Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Асашёорюү Д.Дагвадорж АВАРГЫН “УЛС ТӨР”

2018-1-31
0
ЖИРГЭХ

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг бодит байдлаас мэдэх зорилгоор аймаг, дүүргээр уулзалт хийж яваа. Харин саяхны нэгэн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах үеэр Асашёорюү Д.Дагвадорж давхиж очсон харагдав. Түүнийг “Аса явуулын станц”-ынхаа үүргийг гүйцэтгэх гээд иржээ хэмээн бодож байтал харин ч нэг халуу дүүгтэл харь элгийн хүн шиг ахыгаа муулаад авсан нь цугласан олныг бага зэрэг гайхшруулаад авсан гэхэд болно.

Тодруулбал тэрээр “Би 2008 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн иргэдэд Японы тусламжаар эмнэлгийн найман ширхэг машин явуулсан. Харин үүнийг маань Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар тэргүүтэй хүмүүс өөрсдийнхөө PR болгоод алга болгосон.

Өнөөдөр тэр машинууд хаана байна. Ц.Сандаг-Очир тэргүүтэй Д.Сумъяабазарын цэргүүдтэй хариуцлага ярих ёстой.

Сонгинохайрхан бол хамгийн бохир, их гэмт хэрэг үйлдэгддэг дүүрэг. Иргэдийн хурлын есөн хүн сард 4.0 сая, улирал болгон 12 сая төгрөг авч байна.

Яагаад нийлээд нэг цэцэрлэг барьж болдоггүй юм бэ? Д.Сумъяабазар ганц л сургууль барьсан байсан. Бусад нь яав аа? Миний ах УИХ-ын гишүүн байх нь хамаагүй, бид нэг л агаараар амьсгалж байгаа” хэмээн ярьсан юм.

Их аварга маань ахыгаа чухам ямар учраас ийнхүү “доош нь” хийснийг мэдэхгүй. Д.Дагвадоржийн энэхүү үйлдэл нь нэг талаараа шударга мэт харагдсан ч нөгөө талаас нь харвал улс төрийн шоу хийж байгаа мэт санагдсаныг нуух юун.

Түүний хэлснээр бол тэрээр 2008 оноос хойш Сонгинохайрхан дүүрэгт ямар ч УИХ-ын гишүүнээс дутахааргүй ажил хийж санаа тавьжээ.

Гэвч бодит байдал дээр тийм биш гэдгийг тус дүүргийн иргэдийн сошиал сүлжээнд илэрхийлсэн үг хийгээд үзэл бодлоос бэлээхэн харж болохоор байна.

Мөн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Д.Дагвадоржийн хэлсэн үгс бүгд худал гэдгийг ч батлан ярьжээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярихдаа, “ Сонгинохайрхан дүүрэгт Д.Дагвадоржийн зүгээс нэг ч төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн зүйл огт байхгүй. Мөн түүнчлэн Япон улсаас Сонгинохайрхан дүүрэгт татаж авчирсан төсөл хөтөлбөр ч огт байхгүй. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй мэдээллийг иргэд олон нийттэй уулзахдаа Д.Дагвадорж хийсэн байна лээ. Аливаа зүйл баримт нотолгоотой байх ёстой.

2008 оноос хойш 2018 оны хооронд би Сонгинохайрхан дүүрэгтэй ажил амьдарлаа холбож яваа хүний хувьд хэлэхэд, Д.Дагвадорж нь нэг ч төгрөг, нэг ч төсөл хөтөлбөр тус дүүрэг дээр татан авч, хөрөнгө оруулсан зүйл байхгүй. Харин 2013 онд Д.Сумъяабазар гишүүний тойрог дээр хуучин эмнэлгийн машин өгсөн байдаг юм билээ.

Ер нь дандаа сонгуулийн сурталчилгаа шиг тархи угаасан, худал мэдээлэл цацаж явахаа болих хэрэгтэй” хэмээн яриад “Би буруу санаагүй бол та сонгуульд нэр дэвшээд иргэдтэй уулзаад явж байхад Асашёорюү Д.Дагвадорж “Х.Нямбаатарыг дэмжээч ээ” гээд таныг сурталчлаад байсан санагдах юм.

Харахад ах дүү хоёр маргалдаад байгаа юм шиг санагдаад байх юм” гэсэн сэтгүүлчийн асуултад, “Д.Дагвадорж намайг сайндаа ч дэмжээгүй байх аа. Циркийн хувьчлалын асуудлыг хөндөж тавьсан учраас О.Магнайд өширхсөндөө л намайг ирж дэмжсэн байх” гэх хариултыг өгсөн нь үнэний ортой.

Х.Нямбаатарын хэлсэн, ярьснаас харахад Д.Дагвадорж аварга нэг ширхэг машин өгснийгөө зургаан ширхэг машин өгсөн болгон шоудсан гэдэг нь хэнд ч тодорхой байна. Тэгвэл юуны учир Д.Дагвадорж аварга ийнхүү барин тавин худлаа ярьж, Сонгинохайрханы иргэдэд огт үзүүлээгүй тусламжаа “Хаана байна” хэмээн нэхэв гэдэг сонирхолтой.

Иргэдийн хэлэх нь Сонгинохайрхан дүүргийнхэнд бодит тусламж үзүүлж явсан сүмоч бол Д.Дагвадорж бус Кёкүшюзан Д.Батбаяр гэнэ. Учир нь Кёкүшюзан Д.Батбаяр 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа “Кёкүшюзан сан”-гаараа дамжуулан эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт 50 гаруй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан байна.

Кёкүшюзан Д.Батбаяр энэ тухайгаа нэг ч удаа сайрхан яриагүй байхад 2008 оноос хойш Сонгинохайрханчуудад тусламжийн гараа сунгасаар ирсэн гэж улаан цайм худал ярих нь Д.Дагвадоржийн хувьд арай л ёс зүйгүй мэт. Магадгүй эндээс нэгэн цагт сүмогийн дэвжээнд шуугиулж явсан ах, дүү хоёр сумочийн ялгаа харагдах мэт.

Нөгөөтэйгүүр Д.Дагвадорж нь зодог тайлж, улс төр сонирхох болсон цагаасаа зан характерийн хувьд илтэд эвдэрсэн талаар ойр тойрныхон нь ярилцдаг аж. Энэ нь ч цахим сүлжээнд ил тодорхой харагддаг.

Олны танил хүн гүдэсхэн гүндүүгүй, хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлдэг байж болно. Гэхдээ бүдүүлэг, ёс зүйгүй, бусдыг хараан зүхэж үгийн муугаар үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг байж боломгүй зүйл юм.

Ойрмогхоны нэгэн жишээ дурдахад, нэрт нийтлэлч Баабарыг тэрээр, “Атийсан новш” хэмээн доромжилсон бол “Уянга гэж ац царайлсан алмас минь битгий хор гүйлгээд байгаарай” хэмээн хэн нэгэн Уянгад хаяглан бичсэн үгийг нь иргэд олон нийт Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгад ханджээ гэж ойлгосон. Улмаар Аса аваргын энэхүү жиргээнээс “Ерөнхийлөгчийн баг дотроо тав хуваагддаг” гэх дүгнэлт хийхэд хүргэж байхав дээ. Ямартай ч Аса аварга сүүлийн үед ялих, шалихгүй хов жив ярин цахим орчинд шоуддаг болсны тодорхой жишээ бол энэ юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлсэн шиг Д.Дагвадорж үнэхээр сонгуулийн сурталчилгаа шиг тархи угаасан, худал мэдээлэл цацаж улс төр хийж явдаг нэгэн мөн үү, гэвэл яах аргагүй мөн. Ер нь мань эр хаана л сенсаци гарна тэнд дэгдэж явдаг нэгэн болохыг өнгөрсөн хугацаанд монголчууд бид цөөнгүй удаа харцгаасан билээ.

Тухайлбал, 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр амьсгаа өндөртэй давхиж явсан тэрээр 2016 оны хавар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг баривчлах сургаар мөн л Баянгол зочид буудал дээр баахан бөхчүүд дагуулж очин сэтгүүлчдэд ярилцлага өгөн гол дүрд нь тоглож явсныг олон түмэн мартаагүй байх.

Х.Нямбаатар “Д.Дагвадорж намайг сайндаа ч дэмжээгүй. Циркийн хувьчлалын асуудлыг хөндөж тавьсан учраас О.Магнайд өшөөрхсөндөө л намайг ирж дэмжсэн” хэмээн ярьсныг дээр хэлсэн. Тэгвэл Д.Дагвадоржийн дургүйг хүргэж, О.Магнайгийн илчилсэн циркийн хувьчлал гэж юу вэ? Энэ талаар цухас мэдээлэл хүргэе.

Д.Дагвадоржийн “Аса консталинг” ХХК нь циркийг хувьчилж авсныхаа дараа өөрийн байгууллагын нэрийг “Рояал Плаза” ХХК болгон өөрчилсөн аж.

Гэтэл “Рояал Плаза” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үндэсний циркийн урын санг баяжуулах үйл ажиллагааны чиглэл бүхий Монгол Үндэсний цирк компанийг үүсгэн байгуулсан ч, хэрэг дээрээ тэс эсрэг байр суурьтай байна хэмээн О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа мэдэгдэж байв.

Тус Цирк зургаан хэсгээс бүрддэг ч ганцхан хэсэгт нь л циркийн үйл ажиллагаа явагдаж, бусад хэсэгт худалдаа үйлчилгээ явагдаж байгаа учир зориулалтын бусаар ашиглаж байна. Ингэхээ боль гэсэн шаардлагыг О.Магнай Аса аваргад тавьсан юм.

Гэсэн хэдий ч Д.Дагвадорж “Аса” циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад гүтгэж байгаа учир хатуу тэмцэхээ илэрхийлж байсан. Товчхондоо бол Асашёорюүгийн зүгээс О.Магнайг үзэн ядах болсон шалтгаан нь ердөө л энэ гэж хэлж болох аж.

Д.Дагвадорж нэгэнтээ, “Би Их Хуралд ороод дөрвөн жил тэнд юу хийх юм бэ. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Энэ улстөрчид ард түмэн, ард түмэн гээд л тархийг нь угаагаад байх юм. Би ч гэсэн ард түмний нэг хэлтэрхий биз дээ. Би ингэж тархиа угаалгамааргүй байна” хэмээн ярьж байжээ.

Тэгвэл өдгөө түүний энэ мэт байр суурь 360 градус өөрчлөгдсөн бололтой. Учир нь тэрээр өнөөх үзэн яддаг улс төр гэгчдээ орж, өөрийнх нь хэлсэнчлэн ард түмнийхээ тархийг угааж явааг хараад монголчуудынхаа хүндэтгэлийг нэгэн цагт хүлээж асан Аса аварга маань улс төрийн алиа салбадай болоо юу даа гэх харамсалт бодол төрснийг нуух юун.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Чинбаа (202.9.41.130)
    Дагвадорж аваргыг нилээд зөв хүн болох нь гэж би хардаг. Хичээдэг хүн бидэнд хэрэгтэй.
    2018 оны 02 сарын 03 | Хариулах
  • зочин (66.181.176.245)
    Аварга ноднин өвөл Тэрэлжээс хойш гарч ан хийх чоно алах санаатай очиж дээ. Тэгээд хөдөөний хэдэн морьтой залуусыг цуглуулаад өдөржингөө уул хадаар үргээлэг хийлгэсэн чинь юу ч байдаггүй .Орой нь аварга хугас шил архи гаргаж ирээд нэг нэг хундага архи өгөөд баярлалаа ч байхгүй алга болсон доо. Новшийн эр байна лээ
    2018 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.143.151)
    Кккк хаан хvvд биенээ хенееж дээшээ гардаг шиг. Гэр бvл удмаараа авгай нараа зоддог улсд энэ юч бш бхдее.
    2018 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.72.245.209)
    Ухаантай байх хэрэгтэй, Олны хайр хүндэтгэлийг байнга санаж явах хэрэгтэй шүү
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (185.39.141.59)
    avraga ta ireedvin mongoliin putin shvv . bvv shantraarai . tand nas . medleg bolovsrol mungu bvh yum bn . ard tvmen tand itgej bgaa shvv .
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (185.39.141.59)
    avraga ta ireedvin mongoliin putin shvv . bvv shantraarai . tand nas . medleg bolovsrol mungu bvh yum bn . ard tvmen tand itgej bgaa shvv .
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (185.39.141.59)
    avraga ta ireedvin mongoliin putin shvv . bvv shantraarai . tand nas . medleg bolovsrol mungu bvh yum bn . ard tvmen tand itgej bgaa shvv .
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • zochin (185.39.141.59)
    chingesiin baatruud ergej ireh yostoi. nyltshar uud . shunaliin tulamnuud tsagaan gartnuud deerem tonuul hiidgiig c.bayr . cv batboldtonguud batlaad ugluu . ser tvgei .ard tvmen
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • zochin (185.39.141.59)
    chingesiin baatruud ergej ireh yostoi. nyltshar uud . shunaliin tulamnuud tsagaan gartnuud deerem tonuul hiidgiig c.bayr . cv batboldtonguud batlaad ugluu . ser tvgei .ard tvmen
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • zochin (185.39.141.59)
    chingesiin baatruud ergej ireh yostoi. nyltshar uud . shunaliin tulamnuud tsagaan gartnuud deerem tonuul hiidgiig c.bayr . cv batboldtonguud batlaad ugluu . ser tvgei .ard tvmen
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.180.167)
    ЯАНАА УИХД СОНГОГДОХ БХДАА
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.11.109)
    Үнэн үг шар тос энэ нямбаатар их дажгүй залуу юм шиг бна шүү
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (24.1.248.86)
    Энэ махан толгойг хөөргөөд байх юм. Нэг бол хөөргөж байгаад явуулдаг газар луу нь явуулчих хэрэгтэй.
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
    • zochin
      baasanhvv shig . jorlond ni unga gejvv ?? . MAN CH 1 iimerhvv argatai . lalaruuddaa . c.bayr gehed .bayrtsogt guilagching said bolgoj baigaad . oyutolgoig tonuulj amiig ni taglaj manang vvsgej uuriu manand haragdahgvi uuriiguu daldalsan .
      2018 оны 02 сарын 01
    • zochin
      baasanhvv shig . jorlond ni unga gejvv ?? . MAN CH 1 iimerhvv argatai . lalaruuddaa . c.bayr gehed .bayrtsogt guilagching said bolgoj baigaad . oyutolgoig tonuulj amiig ni taglaj manang vvsgej uuriu manand haragdahgvi uuriiguu daldalsan .
      2018 оны 02 сарын 01
    • zochin
      baasanhvv shig . jorlond ni unga gejvv ?? . MAN CH 1 iimerhvv argatai . lalaruuddaa . c.bayr gehed .bayrtsogt guilagching said bolgoj baigaad . oyutolgoig tonuulj amiig ni taglaj manang vvsgej uuriu manand haragdahgvi uuriiguu daldalsan .
      2018 оны 02 сарын 01
  • Bayar (1.209.103.7)
    Ugiin teneg gar
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Dagba (106.154.65.6)
    Mangar gar elchin said bolno ch geh shig
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Nergui (134.255.9.221)
    Javch uls tor zohihgui hun.sejig hurmeer muuhai jridag.Oron dotroosoo nuuhtai nudeeree stancaa ajluulj tenegledeg.Boh hun bohiin ordondoo jaijigna.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.41.144)
    Яг үнэндээ бол Д.Давгадорж улс төрөөс хол байх хэрэгтэй. Хүнд чаддаг чаддгүй юм гэж байдаг. Харамсалтай нь мань хүн өөрөө өрийгөө мэдэхгүй, сумод залуугар олны анхааралд байсан хүн, тэрэндээ бүүр дасцан, үргэлж ийм байх юм шиг бодож явсан.Гэтэл нэг өдөр бүх юм эсрэгээр эргээд. Монголд ирээд энгийн хүн болоход сэтгэл зүйн маш хэцүү байсан одоо болтол тэр дарамт нь хэвээр байга. Yүний нэг тод элрэл бол энэ тэндэхийн сенсаац болох гэж гүйж явдаг нь. Одоо болтол нэг л хөлөө олоогүй л яваа хүн дээ.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • irged (66.181.160.23)
    ene muu novsh bol xereggui maxan tolgoi
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (103.229.121.162)
    Шалихгүй амьтаны үнэн нүүр царай нь илэрч байгаа нь тэр дээ.Бас л УИХ-д суучих санаатай одооноос нүхээ малтаад байгаа нь тэр.Боловсролгүй хүний л гаргадаг ааш авир даа.Аливаа юмыг худлаа ярьж нөгөө л хүч түрэмгийлэх гэдэг хандлага нь илэрч байна.Манайхан худлаа хөөргөж магтаж,өөгшүүлээд байгаагаас бус хоосон толгойтой, ойворгон зантай дурак шүү дээ.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.118.90)
    Энэ нийтлэгч ядахдаа нэрээ биччихаж чадахгүй хулчигануур новш юм.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.118.90)
    Аса аваргыг учир мэдэхгүй, чадваргүй, бууны нохой сэтгүүлчид та нар янз бүрээр өөлөн бичиж элдэв зан гаргуулж байгаа шүү дээ. Өтийг өвсөөр хатгахад атрилддаг.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      dagwadorjtoigoo jenkotoigoo mongoloos zail chi
      2018 оны 01 сарын 31
    • Bi
      Mundag barilddag l bsiin bg biz. Teglee gd ug helee ch bodohgui yostoi buduuleg teneg gar. Emegtei eregtei gelgui nudargaa uzuulne yu vee baliar amitan
      2018 оны 01 сарын 31
    • zochin
      bitgii xuts guluguu. doldoi bool
      2018 оны 01 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    4 цаг 18 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    4 цаг 53 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    5 цаг 1 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    5 цаг 3 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    5 цаг 27 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    5 цаг 43 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    6 цаг 4 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    7 цаг 15 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    7 цаг 33 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    8 цаг 5 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    8 цаг 30 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    8 цаг 40 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    8 цаг 45 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    9 цаг 16 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    9 цаг 19 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    9 цаг 36 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    10 цаг 11 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    11 цаг 35 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    12 цаг 16 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    12 цаг 36 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК