Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөрөн: Цагаачлах иргэдийн тоог 100-гаар тогтооч байгаа ч жилд 4-5 хүнд л олгодог

2018-2-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд 90 хувийн саналаар дэмжлээ.

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29-р зүйлд зааснаар Монголд цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа нөхцөлд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоодог. Одоогийн байдлаар цагаачлан амьдрах иргэдийн тоо 0.4 хувиас илүү гараагүй учир Засгийн газраас 2018-2020 он хүртэл Монголд цагаачлах иргэдийн тоог жилд 100-гаас дээшгүй байлгахаар тогтоолын төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн юм. Үүний дотор ОХУ, БНХАУ-ын иргэд тус бүр 30-аас дээшгүй, бусад улсын иргэд 40-өөс дээшгүй байхаар тусгаж, байршлыг заахдаа Улаанбаатарт 52-оос дээшгүй, Дархан, Орхон, Сэлэнгэд 4-өөс дээшгүй, бусад аймагт 2-оос дээшгүй байх санал оруулжээ.

2017 оны 12 дугаар сарын байдлаар манай улсад 119 орны 20717 иргэн байгаагаас 1959 нь 15 орны цагаач иргэд аж. Үүнээс 1250 буюу 63 хувь нь БНХАУ, 644 буюу 32.8 хувь нь ОХУ, 65 буюу 3.3 хувь нь бусад 13 орны иргэд юм байна. Нийт хүн амын тоо 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 3 сая 183.485 байгаа бөгөөд дээрх хуулийн хязгаараар Монголд цагаачилж болох гадаад иргэдийн тоо 15917-оос хэтэрч болохгүй. Үүний дотор нэг улсаас 5411-ээс илүүгүй байх хуулийн хязгаартай юм.

Уг тогтоолын төслийг анх Засгийн газраас боловсруулах үед “Монгол Улс дүрвэгсдийг орогнуулах гэж байна, жилд маш олон тоогоор цагаачийн зөвшөөрөл олгох гэж байна” гэх зэрэг мэдээлэл нийгмийн дунд гарсан. Зарим иргэдийн хувьд мэдээллийг үнэн бодитой байдлаар хүлээж аваагүйгээс олон нийтийн сүлжээгээр шүүмжилж, бухимдаж байсан юм. Тиймээс уг тогтоолын төсөл болон цагаачлал, дүрвэгчийн талаарх Монгол Улсын байр суурь, эрх зүйн орчны талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнгөөс тодрууллаа.

-Монгол Улсад цагаач иргэдийн асуудалд ямар бодлого, байр суурь баримталдаг вэ?
-УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд Монголд цагаачилж болох иргэдийн тоо, байршлыг тогтоохоор Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан. Үүний дагуу шинээр бүрэлдсэн УИХ тогтоох гэж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд тусгаснаар цагаач гэдэг бол бусад оршин суугчдын ангиллаас арай өөр байдаг. Цагаач гэдэг бол орогнол хүсч байгаа хүмүүс биш. АНУ-ын “Ногоон карт” хүсч байгаатай ижил. Өнөөдрийн байдлаар Монголд байгаа 1959 цагаачийн 63.7 хувь нь БНХАУ-ын иргэд байгаа. Энэ хүмүүс Долоон буудал гэх зэрэг газраар маш олон жил үе удмаараа суурьшсан хятад иргэд. ОХУ-ын цагаачид мөн “местны орос” гэгддэг хүмүүс байгаа. Энэ хүмүүс тухай орныхоо иргэншилтэйгээ байдаг.

-Жил бүр дээд хязгаар нь 100 цагаачид зөвшөөрөл олгохоор оруулж ирж байна. Тэгвэл өмнөх онуудад хэдэн иргэнд цагаачийн зөвшөөрөл өгч байсан юм бэ?
-Цагаач иргэд хэрэв өөр улсад суралцах юм бол цагаачийн статусаа хураалгаад, эргэн ирэхдээ сэргээлгэдэг юм. Цагаач иргэдийн дундаас төрсөн хүүхдэд цагаачийн статус олгодог юм. Сэргээсэн болон хүүхдэд олгосон статусаас өөрөөр буюу шинээр жилд 4-5 л зөвшөөрөл олгож ирсэн. Өнгөрсөн 2017 онд гэхэд цоо шинээр цагаачийн статус хоёр иргэнд, 2016 онд дөрвөн иргэд өгсөн. Дээд хязгаарыг л 100 гэж тусгаж байгаа болохоос энэ тоонд хүрнэ гэж байдаггүй. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Тэрнээс жилд 100, 100-гаар нь олгох гэж байна гэх зүйл байхгүй. Бид үүнд хатуу бодлого барьдаг.

-Цагаачлах зөвшөөрөл өгөх шалгуур өндөр байдаг гэж та хэллээ. Ямар ямар шаардлага тавьдаг юм бэ?
-Дээд мэргэжилтэй, амьжиргааны түвшин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 5 дахин их, гэмт хэрэгт ял шийтгэгдээгүй, ХДХВ/ДОХ зэрэг халдварт өвчнөөр өвчлөөгүй байх зэрэг шалгуурууд бий. Ерөнхий зарчим нь Монголд доод тал нь гурван жил оршин суусан хүнд цагаачлал олгодог. Зөвшөөрөл авсан иргэн Монгол Улсад цагаачлан амьдрах эрхтэй гэх ногоон үнэмлэх авдаг. Хэрэв цагаач иргэн 180 хоногоос дээш хугацаагаар гадаадад зорчвол заавал ГИХГ-т мэдэгдэх ёстой.

-Гэр бүлээрээ цагаачлал хүсэх тохиолдол байдаг уу?
-Гэр бүлээрээ цагаачлал хүсэх тохиолдол сүүлийн үед ерөөсөө гараагүй. Одоо байгаа нь олон жил суурьшсан, хоорондоо гэр бүл болсон ийм л суурьтай байгаа юм. Булган аймагт АНУ, Канадын иргэншилтэй дөрвөн иргэн фермерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. БНСУ-ын 32 иргэн “Грийн сити” компанийн ажилчид халамжийн үйл ажиллагаа явуулж байгаа.

-Байршлын хувьд яаж тогтоосон юм бэ?
-Олон жил суурьшчихсан цагаачтай хэд хэдэн аймаг байдаг. Сэлэнгэд 42, Дорнодод 10 цагаач иргэн байна. Дархан, Төв аймагт мөн бий. Байршлыг бодлогоор тогтоодог.

-Гадаадын иргэн болон цагаачийн тоог тогтоосон хязгаарыг барьж чадвал аюулгүй байдалд нөлөөлөх эрсдлээс сэргийлнэ гэж ойлгож болох уу?
-Болно. Бүгдийг нарийн тооцож, бодлогоор үйл ажиллагаа явуулдаг. Гадаадын иргэний тоо Монголын нийт хүн амын 3 хувь, нэг улсын иргэн 1 хувь байна гэж тогтоодог. Цагаачийн статус нийт хүн амын 0.5 хувь, нэг улсаас 0.17 хувь гэж хязгаарлан энэ харьцаагаа барьдаг. Монголд 15917 цагаач амьдрахын зөвшөөрөх ч одоо 1959 л байна.

-Цагаачлалын зөвшөөрөл авсан иргэн хэрэг, зөрчил гаргавал ямар хариуцлага хүлээлгэх вэ?
–Хэрэв Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчвөл цагаачлалын статусыг хүчингүй болгох эрх нь Гадаадын иргэн, харьяатын газарт байдаг.

–Цагаач болон дүрвэгсдийг хольж ойлгох тохиолдол ажиглагдаад байна л даа. Монгол Улс дүрвэгсдийг хүлээж авахыг зөвшөөрдөг үү?
–Үүнийг хольж ойлгоод байна. Цагаач иргэн бол дүрвэгч биш. Дүрвэгсэд гэдэг бол улс төрийн учир шалтгаанаар нэг улсаас нөгөөд очиж орогнож байгаа хүмүүс. Монгол Улс дүрвэгсдийн талаар НҮБ-ын конвенцид нэгдэж ороогүй. Тиймээс Монгол Улс дүрвэгсдийг хүлээж авахгүй гэдгээ хууль, эрхзүйгээрээ зохицуулсан улс.

-Өнгөрсөн онд хэдэн гадаадын иргэний Монгол Улсаас албадан гаргасан бэ? Ер нь Монголд орж ирж байгаа гадаадын иргэдийн тоо өссөн гэж үнэн үү?
-Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн 592 иргэнийг 2017 онд албадан гаргасан. Өсөлтийн хувьд, манайд орж ирж байгаа гадаадын иргэдийн тоо сүүлийн хэдэн жилд өссөн. Учир нь гадагш гарсан байсан гадаадын хөрөнгө оруулагчид эргэн ирж, үүнийг дагаад ажиллах хүч орж ирэх нь ихэссэн. Өнөөдрийн байдлаар нийт 20717 гадаадын иргэн Монгол Улсад байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.15.198)
    Энэ хүн ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх болоогүй юм уу
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • зочин (203.91.116.222)
    Хятад хүнд цагаачлах эрх олгож хэрэггүй , бусад орны хүмүүст болж байна шүү
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    3 цаг 3 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    3 цаг 38 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    3 цаг 47 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    3 цаг 49 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    4 цаг 12 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    4 цаг 28 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    4 цаг 49 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    6 цаг 0 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    6 цаг 19 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 51 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    7 цаг 15 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    7 цаг 26 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 30 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    8 цаг 1 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    8 цаг 4 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    8 цаг 21 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 56 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    10 цаг 21 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    11 цаг 1 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    11 цаг 21 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК