Хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцдаг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Хууль тогтоох дээд байгууллага дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд гишүүн Л.Болдыг оруулах саналаа Байнгын хороонд хүргүүлжээ.
Энэ талаар парламент дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул шууд санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд гишүүн Л.Болдыг оруулахыг дэмжлээ
Сэтгэгдэл (2)