Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойг сул авсан Рио Тинтогийнхон Хармагтай ордуудад санаархаж эхэллээ

2018-1-25
0
ЖИРГЭХ

 

 

ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, Монгол Улсын  Засгийн газар ОУВС-гийн төлөөлөгчдийн уулзалт өнөөдөр эхлээд байгаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ОУВС-тай хийх уулзалтууд эхэллээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахьсан зэрэг олон эерэг үр дүн гарсан. Бас харилцан ярилцаж, ойлголцож шийдэх асуудлууд ч бас байгаа" хэмээн цахим хуудсаараа мэдээлсэн. ОУВС-ынхантай хийж байгаа энэхүү уулзалтын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

-ОУВС-ын төлөөлөгчидтэй манай Засгийн газар ээлжит уулзалт ярилцлагаа эхлүүлээд байна. Энэ удаагийн ярилцлагаар ОУВС-аас Монгол Улсад тулган хүлээлгээд байгаа дарамт шахалтыг бууруулж, иргэдийнхээ нуруун дээр үүрүүлсэн татварын ачааллыг багасгах бодит боломж байгаа болов уу. Та энэ талаар ямар бодолтой явна?

-Би өмнө нь энэ талаар байр сууриа багагүй илэрхийлж байсан. Дээр нь УИХ-ын чуулганы үеэр ч тодорхой байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн. Монгол Улсын эдийн засаг олигтой сэргэхгүй байгаа өнөөдрийн тухайд хэд хэдэн төрлийн татваруудаа эргэж хараач ээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар үүнийгээ маш сайн судалж үзээч ээ, тэр ОУВС байдаг юмуу өөр ямар газрууд байна тэдэнтэйгээ сайтар ярилцаад яаралтай УИХ-аар оруулаач ээ, татвар нэмсэн шийдвэрээ яаралтай эргэж хараач ээ гэдэг шаардлагыг олон удаа тавсан. Өнөөдөр бензин шатахуунд Онцгой албан татвар тогтоосноор нефть импортлогчид шууд л үнээ нэмж ард иргэдийг хэрхэн бухимдуулав. Тэдний үнээ нэмсэнээс үүдэж бий болсон бухимдал, шатахууны хомсдол өнөөдөр ч арилаагүй л байна. Бензин шатахууны үнэ гэдэг чинь бүх төрлийн өргөн хэрэглээний барааны суурь үнэ болохоор дэлхийн улс орнууд энэ асуудалд маш болгоомжтой ханддагийг би байнга л сануулсаар ирсэн. Одоо ч тэр байр суурин дээрээ зогсож л байгаа. Өнөөдөр нэг л юм болохоо байвал ОУВС руу заачихаад суугаад байдаг боллоо. Уг нь бие даасан, тусгаар тогтносон улсын Засгийн газар юм бол асуудлаа дотроо яриад хэнээс ч хараат бусаар шийдэх ёстой шүү дээ. Юунаас, хэнээс айгаад байдаг юм бүү мэд. Эцэст нь баахан шаардуулж, шахуулж байж нэг юм шийдвэрээ гаргадаг болчихлоо.

-Та өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар А-92, А-80 бензиний Онцой албан татварыг чөлөөлснийг хэлж байна уу?

-За тэгж ойлгож болох л юм. Үүнийгээ эртхэн хийхгүй заавал ийм байдалд оруулж, зохиомол хомсдол үүссэний дараа, ард иргэдийнхээ тэвчээрийг барж байж, нефть импортлогч компаниудын бойкотод автаж, Монголын нийгмийг тэр аяар нь хөдөлгөөнд оруулах шахаж байж шийдэх шаардлага огт байгаагүй л гэж бодож байна. Би гурван долоо хоногийн өмнө УИХ-ын чуулган нээгдэхэд энэ асуудлыг тавьж байсан. Тэгэхэд гурван долоо хоногийн дараа буюу 21 хоногийн дараа л энэ асуудлыг зах зухаас нь шийдэж байгаа нь Засгийн газар удаан, болхи ажиллаж байгаагийн л нотолгоо юм. Өнөөдөр тэр ОУВС-ийн хүмүүстэй эдгээр асуудлуудаа бүх талаас нь нэлээн нухацтай, зоригтой ярих ёстой гэж бодож байна. Би болон бусад гишүүд үнэндээ удаа дараа залхатлаа ярьж байгаа шүү дээ. “Айлаас эрэхээр авдрынхаа ёроолыг ухаач ээ” гэдэг шиг бид Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй том орд газруудад байгуулсан дээрэм, луйврын гэрээгээ эргэн харж, засч залруулах цаг нь аль хэдийнэ болчихоод байна аа. Өнөөдөр Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг зөвхөн Оюутолгой дээр 2 тэрбум ам долларын зөрчил, дутагдал илрүүлсэн шүү дээ. Түүгээр зогсохгүй тэр ажлын хэсэгт орж ажилласан багийнхан тэр 2 тэрбум ам долларас гадна 3.5  тэрбум ам долларын луйврын шинжтэй зөрчил, дутагдал илрүүлсэн гэдгээ маш тодорхой яриад байхад энэ бүхнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нууцаар нисч Дубайд Рио Тинтогийнхонтой байгуулсан гэрээгээр хаачихсан гэдгээр цайруулж завхруулаад дуусгаж хэрхэвч болохгүй. Энэ Засгийн газар Ч.Сайханбилэгийн хийсэн тэр нүглийг яаралтай засч өөрчлөх ёстой.

-Уг нь саяхан Рио Тинтогийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт байгуулагдаж, түүнийх нь нээлтэд Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан Себасьтян Жак гэгч ирж оролцохдоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Тэрхүү уулзалт яриа аль хэр үр дүнтэй болсон гэж та дүгнэж байгаа вэ?  

-Тэгсэн. Гэхдээ тэр уулзалтаар олигтой үр дүнтэй шийдвэр гараагүй гэж миний хувьд дүгнэж байгаа. Хамтарсан ажлын хэсэг байгуулна л гэж байна лээ. Тэр нь тэгээд яг Монголчуудын эрх ашигт нийцтэй юу хийх юм, ямар ямар асуудлаар яг юуг шийдэх юм. Тэр нэг төлөөлөгчийн газар нь нээгдлээ гээд л дээр дооргүй баярлаж хөөрөөд яриад байна. Энэ бол баярлаад байх зүйл огтхон ч биш. “Амташсан хэрээ 13 дахина” гэдгийн үлгэрээр өнөөдөр Оюутолгойг сул авчихсан этгээдүүд араас нь Хармагтай тэргүүтэй өчнөөн орд газруудыг дээрэмдэх сонирхол л цаана нь явж байна шүү дээ. Рио Тинтогийн төлөөлөгчийн газар нээгдэж байгаагийн гол зорилго нь Монгол нутаг даяар ашигт малтмалын хайгуулын ажлаа улам эрчимжүүлэх, өөр бусад баялгийг тонон дээрэмдэх л эцсийн зорилготой юм. Та бид бүгдээрээ мэдэж байгаа. Р.Фрийдланд гэгч этгээд болон Рио Тинтогийнхон Оюутолгой тойрсон өчнөөн олон лицензүүдийг мэдэлдээ авчихсан шүү дээ. “Антре Гоулд”, “Соус энд Гоби” гээд өчнөөн салбар, охин компаниуд нээчихсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр нь бүхэл бүтэн аймгийн хэмжээний газар нутгийг эзэлж аваад дураараа дургиж байна. Одоо үргэлжлүүлээд энэ Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутгийн талыг нь авах гээд байгаа юмуу, бүхлээр нь ч авах гээд байгаа юмуу гэдэг бодлого л явагдаж байна гэж харж байгаа.

-МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө татвар нэмэхгүй гэсэн амлалт өгч байсан ч өнөөдөр долоон төрлийн татвар нэмчихээд л сууж байгаа. Амлалтаасаа буцсан энэ үйлдлийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа л даа. Яг 2016 оны сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засаг санхүүгийн байдал ямархуу болчихсон байсныг та бид бүгдээрээ л мэдэж байгаа. Уутныхаа ёроолыг эргүүлж гөвөөд чухамдаа юу ч байхгүй болчихсон байсан шүү дээ. Тэгээд бид бүгдээрээ УИХ дээр ярьж байгаад яах аргагүй ОУВС-ийн Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Тэнд хийсэн гэрээ хэлцлүүдээрээ л хэд хэдэн төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргасан. Гэлээ гэхдээ одоо тэдгээр татваруудыг эргэж харах шаардлага босч ирж байна. Миний хувьд УИХ-ын чуулган дээр ч хэлж л байсан. Одоо нөхцөл байдал бидний бодож байснаас өөрөөр эргэлээ шүү гэж. Одоо жишээ нь 1.5 сая төгрөгийн цалинтай хүн гэдэг бол улирлын чанартай, уул уурхайд л ажилладаг хүмүүс байгаа. Зарим нь нэг сар ажиллаад, нэг сар амардаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр асуудлыг зайлшгүй эргэж харах шаардлагатай болж байгаа юм. Энд л гэж хэлэхэд 2016 оны сонгуулийн өмнө улс орны эдийн засаг, санхүүгийн байдлын талаар бидэнд ирүүлж байсан мэдээллүүдийг хожим нь нягтлаад үзэхэд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал бол үнэхээр эцсийнхээ дуслыг шавхчихсан, үнэндээ дээд зэргийн дефолтын байдалд орчихсон байсан юм шүү дээ. Тийм учраас МАН эцсийнхээ аргыг шавхаж аргагүйн эрхэнд ОУВС-д хандсан юм. Нэг бол Монгол Улс хоёр гараа өргөөд дампуурлаа зарлах, үгүй бол ОУВС-д л хандах хоёрхон сонголт үлдсэн. Тэгээд л ОУВС-д хандсан хэрэг шүү дээ. Гэхдээ одоо дандаа ОУВС-ынхны үгээр явах биш өөрсдөө бодлогоо тодорхойлоод зүг чигээ гаргаад улс орынхоо нийгэм эдийн засгийн амьдралд тулгамдаж байгаа асуудлуудаа яаралтай шийдээд явах цаг нь болчихоод байна. Тийм боломж нь ч өнөөдрийн Засгийн газрын өмнө нээгдчихээд байгаа л гэж харж байна. Харин Засгийн газар асуудлуудаа УИХ-руу яаралтай оруулаад шийдээд л явах ёстой.

-УИХ-ын гишүүдийн зүгээс өнөөдөр эхэлсэн ОУВС-ынхантай хийж байгаа уулзалт ярилцлагад тодорхой саналаа хүргүүлээд, шахаж шаардах боломжтой юу?   

-Тэр бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийх ажил учраас бид хамаагүй хутгалдаж болохгүй л дээ.

Д.Түвшин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (52)

  • Зочин (103.229.123.164)
    Bolyo odoo tiim yum baHGUI SHUU ENE UDAA UNJMUUR BNA AAAAAAAAAAAAAAAA HAMAG BAYALAGAA DUUSGALAA SHUU DEE HESTUU YUMAA
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.92.94)
    Chi myy zasagt bj bhdaa yugaa hiij bsiim beeeee
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • ЗӨВ (66.181.184.162)
    оюу ТОЛГОЙН ГЭРЭЭГ АВЛИГАЧИД ХИЙСЭН НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ БОЛСОН. Хуулийн байгууллагуудыг шударга хуульчдаар удирдуулвал С. Баяр тэргүүтэй олон авлигачин шоронд явах болзлоо хангасан байгаа. Хэрэв монголчуул авлигачидаа илчилж ял өгч чадвал ОЮУ толгойн гэрээг эргэж харах бүрэн боломжтой. УИХ ын М. Энхболд, АТГ ын Энхжаргал, ерөнхий прокурор, ерөнгхий шүүгч нарыг эхний ээлжинд огцруулахгүй бол тэд авлигачдыг өмгөөлсөөр байгаа болохоор саад хийж байна
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      bvgdiig n xamtad n xar nvxend chixed chigjix xergtei,oyu tolgoig lyibardax geree zurax gej 5 xvnig byydaj uchnuun irged tsagdaa nariig xoorond n murguldvvlsen bayar elbeg nar
      2018 оны 01 сарын 28
  • Зочин (202.131.225.249)
    Батэрдэнэ Тэрбиш дагва Энхтүвшин гээд намдаа нэмэр болохоосоо нэлмээс болсон хүмүүс их байна даа өөрсдөдө нь боломжууд зөндөө байсан шүүмжилэхээс өөр юу г хийж чадахгүй тэгсэн мөртдөө бялуу олдовол хүртчих санаатай
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      ard tvmen demjine bvgdiig xarj bna
      2018 оны 01 сарын 28
  • Зочин (202.21.106.113)
    Хэдэн бөх хоол идэж байсан чинь ширээн дээр нь Чили кетчуп байжээ. Тэгсэн чинь нэг бөх нь Энэ Чили улсаас ирсэн кетчуп байна гэсэн гэдэг. Энэ бол бөхчүүдын ерөнхий боловсрол юм. Тэд хамаг амьдралаа бөх барилдаад ном огт уншихгүй байсаар үеийнхнээсээ асар их хоцрогдсон байдаг. Ийм хүмүүс төрд барилцаад улс орны чухал шийдвэрт нөлөөлөөд байгаа нь манай орны эмгэнэл юм.
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      хаха
      2018 оны 01 сарын 28
    • Зочин
      tegeed ex oronch setgelgvi xylgaicjh lyibarchid turd orj yu giigvvleb.ur ur bas daxin ur
      2018 оны 01 сарын 28
  • Toto (202.9.40.2)
    Хөлдүү хоосон толгойтой тархиндаа бяргүй мангар хар чинь уул уурхайн нарийн технологын талаар А- ч үгүй байж нийгмийн харанхуй массыг турхирч хөрөнгө оруулагчдыг хөөж улсаа шившигт унагаж венесуэл шиг болгох гэж тэнэглэх юм. тэнэгийн дотор уужим ажээ.
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      tsadaagvi l bna yy,frazityyd amaa tat
      2018 оны 01 сарын 28
  • Зочин (66.181.176.69)
    Р Фрийдланд буюу чөтгөр жоб хочит харийн доншуучид анх намбарын энхбаяр гэдэг шуналын микроп их өр дарах нэрийдлээр түүнээс 50 сая доллар зээлж хайгуулын лицензыг нь ашиглалтын лиценз болгон өгснөөр оюутолгойн бүх юм буруугаар эргэсэн билээ. Энэ бузар хэргийн гол нүгэлтэн нь авилгач энхбаяр мөнөөс мөн
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (185.39.141.3)
    oyutolgoig c.bayr bodiig ni hutulj baihad chi gar urguud l nam yriad l helgvi medleggvigee haruulaad l suuj baisan shde . tiim eh oronch yum bol uuriinhuu orond 1 erdemten doktor ediin zasagch gishvvn bolgoson bol chi jinhene eh oronch baih bailaa . odoo ard tvmen chinii vgend itgene gej baihgvi . harin chamaig yllana l gehees bish .
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (185.39.141.3)
    oyutolgoig c.bayr bodiig ni hutulj baihad chi gar urguud l nam yriad l helgvi medleggvigee haruulaad l suuj baisan shde . tiim eh oronch yum bol uuriinhuu orond 1 erdemten doktor ediin zasagch gishvvn bolgoson bol chi jinhene eh oronch baih bailaa . odoo ard tvmen chinii vgend itgene gej baihgvi . harin chamaig yllana l gehees bish .
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (185.39.141.3)
    oyutolgoig c.bayr bodiig ni hutulj baihad chi gar urguud l nam yriad l helgvi medleggvigee haruulaad l suuj baisan shde . tiim eh oronch yum bol uuriinhuu orond 1 erdemten doktor ediin zasagch gishvvn bolgoson bol chi jinhene eh oronch baih bailaa . odoo ard tvmen chinii vgend itgene gej baihgvi . harin chamaig yllana l gehees bish .
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (27.123.212.143)
    Uurt ni yum onogdsongui l gej goloo tsohij bgaa. Odoo bolno doo. 60 hurlee tetgevertee suu daa. OT gej idej boldoggui company taalagdahgui bgaa bgaa l daa
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    99474538 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    90701393 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    99433311 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    88439903 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    95951138 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    927646428 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    99379705 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    99436464 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    808014002 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    95434572 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    902891393 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    90301393 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    24tasg.mn
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • nergui (27.123.212.134)
    saihanbileg elbegdorj bayr bayrtsogt metiin humuust hariutslaga tootsoogui tsagt ene tur tewershihgui battulga erunhiilugchuu deed shuuh porkuror awilagtai temtseh gazriin darga nariig soliogui tsagt shudraga es mongold togtohuu
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (185.39.141.72)
    heheh man gej tolgoidoo heden deeremchin zalaad tvvniigee shvteed .getel shvtegsed ni zailuul . hoorondoo tohiroltsood 1 1 niigee muu heleed . songuuld nuguu ard tvmend taalagdsan jvjigchid ylj gishvvn bolonguutaa . nuguu muu helj baisan tonuulchdaa . bvgdiig ni yrs yrs . gar urgun batalj gadaadad ilchin said . tuziin gishvvn . banknii darga . orlogch said . ded said geed . bvgdiig ni chihej avaad hamtdaa dahin deermee vrgeljlvvlen zalgij . yu yasan oron shoron . ger bvleeree delhiig tenen tongchij hoisolson mongolchuudaa ORK ner ugch doromjilj . suuh yumdaa . ard tvmniih ni baigaa tsaraig . hairtai bvhnee aldaj . udur bvr hvvr shataagchdiig sanhvvjvvlj baigaagaa umartan . nuguu c.bayr . cv batbold deeremchdee umuurun tseejee delden oriloldsoor . hujaagiin kolon bolvoo huurhii . erunhiilugch battulga . odoo uurchilj chadahgvi bol . ene uls duuslaaaa . huurhii
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • zochin (185.39.141.72)
    heheh man gej tolgoidoo heden deeremchin zalaad tvvniigee shvteed .getel shvtegsed ni zailuul . hoorondoo tohiroltsood 1 1 niigee muu heleed . songuuld nuguu ard tvmend taalagdsan jvjigchid ylj gishvvn bolonguutaa . nuguu muu helj baisan tonuulchdaa . bvgdiig ni yrs yrs . gar urgun batalj gadaadad ilchin said . tuziin gishvvn . banknii darga . orlogch said . ded said geed . bvgdiig ni chihej avaad hamtdaa dahin deermee vrgeljlvvlen zalgij . yu yasan oron shoron . ger bvleeree delhiig tenen tongchij hoisolson mongolchuudaa ORK ner ugch doromjilj . suuh yumdaa . ard tvmniih ni baigaa tsaraig . hairtai bvhnee aldaj . udur bvr hvvr shataagchdiig sanhvvjvvlj baigaagaa umartan . nuguu c.bayr . cv batbold deeremchdee umuurun tseejee delden oriloldsoor . hujaagiin kolon bolvoo huurhii . erunhiilugch battulga . odoo uurchilj chadahgvi bol . ene uls duuslaaaa . huurhii
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • zochin (185.39.141.72)
    heheh man gej tolgoidoo heden deeremchin zalaad tvvniigee shvteed .getel shvtegsed ni zailuul . hoorondoo tohiroltsood 1 1 niigee muu heleed . songuuld nuguu ard tvmend taalagdsan jvjigchid ylj gishvvn bolonguutaa . nuguu muu helj baisan tonuulchdaa . bvgdiig ni yrs yrs . gar urgun batalj gadaadad ilchin said . tuziin gishvvn . banknii darga . orlogch said . ded said geed . bvgdiig ni chihej avaad hamtdaa dahin deermee vrgeljlvvlen zalgij . yu yasan oron shoron . ger bvleeree delhiig tenen tongchij hoisolson mongolchuudaa ORK ner ugch doromjilj . suuh yumdaa . ard tvmniih ni baigaa tsaraig . hairtai bvhnee aldaj . udur bvr hvvr shataagchdiig sanhvvjvvlj baigaagaa umartan . nuguu c.bayr . cv batbold deeremchdee umuurun tseejee delden oriloldsoor . hujaagiin kolon bolvoo huurhii . erunhiilugch battulga . odoo uurchilj chadahgvi bol . ene uls duuslaaaa . huurhii
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Аваргаа эсэргүүцсэн дүр эсгэхээ болио,МАНгарууд нэг хэсэг нь ийм хүлцэнгүй эсэргүүцэл илэрхийлсэн болно,нөгөө дийлэнх нь луйвараа хийнэ
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.152)
    Hurelsukh gej novshiin hulchgar amitan baisan bna daa. Ovoo zangaragatai , medlegtei, zorigtoi mongol hun ene MAN d aanch alga. Yoronhiilegch zuv ajillah geheer ene luivarchid ajliig ni hiilgehgui yum.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • zochin (27.123.214.108)
    Yugaa bitgii ug Uursduu hiih heregtei yamar archaagvi um bee?????
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.30.194)
    лаларуудад тэгүүлнэ гэж байхгүй шүү. тэрэн дээ тулах юм бол босно шүү.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Ах (49.197.200.131)
    Аварга оюутолгойгоос айгаагуйээ. Зугээр л дарамталж байгаад 5 цаас авах гэж байгаан.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.212.119.250)
    OT-g sul avsan gej huleen zuvshuuruud baih ch yum baihgui. Uzej tarj, uil laigii ni edluuleed ugmuur bnaa! BID EZEN NI ted Guigachid biz dee, ingehed!!!!!! Ene davarsan, odoirson Hoinoos ireed hot manaih, hotond ireed honiNUUD manaih! gej ulam tsaashilan shunaj baigaag DARUI TASLAN ZOGSOOHIIG SHAARDAJ BNA!!!!
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.212.119.250)
    Khurelsukh hudlaa shuuuuu gej chadliinhaa hereer eserguutssen. Mongolchuud er ni, ulsturchid ni gadnii shulaachdiig daanch sejiglej, bolgoomjilj tanidaggui yum bna, ard irged ni hudlaa garuudaa daanch neg tanij chaddagui yum bna. Iduuleed, chaduulaad, moligo umheed teneg tsarailaad, tegeed chadahgui, medegui sul doroidoo hudlaa ineej zogsoh ni tun chig setgel uvtgum. Ene uls ornii hoishdiin ireeduid setgel zovnidog bolson maani odoo aidas hurgedeg bolj baina...
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Цус үзий (66.181.190.165)
    Хэнтийхэн их малан дуракууд шүү. Хүрэлсүх тэнэгдүү гар шүү. Монголыг сөнөөлөөлдөө
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (62.167.114.16)
    Mongold huuli baihgui yu ???? yagaad ter nygel hiisen saihanbilegiig barj horj, ulsiig hohirolgui bolgohgui baigaag eroosoo oilgohgui baina. hereg hiichiheed l zugeer yavaad baij boldog gej oilgoj boloh ni ee dee …..!!!!!!!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (62.167.114.16)
    Mongold huuli baihgui yu ???? yagaad ter nygel hiisen saihanbilegiig barj horj, ulsiig hohirolgui bolgohgui baigaag eroosoo oilgohgui baina. hereg hiichiheed l zugeer yavaad baij boldog gej oilgoj boloh ni ee dee …..!!!!!!!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (51.15.217.217)
    Шуналтай бөх. Колятайгаа нийлээд БХЯ-ыг сүйрүүлээд зайлж амарсан даа
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (202.9.40.210)
    Сайханбилэгийн Дубайд дураар дургиж Монголыг хохироосон гарын үсэг нь нүгэл гэж ярихаас гадна, гэмт хэрэг юм. Гэтэл төрийн эрх ашгийг хамгаалдаг прокурор нь унтаад, юу ч болоогүй юм шиг л байх юм даа. Прокурорыг цагдаагийн мөрдөнгийн дарга байсан хүн удирдана, АТГ-ыг удирдана, тэгэхээр хууль ч гэж гууль болохоос яахав. Дээгүүрх хэдэн эрх мэдэлтний сэтгэлд нийцэж байвал 6 жил томилоод шүүх, цагдаа, тагнуул, авилгын дарга нар суух юм биз дээ.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.178.190)
    АВАРГАА АРД ТҮМЭНЭЭ УРИАЛААД БОС ТЭМЦ ЭХ ОРОНДОО ЭЗЭН НЬ БАЙЦГААЯ
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (93.26.165.28)
    МОНГОЛЧУУ МИНЬ БИДЭНД БОСХООС ӨӨР АРГА АЛГА БУСДЫГАА УРИАЛЖ ЦЭВСЭГТ ТЭМЦЭЛД БОСЕО БУУТАЙ НЬ БУУГАА СҮХ ХУТАГТАЙ НЬ ТҮҮНИЙГЭЭ ЭХ ОРНООСОО УРВАГЧДЫГ ГАДНЫ ЛУЙВАРЧТАЙ ХАМТ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛУУЛЯ БОСЦГООЕ ДАРЛАГДСАН АРДУУД МИНЬ
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      хэхэ
      2018 оны 01 сарын 25
    • Зочин
      Onts baidal zarlaj yrbagchdiig dainii tsagiin baidlaar shvvj am uchigiig n xaxyyli absan vneniig n xelvvlj baij gereege uurchilee
      2018 оны 01 сарын 25
  • Зочин (59.153.113.201)
    Luibar hiisen ni vnen buguud togtoogdoj bga bl huuliin baigulagd uguud yaliig ugvvleeche yasan ni mdgdhgui yum olon jil yarilaa da luibar l hiisen bl yaliig ni hojim hoino ch gesen 1 ch hvn vldeehguigeer zaabal yallah hregtei asar ih hemjeenii mungu blohoor bvh nasaar ni horih yal yarihdan
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (180.71.24.13)
    Мэдээжээр баялгийг бурэн авах зорилгоор монголд тевее нээж монголоо монголын баялгийг гадныхантай хуйвалдагчидтай тулж нийлж ажиллахаар шийдэж дээ тёр засагт терийн хар хайрцаг бодлого гэж байхаа больж дээ хэдэн жилийн дараа монгол усгуй баялаггуй хэдэн нухтэй гаднын хараат болж дуусах вий дээ
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.22)
    Гадаадын том хөрөнгө оруулагчдыг манай нэрт аварга маань хүртэл ингэж харааж зүхэж хөөж туугаад байхаар биднийг хэн тоож ирэх билээ?? Хятад, Орос хоёрын үнэгүй зоог болоод л дуусна даа!!!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (202.9.42.5)
    Амташсан хэрээ 13 дахина. Шунал ихдэхээр шулам болдогч гэх шиг олн зүйрлэл РИО-ТИНТО-г тойрон эргэлдэж байна. Үнэндээ энэ кампаний стратегийн түшиц газар нь МОНГОЛ гэхээр гишүүний хэлдэг үнэн л гэж бодогдлоо. Бид харсаар суугаад өмчөө алдаад байхуу.Дахиад төрийн хэдэн хүнийг тэр бумтан болгох стратеги байхыг үгүсгэх аргагагүйээ.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Иргэн (202.70.34.70)
    Гишүүнээ, Та наад ордондоо орилоод нэмэргүй ээ. Ард түмнээ эсэргүүцэлд уриалаад гудамжинд Та манлайлаад жагсвал амжилтад хүрнэ.Одоо та юунаасаа айгаад байгаа юм бэ??
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    21 цаг 41 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    21 цаг 49 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК