Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэлэнгэ аймгаас "Улсын аварга малчин" тав төрлөө

2018-2-13
0
ЖИРГЭХ

Энэ жил Сэлэнгэ аймгаас газар тариалан, мал аж ахуйн салбарын 15 аварга төрөн гарсан. Үүний тав нь улсын аварга малчны болзлыг хангасан юм. Тус аймгийн Баянгол, Сант сумдаас шалгарсан аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гардуулан өглөө.

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр төр түмнээрээ хөдөлмөрөө үнэлүүлж, Улсын аварга малчны цолын эзэн болсон Басангийн Балжинням нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн иргэн юм.

 

 

Тэрээр Увс аймгийн харьяат хэдий ч 2008 онд амьдралын эрхээр Сэлэнгэ аймагт ирж суурьшсанаас хойш нэг ч төлийн гарзгүй өнөтэй сайхан суурьшжээ. Ээлээ өгсөн Сэлэнгэ нутагт амьдарсан эхний хэдэн жилүүдэд малынхаа тоог өсгөхөөр хичээж байсан ч сүүлийн жилүүдэд энэ бодлоо орхин, чанарыг эрхэмлэх болсноо тойргийнхоо гишүүнд хуучилж байлаа. Цэвэр баяд омгийн хонин сүрэг, Талын улаан, хар тарлан үхэр сүрэгтэй, Баяндэлгэрийн улаан ямаа, Тэсийн голын угшилтай адуун сүрэг нь Баруунхараагийн сайн малчны хотны чанар чансааг илтгэж байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд нутгийн 6 айлыг туслах малчнаар ажиллуулан, өдөртөө 250 литр сүүг “Сүү” ХК-д нийлүүлж, жилдээ 30 шахам сая төгрөгийн борлуулалтыг нийслэл хотод хийж байгаа гэнэ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Улсын сайн малчин” Б.Балжинням:

1994 оноос мал маллаж эхэлсэн. 1998 онд гэр бүл болохдоо 90 гаран толгой малтай өрх тусгаарлаж байсан бол 2007 онд малаа мянга хүргэж чадсан. 2008 онд Увсаас нүүж Сэлэнгэ аймагт нутагшихаар ирэхэд аймаг орон нутгийн удирдлагууд ганц л шаардлага тавьсан. Газар тариалангийн бүс нутагт олон тооны мал суурьшуулахгүй тул эрчимжсэн МАА-г хөгжүүлэх тал дээр онцгой анхаар гэж... Үүнээс хойш тоонд бус чанарт анхаарч эхэлсэн. Илүү гарсан малаа зах зээлд нийлүүлж, ашиг шимээ хуримтлал нөөц болгодог. Одоо 1990 толгой малтай. Ашиг шим өндөртэй 500 гаруй малаа эндээ үлдээж, бусад малаа Хэнтий аймгийн Баян-Овоо суманд отроор өвөлжүүлж байна.

Сэлэнгэ аймгаас улсын аварга малчны болзлыг хангасан дараагийн малчин бол Сант сумын иргэн, Сэлэнгэ аймгийн уугуул Жигжидсүрэнгийн Цогтбаатар юм. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн засаг даргын орлогч Б.Нарантуяа тэргүүтэй албаны хүмүүс шагналыг нь гардуулан өгөхөөр очих үеэр тус айлд шинэ хүн мэндэлж, аварга малчных дөрөв дэх охиноо өлгийдөн аваад байгаа баярт мэдээгээр угтсан. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү Ж.Цогтбаатар нь ах дүү нараасаа ганцаараа мал маллаж байгаа бөгөөд удамт ээж, аавын нэр хүндийг нутаг усандаа өргөж, улсын аварга малчин болсны баярыг түүний ах дүүс мөн хуваалцаж байна.

 

Улсын аварга малчин Ж.Цогтбаатар:

Манай эцэг эх төрийн албан хаагчид. Эцэг эхээс зургуулаа. Би өөрөө мал маллах хүсэлтэй. Сургуулиас гармаар байдаг. Ээж аав хориглоод байдаг. Арай гэж наймдугаар ангиа төгсөөд л мал руу гарчихсан даа. Малынхаа дэргэд, хөдөөний хөх салхинд уулын толгойн харж суух мөн ч сайхан шүү дээ. Хүсэл мөрөөдлөө дагаад алдсангүй ээ... Мал маллаад 28 жил болж байна. 2013 онд Мянгат малчин болсон. Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг учраас эрчимжсэн МАА хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, малчдыг ч энэ чиглэл рүү шахаж байна. Энэ нь ч зөв зүйтэй шийдвэр. Цагаантолгойн САА-н мярнуусан хонины үүлдэрийг манайх үржүүлдэг. Сүүлийн жилүүдэд малаа цөөлж, чанартай, ашиг шим өндөртэй цөөн тоотой малтай болохыг хичээж, мах, ноос сайтай хоньтой болох зорилт тавьсан. Баяд хуц, Төв аймгийн Баянцагааны хуц авчирч тавьсан. Арай л өөр болж байна шүү.

Ажлын гараагаа хувийн компанийн түрээсийн гэрээт малчнаар эхлүүлж байсан Ж.Цогтбаатар өнөөдөр 1300 шахам толгой малтай, уламжлалт мал маллах ухааныг малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр хослуулан хөгжүүлж байгаа энэ цагийн шилдэг малчин юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    2 цаг 13 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    2 цаг 48 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    2 цаг 56 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    2 цаг 59 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    3 цаг 22 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    3 цаг 38 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    3 цаг 59 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    5 цаг 10 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    5 цаг 28 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 0 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    6 цаг 25 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    6 цаг 35 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    6 цаг 40 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    7 цаг 11 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    7 цаг 14 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    7 цаг 31 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 6 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    9 цаг 30 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    10 цаг 11 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    10 цаг 31 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК