Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажлын хэсэг Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2018-2-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд өчигдөр (2018.02.07) Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав.
 

Ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүү байгууллагынхаа талаар хийсэн мэдээлэлдээ, 1925 оноос үйл ажиллагаа явуулж байгаа манай байгууллагаар 1951 оноос хойш өнөөг хүртэл 1215 асрагч үйлчлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 142 ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Тэдний 87 нь нийслэлээс, 55 нь хөдөө орон нутгаас ирсэн гэлээ.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд танилцуулгад дурдагдсан мэдээллийн дагуу тодруулга авсан юм. Тухайлбал, Ахмад настны үндэсний төвийн үйлчилгээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа явсаар байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс хэрхэн зохицуулахаар ажиллаж байгааг тодруулав. Яамны төлөөлөл хариулахдаа “Зөвхөн Батсүмбэрийн асрамжид байгаа хүмүүсийн дунд оюуны болон сэтгэцийн бэрхшээлтэй хүн 34 байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сэтгэцийн асрамжийн газар байгуулах зорилт тусгагдаад, үндсэн хэрэгжүүлэгчээр манай яам, хамтран хэрэгжүүлэгчээр Эрүүл мэндийн яам сонгогдсон байгаа. Гэхдээ эдгээр хүмүүст тусгай эмчилгээ, үйлчилгээ, асаргаа шаарддаг учраас Эрүүл мэндийн яам илүү анхаарахгүй бол манай яам дангаараа шийдэхэд бэрхшээлтэй” гэв.

Дараа нь тус төвөөр асруулагчдын байраар орж, тэдний амьдарч буй өрөө, сэргээн засах танхим, номын сан, олон нийтийн болон бүтээлийн өрөөгөөр зочилж, ажилтан, асруулагчдын санал бодлыг сонсов.

Ахмад настны үндэсний төв нь Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар тэжээн тэтгэх үр хүүхэдгүй, эсвэл тэжээн тэтгэх үр хүүхэд нь тэжээн тэтгэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зориулалтын байранд байрлуулж, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үүрэгтэй. Гэтэл сэтгэцийн өвчтэй хүмүүс ирдэг нь бусад асруулагчдын ая тухыг ихээхэн алдуулдаг тухай олон хүн ярьж байлаа.

Өөр нэг хүндрэл нь тус төвийн эмнэлгийн харьяаллын асуудал гэдгийг эмч үйлчлүүлэгчид онцлов. Тодруулбал яаралтай тусламж шаардлагатай, хүнд өвчтэй асруулагчдыг гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлэхийн тулд харьяаллын дагуу Улаанбаатар хотын дундуур гарч, Төв аймаг орсны дараа эргэж нийслэлийг зорьдог байдлыг цаашид анхаарч өгөхийг тус төвийн эмч Л.Баатартөмөр, Ю.Чимгээ нар хүссэн юм.

Энэ төвийн асаргаа, эмчилгээ, үйлчилгээний албаны эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч нар төрийн үйлчилгээний албаны цалингийн шатлалаар цалинждаг гэнэ. Гэтэл тус төвд өдөр тутмын асаргаа, эмчилгээ шаардлагатай хэвтрийн 53 хүн байдаг нь сумын төвийн эмнэлгээс хэд дахин их ажлын ачаалал ажээ. Тиймээс цалингийн шатлал, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчилж өгөхийг тус төвийн дарга Л.Эрдэнэхүү онцлов.
 

Ахмад настны үндэсний төвийн дэргэдэх сэргээн засах сувиллын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд “Манай ахмадын асрамжийн үйлчилгээ урьд жилүүдээс сайжирсан байна. Гэхдээ Үндэсний төв гэдэг бол том агуулга юм шүү. Цаашид энэ нэрэнд тохирсон үйлчилгээтэй, гадаадын улс орнуудын жишигт хүргэхэд бид тал талаасаа анхаарах хэрэгтэй байгааг харлаа. Холбогдох саналуудыг Байнгын хороонд уламжлъя” гэлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • bayasgalanttuya (202.131.230.238)
    yu ch hiij chadahgui baij neg l ih zochilno, ajiltai ni taniltsana durakuud
    2018 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.72.240.5)
    төрд даатгаад байхгүй хувийн хөгшчүүлийн төв байгуулвал очих хөгшчүүл байнаа тэтгэврийн мөнгөөнөс тодорхой хувийг улсаас тодорхой хувь гаргамаар байх юм бүх юмыг улс даах нь утгагүй банйаа
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    3 цаг 5 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    3 цаг 40 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    3 цаг 49 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    3 цаг 51 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    4 цаг 14 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    4 цаг 30 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    4 цаг 52 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    6 цаг 2 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    6 цаг 21 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 53 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    7 цаг 17 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    7 цаг 28 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 32 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    8 цаг 3 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    8 цаг 7 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    8 цаг 23 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 58 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    10 цаг 23 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    11 цаг 3 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    11 цаг 23 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК