Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжилд тэмүүлсэн Мандалчууд

2018-1-25
0
ЖИРГЭХ

 

Идэр есийн жавар тачигнаж, хотын утаа өтгөрч байгаа цаг үе. Утаа тортгоос зугтан өөрийгөө болон үр хүүхдээ эрүүл агаарт гаргах нь эрхэм ажил болчихоод байгаа юм. Хэн хүнгүй цэвэр агаар хүсэх энэ л үеэр редакцийн даалгавар өвөртлөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын зүг хөлгийн жолоо залж, аяны дөрөө жийлээ.

 

Угааранбаатраас холдож, агаар салхинд гарч байгаадаа олзуурхаж, их хотынхоо нүргээнээс хэсэг хугацаанд ч болов холдох бас л нэгэн аз гэлтэй. Учир нь, нийслэлийн уугуул бидний хувьд орон нутгийн томилолтоор явна гэдэг багахан завшаан гэхэд болно. Ийнхүү баасан гарагт Мандал сум руу аяны жолоо заллаа. Цагаан дээлээ өмссөн хөвчин дэлхий, хараа булаах тал нутаг, сүрлэг өндөр хайрхнаараа бахархан явлаа. Цэвэр тунгалаг агаар гэдгийг ч ёстой нэг цээж дүүрэн амьсгалж, утаанд ядарч туйлдсан уушгиа ч баярлуулав.

 

Энэ мэт олон зүйлийг нуршилгүй Сэлэнгэ аймгийн Мандал сумын үүх түүх, өнөөгийн байдалтай танилцуулах нь зүйтэй биз ээ. Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 1911-1915 онд Богд хаант Монгол Улсын үед Түшээт хан аймгийн Баатар бэйлийн хошуу, 1916-1924 онд Баатар вангийн хошуу хэмээх нэртэй байсан нь түүхийн шаргал хуудаснаа дурайн үлджээ. Харин ардын засгийн газар байгуулагдсанаар 1924 оны 68-р тогтоолоор Баатар вангийн хошууны Мандал сум, 1961 онд АИХ-ын тэргүүлэгчдийн нэгдүгээр сарын 9-ны өдрийн 7 дугаар зарлигаар Зүүнхарааг хот болгож хотын захиргааг байгуулсан байдаг. 1968 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн нэгдүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр зарлигаар Мандал сумыг Зүүнхараагийн САА-г харьяалсан сум болгож тус сумын төвийг Зүүнхараад шилжүүлжээ. Хожим буюу 1994 оны тавдугаар сарын 6-нд УИХ-ын 36-р тогтоолоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотыг Мандал суманд нэгтгэн, Мандал сум гэж нэрлэснээс хойш өнөөдөртэй золгоод байгаа юм. Сумын анхны Засаг даргаар Ж.Дорж хэмээх хүн ажиллаж байсан бол Хотын Ардын Депутатуудын Хорооны Гүйцэтгэх Захиргааны даргаар Н.Намсрай, Ж.Дашдорж, О.Лувсандондов, М.Жамъяан, Р.Цэдэндорж нар ажиллаж байсан түүхтэй.

 

Тус сум нийслэлээс 174 км зайтай бөгөөд 27 мянган хүн амтай, 600 орчим аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог аж.  Мөн мал аж ахуй хөгжсөн учир 23 мянга гаруй мал, мянга гаруй гахайтай. Мандал сум нь өдгөө есөн баг, хоёр тосгонтой. Нийт 27 мянга гаруй хүн амтай гэсэн бүртгэл бий. Гэхдээ дээрх тоо дээш хэлбэлздэг гэх яриа гарсан. Учир нь, тоонд тоологдохгүй үлддэг хэсэг ч бий гэлцэх юм билээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум орох хоёр цаг гаруйн хугацаанд дээрх түүхтэй танилцаж, түүхийн шаргал хуудаснаас багахан ч болов эргүүлж явсаар сумын төвд ирлээ. Зүүнхараа төвтэй Мандал сумтай анх удаагаа танилцаж байгаа болоод ч тэр үү юм бүхнийг нь сонирхож үзэх сэдэл толгойд эргэлдэнэ. Мандал сумын зүг  хөтлөх замд Ширхэнцэг толгой угтан золгоно. Улаанбаатарын бидэнд бол Зайсан толгой гэсэн үг. Энэ толгойн түүх ч бас сонирхол ихэд татсан юм. Харахад хэвтэж буй арслан мэт харагдах тэрхүү толгой нэгэн хааны хүү байсан аж. Эцэгтээ гомдон эх нутгаасаа холдон явах, зугтах гэхэд аав нь түүнийг нутаг уснаас нь явуулахгүйн тулд тушаал буулгаснаар Хэрх уул бий болсон юм байна. Ийм нэгэн сайхан домог сонсон хэвтэж буй арслан мэт сүрлэг толгойг биширсээр төвд ирсэн юм.

 

Хүн амын тоогоороо Монголын аль ч суманд байхааргүй гэж хэлж болохоор  тус сум хөгжил дэвшлийн зүгт хурдлан байгаа нь ажиглагдана. Дээх нь үед орос ах нарын суурьшсан бүсэд эдүгээ мал, аж ахуй, газар тариалан эрхлэх өрхүүд бий болж. Хэзээнээсээ зүгээр суудаггүй Зүүнхараа, Мандал сумынхан өөрсдийн хэрэгцээт үр тариа, хүнсний ногоо, махны хэрэгцээгээ  бүрэн хангадаг байна. Мөн тус сумын төвд есөн давхар байшин баригдсан нь ихэд сонин харагдах. Яагаад гэвэл аль ч суманд өндөр байшин харахгүй гэхэд хилсдэхгүй. Тав, зургаан давхар бол элбэг юм билээ. Барьж байгуулсан орон сууц хүрэлцээ муутай учир байртай болох гэсэн иргэдийн хүсэлт өдөр бүр нэмэгдсээр байгаа гэнэ. Тиймээс орон сууцны хороолол барих асуудалд ч анхаарч эхэлсэн гэдгийг сумын Засаг дарга Н.Лхагвадорж дуулгасан. Мөн сум доторхи зам, шугам сүлжээг шинэчлэх ажил ч эхлэхэд бэлэн, ТЭЗҮ нь батлагдчихсан байгаа юм билээ. Энэ ажлыг орон нутгийн боловсон хүчнүүдийнхээ туслалцаатай хийж гүйцэтгэн, хэрэгжүүлэх чиглэлдээ оржээ.

 

Аймгийн төсвийн чамгүй хэсгийг бүрдүүлдэг Мандалчууд элдвийн бодолд сатааралгүй тус тусын ажлаа хийж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаар явна. Самрын татвараар өнгөрөгч онд тэрбум хол давсан орлого бүрдүүлж чадсан бол энэ онд 780 гаруй сая төгрөг бүрдүүлээд байгаа дуулдав. Баян хангайн хишгээрээ ийм хэмжээний төсөв бүрдүүлэн сумаа хөгжүүлж, зарцуулаад явж байгаа нь хэд билээ. Зарим сум хүн ам гэх юмгүй болсон  сураг дуулддаг. Тэгвэл Мандал суманд хүн амын төвлөрөл бий болж, хөгжлийн шинэ суурьшлын бүс бий болох цаг иржээ. Мал аж ахуй, газар тариалан чамгүй хөгжсөн нутагт их дээд сургууль ч бий болгоход буруудахгүй мэт санагдсан. Ялангуяа ХААИС-ийн нэгээхэн хэсэг салбарыг тус нутагт байгуулбал ядаж л мал, газар тариалангийн анги нь практик дадлагаа хийж, эрдэм номоо төвөггүй үзэх нь тодорхой. Энэ мэтээр тус сумыг гадны хүнээр нүдээр харж, дүгнэж  явлаа.

 

Зүүнхараа, Мандал сумыг эчнээ таних миний бие ийнхүү хангайн сайхан нутагт түр саатаад буцахдаа сэтгэлд буусан бодлоо бичиж уншигч авхай та бүхэндээ дэлгэж, үүх түүхээс  нь бага ч болов  хуваалцаж, өнөө цагийн дүр төрхийг нь харуулах гэж чадан ядан үг холбож байгаа минь энэ. Их хотынхоо зүг  буцах замдаа сайжруулсан шороон замаар туучих үед төвийн замтай хэзээ холбогдохыг сонирхоход трассыг нь гаргасан гэдгийг нутгийн залуугаас сонссон юм. Харин төсөв хөрөнгөний асуудлыг аймаг, төрийн эрх барих дээд байгууллагаас шийдэхгүй бол сум дангаар хийж хүчрэхгүй хэмээсэн. Аймаг орон нутгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон энэ цагт 30 орчим мянган хүн амтай том сумыг яагаад төв замтай нь холбож чадаагүй нь хачирхалтай. Үндсэн 30 гаруйхан км зам барих нь төр засгийнханд нэг их хүндрэл үүсгэхгүй байлтай. Учир нь, орон нутагтаа оршин суугаа иргэдийн хувьд маш чухал зүйлийн нэг бол зам. Зам дагаж хөгжил ирдэг нь ч тодорхой.

 

Мандал сум, Зүүнхараа хоттой давчуухан хугацаанд танилцсан сэтгүүлч миний бие дээрх бодлыг тээсээр өсч төрсөн их хотдоо эргэн ирлээ.

Э.Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Нутаг (1.25.155.184)
    Мөнгөнбаяр аа дахиж бич.иим юм бичвэл чи сэтгүүлч биш.зүгээр л мэдээ дамжуулагч холбоочин.дахиад нэг үздээ.баяжуул.дүгнэлт ч хииж болно ш дээ.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (1.25.155.184)
    Хөгжилд тэмүүлсэн гэдэг гарчигаа тодотгох юм юуч бичээгүй бна. Сэтгүүлч хүн бүр онгичиж уудалж ухаж чинээнд нь тултал бичих ёстой.иим гоё гарчигт иимхэн мэдээ бичих гэж
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Нютаг (1.25.155.184)
    БНХАУ ын Эрээнд НЮТАГ нэртэй зүүнхараагийн ресторан нээгдсэн байна шүү
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Нютаг (1.25.155.184)
    Цээпил их юм хиисээн.одоо Дагаа ч гайгүй. Нутгаа гэсэн бүх Хараагийнхан ниилж бүтээн байгуулалт.ж.д.ү ииг хөгжүүлцгээе.Монголд хөгжих хамгийн боломжтой УБ хотын төвлөрлийг сааруулахад хамгийн их нөлөө үзүүлнэ. Цагаачид гэж бүү явцуурч бай.бүгд цагаачид байж.угаасаа холоос ирсэн хүмүүст өгөөжтэй ээлтэй нь Орос.Хятад.Монгол.Казак.Буриад.дөрвөд бүгд бии. Интернэшнл байж НУТАГ хөгжинэ. НЮТАГ МИНЬ ХӨГЖИГТИЙ.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • НУТАГ (93.26.165.28)
    МИНИЙ НУТАГ ҮНЭН САЙХАН НУТАГ ШҮҮ. ӨӨР ГАЗРЫН ЦАГААЧ НАР ИХ БОЛЖ БАЙНА ДАА НОЕН УУЛЫГ УХВАЛ НУТАГ МИНЬ. ЕСТОЙ ХҮНД БАЙДАЛД ОРНО Ж, ЭРДЭНЭБАТ НӨГӨӨ А, Н- ын ЭРДЭНЭБАТ ХОЕУУЛАА ХҮҮХЭД БАЙХДАА ӨВӨРТ НЬ ТОГЛОЖ ӨССӨНДӨӨ ДААНЧ НҮД УЛААН МӨНГӨ ЦАГААН ГЭДЭГ БОЛЖ БАЙНА ДАХИАД Ж ЭРДЭНЭБАТЫГ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ НУТГИЙН АРД МИНЬ ЖООХОН ЗОРИГТОЙ ШИЙДЭМГИЙ ХҮН ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.22)
    Яасан ч сул өлбөгөр бичлэгтэй юм бэ? Зүүнхараагийн тухай товчхон бөгөөд маш сонирхолтой мэдээлэл өгч болно шдээ! Сэдвээ огт судлаагүй, бэлтгээгүй, зүгээр л санаанд буусан өнгөц юмаа л эв хавгүй буулгажээ!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Нутаг (1.25.155.184)
    Сайхан шүү миний нутаг. Мандал хайрхан дууш.ширхэнцэг хайрхандаа мөргөм үү. Уул ус нутгийн хайрхануудын ивээл сайн сайхан явуулж байгаад сүсэглэн зальбираяаа. Ноён уулыг минь ДАРХАН ЦААЗАТ болгож өгөхийг УИХ гишүүдэд.ЗГ гишүүдэд хүсье ээ. ЭРДЭНЭБАТ гэж нөхөр яагаад дуугай суугаад байна. Дархан газар болгож өгнө гэж санал авсан шүү биднээс. Хэрэв Ноён ууланд алтны уурхай ажиллавал 2 дахь ХОНГОР.бүр түүнээс 100 дахин том хохирол учрана. Хэрэв энэ алтны үйлдвэр ажиллавал НҮҮНЭ ГЭСЭН АЙЛУУД ИХ ОЛОН БОЛСОН. ЭРҮҮЛ МЭНД ҮР ХҮҮХЭД АЧ ГУЧАА БОДОЦГООЖ эрдэнэбат гэж жижигхэн гишүүнд үүрэг хариуцлага тооцож ИХ ХУРЛААС НЬ ТАТАЯ.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
    • Хараагын залуус
      Ж.Эрдэнэбат гэж үлбийсэн нөхөр халзан Эрдэнэбатын Сэлэнгэд , Зүүнхараад эхлүүлсэн томоохон ажлыг бүгдийг гацаачихлаа
      2018 оны 01 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    14 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    17 мин
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
    23 мин
  • Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
    1 цаг 3 мин
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
    1 цаг 11 мин
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    17 цаг 32 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    17 цаг 53 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    17 цаг 58 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    18 цаг 7 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    18 цаг 24 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    18 цаг 26 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    19 цаг 0 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    19 цаг 51 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    21 цаг 10 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    21 цаг 54 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    22 цаг 42 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    22 цаг 50 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    22 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    22 цаг 55 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    22 цаг 59 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК