусан ч, тамгаа өгөлгүй авч үлдээд ийм ажиллагаа явуулсан. Мөн их чуулганд оролцогчдод тус бүрт нь 100 мянган төгрөг тараасан байдаг. Баримт бий. Их чуулганыг 49 хоногоос өмнө зарлах ёстой. Гэтэл аравдугаар сарын 31-нд ээлжит бус чуулган гэх хүмүүсийн цуглаан хийгээд л арванхоёрдугаар сарын 9-10-нд их чуулган гэгчийг зохион байгуулсан нь хууль бус юм. Тиймээс хүсэлтийг хүчингүй болгож, бүртгэхээс татгалзана уу” гэсэн юм. Ингээд ээлжлэн танилцуулга хийсний дараа тайлбар хийх хүмүүс үгээ хэлсэн. Тэр үеэр МАХН-ын төлөөлөл Ц.Шаравдорж О.Баасанхүүд хандаж, “Өөрийнхөө амбицыг ингэж илэрхийлж болохгүй. Хувь хүн албан тушаалын төлөө ингэж улс төр хийхгүй ээ гэдгийг хэлье” гэсэн бол О.Баасанхүү “Би юу тайлбарлахаа ойлгохоо больчихлоо. Намын их чуулган хийгээгүй найман жил болсон нь үнэн үү үнэн. Үүний төлөө эд нар надад баярлалаа гэх ёстой. Төрийн ордонд хийлээ л гэх юм. Хаана хийсэн нь гол биш, юу хийсэн нь гол юм” гэснээ “Намынхаа нөхдийг шоронд хийгээд өгөөч гээд л яваад байх юм. Яасан бузартай юм бэ” хэмээсэн нь бууриа сахиж үлдсэн МАХН-ынхныг чамгүй бухимдуулаад авна лээ.

 

Ер нь шүүх хурлын танхимд ирсэн хоёр талын төлөөллөөс хоорондоо хамгийн их харшилтай нь О.Баасанхүү, Э,Эрдэнэжамъян хоёр байсан. Тэд байсхийгээд л үг шөргөөлцөөд авна. Цагдаа дуугүй байхыг сануулна. Ялангуяа шүүгчийн асуултад хариулахдаа “Түмтийн тамга манайд байгаа” гэж О.Баасанхүүг хэлмэгц Эрдэнэжамъян “Тамгаа авна шүү, авъя” гэсэн. Хариуд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би хулгайлсан юм уу. Чи явж шорондоо суугаач” гэх жишээтэй. Дэгийг сануулсан хурал даргалагчийн өөдөөс О.Баасанхүү “Энэ чинь намайг хулгайч гээд байгаа биз дээ” хэмээн хариулсан. Ийм өөг төөг хийсэн харьцаа нэг биш удаа гарсан юм. О.Баасанхүү “Бага чуулганы гишүүн биш хүмүүс энд байна. Энэ С.Ганбаатар, Эрдэнэжамъян эд нар биш” гэж хуруугаараа заасан бол түүний хариуд Э.Эрдэнэжамъян “Мэдрэл юм ярих юм. Галзуугийн эмнэлэгт очооч” гэж хэлнэ лээ.

 

Ийм байдлаар хурал үргэлжлээд хоёр цаг орчим болсны дараа завсарлаж, хэсэг хугацааны дараа шүүгчид тогтоолоо танилцуулсан.  Шүүх хурал даргалагч “Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс  татгалзаж байна” гэсэн юм. Мөн МАХН-ын  дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон гэдгийг ч мэдэгдсэн. Харин шүүх хурлын эцсийн дүнг танилцуулах үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирээгүй. Ийнхүү хоёр оны зааг дээр бараг л МАХН-ын дарга болох дөхөж, шидийг олоод нисэхийг шахсан О.Баасанхүү шүүхийн шийдвэрийг сонсоод “үхэх”-ийг шахсан байхыг үгүйсгэхгүй.

                                                                                    Н.Саранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • ЗӨВ ЗӨВ ЗӨВ (150.129.140.227)
    Тэнэг хүү төрөөс зайлах ёстой эрдэнэтээс бичиж бна бид МАХН болон экс ерөнхийлөгчөө дэмжиж санал баасхүү өгсөн болхоос БААСХҮҮГ бодож өгөөгүй МАХН ЫН ТӨЛӨӨ ӨГСӨН
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Иргэн (66.181.187.166)
    БААСАНХҮҮ ЁСТОЙ ИЧИХГҮЙ ХУДЛАА ШОУ ГАР ХҮЧТЭЙ ХҮНИЙ НЭР АЛДАРИЙГ АШИГЛАЖ МАНААС МӨНГӨ СААДАГ ГАР Л БАЙХГҮЙ ЮУ ҮНЭН ХОГИЙН ГАР МАХН-ЫН НЭРЭЭР ТӨРД ОРСОН ӨӨРИЙН ХҮЧЭЭР ЯГ ОРЖ ХАРАГДААЧ ЛИДЕР ХҮНИЙ НЭР ХҮНИЙГ АШИГЛАЖ ИХ НОТОЙ ЮМ ХИЙЖ ОНИГООНД ОРОХ ГЭЖ ДЭЭ НҮДНЫ БУЛАЙ БААС
    2018 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.182.75)
    baasanhuu luivar hiihiig oroldson
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.182.75)
    baasanhuu luivar hiihiig oroldson
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Энхбаярт хаашаа юм өмчлөөд өгсөн юм уу.МАХН-хан ичиж амьдар.Энхбаяртаа дарлуулаад л байвал таарах хүмүүс.2020 лнд бүр байхгүй энэ.Бүү горьд эрд.Шударга хүмүүс энэ намаас гарч нэрээ цэвэрлэх хэрэгтэй.Хэнч тоохоо больсон намыг шүтэж биширч яадаг байнаа шүтдэг хүмүүс нь шүтээд яв эс шүтдэг хүмүүс нь зайгаа авах хэрэгтэй дээ
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • beltreg (122.201.21.102)
    MAXH ygaacaa l ger bvliin nam shde..
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.35.213)
    шидийг олоод шившиг болов. шулмас болоод үхэх үлдэв баасанхүү
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.34.176)
    баачихсанхүү
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.31.36)
    Baasanhuu
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.122.121)
    Энхбаярын нам энхбаяртайгаа л байх ёстой санал үзэл бодол нийлэхгүй гишүүд бол тусдаа үзэл бодол нийлсэн нөхөдтэйгөө нийлээд тусдаа нам байгуулж болно шүү дээ хэн ч хориглохгүй Харин энэ МАХН ыг авах гээд улайраад байгаа нь 3 дахь хүчнийг дарах гэсэнАН ын бодлого яваад байна л даа МАН бол одоо ахин гарахад хэцүү болоод байгааг ан харж л байгаа Хороо ч найруулаад эхэлсэн Харин баасанхүүг хониныхоо хонхорт ачиж хооллож явсны хэрэг нь гарахгүй бололтой
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • mongol hyn (49.0.213.149)
    MAHN sain huulicidtaidaa namaa avarsan baina.tyynees bus MANAN bygdeeree ariig ni daana,shyyheer batalgaatai Baasanhyyg darga geed shiidver garguulna gej amlalt ogc shyyhed shahalt yzyylsen.Shyyh icsen bas olon tymnii esergyycelees aisan shyy.Deed shyyhiin orlogc Baisan Sharavdorj huulic,neg ye Jenkogiin omgoologc uvj 17 cingeleg spirtiig argalsan tom huulic Oyunbaatar nariin asaalttai tankiig gargaj tavlj ulalt baiguulav.Odoo Enhbauriig darah syylciin bolomjoo MA N bolonAN aldlaa.odoo tyyniig henc yuc zogsooj cadahgyi ee.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
    • batbaatat
      ynen shyy.odoo Enhbauriig zog sooh togtooh hyc mongold baihgyi dee.harin os honzon avah bish niigmiig shudarga bolgoj byteen baiguulalt hiih heregtei.MAN namiin avralc Enhbaur baih shyy.20 ond arc.igahgyi gej bodvol erthen uciraa olson ni deer um shyy.
      2018 оны 01 сарын 20
  • Батс (66.181.160.94)
    Хоол идсэн аягаруугаа нулимсан тэнэг баас
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.184.194)
    UIH in HALDASHGUI ERH ,BOVOND HUHNUD HALDAJ BOLDOG ERCHUUD BOLOHGUI HA HA
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • ХЭХЭ (66.181.182.108)
    МАХН ҮЕЭЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯРТАЙГАА ИНГЭЭД БУЛШЛАГДАВ АА ГЭЖ ХАХА
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • хэхэ (66.181.182.108)
    ЭНХБАЯР ХОРТ МОГОЙ
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
    • dugaar horooni irgen
      tiimee.tegehdee mongolcuudad ih oriig shiidej munganii zamiin byteen baiguulaltiig ehlyylsen buantai lusiin amitan.MANANd aimshig toryylsen mangas,
      2018 оны 01 сарын 20
  • зочин (103.26.194.119)
    Терийн ордонд нэг гишуун хууль бус хурал хийлгэж чадаж байгаа юм чинь терийн эргэлт хийхэд болохгуй гэх газаргуй. Тер хэцуу л бгаа юм бна.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.194.119)
    76 аас 73 улдэх шив дээ. 2 нь муу махны хэрэгтэй.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.34.66)
    энэ муу худалдагдсан баасхүүрийг хаа яваа газар нь хутгалж алах хэрэгтэй.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.34.66)
    МАН-ы тэрбишдавгын өмхий бөгсний баас жорлонхүүг шидийг олоод шээх шахав. ха ха ха.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (1.25.115.195)
    Одоо Баасанхүү алтан унжлага боллоо доо. Гантулга. Мурат нарын араас марш. Хэнч биш улс төриин үхдэл болоод ирээдүйд нэг муу өмгөөлөгч л хиих байхдаа зайлуул.иим ч юм хииж тэнэгтэх гэж дээ. Мэдээж юмыг ингэж өөрөө өөриигөө Баасан хүү болгож нэрээ баастах гэж. Яасан оносон нэр өгөө вэ энэ хүүхдэд. Шүүх шудрага шүүж харин ч нэг. Энхбаяртаа ч биш.шүүх шудрага шүүсэнд Энхбаяртан баярла.шүүх шудрага гэдгииг одоо мэдэж ав.чи намайг буруу шүүсэн л гээд гонгинохоо боль.юм байсан л байхгүй юу даа. Чи бол асуудалтай.хорчин.хажуудах авгай чинь гайг 60 хиидэг шүү.хань муу тул чи иим яваа.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.179.244)
    Өгөр толгой намбарын энхбарыг дагагсад бүгдээрээ авилгаар амьдрагсад. Ийм намыг нам гэх үү хог новш гэх үү
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Baatsanhuu (24.15.225.185)
    honinii honhoriin baastaai huuu gejj.....
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.179.174)
    БААЦАН ХУУ ККК ККК
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.179.174)
    энэ жаал одоо зэнч биш болсоон, хонины хонхорын баацанкуу болсоон ккк ккк ,ийм арчаагуй увайгуй амьтан болохоо оороо таниулчлаа кккк
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.9.42.161)
    Муу баййсан хүүгээр томчууд мөн өнгөтөөр нь тоглоод хүүхэлдэй болголоо доо, одоо ирээдүйн бүрхэг болж хоцорлоо доо хөөрхийв
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    6 цаг 32 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    7 цаг 7 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    7 цаг 15 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    7 цаг 17 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    7 цаг 41 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    7 цаг 57 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    8 цаг 18 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    9 цаг 29 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    9 цаг 47 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    10 цаг 19 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    10 цаг 44 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    10 цаг 54 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    10 цаг 59 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    11 цаг 30 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    11 цаг 33 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    11 цаг 50 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    12 цаг 25 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    13 цаг 49 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    14 цаг 30 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    14 цаг 50 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК