Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түрээсийн байрны бүх оршин суугчдыг байцаахгүй, З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан зарим хүнээээс мэдүүлэг авсан

2018-1-25
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газраас хийсэн хэвлэлийн бага хурлаар яригдсан асуудалтай холбогдуулж сэтгүүлчдийн асуултад тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нарын өгсөн хариултыг толилуулъя. 

-АТҮТ-ийн Д.Батбаярын хэрэгт шинэ нотлох баримт олдсон тухай мэдээлэл байна. Гэмт хэрэг үйлдээд шалгагдах явцдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгож болох уу?

-Урьд нь шалгагдаж байсан асуудал дээр нэмж өөр шалгах асуудал гарч ирсэн. Энэ хэрэг шалгагдаж байгаа.

-МХЕГ-ын дарга нартай холбоотой хэрэг ямар шатандаа байна вэ?

-Энэ хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байгаа. Ойрын үед прокурорт шилжүүлнэ.

-Байгаль орчны яамны газрын дарга нартай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Сая мэдээлэлд дурдсан. Байгаль орчны яамны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргээс зарим нэг үйлдэл, холбогдлыг тусгаарлаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Зарим асуудлыг шалгаж байгаа.

-АТГ түрээсийн орон сууцанд амьдарч байгаа жирийн иргэдийг шөнө дөлөөр баривчлан авч явж байцаалт авч байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ холбоотой гэсэн өөр нэг мэдээлэл бас байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эгч, дүү, нөхрийнхөө дүү нарыг түрээсийн орон сууцанд оруулсан, бусдад давуу байдал олгосон асуудлыг тогтоох зорилгоор байцаалт, мэдүүлэг авсан. Сошиалаар түрээсийн орон сууцанд амьдарч буй бүх хүнийг дуудаж байцаасан, нялх нойтон хүүхэдтэй гэх мэдээлэл гарсан. Энэ бол нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттайгаар АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах гэсэн оролдлого мөн. Түрээсийн байрны бүх оршин суугчдыг байцаахгүй.

-Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа хүмүүс дансаа хаасан талаар ямар нэгэн шинэ мэдээлэл АТГ-т ирсэн үү?

-Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа харилцааг зохицуулах хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас хоёр тогтоол батлагдсан. Тогтоолын дагуу хоёр янзын тоолуур гүйж эхэлснийг манай сэтгүүлчид мэдэж байгаа. Эхний тогтоолын дагуу нэр бүхий 34 улс орны оффшор бүсэд хамаарах тоолуур 2018 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөр дуусна. Энэ өдрөөс өмнө оффшор бүсэд данс эзэмшиж байгаа, компани байгуулсан, хөрөнгө байршуулсан иргэд энэ тухай мэдүүлгээ АТГ-т бүртгүүлэх ёстой. Одоогоор шинээр нэмэгдсэн мэдээлэл байхгүй байна. Оффшор бүсэд данстай манай улсын 49 иргэний асуудлыг АТГ шалгаж байгаа.

-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын судалгаагаар манай улсын авлигын индекс буурсан гэж байгаа. Энэ онд ямар дүн гарсан бэ?

-2016 оны байдлаар манай улсын хувьд буурсан үзүүлэлттэй гарсан. 2017 оны үзүүлэлтийг 2018 оны  хоёрдугаар сард зарлана.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ шалгаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх үү? Хүчингийн хэргийг АТГ шалгаж байгаа юм уу?

-УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг прокуророос харьяалал тогтоож өгсөн учраас шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгаас байцаалт авсан.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ асуудал юу болсон бэ?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбоотой асуудлаар нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас хариу авах нь зүйтэй байх.

-БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ асуудал юу болсон бэ?

-БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаагаас тус яамны сайд Ц.Цогзолмаа, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэх гомдол, мэдээллийг ирүүлсэн. Хяналт шалгалт хийх явцад 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт шалгуулах асуудлын талаар нэмэлт гомдол, мэдээлэл бичгээр гаргасан. Үүний дараа 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр мөн нэмэлт шалгуулах асуудлаар дахин нэмж гомдол гаргасан. Нийт 3 удаа гомдол өгөөд байгаа. Хяналт шалгалтын хүрээнд С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудлыг шалгуулахаар Төрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариу ирээгүй байна. Хянан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    5 цаг 22 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    5 цаг 57 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    6 цаг 6 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    6 цаг 8 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    6 цаг 31 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    6 цаг 47 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    7 цаг 9 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    8 цаг 20 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    8 цаг 38 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    9 цаг 10 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    9 цаг 34 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    9 цаг 45 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    9 цаг 49 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    10 цаг 20 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    10 цаг 24 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    10 цаг 41 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    11 цаг 15 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    12 цаг 40 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    13 цаг 20 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    13 цаг 40 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК