Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОУВС РУУ И-МЭЙЛ ИЛГЭЭГЭЭД, ТАТВАРАА ТЭГЛЭХ ШИЙДВЭР ГАРГАВ

2018-1-25
0
ЖИРГЭХ

 

 

-ОУВС РУУ И-МЭЙЛ ИЛГЭЭГЭЭД, ТАТВАРАА ТЭГЛЭХ ШИЙДВЭР ГАРГАВ-

ОУВС-гийн шинжээчид энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Засгийн газар маргааш голлох хэлэлцээрээ хийж, шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байгаа юм. ОУВС-гийн шинжээчидтэй манайх хоёр асуудлаар хэлэлцээр хийнэ. Үүнд, нэгдүгээрт, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг чөлөөлөх. Хоёрдугаарт, хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг шатлалтайгаар нэмэгдүүлэх асуудлыг эргэж харах.

Ингэхдээ шууд байдлаар татваруудыг хуучин хэвд нь оруулах асуудлаар санал тавихгүй. Шатахуун дээр л гэхэд, АИ-92, АИ-80 нэр төрлийн гаалийн онцгой албан татвараас чөлөөлөх асуудлыг ярилцана. Харин ХХОАТ дээр уул уурхай болон барилгын салбарт ажиллагсдын татварын нэмэгдлийг эргэж харахаар ярилцах аж.

Шинжээчид өчигдрөөс Сангийн яаман дээр ажиллаж эхэлсэн. Гэхдээ манайх урьдчилаад эдгээр саналуудаа тавьчихсан гэдгийг салбарын сайд нь тодотгож буй юм.

Улмаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаараа АИ-92, АИ-80 нэр төрлийн шатахууны гаалийн онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Уг нь их сайхан шийдвэр. Гол нь энэ шийдвэрийг гаргахын тулд ОУВС-тай зөвшилцөж, хэлэлцээр хийх учиртай. Тэгсэн манайх урьдчилж, и-мэйл явуулаад болчихож байгаа юм. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасантай яг ижилхэн үйлдэл болж хоцров.

Хүүхдийн мөнгийг дур мэдэж олгосноос болж ОУВС-гийнхан манай Сангийн яамныхныг чамгүй сандаргасан. Мөнгөө олгохоо зогсоо. Эс бол хөтөлбөрийн хэрэгжүүлэлтээ эргэж харъя гэдэг асуудал хүртэл яригдаж, эцэстээ хуучнаар 60 хувьд л олгохоор болсон билээ. Одоо тэгэхээр өмнөх туршлагаараа ОУВС-гийнхныг энэ өдрүүдэд найрах шаардлага Сангийн яамныханд үүсч байна.

 

 

-ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЛГҮЙ ТАТВАРАА БУУЛГАХ НЬ ХУУЛЬ ЗӨРЧИХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО-

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улсын мөнгө санхүү барьдаг “том” яам хүлээж авахдаа “Төсөвт тодотгол хийхгүй. Засгийн газар дотоодод бонд гаргахгүй” гэсэн хоёр авууштай амлалт өгсөн. Хэлсэндээ ч эхнээсээ хүрч байгаа.

Арилжааны банкууд ихэвчлэн авдаг байсан богино хугацааны 16 хувийн хүүтэй бонд гаргалт зогсож, тэдэнд 1.2 их наяд төгрөгийн өр төлөөд буй. Ингэхдээ арилжааны банкуудтай хэлэлцээр хийх замаар 16 хувийн хүүг бууруулж, 120 тэрбум төгрөг хэмнэж чадсан гэдгээ тодотгож буй. Тэрээр яг энэ хатуу байр сууриа төсөв дээр ч хадгална гэдгээ илэрхийлсэн.

Өнгөрсөн онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн ч оны эцэст тодотгол хийх нэрээр салхинд хийсгэчихсэн билээ. Уг нь энэ мөнгийг бондынхоо өрийг төлөх, хадгаламж үүсгэх зэргээр ухаалаг хэрэглэж болох байв. Яг ийм давтамж бий болгохгүйн тулд төсөвт тодотгол хийхгүй гэж салбарын сайд нь гүрийж байгаа юм. Уг нь сайн хэрэг. Гэвч төсөвтөө автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. ХХОАТ-ыг нэмэгдүүлэх замаар төдий хэмжээний мөнгө төвлөрүүлнэ гэсэн төсөөллөө суулгаад батлуулчихсан. Тухайлахад, АИ-92, АИ-80 шатахууныг  гаалийн онцгой албан татвараас чөлөөлснөөр төсвийн орлого 68 тэрбумаар тасалдах аж.

ХХОАТ-ын нэмэлтээс 50 тэрбум олох төсөөлөлтэй байгаа. Эдгээр татварыг цуцааж байгаа бол орлогоо нөхөхийн тулд төсөвт тодотгол хийх шаардлага үүснэ. Тодотгол хийхгүй бол Төсвийн тухай хуулиуд зөрчигдөх билээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөвт тодотгол хийхгүй. Өөр эх үүсвэрүүдээс татварын орлогыг нөхөн бүрдүүлэх замаар төвлөрүүлэлт хийнэ” гэж мэдэгдэв. Энэ нь дахиад л нөгөө төсвийн тухай хуулиа зөрчиж, бүх хүүхдэд мөнгө олгосон явдалтай ижил жишээ болж байна.

 

 

-ОУВС-Г “НАЙР”, ТАТВАРУУДАА БУУЛГА, ГЭХДЭЭ ЗӨВ ЗАМААР-

ОУВС-тай хэлэлцээр хийж байсан хүндхэн үеийг бодвол том агуулгаараа эдийн засаг сэргэж байна. Гэхдээ энэ том агуулга нь иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлсөн юм алга. Харин ч эсрэгээрээ татварын нэмэгдлүүд өрх бүрд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж, хармаа хотоо сэгсэрч яваа нь үнэн билээ.

Тиймээс ч шатахууны үнэ өсч, хүнд хүчир нөхцөлд ажилладаг хэд нь цалингаасаа шаталсан татвар төлж буй “жихүүн” үед Сангийн яам санаачлагатай ажиллах нь хамгаас чухал байна. Уул уурхайн салбарынхан татварын нэмэгдэлд хамгийн мэдрэг хандлаа. Хандахаас ч аргагүй юм. Хүнд хүчир нөхцөлд, энгийн ажилчдаас давсан хөдөлмөр эрхэлж байж тэд биднээс арай дөнгүүр цалин авдаг. Ажлынх нь онцлогоос шалтгаалж тэдний ар гэрийнхэн нь хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг билээ. Тэд энэ байдлаа илэрхийлж, төр засагтаа үгээ хүргэж ажиллав.

Шатахуун импортлогчдын тухайд импортын үнэ, татварын нэмэгдэл, ханшийн зөрүүнээс үүдэн 204-389 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа нь тогтоогдлоо. Энэ байдлыг нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон тул төр захиргааны аргаар тэмцээд үр дүнд хүрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Цаашлаад энгийн ажилтан ангийн бид хүртэл нийгмийн даатгалын шимтгэл дээрээ 1 хувь, ажил олгогч 1 хувийн татвар тус тус нэмэн төлж байна.

Энэ мэтчилэн долоон төрлийн татварын нэмэгдэл дор бүрнээ иргэдэд дарамт учруулж байгаа. Үүн дээр Сангийн яам “мэдрэг” хандаж, ОУВС-г зөөлрүүлэх асуудал хүлээлт үүсгээд байна. Гэхдээ зөв замаар явах хэрэгтэй. Уйланхай хүүхэд шиг байсхийгээд л гэрийн даалгавраа багасгахыг багшаасаа гуйгаад байж болохгүй. Зарчимтай, хууль ёсны дагуу, хэлсэндээ хүрдэг байдлаар асуудалд хандвал бидэнд эргээд итгэл ирэх билээ.

Асуудалд хэт ойрын зайны бодлого барьж, албан ёсоор зөвшилцөхгүй шийдвэр гаргаснаар нэг удаа гал намжааж болох. Гэвч нэг хожлынхоо төлөө дахин хоёр ухрах вий. ОУВС бидэнд дахин хатуурхах вий гэсэн эрсдэлийг бодолцох ёстой билээ.

 Ж.МЯДАГБАДАМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.140.22)
    Мэдлэг чадваргүй, төрийн ажлын ямар ч туршлагагүй, гудамжны юмнууд гэнэт төрд гарч ирчихээд мөн ч холиож байна даа!!! Өчигдөр гаргасан шийдвэрээ маргааш өөрчилнө, ширүүхэн эсэргүүцвэл айгаад шийдвэрээ цуцалчихна, тэгснээ огт өөр шийдвэр гаргаж ирээд будлиулна!!! Траншены хэдэн халтарыг эдний оронд тавьчихвал нэг их дордохгүй дээ!!!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    5 цаг 28 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    6 цаг 3 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    6 цаг 12 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    6 цаг 14 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    6 цаг 37 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    6 цаг 53 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    7 цаг 15 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    8 цаг 26 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    8 цаг 44 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    9 цаг 16 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    9 цаг 40 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    9 цаг 51 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    9 цаг 55 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    10 цаг 26 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    10 цаг 30 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    10 цаг 47 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    11 цаг 21 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    12 цаг 46 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    13 цаг 26 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    13 цаг 46 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК