УИХ дахь бүтцийн байгууллага болох намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гараг хуралддаг. Хурлаар тухайн долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудалд бүлгийнхэн байр сууриа нэгтгэж, дэмжих эсэх, түр хойшлуулах уу гэдгээ шийддэг юм. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуралдана. Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хурлаа хийдэг бол Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болох юм байна.
УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдаж, хэлэлцсэн асуудалд ямар байр суурь илэрхийлэхээ сэтгүүлчдэд мэдээллэхээр зар түгээжээ. Харин МАН-ын бүлэг хэдэн цагт цуглан хуралдах нь тодорхойгүй байна.