Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эгч байсаар байхад Хятад Аниагаар юу хийнэ...

2018-2-12
0
ЖИРГЭХ

 

Их эрдэмтэн, номын бишрэлт гүүш Б.Ренчин бээр “Монгол хэл” хэмээх гайхалтай яруу шүлэгтээ

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь єв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би

хэмээн сэтгэлийн гүнээс дуун алдсан байдаг. Үнэхээр ч чихэнд чимэг болон уянгалах эх сайхан Монгол хэл, үгс нь бүрэн бүтэн байхад утга, учрыг нь сайн мэдэхгүйгээс харь Хятад үгийг нялх балчир үрс маань шулганан хэлд орж байгаа нэгэн гунигтай баримтыг жишээ болгож, түмэн олондоо сэрэмжлүүлэх нь зүйтэй хэмээн үүнийг бичиж сууна. Нялх балчир үрс маань ихэнх нь эгчтэй, ахтай өсөж торнидог нь амьдралын үнэн. Харин дөнгөж хэлд орж шулганах бяцхан үрс маань бидний анзааргагүй, хэнэггүйгээс учрыг нь хэлж таниулаагүйгээс төрсөн эгчийгээ “Аниа, аниа” хэмээн шулганан дуудсаар “Аниа” хэмээх үг насан туршид нь ой тойнд нь шингэж хоцордог. Гэтэл “Аниа” гэдэг нь “Эгч” гэсэн хятад үг бөгөөд Монгол орон Манжийн дарлалд нухлуулж байсан 1700-аад оны үеэс Халхын урвагч ноёд Манжийн хүргэн болж эхэлснээс хойш Монгол хэлэнд нэвтрэн орж ирсэн байдаг. Уг нь “Эгч” хэмээх сонсголонт сайхан Монгол үг байсаар байхад одоо Монгол орон даяар хаа сайгүй “Аниа, аниа” хэмээн наалинхайтах болжээ.

Ялангуяа дэлгүүр худалдаа, нийтийн хоолны газрууд, зах зээлийн газар бүр эмнэлэг, сургуулиудад чихнээс хонх уях мэт “Аниа та юу авах вэ, аниа хариултаа аваарай, аниа та улавчаа өмсөөрэй” гэх мэтчилэн хангинах болж. Ялангуяа Нарантуул худалдааны төвөөс хүмүүс суулган Баянхошуу, Толгойт, Чингэлтэй тийш жирийлгэх жижиг оврын микро автобусанд “Аниа хойноосоо мөнгөө явуулаарай, аниагийн дүү жаахан цаашаа суучих” гэх зэргээр баахан хятад хүүхэн ороод суучихсан аятай аяглах нь үнэхээр эвгүйгээс гадна, даанч сонсголонгүй.

Монгол хэлэнд нэгэнт гүнзгий нэвтэрсэн лууван, байцаа, хуушуур, ном, дэвтэр, намтар зэрэг үгийг одоо яая гэхэв гэхэд “Эгч” хэмээх аялгуут сайхан дуудлага байсаар байхад “Аниа, аниа”-аад байхаа багасгамаар бүр Монгол хэлний үгийн сангаас түрэн гаргамаар санагдана. Ингэхийн тулд нялх балчир үрсдээ “Эгчийгээ битгий Аниа гэж дуудаж бай. Тэр чинь чиний л эгч шүү дээ” хэмээн утга учрыг нь сайтар ухуулан таниулахаас эхлэх учиртай санагдана.

Мэдээж зах дэлгүүр, гудамж талбай, эмнэлэг сургууль гээд үйлчилгээний бүх л газруудаас хангинах “Аниа”-г тийм ч амархан хөөгөөд гаргаж хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л хүн болгон дотроо бодож, үр хүүхэддээ утга учрыг нь сайтар таниулвал Манжийн хүргэн болж Монгол цусыг булингартуулж байсан Халхын урвагч ноёдын үеэс эхлэлтэй энэхүү “Аниа”-г эх сайхан Монгол хэлнээсээ ядах юмгүй хөөгөөд явуулах боломжтой юм. Үзэсгэлэн төгөлдөр, ухаан саруул “Эгч” нь байсаар байхад хятад “Аниа”-гаар ч юугаа хийх вэ дээ...

Д.Энхтүвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • Toto (104.175.59.155)
    Jie jie l gehees iim ug baihgui, putunghua bitgii hel cantonese meddeg zaluus ch olon bolson unen um niitlene uu
    2021 оны 10 сарын 20 | Хариулах
  • oto (151.228.242.199)
    Хятад хэлтэй бас "Аниа" гэж Хятад үгнээс орж ирсэн гээд байгаа хүмүүсээс асууя! Хятад ханзаар нь дуудлагатай нь бичихгүй юу? Би хайгаад олсонгүй! Хэл гэдэг аваа өгөөтэй олон үндэстэний хооронд адил зүйл их хэрэглэгдэж явдаг зүйл. Яг Хан үндэстэнээс авсан гэсэн түүхэн баримт нь хаана байна? Манжаас өмнө хэрэглэж байгаагүй баримт болон Хан үндэстэн Манж болон бусад үндэстэн, ястанаас зээлээгүй гэсэн түүхэн нотолгоо баримт нь хаана байна? Дашрамд хэлхэд " Хятад" гэдэг бол өнөөгийн бидний шилжсэн утгаар хэргэлдэг " Хан" үндэстэний оноосон нэр биш Пара-Монгол Хятаны шилжсэн хувилбар, түүхэн гажууд хэрэглээ! Хэл зүйн хувьд бол Манж нь Түрэг Монгол холимог хэлбэртэй Түнгүс гээд байгаа! Хан үндэстэний Мандарин хэлийг Кантон хэлээр яригчид хойд зүгийн Монгол Түрэг үндэстэн ястануудын нөлөө их авсан гэж ярьдаг. Чухам "Хятад гэж андуурсан Хан" аас авсан гэж ярих дуртай хүмүүс энэ угсаатны зүй, хэл зүйн будилаантай асуудал дээр ямар ямар түүхэн тэмдэглэл, ямар ямар судалгааны ажил дээр тулгуурлаж ийм юм ярьж байна вэ? Ханз үсэг болон галиг хадмалтай нь тайлбар хийхгүй юу?
    2019 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (151.228.242.199)
    Хятад хэлтэй бас "Аниа" гэж Хятад үгнээс орж ирсэн гээд байгаа хүмүүсээс асууя! Хятад ханзаар нь дуудлагатай нь бичихгүй юу? Би хайгаад олсонгүй! Хэл гэдэг аваа өгөөтэй олон үндэстэний хооронд адил зүйл их хэрэглэгдэж явдаг зүйл. Яг Хан үндэстэнээс авсан гэсэн түүхэн баримт нь хаана байна? Манжаас өмнө хэрэглэж байгаагүй баримт болон Хан үндэстэн Манж болон бусад үндэстэн, ястанаас зээлээгүй гэсэн түүхэн нотолгоо баримт нь хаана байна? Дашрамд хэлхэд " Хятад" гэдэг бол өнөөгийн бидний шилжсэн утгаар хэргэлдэг " Хан" үндэстэний оноосон нэр биш Пара-Монгол Хятаны шилжсэн хувилбар, түүхэн гажууд хэрэглээ! Хэл зүйн хувьд бол Манж нь Түрэг Монгол холимог хэлбэртэй Түнгүс гээд байгаа! Хан үндэстэний Мандарин хэлийг Кантон хэлээр яригчид хойд зүгийн Монгол Түрэг үндэстэн ястануудын нөлөө их авсан гэж ярьдаг. Чухам "Хятад гэж андуурсан Хан" аас авсан гэж ярих дуртай хүмүүс энэ угсаатны зүй, хэл зүйн будилаантай асуудал дээр ямар ямар түүхэн тэмдэглэл, ямар ямар судалгааны ажил дээр тулгуурлаж ийм юм ярьж байна вэ? Ханз үсэг болон галиг хадмалтай нь тайлбар хийхгүй юу?
    2019 оны 09 сарын 06 | Хариулах
  • Ото (151.228.242.199)
    Хятад ханзаар нь дуудлагатай нь бичихгүй юу? Би хайгаад олсонгүй! Хэл гэдэг аваа өгөөтэй олон үндэстэний хооронд адил зүйл их хэрэглэгдэж явдаг зүйл. Яг Хан үндэстэнээс авсан гэсэн түүхэн баримт нь хаана байна? Манжаас өмнө хэрэглэж байгаагүй баримт болон Хан үндэстэн Манж болон бусад үндэстэн, ястанаас зээлээгүй гэсэн түүхэн нотолгоо баримт нь хаана байна?
    2019 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.5.25)
    Бууз банш хуушуур бантандаа монгол нэрээ олж өгчөөд олон худлаа юмаа бичээсэй энэ нөхөр. Хятад үгэнд аа и гэдэг болохоос аньяа гэж мэдэх ч үгүй юм байна.
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • tuul (27.123.212.142)
    zov asuudal hondson bn. Hogshin avgai nar hurtel Ania gd Nali nali gd oi gutmaar bolih heregtei.
    2018 оны 02 сарын 20 | Хариулах
  • Lhamaa (150.129.140.235)
    Mash zov sanaa odoo huudee heleed egch ee, egee gej duuduulna aa
    2018 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.123.144)
    Uvsad namaig bagad egchiig adia gedeg bsn yum
    2018 оны 02 сарын 18 | Хариулах
  • Занабазар (166.137.246.36)
    Халхын урвагч ноед гэдэг чинь Коммунист суртал эсвэл Чамайг Баруун аймгийн хазгай хэлт гэвэл ямар байна ?
    2018 оны 02 сарын 17 | Хариулах
    • Халх
      Аниа г А ниа гэж салгаад хятад vг шааж байгаа бол Аав гэдэг vгийг А па гэсэн хятад vг гэж шаах нь л дээ. Муусайн "Увс писда"
      2018 оны 02 сарын 17
    • Халх
      Аниа г А ниа гэж салгаад хятад vг шааж байгаа бол Аав гэдэг vгийг А па гэсэн хятад vг гэж шаах нь л дээ. Муусайн "Увс писда"
      2018 оны 02 сарын 17
    • Аниа г А ниа гэж салгаад хятад vг шааж байгаа бол Аав гэдэг vгийг А па гэсэн хятад vг гэж шаах нь л дээ. Муусайн "Увс писда"
      2018 оны 02 сарын 17
    • Аниа г А ниа гэж салгаад хятад vг шааж байгаа бол Аав гэдэг vгийг А па гэсэн хятад vг гэж шаах нь л дээ. Муусайн "Увс писда"
      2018 оны 02 сарын 17
    • Baruun aimgiinhan huuchin mongol helee hadgalj uldsen. Harin ta nariin hel manj hyatadiin nuluu ih orson
      2018 оны 02 сарын 17
  • Дэлдэн (103.57.94.166)
    Болье. Зев л хэлж байна.
    2018 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.218.196)
    Нээрээ тийм юм бол больё доо.
    2018 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (43.242.243.78)
    Bas agaa geed ah huniig duudaad bgaa ni ago gesen hyatdaar ah gesen ug
    2018 оны 02 сарын 16 | Хариулах
  • Better later then never. Luchshe pozdno chem nikogda. Gedeg shuu dee. (146.199.42.181)
    1990-1991 onoos l Ania gedeg ug amidraldaa anh sonsson. Namaig Ania gej duud uulzah durgui. Egch ee gej duuduuldag. Sain medehgui ch zuv bsan bn. Agaa, Egee gej l duuddag bsan. Huuhed bhad.
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Munhbold (66.181.177.202)
    Bitgi shaaldaa. Ania gj hyatad ugend bhku JEJE gj egchiig heldishd.. bult usreh umaa... baishin gdgiig fangzi, bansh gdgiug jiao zi gdg. Estoi bult shaahiimaa. Medlegee deshluled esvel meddegees n asuuj baigad umaa bichee...
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
    • Ania gedeg hyatdaar egch gesen ug mon. Chi dahiad joohon sudlaarai.
      2018 оны 02 сарын 15
  • Зочин (103.229.120.153)
    Хэл гэдэг амьд. Өөрөө хөгждөг өөрчлөгддөг. Бараа хүнсний импорттой холбоотой маш олон хятад орос гаралтай үгс бий. Машин гарааш амбаар гэх мэт орос гаралтай хоолны болон ногооны бараг ихэнхийг эзлэх хятад гаралтай боловч монголжсон үгнүүд асар олон. Бусад улсад ч монгол гаралтай үгнүүд багагүй. Няня гэж орос үг бий энэ үгнээс гаралтай болов уу. Тэглээ гээд оросууд энэ үгээ үзэн ядаад байна уу. Ер нь манжтай ураг бололцох нь хоер үндэстний бие биеэ хятадад уусараас хамгаалсан л үйлдэл шүү дээ. Ядаж түүхээ сайн унш нийтлэлч ээ. Хэтэрхий жижиг өнцгөөс харж
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
    • chimed
      gadnii ed zuilsiig ug nereer ni heregleh bol uur zuil. uursdiiguu gadnii nereer nerleh bol uur zuil mal mine dee. mashiniig ter nereer ni mongoljuulaad heregleed baina. buuz bansh tsuivan adil.hyatad avgaig ania gevel gaihah zuilgui. huitsaa tsuivan shig. mongol huniig hyatad ugeer duudaj nerleh bol shal uur utgatai yum sh dee. yu geed baigaa utgiig ni ch oilgohgui malnuud enuugeer duuren
      2018 оны 02 сарын 14
  • эгч (139.5.217.253)
    манж маш том гүрэн байсан .манж нар хаятадаар ярьдаг болсоноор манж үндэстэн уусаж алга болсон
    2018 оны 02 сарын 13 | Хариулах
    • Yaag unen.
      Yaag unen. Hyataduud uusgadag. Orosuud ugui bsan.
      2018 оны 02 сарын 13
  • Зочин (66.181.164.222)
    Яг үнэн.. Аниа гээд далжигнасан юмнууд их байнаа.
    2018 оны 02 сарын 13 | Хариулах
  • 7777777 (202.55.191.205)
    ЭНЭ МАШ ЗӨВ НИЙТЛЭЛ БАЙНА ...МОНГОЛЧУУД ОДОО ЗӨВ МЭНДЭЛЖ ЧАДАХАА БОЛЬСОН ШҮҮ ДЭЭ .. Үүнийг бичигч Дүү Д.Энхтүвшин утасаа өгөөч над иймэрхүү санаа олон байна би санаа өгье .. Чи бичээрэй ... би дэмжинэ...
    2018 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.93)
    эсэргүүцэж байгаа нь хятад
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
    • кккк
      Энэ цус ойртсон үхэр байна.Даяаршиж буй дэлхийд олон урьгалч үүднээс хандахгүй зөвхөн монгол гээд доошоо газар харж явдаг мал байна
      2018 оны 02 сарын 12
  • доша (139.5.216.227)
    Хийх ажилгүй малнуудаа цаана чинь face-р аймар гоё гэхийг майр эсвэл айр гоё гээд бас явжийн байжийн тэгжаагаад гоёахгүйю гээдл хэлийг сүйрүүлж бичиж бна.Тэрэнд нь санаагаа чилээгээч дээ.Монгол хэлэнд Аниа ч биш өчнөөн гадны үг бий.Наад зах нь Аниа байшиндаа бууз баншаа чимхтэл машин ирэв.7 үгний 5 нь хятад орос үг.Одоо тэгээд яах уу.
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
    • chimed
      mal mine ee gadaad ed, hool hunsiig ter nereer ni duudna biz dee. bid mashin, buuz zohioson bish. gadnii ed zuilsiig ter nereer ni nerlej heregleh ni elbeg. harin hyatad egch nariig heregleed baigaa bish dee. yadaj zuv zuirleed surchih. bolovsrolgui mulguu mal
      2018 оны 02 сарын 12
  • гайхагч (27.123.214.117)
    за больдоо ..оросууд 'наниа' гэж бас дууддаг шүүдээ..аль эрт уусаж үгүй болсон манжуудыг үзэн ядаад. яах ч юм билээ..тэнэгтэж өгөх юмаа ..өөр хийх ажил байдаггүй юм байхдаа..аливаа үндэстний хэл хөгжиж баяжсаар ирсэн байдаг манай маш олон үг дэлхий нийтэд тархан хэрэглэгдэж байгаа..мөн шинжлэх ухаан технологийн болон аж амьдралын маш олон гадаад хэлээр монгол хэл баяжиж өөриймшүүлж ирсэн байдаг ..бухимдаж бусдыг үзэн ядахын оронд амьдралаа өөд нь тат ажил хий ..
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
    • аагий. Яг үнэн. Яах ингэж туйлшич байдаг бйнаа. Намайг бага байх 70 -80-аад онд ч аниа гэх үгийг хэлж хэрэглэж л бсан. Хэл гэдэг чинь өөрөө хөгжлийнхөө явцад хаягдах нь хаягдаж хэлэгдэж үлдэх нь үлдэж л бхйдаг зүйл. Хаяа нтйлсэн хөрш орны хувьд аль аль руу лрж хэлэгдэх үгс байж л байдаг. Туйлшрах юмаа олж ядах юм. Үүнийхээ оронд бусдад амьдралд хэрэг болох хэрэгтэй юм бич. Тэгээд үүх түүхээ сайн унш, эргэцүүл, дүгнэлт хий. Дараа нь зөв талаас нь бичиж бай.
      2018 оны 02 сарын 12
  • tuvshin (202.179.27.86)
    Яг зөв асуудлыг нүдэнд харагдтал бичжээ. Нээрээ л хаа сайгүй Аниа аниа гээд наалинхай дуугараад унахаар хэдийгээр өөрөө эмэгтэй хүн ч гэлээ уур хүрээд байдаг юм. Яг энэ үгний талаар өвөө минь надад сургамжлан хэлж байсан учраас багаасаа л дургүй хүрээд байдаг болчихсон. Тэгээд ч тамирчин бидэн шиг хүмүүс ийм нялцагнасан балай юманд хэзээнээсээ дургүй. Би боксчин хүн. Лав л намайг аниа гэж гоншигновол дор нь хариуг нь барьчихна. Ийм л байна.
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • ХЭХЭ (59.153.114.94)
    ҮНЭН ҮХЭРТЭЖ ӨГӨХ ЮМАА ҮХЭРНИЙ ХҮҮХЭД ҮХЭР Л ЮМ ДАА
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
    • chimed
      magadgui. chi harin aniagiin huuhed uu te. yu bilee guunya, shoohuuz gedeg biluu
      2018 оны 02 сарын 12
  • Delgertsetseg (66.181.160.111)
    Yag zuv minii bodoj bsaniig bichlee .bi ania gej duuduulah durgui duugiin huuhduudiig namaig egch gej duud geed uuregdsen. Egch gedeg chin goyo ug shuu dee
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.30.194)
    би хогийн хөгшин дургүй хүргэсэн хүүнүүдийг доромж маягаар аниа гэж дууддаг юм. доромжилж байгааг ч мэдэхгүй тэнэгтэхийг яана
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (104.162.235.18)
    Цуйван, хуйцаа, байцаа, манжин гээд л ихэнх хүнс, хоол хятад гаралтай үг, яахуу?
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
    • Дэлдэг
      Еерчилж монгол нэрээр нь дуудаж болох бизээ.
      2018 оны 02 сарын 12
    • chimed
      hyatad hool hunsiig hyatadaar ni heleh bailgui dee. hyatad egch nariig heregleed baigaa bish dee. yu gej zuirlehee ch medehgui mal
      2018 оны 02 сарын 12
    • malnuudaa
      hyatad hooliig ter chigeer ni avch heregledeg humuus hyatad nershileer ni heregleh baih l daa.hyatad egch nariig avch heregleed baigaa bish dee. zuirleh yumaa olj yadah yum
      2018 оны 02 сарын 12
    • malnuudaa
      hyatad hooliig ter chigeer ni avch heregledeg humuus hyatad nershileer ni heregleh baih l daa.hyatad egch nariig avch heregleed baigaa bish dee. zuirleh yumaa olj yadah yum
      2018 оны 02 сарын 12
    • хаха
      хаха зайлуулна хахаха
      2018 оны 02 сарын 12
  • Яг үнэн (43.242.243.252)
    Аниа аниа гэж хүрээний тэ1үүд л хэлсээр ирсэн шдээ.шал сэжгийн аниа байхдаа яюч яахав дээ
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • zochin (103.229.122.200)
    odoo bas heniig yu gej duudahaa ta naraar zaalgah uu huts
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • алтан (66.181.160.45)
    Ёстой юу үнэн тэр үнэн худлаа гиншиж дуугаард л аниа ч гэх шиг .хөдөөнийхөн болохоор адиа ч гэх шиг ядаргаатай нялуун зэвүүн сонсогддог шүү
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    3 цаг 3 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    3 цаг 38 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    3 цаг 47 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    3 цаг 49 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    4 цаг 12 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    4 цаг 28 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    4 цаг 49 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    6 цаг 0 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    6 цаг 19 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 51 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    7 цаг 15 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    7 цаг 26 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 30 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    8 цаг 1 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    8 цаг 4 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    8 цаг 21 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 56 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    10 цаг 21 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    11 цаг 1 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    11 цаг 21 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК