Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймгийн иргэдтэй уулзлаа

2018-2-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн иргэдтэй тус аймгийн Хөгжимт жүжгийн театрт уулзаж, ярилцлаа.

Уулзалтыг нээж Ерөнхийлөгч “Булган аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Амралтын өдөр цаг заваа гаргаж ирсэн та бүхэнд баярлалаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлж байсан. Энэ амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж, ярилцахаар ирлээ” гээд уулзалтыг нээв. Булган аймгийн иргэд Төрийн тэргүүнд өөрийн биеэр болон бичгээр санал хүсэлтээ уламжлав.

Булган аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч, аймгийн хурц арслан Ганболд

Та сүүлийн үед оффшорт байгаа хөрөнгийг оруулж ирэх тухай яриад байгаа. Социализмын үед биднийг алтан дээр суусан гуйлгачин гэж ярьдаг байсан бол зах зээлд шилжээд эрдэнэсээ ухуулаад өрөнд ороод л дуусч байна. Ард түмэн ядуурч, дээр нь байгаа цөөхөн хэдэн хүн баяжаад байх юм. Та тэдэнтэй тэмцэж байгаад бид талархаж байгаа. Оффшор бүсийн хэдэн тэрбум төгрөг яриад байна. Энэ асуудлыг цэгцэлж өгөөрэй. Би бизнес хийгээд 28 жил болж байна. Одоо ч амьдрал дээрдэхгүй байна. Цаашдаа ч шударга байж эдгээр асуудлыг цэгцэлж өгнө гэж танд итгэж байна.

Булган аймгийн 1 дүгээр багийн иргэн Батсуурь


 

Надтай адил тэтгэврийн олон хүн бий. Тэд бүгд өр, зээлтэй. Би өөрөөрөө төлөөлж хэлэхэд бие муутай, муугаар бодож үхэх юм бол өртэй үхэх нь. Гэтэл тэтгэврийн маань зээл үр хүүхдэд маань шилжинэ. Тэд маань бүгдээрээ л тусдаа цалингийн, бизнесийн зээлтэй. Тэдэндээ дарамт болохгүйн тулд өр тавьж үхэхээс айж байна. Энэ тэтгэврийн зээлийн тогтолцоог эргэж хармаар байна. Үхэж байгаа хүн зээлтэйгээ хамт үхчихэж болдоггүй юм уу. Хийдгээ хийгээд, татвараа төлөөд, эцэст нь жаахан тэтгэвэр авч байгаа нь амьдралд хүрэлцэхгүй байгаа болоод л тэр шүү дээ. Миний авсан зээлийг үр хүүхдэд минь битгий “өвлүүлж” өгөөч. Би зээлтэйгээ дуусмаар байна.

Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн Туяа

Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хуулийн төсөл санаачилж өгнө үү, гэдэг хүсэлт хүргүүлсэн. Миний хүсэлтэд бичгээр хариу ирсэн ч би өөрийн биеэр дахин хэлэхээр ирлээ. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хуулийн дагуу албан үүргээ биелүүлэхгүй иргэд биднийг хохироож байгаа олон жишээ бий. Тиймээс Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хуулийн төслийг УИХ-аар батлуулах хэрэгтэй байна. Мөнгөний үнэр авчихсан албан тушаалтнууд Булган аймагт ирж, газар нутгийг маань талхалж байна. Бэлчээр, ундны усаа хамгаалах гэхээр хаа байсан хотын цагдаагийн газарт шилжүүлж байна. Нутаг усаа хамгаалж байгаа бидний эрх ашиг зөрчигдөж, ар гэрийнхэн маань хүртэл хохирч байна. Тиймээс шүүх, прокурортой хариуцлага тооцох Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Энэ газар бүх цаг үед авлигыг бууруулж чадахгүй байгаа тул нүсэр том бүтэцтэй байгууллага байх хэрэг байгаа юм уу. Би хууль бусаар байгаль орчин сүйтгэсэн асуудлаар АТГ-т дөрвөн жилийн өмнө өргөдөл өгсөн. Хариу ирээгүй тул өөрийн биеэр очихоор өргөдлийг чинь шалгаж байна гэсэн хариу өгдөг. Дөрвөн жил шалгаж байна. Ийм хурдаар ажлаа хийдэг байгууллага байх хэрэгтэй юм уу. АТГ ажлаа хийхгүй байгаа тул албан тушаалтнууд болон авлигачид үнэхээр даварч байна.

Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн иргэн Дагвадорж


 

УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь албан ажлаа тасалж байгаа хэрэг гэж би үздэг. Энэ хүмүүсийг ажилдаа ирэхгүй юм бол эргэж татах хууль хэрэгтэй байна. Хоёрдугаарт, цэргийн алба одоо ганцхан жилийн хугацаатай байгаа. Алба хаах хугацааг гурван жил болгож, улс орны бүтээн байгуулалтад оролцуулах талаар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь, барилгачин баатрууд өдий төдий бий. Барилгын цэрэг байсан үед орон сууцны олон хороолол босч, барилгын баатар цэргүүд олон төрж байсан юм шүү.

Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн иргэн Бадамдорж

“Би 2004 онд ШУТИС-ийг Үйлдвэрийн экологи, байгаль орчны чиглэлээр төгссөн. Тэр цагаас хойш нутагтаа амьдарч байна. Анх сургуулиа төгсөөд нутаг орондоо мэргэжлээрээ ажиллана гэсэн залуу хүний эрч хүчтэй ирсэн. Гэвч намчирхал манай аймагт байтугай Монгол орон даяар байдаг юм байна. Ажилд оръё гэхээр чи аль намынх вэ гэж асууж байна. Эсвэл аль нэг намынх байж тэр хүн амжилтад хүрч байна.

Би дөрвөн хүүхэдтэй, Булган аймгийн Хас банкинд харуул, хамгаалалтын ажил хийгээд арван жил болж байна. Өнөөдөр чи ямар мэргэжилтэй вэ, ийм ажил хийгээч гэж хэн ч надаас хүсээгүй. Яагаад гэвэл би аль ч намынх биш. Тийм болохоор би үүнд гомдож явдаг. Өнөөдөр залуус дөрвөн жилийн хугацаатай л төрийн албанд ажиллаж байна. Дөрвөн жил ажиллаад л хэн ч биш болж байна. Тэд чинь цалингийн зээлтэй байдаг биз дээ. Өнөөдөр хөгшид тэтгэврийнхээ зээлтэй үхье гээд ярьж байна шүү дээ. Булган аймагт хэдэн хүн цалингийн зээлтэй амьдарч байгаа билээ. Ингээд л намчирхлаар ажилгүй болчихоор ар гэрт нь 200 хувийн дарамт очиж байгаа шүү дээ. Цалингийн зээлтэй хүмүүсийг даатгалтай болгомоор байна. 76 гишүүн хоорондоо хэрүүл хийгээд л байж байна. Ард түмэн яагаад хямраад, яагаад зээлэнд дарагдаад байгаа вэ гэдгийг ярих хэрэгтэй” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ажлын байр, ажилгүйдлийн талаар иргэд ихээр ярьж байна. Энэ ганц Булган аймагт яригдаж байгаа асуудал биш аймаг бүрт яригдаж байгаа. Том, том бүтээн байгуулалт, төмөр замын асуудлыг ч та бүхэн асуулаа. Төмөр замын бодлого 2010 онд батлагдсан. Далайд гарцгүй орны хувьд хөгжлийн хамгийн чухал стрөтегийн ач холбогдолтой дэд бүтэц бол зам, ялангуяа төмөр зам байдаг. Харамсалтай нь, төмөр замын ажлыг эхлүүлэх сонирхолгүй бүлэглэл байдаг. Энэ бүлэглэл нь Монголын баялгийг хил давуулж зараад олсон орлогоо гаднын дансанд нуугаад байгаа хүмүүс. Энэ нэгэнт ил болсон зүйл шүү. Үүнийг илрүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр байгаа учраас үзэл бодолдоо тууштай байна гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдаад найман жил болж байна. Одоо энэ ажлыг эхлүүлэх талаар шинэ Ерөнхий сайд, Засгийн газарт санал тавьсан. Төмөр замын ажлыг энэ хавраас эхлүүлнэ гэсэн бодолтой байгаа” гэсэн юм.

Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, иргэдийн асуусан асуултад хариулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    3 цаг 3 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    3 цаг 38 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    3 цаг 47 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    3 цаг 49 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    4 цаг 12 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    4 цаг 28 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    4 цаг 49 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    6 цаг 0 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    6 цаг 19 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 51 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    7 цаг 15 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    7 цаг 26 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 30 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    8 цаг 1 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    8 цаг 4 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    8 цаг 21 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 56 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    10 цаг 21 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    11 цаг 1 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    11 цаг 21 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК