Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнодод Д.Трамп Давост

2018-1-25
0
ЖИРГЭХ

Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалт Швейцарийн холбооны улсын Давос хотод уржигдар эхэлж 26-ныг хүртэл үргэлжилж байгаа билээ. Энд дэлхийн хэмжээний бодлого тодорхойлдог удирдагчид бараг л бүгд цугласны дунд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп  АНУ-ын төрийн тэргүүний хувьд 18 жилийн дараа Давост хүрэлцэн очиж чуулга уулзалтад оролцож байгаа юм. Энэ удаагийн Давосын чуулганд АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд чуулганаар дамжуулж АНУ дэлхийн удирдагчидтай холбогдох боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байсан. Мөн АНУ энэ удаагийн чуулганд оролцох болсон гол шалтгаан нь Цагаан ордны тэргүүний дэвшүүлсэн “Америк нэгдүгээрт” бодлоготой холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа. АНУ дэлхийн тэргүүлэгч улс орны хувиар оролцохоо мэдэгдсэнтэй холбогдуулан Вашингтоны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд Рик Перри, Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, Хөдөлмөрийн сайд Альбер Акоста, Зам тээврийн сайд Элейн Чао, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, ерөнхийлөгч Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар багтжээ. Урьд нь АНУ-ын Засгийн газар Давосын чуулга уулзалтад төдийлөн ач холбогдол өгөлгүй төлөөлөгчид л илгээдэг байсан бол 18 жилийн дараа Цагаан ордны тэргүүн Д.Трамп анх удаа оролцож буйгаараа дэлхий дахины анхаарлын төвд ороод байгаа юм.

 

 

Өнөөдөр АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп Их Британий Ерөнхий сайд Т.Мэй, Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нартай ганцаарчилсан уулзалт хийхээр товлосон бол яг энэ цаг мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн иргэдтэй уулзахаар Чойбалсан хотод хүрэлцэн очоод байгаа юм. Өчигдөр Хэнтий аймгийн иргэдтэй уулзсан Ерөнхийлөгч Х.Баттулга “Ц.Элбэгдорж жил бүр очиж дурсгалын зураг татуулж, зоог барьж Монгол дээлээр гангарахаас өөр гайхамшиг бүтээгээгүй Давост очиж Д.Трампын гарын алгаар нүүрээ таглуулж байснаас хөдөөгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсож, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж явах нь илүү дээр” хэмээн дотроо тунгааж хөлгийн жолоогоо Монгол нутгийнхаа зүүн зүг рүү залсан болов уу. 

Дэлхийн эдийн засаг, улстөрийн том гүрэн ОХУ-ын  төрийн тэргүүн В.Путин ч энэ удаагийн Давосын чуулганд оролцохгүйгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр ирэх гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээ албан ёсоор зарлаж, сонгуулийнхаа бэлтгэл ажилд ороод байгаа учир Давосыг энэ удаа алгассан нь ойлгомжтой. Өнгөрсөн 12 дугаар сард болсон санал асуулгаар ОХУ-ын ард иргэдийн 87,6 хувь нь В.Путинийг 4 дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн тул тэрээр 24 жил ОХУ-ыг удирдах нь бараг л тодорхой болоод байгаа юм. Энэ удаа Давост хүрэлцэн очсон Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд Александр Новак, “Касперскийн лаборатори” компанийн захирал Евгений Касперский, “Новатэк” компанийн захирал Леонид Михельсон, “Лукойл” компанийн ерөнхийлөгч Вагит Алекперов нар багтсан гэдгийг “Эхо Москва” сайтад мэдээлсэн байна. Энэ удаагийн Давосын чуулганы үеэр Орос, АНУ- ын төлөөлөгчид эрчим хүч, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөөд байгааг ч дурджээ. Тухайлбал, чуулганы хоёр дахь өдөр буюу өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новак, АНУ-ын Эрчим хүчний сайдтай уулзаж ОХУ дэлхийн эрчим хүчний зах зээлд ноёлох бодлогоо Давосын уулзалтын үеэр баталгаажуулах эхний алхмаа хийжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мөн Украины Ерөнхийлөгч П.Порошенко, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагерд нартай уулзах бодолтой байгааг АНУ-ын сэтгүүлчид мэдэгдээд байгаа. Д.Трампыг ийнхүү “Америк нэгдүгээрт” хэмээн Давосыг доргиож явах зуур Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнодоос хөдөлж Алтан овоо, Ганга нуур, Шилийн Богдоороо алдаршсан Сүхбаатар аймагт дөрөө мулталж зогсох болно. Тамирчин, булчинлаг Ерөнхийлөгч Х.Баттулгад Давосын цасан дунд цанаар гулгаснаас Шилийн Богдын жавар сийгсэн талын салхиар амьсгалж, Ганга нуурын мөсөнд гялалзах нарны туяагаар хийморио сэргээж, хөдөөгийн иргэдийнхээ захиас үгийг сонсож явах нь илүү өгөөжтэй санагдсан болов уу. Удахгүй Дорноговийн Сайншанд хотоос 20 км зайтай Алтанширээ сумын нутагт Монголын анхны нефть боловсруулах үйлдвэр байгуулах их ажил эхэлнэ гэдгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эцэслэн баталсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө энэ ажилд ихээхэн анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллахаа ч илэрхийллээ. Чухам энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга зүүн дөрвөн аймгийн иргэдтэй уулзаж яваа нь Швейцарийн Давост очиж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дээрэнгүй илтгэлийг сонсож, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн “Энэтхэг улс тун удахгүй дэлхийн тав дахь хүчирхэг эдийн засагтай улс болно. Хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр БНХАУ-тай өрсөлдөх бодит боломж бидэнд бий” гэх мэтийн баярхуу мэдэгдлийг сонсож, бяцхан атаархаж суухаас өөрт нь илүү өгөөжтэй байгаа болов уу гэдэг бодол эцэст нь төрж байна.      

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • zochin (150.129.143.210)
    Manai ER. DABOST ochood ch yakh um, shog um hkedeegyyr ail khesch l ybag.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.217.189)
    Женк юун Таван ТОлгой вэ??????? Эрдэнэтийн 49 хувийн ДЭЭРМИЙГ хамгаалахаар барахгүй Хүзүүгүйтэй нэг баг болоод заавараар нь явж байга. Бүр Эрдэнэтийн ЛУЙВАРЫГ хэрэгжүүлнэ гээд улайрч байна гэх юн үнэн ү????? Таван Толгойг бас улсын мөнгөөр хувьд авах уу???? Женк эхлээд Эрдэнэтийг шийд!!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (150.129.143.61)
    Мөн зүйрлүүлэх юмаа олвоо.Олон улсын чуулганд оролцож байгаа дэлхийн том гүрний удирдагчтай хэлэх үгээч сайн мэддэггүй Баэттулгыг зэрэгцүүлээд л хийх бичих юмаа олж ядсан амьтад.Энэ нөхөр Таван толгойн ашгийг хэд дэхин нэмээд тэтгэврийн болон сргалтын зээлийг чөлөөлж бас тэтгэврийн доод хэмжээг 500,0 мянган төгрөг болгох юм гэнэ.Хахахахах
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Хэ хэ гашуун ч гэсэн Монголын Ерөнхийлөгч нэртэй лаларуудын үнэн нүүр царайг л бичсэн байна. Элбэгдорж гэж нэг хүзүүгүй хулгайчийн нүүрийг Обома гараараа хааж л байсан биз дээ энэ дор хуцаад байгаа лаларууд аа. Та нар чинь яасан ой санамжинд нь ухна унаж үхсэн лаларууд вэ. Энэ сэтгүүлч үнэнийг л пал хийтэл бичсэн байна даа тэнэгүүд ээ хэ хэ.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    ene tuvshin gedeg setguulch yamar muu setguulch ve, deer ni yamar muuhai hun be. gants yum bichee l ooriigoo taniullaa. bas 2 eronhiilogchiin hoorond yas hayaad amjlaa. Gadaad hariltsaag zoog, zurag, deel gurvaar ene haranhui setguulch bur alchihlaa, oi gutmaar haranhui setguulch yumaa
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • kkkk (66.181.186.46)
    zub
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • mgl (103.212.117.141)
    Trampiin gariin algaar ch nuuree tagluulaagui baihaa. Yum bichih gej baigaa bol eh survaljtai unen medeelel ogch bai! Lalriin setguulchiin orontsogoo.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    5 цаг 21 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    5 цаг 56 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    6 цаг 5 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    6 цаг 7 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    6 цаг 30 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    6 цаг 46 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    7 цаг 8 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    8 цаг 19 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    8 цаг 37 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    9 цаг 9 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    9 цаг 33 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    9 цаг 44 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    9 цаг 48 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    10 цаг 19 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    10 цаг 23 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    10 цаг 40 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    11 цаг 14 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    12 цаг 39 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    13 цаг 19 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    13 цаг 39 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК