Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэл засаглалын хямралд орлоо

2018-2-08
0
ЖИРГЭХ

 

Нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, УИХ Засгийн газартаа асуудлаа дэвшүүлж ажиллах ёстой байхад ажлаа хийж чадахгүй байна. НИТХ болон Засаг даргаас гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд хэрэгжих боломжгүй, хэм хэмжээ тогтоох чадамжгүй “цаас” болж хувирсан байна. НИТх дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.

1992-2017 онд НИТХ болон тэргүүлэгчдийн хурлаас захиргааны хэм хэмжээний тогтоосон нийт 96 тогтоол батлан гаргаснаас өнөөдрийн байдлаар 2 тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэсэн байна.

Мөн 2017.07.01-ний өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдсөнөөс эхлэн ИТХ, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж биелүүлээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар дагаж мөрдөх хууль тогтоомж байхгүй болсон байна.

Иймд хэм хэмжээ тогтоосон актуудыг улсын нэгдсэн санд бүртгүүлэх, НИТХ болон Засаг даргаас хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хэрхэх талаар  хуулийн төслийг боловсруулан НИТХ-аас Монгол Улсын Засгийн газарт уламжлах шаардлагатай гэж үзэн тус намын бүлэг Нийслэлийн Засаг даргад хандаад байгаа юм байна.

Мөн иргэдийн бухимдал төрүүлж буй автомашин ачилтын үйл явцыг олон нийтэд ил тод, ойлгомжтой болгох асуудлыг НИТХ-ын 2 дугаар сарын хуралдаанаар хэлэлцэх  асуудлын жагсаалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Учир нь тээврийн хэрэгсэл ачилтын талаар НИТХ-ын болон Хууль зүйн сайдын журам байдаг боловч Зөрчлийн хуультай холбоотойгоор хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон. Автомашин ачилтын 17 компанийн үйл ажиллагаа, гэрээ, жилд ачсан машины тоо гэх зэрэг олон зүйлийг ойлгомжтой, нээлттэй болгох шаардлагатай, иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд энэ үйл явцыг сайжруулах хэрэгтэй гэж тус намын бүлэг үзэж байна.

Нийслэлийн хүүхдийн 98 хувийг хөгжүүлэх бодлого хэрэгтэй байна

Төлөөлөгч Ц.Одонтунгалаг хүүхдэд ээлтэй хоттой болох асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хүн амын 34,48 хувь буюу 476,165 хүүхэд байна. Нийслэлийн хүүхдийн авъяасыг хөгжүүлэх чиглэлээр төвийн 6 дүүрэгт нийт 98 сургалтын төв ажиллаж байгаагаас 2976 хүүхэд хамрагдаж байна. Монголын хүүхдийн ордны болон хувийн хэвшлийн сургалтын төвд нийт 9226 хүүхэд хамрагдаж байна. Энэ тооноос харахад нийслэлийн хүүхдүүдийн дөнгөж хоёр хувь нь хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, үлдсэн 98 хувь нь тодорхой бодлогогүй орхигдож байна.

Мөн Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 төрлийн үйлчилгээ явуулахад 6740 хүүхэд хамрагджээ. Гэвч хамгаалал шаардлагатай олон хүүхэд цаана нь байна. 2017 оны байдлаар гэмтэл, осол, түлэгдэлтэд өртсөн хүүхдийн тоо 2525, зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо 685, ахуйн осолд өртсөн хүүхдийн тоо 21062, бүтэн өнчин 1573, хагас өнчин 11512 хүүхэд байгаа гэсэн Нийслэлийн статистикийн газрын тоо баримт байна. 2017 онд зөвхөн зам тээврийн ослоор 183 хүүхэд бэртэж, 58 хүүхэд нас барсан харамсалтай тоон мэдээ гарчээ.

Дайн самуунтай улсаас аюултай нөхцөл байдалд Нийслэлийн хүүхдүүд амьдарч буй энэ байдалд одооноос анхаарч, хүүхдэд ээлтэй хот болгохын төлөө ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Иймд нийслэлийн хэмжээнд хүүхдэд зориулсан үйлчилгээг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийн талаар олон нийтэд сурталчлан таниулах зэрэг гурван чиглэл бүхий зөвлөмжийг АН-ын эмэгтэй төлөөлөгчдийн санаачлан зохион байгуулсан “Хотын шийдэл-Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийн үр дүнд гаргалаа. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын саналыг АН-ын эмэгтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргад хүргүүлж, хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн байна.

Үр дүнгийн үнэлгээ хийе

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж буй төсвийн хөрөнгөд үр дүнгийн үнэлгээ хийх саналыг НИТХ дахь АН-ын бүлэг гаргаад байна.

Агаар орчны бохирдол бууруулахад нийслэл жил бүр 3,8 тэрбумыг төсөвт суулгадаг. Нийслэлийн 2017 оны төсөвт 3.8 тэрбум төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэн баталсан Нийслэлийн төсвийн тодотголын 58.1.14-т 4.6 тэрбум төгрөг буюу нийтдээ 2017 онд 8,4 тэрбумыг тусгаж зарцуулсан байна. 2018 оны төсөвт мөн 3,8 тэрбумыг суулгасан байна.

Гэвч гэр хорооллын дахин төлөвлөлтийн үзэл санаанаас бусад нь утаа бууруулах үндсэн зорилгоосоо хазайсан төслүүд байсан. Түүнчлэн ил тод байгаагүйн улмаас зарим нэг төсөл дээр бизнесийн нөлөөлөл, шахаа бий болсон байх үндэслэлтэй. Иймд Утааны эсрэг ээж аавуудын санаачилгыг дэмжиж, утаа, орчны бохирдлыг бууруулах ажлын хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2 дугаар сард багтаан хийх шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • иргэн (66.181.178.230)
    Энэ АН-хан эдийн засгийг сүйрүүлчихээд одоо юу яриад бусдын ажлыг хийлгэдгүй юм бэ? Гайхаад байх юм.Ичээч
    2018 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.108.88)
    АН та нар 2012-2016 онд юу хийлээ.Мөнгө идсэн,харин одоо та нар гударч чадахаа болиод атаархаж үхлээ.Одоо наадуул чинь та нараас их үү бага уу идсэнийг нь ярь.Яг адилхан даа.
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • Баатрхүү наад хэд чинь ажиллахгүй байна. Шахаад өгөө (119.40.98.153)
    Баатархүү
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • b (27.123.214.104)
    omno jiluuded Amarbayasgalan batuuliin uiliig uzej baahan showddag baisan odoo ene baatarhuu baahan show hiideg boljee
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • зөв монгол (103.9.90.130)
    та нар өөрсдөө 12-15 онд юу хийж гмйгүүлсэн хүмүүс вэ
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • зөв монгол (103.9.90.130)
    та нар өөрсдөө 12-15 онд юу хийж гмйгүүлсэн хүмүүс вэ
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (183.177.100.3)
    БУСБАЯРЫН ЭХНЭР , ЭХНЭРИЙНХЭЭ Л АЖЛЫГ САЙН ХИЙЖ ГЭРЭЭ ЗАСАГЛАВАЛ БОЛОО ШҮҮ ДЭЭ
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • зочин (183.177.100.3)
    АН-ХАН БОЛОН ЭНЭ ХҮН ДАНДАА Л ИЙМ ЮМ ЯРЬЖ ГОНШИГЛОЖ БАЙХ ЮМ ХЯМРАЛАА ГЭЭД ЭНЭ 2-ООР ЗАСАГЛУУЛАХ ХЭРЭГ ҮҮ
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    3 цаг 5 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    3 цаг 40 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    3 цаг 49 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    3 цаг 51 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    4 цаг 14 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    4 цаг 30 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    4 цаг 52 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    6 цаг 2 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    6 цаг 21 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 53 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    7 цаг 17 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    7 цаг 28 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 32 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    8 цаг 3 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    8 цаг 7 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    8 цаг 23 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 58 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    10 цаг 23 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    11 цаг 3 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    11 цаг 23 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК