Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд аваар гаргаж, арав гаруй машин мөргөсөн хэрэг гарчээ. Уг хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон байна. Олон тооны машиныг мөргөж, шүргэсэн хэргийн улмаас багагүй хэмжээний хохирол үүссэн. Энэхүү ослын улмаас азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Осол гаргасан жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан бөгөөд драйгер үлээлгэхэд согтолтын зэрэг нь 2.07 хувьтай байжээ. Энэ нь бараг ухаангүй, тас үсэрсэн гэсэн үг аж. Тэрбээр "Lexus" маркийн автомашин унаж явсан бөгөөд "T.Land Criuser", "T.Axio", "T.Prius", "T.Carina", "S.Forester", "T.Prius", "T.Prius", "T.Prius", "T.Crown", "T.Prius", "T.Crouwn" зэрэг 11 автомашинтай мөргөлдсөн аж.
Сэтгэгдэл (1)