Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсад энэ хоёрдугаар сарын 21-25-ны өдрүүдэд айлчлахаар төлөвлөж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд ГХЯ, МҮХАҮТ, Японы гадаад худалдааны байгууллагын хамтарсан “Монгол-Японы бизнес форум”-ыг зохион байгуулах ажээ. Форумын үеэр Монголын талаас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын боломж, Японы талаас “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүн, анхаарах зүйлс”, “Монгол Улсын экспортын барааны нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр үзүүлэх дэмжлэг”, Худалдаа, хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулгыг хийх юм байна.
МҮХАҮТ-аас бизнес форумд хамрагдан Япон Улсын бизнес эрхлэгч нартай уулзалт хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох зорилгоор тус аялалд хамрагдах хүсэлтэй бизнес эрхлэгчдийг бүртгэж эхэллээ.
Сэтгэгдэл (1)