Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих тогтоолын төсөл батлагдлаа

2018-2-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.02.06/ 14 цаг 25 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Ахмадын орон сууцТүрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсов. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, өргөдөл гаргаж байгаа өндөр настнуудын дийлэнх нь өөрийн гэсэн орон гэргүй, үр хүүхдийндээ толгой хоргодон амьдардаг тухай, орон сууцтай нэг нь үр хүүхэддээ өгөөд өөрсдөө хотын зах руу гэр хороололд зутруу амьдарч байгаа тухай тэд бүгд л төр засагтаа үнэнч шударгаар хөдөлмөрлөсөн тухай өргөдөлдөө дурдсан байна.

Мөн ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ олон жилийн өмнө гаргаж байгаа боловч очер дугаар нь болоогүй гэх, 500 мянгаас доош тэтгэврийн орлоготой тул орон сууцанд хамрагдах боломжгүй, мөн албан тушаалтны хүнд суртлын талаар дурдаж төр засагтаа гомдож явдгаа илэрхийлж байна. Өнөөдрийн хуралдаанаар ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн таван байршилд барихаар төлөвлөгдсөн Ахмадын түрээсийн орон сууцны барилгын асуудал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 300 айлын орон сууцны ашиглалтын явц, ахмадуудад зориулсан орон сууцны тоо, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээллийг авч Өргөдлийн байнгын хорооноос холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгөхөөр төлөвлөлөө гэж хуралдааны эхэнд танилцууллаа.

Ингээд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн мэдээллийг сонсов. Тэрээр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.4.3.4-т 2017-2020 оны хугацаанд Түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 20 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр, 2020 оны түвшинд 1,119,0 тэрбум төгрөг зарцуулахаар тусгагдсан. Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 38, 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 298, 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 169 дүгээр тогтоолуудаар төрийн өмчийн түрээсийн 1512 айлын орон сууцны сан бүрдүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн.

Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, аймгуудын төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээх, 660 айлын орон сууцыг шинээр барих замаар, нийт 2222 айлын орон сууц тус тус ашиглалтанд оруулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 87,5 тэрбум төгрөг шаардлагатай. Харин шийдвэрлэх асуудлын хувьд Засгийн газрын 38, 169 дүгээр тогтоолуудаар батлагдсан 82,3 тэрбум төгрөгийн төлбөр, 2017 онд бодогдсон хүүгийн зөрүү төлбөр 4,7 тэрбум төгрөг, нийт 87,1 тэрбум төгрөгийг Сангийн яаманд өр үүсгэх замаар “ТОСК” ТӨҮГ-ын Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрт суутгуулах. Энэхүү хөрөнгийг шийдвэрлүүлснээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.4.3.3-т тусгагдсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд залуу гэр бүлийг орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулах журам боловсруулан хэрэгжүүлэх” зорилт хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн салбарын цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүй нар мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Энхболд, М.Билэгт, А.Сүхбат, Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга авлаа. УИХ-ын гишүүд Төрийн орон сууцны корпораци нь энэ онд иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж болоод тоог нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг тодруулав. ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй, өнгөрсөн хугацаанд хүсэлт ирүүлсэн 360 айлыг түрээсийн орон сууцанд шилжүүлсэн бол төрийн өмчийн түрээсийн 1512 айлын орон сууцнаас 262 нь хамрагдаж байна. Нийт 900 айлыг нэмж ашиглалтад оруулахааар төлөвлөж байгаа бөгөөд төсөв мөнгө нь шийдэгдвэл түрээсийн орон сууцанд шилжүүлэхэд бэлэн гэлээ. Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ орон сууц зургийн дагуу баригдвал 89 мянган айл орон сууцтай болох боломжтой. Үүнийг төр санхүүжүүлбэл түрээсийн мөнгөөр хөрөнгө оруулалтаа буцаан авах бодит боломж харагдаж байна гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүд зөвхөн нийслэлд бус орон нутгийн хэмжээнд эрэлт, хэрэгцээ ямар түвшинд байгаа талаар тодруулахын зэрэгцээ төрийн албан хаагчид хамрагдах боломжийн талаар тодруулж, мөн олон арван жил байртай болох өргөдлийг хэрхэн шийдвэрлэж буй талаар асууж байлаа. Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлд иргэдээс ирүүлсэн өргөдлийг дугаарладаг байсан бол өмнөх жилд дүүргүүдэд шилжүүлснээр замбараагүй болсон. Энэ ажлыг өнгөрсөн жилээс нэгдсэн системд оруулаад ажиллаж байгаа. Манайд бүртгэгдсэнээр хамгийн олон жил хүлээгдэж буй өргөдөл 20 жил болж байна, тухайн өндөр настанд нэн тэргүүнд байр олгохоор ажиллаж байна гэв.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаан зөвхөн албан тушаалтнуудын мэдээлэл сонсч, тайлбар авах бус төрийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, мөн иргэдийг оролцуулах боломжийг олгосноороо онцлог байлаа. Ингээд иргэдийг төлөөлж, Чингэлтэй дүүргийн иргэн Лхамдарь хэлэхдээ, анх өргөдлөө хороонд гаргахад дүүрэг рүү шилжүүлсэн, тэндээсээ холбогдох газар, яам руу шилжүүллээ гэсэн л хариу өгдөг. Өргөдлөө өгөөд 10-аад жил болж байна, шат шатандаа хариуцлага байхгүйн улмаас энэ олон жил өнгөрч байна. Мэдэх хүн байтугай хариуцах ч хүн олдохгүй юм, харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны саналын хайрцагаар хүргүүлсэн миний болоод над шиг олон жил өргөдлийнхөө хариуг хүлээж буй иргэдийн асуудлыг өнөөдөр энд хэлэлцэж буйд баяртай байна. Өнөөдрийн хуралд оролцсоноор бодит мэдээлэл авч, бидний асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, холбогдох албан тушаалтнуудын мэдээлэл сонсч, УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, саналыг Байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтэндээ тусгах болно. Түрээсийн орон сууц үнэхээр шаардлагатай байгааг өнөөдрийн хуралдаанд нийслэл, яам, иргэдийн төлөөлөл дуу нэгтэй илэрхийлж байна. Иймд зохион байгуулалтын ажил болоод санхүүгийн асуудлыг тусгасан Байнгын хорооны тогтоол гаргах, ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа мөн дурдав. Ийнхүү УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Ахмадын орон сууц, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Байнгын хорооноос тогтоол гаргах, Ажлын хэсэг байгуулах тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    3 цаг 5 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    3 цаг 40 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    3 цаг 48 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    3 цаг 51 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    4 цаг 14 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    4 цаг 30 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    4 цаг 51 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    6 цаг 2 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    6 цаг 20 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 52 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    7 цаг 17 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    7 цаг 28 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 32 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    8 цаг 3 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    8 цаг 6 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    8 цаг 23 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 58 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    10 цаг 23 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    11 цаг 3 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    11 цаг 23 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК