Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ онд хог дахин боловсруулах 10 үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

2018-2-09
0
ЖИРГЭХ

 

Нийслэлчүүд жилд 1.4 сая тонн хог хаягдал үйлдвэрлэдэг. Гэвч 24 хувийг дахин боловсруулж, үлдсэн хэсгийг нь булж, шатаадаг байна. Уг нь 1.2 сая тонныг нь дахин боловсруулах боломжтой бөгөөд энэ тооны хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц байгаа юм. Энэ асуудлыг үе үеийн төр, засгийн төвшинд яригддаг ч хөрсөн дээрээ хэрэгжилгүй өнөөдрийг хүрлээ.

Үе үеийн хотын удирдлагууд “Хогоо мөнгө болгоё”, “Хөрсний бохирдлоос хотоо аваръя" гэх уриа лоозон төдийхнөөр 1.3 сая хүн амтай нийслэлийн эрүүл ахуйн асуудлыг хойш тавьж ирсэн н ь өнөөдрийн бодит үнэн. Үүнд иргэдийн хогоо ангилж хаях дадал суугаагүй, экологийн боловсролгүй зэрэг нөлөөлсөн бол нөгөө талаас тооцоо судалгаанд үндэслэн ул суурьтай ярих нь цөөн байлаа. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хог дахин боловсруулах төсөл хэрэгжсэн байдаг.

Тэдгээрээс төрөөс дэмжлэг авалгүй цаасан дээрээ үлдсэн нь байхад тооцоо судалгаагүй хийгдсэний улмаас тууз хайчилж, нээлт хийснээс хойш үйл ажиллагаагаа явуулалгүй муу жишээ болсон тохиолдол ч бий. Харин өнгөрсөн УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан хэд хэдэн төсөл яригдах болсон.

Тэдгээрийн нэг нь Баянзүрх дүүргийн XXIV хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаандаваа, Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны Нарангийн энгэр дэх хогийн цэг гэсэн хоёр байршилд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн “Эко парк” цогцолбор байгуулах төсөл юм.

Уг төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан бөгөөд хогийг ялган ангилан дахин боловсруулж, экспортод гаргах зорилт тавьж буй. Цогцолборт хаягдлыг гялгар уут, хуванцар, цаас, лааз, металл, шил гэх мэтээр ангилна. Дараа нь хэрэгцээгүй хог хаягдлаа дулааны станц руу оруулж, шатаан эрчим хүч үйлдвэрлэх гэнэ. Харин хэрэгцээт түүхий эдээ тус бүрийнх нь үйлдвэрт хүргэн боловсруулахаар төлөвлөжээ.

Төслийн санхүүжилтэд 246 тэрбум төгрөг шаардлагатай аж. Энэ талаар “Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Эко парк Улаанбаатар” компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал ярихдаа “Бидэнд хог хаягдлыг дахин боловсруулдаг өмнөх жилүүдийн туршлага байна. Манайд хамгийн их хаягддаг хог бол хуванцар. Жилд 400 орчим мянга ширхэг хаягддаг гэж тооцоо гарсан.

Үүнийг өмнө нь урд хөрш экспортод гаргадаг байсан боловч БНХАУ-ын талаас импортын хориг тавьснаар бидэнд хаягдал хуванцар саваа дахин боловсруулах шаардлага тулгарч байна. Манай төслийн санхүүжилт ерөнхийдөө шийдэгдсэн гэж болно. Барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Гэхдээ дэд бүтцийн асуудлыг цуг эхлүүлмээр байна. Паркын дэд бүтэц 2016, 2017 оны төсөвт суугаагүй. Харин хотын даргын мөрийн хөтөлбөрт 2020 гэхэд дэд бүтцийг байгуулна гэж тусгасан.

Үүнийг бид Хятадын талтай ярилцахаар болсон. Хэрэв шийдэлд хүрвэл 22 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо байна. Хоёр байршлын дэд бүтцэд тус тус 10 гаруй саяыг зарцуулна. “Ногоон хөгжлийн сан’’-гийн Үйлдвэрийг дэмжих төслөөс бид 100 сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээ хийсэн байгаа. Гуравдугаар сарын 1-нээс зээлээ авна. Тэгэхээр манай төсөл ашигтай бөгөөд амьдрах чадвартай байх ёстой.

Хэрэв Хятадын талтай ярилцаад дэд бүтцийн 22 сая ам.доллараа авч чадахгүй бол Үйлдвэрийг дэмжих төслөөс орж буй 100 сая ам.доллараас 22 саяыг нь аваад дэд бүтцээ эхлүүлнэ гэж бодож байгаа. Тэгээд баригдаад дууссаны дараа Нийслэлийн Захирагчийн ажлын албатай тохиролцож мөнгөө шилжүүлж болох байх. Тэгэхгүй бол парк байгуулагдаад үйлдвэр ажиллаж эхлэхэд цахилгаангүй, замгүй байвал яах вэ. Өмнөх муу туршлагыг л давтана шүү дээ. Өнөөдөр манайх найман төрлийн хог хаягдлыг ангилан ялгаад, дахин боловсруулж байгаа.

Манай Хог хаягдлыг дахин боловсруулах нэгдсэн холбоонд 20 гаруй үйлдвэр байдаг. Тэд бүгд түрээсийн байранд үйлдвэрлэлээ явуулдаг. Цогцолбор байгуулснаар үйлдвэрүүд нэг дор байрлах юм. Иргэдийн хогийг ялгах үйлдвэрт авч ирж асгана. Тус үйлдвэрт ялгаад хуванцрыг нь нэг, барилгын хогийг нь нэг гэх мэт тус тусынх нь үйлдвэрт аваачиж дахин боловсруулна. Тэгэхээр тээврийн зардалд хэмнэлттэй болно гэж тооцсон.

Дээрээс нь улсад ч эдийн засгийн эргэлттэй. Нөгөө талдаа байгаль орчинд ээлтэй. Саяхан Японы хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт очиж туршлага судаллаа. Тэднийх хогоо ангилж хаяад сурсан байна. Харин манайхан ахуйн болон барилгын хог хаягдлаа хамт хаядаг Ингэхээр ялгах үйлдвэрийн зардал нэмэгддэг” хэмээв.

Манай нийт хог хаягдлын 319 мянган тонн нь шил, 69 мянган тонн нь хуванцар, 304 мянган тонн нь хоол хүнсний, 134 мянган тонн нь хаягдал төмөр болон өнгөт металл, 104 мянган тонн нь цаас, 72 мянган тонн нь малын гаралтай, 86 мянган тонн аюултай хог хаягдал буюу цацрагийн хог хаягдал, 485 мянган тонн нь бусад булагдсан хог хаягдал байдаг аж. Үүнээс сая тонныг хөрсөндөө булдаг. Харин дээрх төслийн хүрээнд 800 мянгыг нь дахин боловсруулж үлдсэнг 200 мянган тонныг нь булах гэнэ. 

Ингэснээр ландфилийн зардалд жилд зарцуулдаг хоёр тэрбум төгрөг нь тав дахин багасахаар тооцжээ. Манай хог хаягдлын дийлэнх нь хуванцар сав байдаг бөгөөд тэдгээрийг боловсруулах хоёр үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Хуванцар савыг Зөөлөн хуванцар дахин боловсруулах, нийлэг утасны үйлдвэрт боловсруулж, утас хийж экспортод гаргахаар төлөвлөжээ. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хуванцар таваг, шампуны түүхий эд болох хуванцар үрлийг хаягдлаар дахин боловсруулах үйлдвэрт хийх боломжтой гэнэ.

Төслийн хүрээнд нийт 26 боловсруулах үйлдвэр барих бөгөөд энэ онд 10-ыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ирэх онд тав, 2020 он гэхэд 26 үйлдвэр бүрэн ашиглалтад ороод дууссан байх төлөвлөгөө гаргасан байна.

Энэ мэтээр нийт 56 барилга байгууламжаас бүрдэх аварга цогцолбор үйл ажиллагаагаа эхэлбэл, хаягдлаас тохижилтын бүтээгдэхүүн, цахилгаан, дулаан, дизель түлш, бор цаас, резинин эдлэл, хуванцар бэлдэц, барилгын материал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулах төслийн гүйцэтгэх захирал төгсгөлд нь “Үнэндээ энэ ажлыг улсын мэдэлд өгсөн бол ажил хэрэг болохгүй. Аль нэг шатандаа ирээд гацах байсан. Хувийн хэвшил барих гэж зүтгэж буй тул үр дүнд хүрнэ” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    3 цаг 5 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    3 цаг 40 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    3 цаг 49 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    3 цаг 51 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    4 цаг 14 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    4 цаг 30 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    4 цаг 52 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    6 цаг 2 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    6 цаг 21 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 53 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    7 цаг 17 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    7 цаг 28 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 32 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    8 цаг 3 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    8 цаг 7 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    8 цаг 24 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 58 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    10 цаг 23 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    11 цаг 3 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    11 цаг 23 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК