Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Баярхүү: Хясан боогдуулсны улмаас хахууль өгсөн хэргээ илчлэн ирсэн бол ялаас чөлөөлнө

2018-1-25
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны нэгдүгээр сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх бодлогын чанартай үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Мэдээллийг товчоор танилцуулъя

Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар өнгөрсөн нэг сарын хугацаанд 219 дуудлага хүлээн авсан. Дийлэнх нь тодруулга хүссэн, эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө туслалцаа хүссэн дуудлага байдаг. Утсаар ирүүлсэн гомдлуудыг агуулга, харьяаллын нь дагуу АТГ-ын хэлтэс, албад шалгаж, хариу өгч шийдвэрлэн ажиллаж байна.
МШХ өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, шийдвэрлэлт нь 83,7 хувьтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан, мөн хууль бус төлбөр хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэргээр зөрчлийг арилгуулсан байна.
АТГ нэвтрүүлгийн цагтай болов. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хянан шийдвэрлэсэн гомдол, мэдээллүүд, шалгаж шүүхээр шийдэгдсэн эрүүгийн хэргүүд, төрийн албан хаагчдын гаргасан зөрчил, авсан арга хэмжээ, хариуцлага тооцуулсан байдал зэрэг сэдвүүдээр долоо хоног бүрийн даваа гарагийн 19.30 цагт “Авлигатай тэмцэх газрын мэдээлэл” тусгай нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэж эхэлсэн. Энэ нэвтрүүлгийг бүтэн жилийн туршид тогтмол цуврал байдлаар бэлтгэн хүргэж байх юм.   
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх чиглэлээр сургалт хийв. Улсын хэмжээнд нийт төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх ажил хийгдэж байгаа. Энэ ажил 2 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Төрийн бүх шатны байгууллагад төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж авах эрх бүхий албан тушаалтнуудад АТГ сургалт хийж, цахим систем, баталгааны маягтын талаар арга зүй өгсөн. Эрх бүхий албан тушаалтнууд байгууллага, салбарынхаа хэмжээнд бусад албан хаагчдынхаа мэдүүлгийг бүртгэж авах талаар бүрэн хэмжээний ойлголт, мэдлэг авсан. Одоо төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлэхэд техникийн болон зохион байгуулалтын ямар нэгэн саад бэрхшээл байхгүй.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн явцын мэдээ. www.meduuleg.iaac.mn цахим системд өнөөдрийн байдлаар нийт 10200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ мэдүүлж, баталгаажуулсан бөгөөд улсын хэмжээнд явц байдал 29.2 хувьтай байна. Хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн хугацаандаа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ амжиж бүртгүүлээрэй гэж төрийн албан хаагчдад уриалж сануулмаар байна.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1117 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн. Өнгөрсөн сарын хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, орон нутгаас Хэнтий, Завхан аймгаас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, сая нэр дурдсан байгууллагад боловсон хүчний томилгоо, шилжилт хөдөлгөөн хамгийн олон хийгдсэн гэсэн үг. Хянан шийдвэрлэсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг өмнөх сарын мөн үеийнхтэй харьцуулахад 490 буюу 44 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тэгэхээр 2017 оны эцэстэй харьцуулбал 2018 он гарсаар төрийн албанд халаа сэлгээ, боловсон хүчний томилгоо, шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн гэж ойлгож болно.
АТГ-ын Хяналт шалгалтын албанаас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга, хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нийт 6 албан тушаалтанд хуульд заасны дагуу сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаад байна.
Хуульд заасан харьяаллын 254 холбогдогчтой 219 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргээс 14-ийг шүүхэд шилжүүлэх саналтай, 14-ийг нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 189 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгасан хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 138-аар буюу 2,6 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 8.3 хувиар, одоо шалгагдаж байгаа хэргийн тоо 3,7 дахин өсчээ. Эндээс харахад АТГ-ын мөрдөн шалгах ажлын ачаалал 3.7-8.3 дахин нэмэгдсэн байна.
АТГ 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь нарт холбогдох хэрэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон нарт холбогдох хэрэг, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжавт холбогдох хэрэг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайханд холбогдох хэрэг, Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Эдгээр хэргүүд нь байгалийн ховор ургамал экспортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээл хахууль авсан, хууль бус захирамжаар газар олгосны улмаас улсад 49 сая төгрөгийн хохирол учруулсан, төрсөн эгчийнхээ аж ахуйн нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосон, эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт засвар хийлгэснээс 109 сая төгрөгийн хохирол учруулсан, шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн зэрэг үйлдэл, холбогдолтой эрүүгийн хэргүүд байна.   

Т.Баярхүү: Хясан боогдуулсны улмаас хахууль өгсөн хэргээ илчлэн ирсэн бол ялаас чөлөөлнө

Нэг. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22 дугаар бүлгийн 22.5-д “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэсэн заалт орсон. Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэргүүд дээр тухайлбал, Мэргэжлийн хяналт, Автотээврийн үндэсний төв, гаалийн байцаагч нарт холбогдох гэх мэт хэргүүд дээр албан тушаалтнууд өөрийн албаны эрх хэмжээгээ ашиглан иргэн, аж ахуйн нэгжийг хясан боогдуулсан үйлдлүүд тогтоогдож байна. Жишээ нь: Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд экспортолж, импортолдог аж ахуйн нэгжүүдэд хясан боогдуулах дарамт ихээр тулгардаг. Олон тонн мах, жимс гэх мэт бараа бүтээгдэхүүн бэлтгэж хилээр оруулж, гаргах гээд зөвшөөрөл хүсдэг. Гэтэл албан тушаалтнууд зөвшөөрлийг нь олгохгүй удаах, элдэв бичиг баримт нэхэх зэргээр зохиомол дараалал, хүнд суртал үүсгэж байна. Тухайн бараа бүтээгдэхүүний чанарыг муутгахгүйн тулд их хэмжээний түрээсийн төлбөр төлж хадгалуулах шаардлага үүсдэг, эсвэл тухайн бараа бүтээгдэхүүнээ муутгаж алдагдал хүлээхээс өөр сонголтгүй болдог. Энэ мэт дунд шатны албан тушаалтнуудын хясан боогдуулсан, хахууль нэхсэн үйлдлүүдийн талаарх мэдээллийг сайн дураараа илчлэн ирвэл 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойш эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бий болсон.
Хоёр. Нийт төрийн байгууллагуудын 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдаж, тендер зарлах, үнэлгээний хороо байгуулах ажлууд хийгдэж эхэлсэн. Хуучин эрүүгийн хуульд заасан албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу багаар бодоход 9-10 сая төгрөгийн бодит хохирол учруулж байж гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангадаг байсан. Энэ хуулийн зохицуулалтаар албан тушаалтны хууль зөрчсөн үйлдэл нь тогтоогдсон ч учирсан бодит хохирлыг тооцоход хүндрэл учирдаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулж өөртөө болон бусдад давуу байдал олгосон бол хохирол шаардахгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана гэсэн үг. Өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээний хороо эсвэл хэн нэгэн албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээд, найз нөхөд, ашиг сонирхол нэгтэй хүмүүст шалгарах ёсгүй тендер олгосон, олгоход шийдвэр гаргахад нь нөлөөлсөн үйлдлүүдийг гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах зохицуулалттай болсон. Тиймээс аливаа тендер сонгон шалгаруулалтад орж байгаа иргэн аж ахуйн нэгж, нөгөө талаас захиалагч буюу төрийн байгууллага, албан тушаалтнууд худалдан авалтыг хууль, журмын дагуу зохион байгуулахад анхаарч ажиллана гэж найдаж байна.
Гурав. Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт явагдаж байна. Хуульд заасны дагуу мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнууд 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 2017 оны хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой. Хугацаа ойртох тусам ачаалал ихсдэг учир хугацаа байгаа дээр мэдүүлгээ гаргаарай гэдгийг мэдэгдье. Авлигатай тэмцэх газар 2016 онд холбогдох эрх зүйн акт болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн программд шинэчлэлт хийсэн. Үүний үр дүнд нэг төрийн албан хаагчаас хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг буюу 760 мянга орчим хуудас цаас авч, гарын үсэг зуруулан хадгалдаг байсныг өөрчилж, өнгөрсөн оноос эхлэн баталгааны маягт ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл цахим системд төдний өдөр мэдүүлсэн миний хөрөнгө орлогын мэдүүлэг үнэн зөв гэдгээ баталгаажуулж 1 ширхэг хуудас цаас ашиглана. Ингэснээр улсын хэмжээнд нийт мэдүүлэг гаргагч 39 мянга гаруй хүнээр тооцож үзэхэд 13-15 хуудас буюу 90 гаруй сая төгрөгийн цаас, тэр хэрээр цаг хугацаа хэмнэж, ачааллыг багасгасан байна.
Дөрөв. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасны дагуу Авлигатай тэмцэх газар төрийн бусад байгууллагуудтай Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар цахим шуудангаар дамжуулан харилцаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд хөтөлбөрийн дагуу тухайн байгууллага дээр авч хэрэгжүүлсэн ажлын тайлангаа жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Авлигатай тэмцэх газрын дэргэдэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд ирүүлэх үүрэгтэй. Эдгээр тайлан, холбогдох мэдээ материалаа Авлигатай тэмцэх газарт цахим шуудангаар ирүүлнэ гэсэн үг юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • irgen (62.167.114.16)
    yamduudiin nariin bichig bolon saidiin doodoh tushaaliin ajiltanguud nar ajild ih sadaa bolj baina, zovshoorol bichig barimt hoozoldohod heden sar jil bolj baina shdee,,,,,, said darga nartaa bichig barimt damjuuldaggui geh met dendyy hynd surtaltai, bydyyleg ajlaa hiij er ni chadahgui hymyys ih baih umaa toriin alband !!!!!!!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    yamduudiin nariin bichig bolon saidiin doodoh tushaaliin ajiltanguud nar ajild ih sadaa bolj baina, zovshoorol bichig barimt hoozoldohod heden sar jil bolj baina shdee,,,,,, said darga nartaa bichig barimt damjuuldaggui geh met dendyy hynd surtaltai, bydyyleg ajlaa hiij er ni chadahgui hymyys ih baih umaa toriin alband !!!!!!!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    yamduudiin nariin bichig bolon saidiin doodoh tushaaliin ajiltanguud nar ajild ih sadaa bolj baina, zovshoorol bichig barimt hoozoldohod heden sar jil bolj baina shdee,,,,,, said darga nartaa bichig barimt damjuuldaggui geh met dendyy hynd surtaltai, bydyyleg ajlaa hiij er ni chadahgui hymyys ih baih umaa toriin alband !!!!!!!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    21 цаг 39 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    21 цаг 47 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК