Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Зовлонгийн шалтгаанаа засаж залруулах нь Шинэ Засгийн газар бодлого

2018-1-29
0
ЖИРГЭХ

У.Хүрэлсүх:Татварын шатлалыг хуучин хэвэнд орууллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар өнөөдөр Засгийн газрынхаа 100 хоногийн тайланг танилцууллаа.

Тайлангийн үеэр Ерөнхий сайд "Татварын намэгдлийг цуцлуулж хуучин 10 хувиар нь болгосон, тэтгэврийн насыг хойшлуулж, иргэдийг бухимдуулж байсныг хуучнаар нь болгосон. Тэгэхдээ эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээж байна. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд бол эрэгтэй 55, эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болно” гэж мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэе. 

"Эрхэм хүндэт ард иргэд ээ. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна гэж дүгнэж болно. 

2017 онд эдийн засгийн дөрвөн хувийн бодит өсөлт гарлаа. Өвөг дээдсийнхээ байгуулсан эртний түүхт улсынхаа хувь заяаг бид дампуурлаар шийдэж болохгүй. Тийм учраас ОУВС-тай хамтран ажиллах сонголт хийсэн. Энэ сонголт зөв байж ээ гэдэг нь харагдаж байна. Мүүдиз агентлаг Монголын эдийн засгийг C зэрэглэлээс B зэрэглэл рүү оруулсан. Энэ нь манай эдийн засаг сайжирч байгаагийн нотолгоо. 

2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар болсон байна. Цаашид төгрөгийн ханш чангарах төлөв харагдаж байгаа. 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд гурван их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 19.7 хувиар ашигтай гарсан байна. 

Малын тоо толгой өссөн. 66.2 сая малтай болж 4.2 саяар нэмэгдсэн байна. 2017 онд бид 27.8 мянган тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн орлого олжээ. 

2017 онд бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Мөн Чингис бондын 500  сая ам.долларыг төллөө. 

Зүйрлэбэл сэхээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ гэсэн үг юм. 2018 онд бид эдийн засгийг эмнэлгээс гаргаж гэрт нь авчрах, 2019 онд ажилд нь оруулах хэрэгтэй.

Бид дан ганц уул уурхайг шүтсэнээс болж эдийн засаг түүхий эдийн бүтээгдэхүүн дагаад унадаг. Мөн хоёр хөрш болон олон улсын байгууллагуудад нэр хүнд унасан маань бидний зовлон. Бид оношоо тогтоосон тул эмчлэх ёстой. Зовлонгийн шалтгаанаа засаж залруулах нь Шинэ Засгийн газар бодлого. 

Ингэхийн тулд хоёр зүйл дээр анхаарч ажиллана.

Нэгдүгээрт, төрийн албаны санхүүгийн сахилга батыг тогтоох явдал чухал байна. Юуны түрүүнд бид сахилга хариуцлагаа сайжруулах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг зогсоох. Энэ хоёр зорилт бол Засгийн газрын гол зорилт юм.

Монгол гэдэг айл жилдээ 6 төгрөг олж 8.50 төгрөг зардаг байна. Хоёр төгрөгөө гадаад, дотоодын тусламж зээлээр бүрдүүлдэг. Тиймээс төсвийн алдагдлаа багасгана. Орлогоо нэмэгдүүлж зарлагаа багасгана. 

Гадаад, дотоодын өр ширийг дарахад үндэсний үйлдвэрлэгчдийн үүрэг их байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

Урд өмнөх Засгийн газруудын сайн сайхан хийж бүтээсэн зүйлийг нь үргэлжлүүлж, алдааг нь засна. 

Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг манай Засгийн газар боловсруулж дууслаа. Бид энэ талаар та бүхэнд дахин мэдээлэл хийнэ.

Монгол хүн эх орондоо айх аюулгүй, гэдэс цатгалан, сэтгэл амар амьдрах ёстой. Үүний төлөө Монголын төр засаг ажиллах ёстой. 

Монгол Улс хөгжлийн замд уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хос эдийн засагтай болох ёстой

Эрүүл биетэй, саруул ухаантай, ажилтай, орлоготой, ирээдүйтэй итгэлтэй Монгол хүн эх орондоо амьдрах ёстой. Үүнийг бүрдүүлэх нь Засгийн газрын үүрэг. 

Ингэхийн тулд ард иргэдээ эрүүл хүнс, гэр орноор хангах, боловсрол эзэмшүүлэх, ажилтай орлоготой болгож, эрүүл мэндийг нь хамгаалах ёстой.

Монгол Улс хөгжлийн замд явахдаа хос эдийн засагтай болох ёстой. Үүний нэг нь уул уурхай, нөгөө нь хөдөө аж ахуй юм.

Нефтийн хангамжийг сайжруулахын тулд бид дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулна. 

20 жил ярьсан энэ ажлыг эхлүүлэх Засгийн газар бол энэ засгийн газар. 

Монгол Улс жилдээ 1.1 сая тонн шатахуун хэрэглэдэг. Үүний 98 хувийг ОХУ-аас, хоёр хувийн БНСУ болон БНХАУ-аас авдаг. 

Бид тусгаар тогтносон улс. 

Хүнс, эрчим хүч, нефтиэ дотооддоо хангах ажлыг бид хийнэ.

Таван толгойг бид цогцоор нь авч үзэх ёстой. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар яамны сайд бэлтгэж байгаа. УИХ дээр эцсийн байдлаар шийдэгдэнэ. 

Одоо бид Таван толгойгоо ашиглах цаг болсон. Олон жил ярилаа.

2019 оны дөрөвдүгээр сараас эхлээд Улаанбаатар хот руу ахуйн зориулалттай түүхий нүүрс оруулахгүй. Хууль гаргана. Батлагдана гэж би бодож байна. 

Жилийн өмнө хэллээ. Ард иргэд, ААН-үүд минь бэлтгэлээ сайн хангаарай. Ингэж чадвал Улаанбаатарын утаа дор хаяж 50 хувь багасна. 

Эхний ээлжинд нүүрс боловсруулах үйлдвэр байгуулна. 

Хоёрдугаарт эрчим хүч, цахилгаан, гаазаар хангана.

Гуравдугаарт хамгийн гол арга орон сууцжуулна" гэлээ.

"Засгийн газрын 100 хоног" хэвлэлийн бага хурал үргэлжилж байна. Сайд нар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

"Засгийн газрын 100 хоног" хэвлэлийн бага хурал үргэлжилж байна. Сайд нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Япон, Канад, АНУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд нарын асуудал таг боллоо. Хэзээ энэ асуудал шийдэгдэх юм бэ. Хуурамч шатахуун борлуулдаг, түүнд нь УИХ-ын гишүүд холбоотой гэдэг юм яригдаад байх юм. Хууль хяналтын байгууллага юу хийж байна вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Элчин сайд нар томилогдох ёстой. Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар өнөө маргаашгүй уулзаж, эцсийн шийдвэр гаргана. Хуурамч шатахууны асуудлыг холбогдох газруудад шалгаж байна. Хэнтэй холбоотой юм болоо. Ийм асуудал байвал хариуцлага хүлээх ёстой.

-Татварын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Олон улсын валютын сангийн төлөөлөгчтэй хэлэлцээ хийж байна, Засгийн газар?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Хүн амын дунд бухимдал үүсгэж байсан Хүн амын орлогын албан татвар дээр ярилцаад, хуучин хэлбэр рүү нь оруулсан. Тэтгэврийн насыг эргээд хуучнаа сонгох уу, шинэ хувилбараа сонгох уу гэдэг ахмадуудын өөрсдийнх нь сонголт болгохоор шийдлээ.

-Ц.Нямдорж сайд 300 гаруй сая төгрөгийн үнэтэй жип машин унаж байна. Цаана нь хэд, хэдэн сайд үнэтэй машин унаж байна гэх. Үргүй зардлыг бууруулна гэдэг амлалттай тань хэр нийцэж байна вэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:

-Яагаад ганцхан Ц.Нямдорж сайдын унааны асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Өмнөх Засгийн газрын үед сайд, дэд сайд нар бүгд том, том жип унаж, үргүй зардал гаргадаг нь ихэссэн байсныг манай Засгийн газар харин ч цэгцэлж байна.

3.8 тэрбумаар авто машины парк шинэчлэл,  10.5 тэрбумаар барилгын засвар, шинэ тавилга авахаар байсныг цуцалсан. Мөн 20 тэрбумаар удирдлагын цалинг бууруулж, хэмнэлт гаргасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг орон нутагт ажилладаг сайд нарт туулах чадвар сайтай машинаар хангах шаардлага байгаа.

АСЕМ-аар хэрэглэж байсан үнэтэй машин. Борлогддоггүй авто машиныг шилжүүлсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна лээ.

Ц.Нямдорж сайд өөрөө шийдчих байх. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө ажиллана.

засгийн Тэтгэврийн насыг эргээд хуучнаа сонгох уу, шинэ хувилбараа сонгох уу гэдэг ахмадуудын өөрсдийнх нь сонголт болгохоор шийдлээ.

Засгийн газрын 100 хоногийн тайланг танилцуулга үргэлжилж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.184.233)
    Ардын засаг мандтугай! Ажил хийж байгаа үнэн алдааг цаг тухайд нь залруулах болно.Одоо нефть боловсруулах үйлдвэр УЛААНБААТАР ХОТЫН бохир цэвэрлэх байгууламж 2р улирлаас ажил нь эхлэнэ. АН хар пиар хийхээ бол хөгжилд хүрэх галт тэрэг зогсоолоос оо хөдөлчихсөн бүү атаархаж бай!
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • ганаа (139.5.216.142)
    2016 онд АСЁМ болсон гэхээр 2016 оны машинууд байж таарах, Нямка авсан нь 2017 оны загвар, 2018.01 орж ирсэн.
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.217.27)
    UUSGEGCHIIG OLCHIHVOL HEZEE CH ZOVLON UUSEHGUI BOLNO HEZEE CH GEDEG UGIIG ONGORTEI AYGATAI ENDUURCH BOLOHGUI MONGOL HELNII TAILBAR
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (122.201.21.223)
    Ардчиллын засгийн газар юу хийж байлаа шүүмжлээд байгаа сэтгүүлчийн хавтасны голууд яагаад гэрэгтэй гэгээтэйг олж харах нүд нь циисэн юм бэ юмыг өөдрөгөөр харж сур буруу юм аяндаа алга болно сэтгүүлч та бүнийг С.Эрдэнэ,З.Энхболд,Х.Баттулга нар насан туршид чинь тэжээхгүй байхаа та нарыг нохойд барьдаг мод болгож байгаа шүү дээ Үнэн гэдэг юм хэзээ нэг цагт илэрдэг юмдаа
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.23.106)
    Зовлонийн,шартаан,бол,Төрд,үүрэлсэн,хулгайч,нар,Үүнийг,засаж чахуу,,энэ,хүн,иргэдээ
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Б.Ганбаатар (202.179.31.23)
    Засгийн газартаа амжилт хүсье Улам эрч хүчтэй ажлаарай амжит амжит амжилт
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    4 цаг 9 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    4 цаг 44 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    4 цаг 52 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    4 цаг 54 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    5 цаг 18 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    5 цаг 34 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    5 цаг 55 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    7 цаг 6 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    7 цаг 24 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    7 цаг 56 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    8 цаг 21 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    8 цаг 31 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    8 цаг 36 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    9 цаг 7 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    9 цаг 10 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    9 цаг 27 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    10 цаг 2 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    11 цаг 26 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    12 цаг 7 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    12 цаг 27 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК