Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баяр: Шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь

2018-2-14
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан ил захидал илгээжээ. Тэрээр захидалдаа "Сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ. Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно. Харин өөрөө тодрон асч харагдах сонирхлын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна.

УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дэх таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ.

Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ:

-“Эрдэнэт"-ийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн;

-С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй;

-С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.

Дээрх мэдэгдлээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү, энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу.

Энэ дашрамд,

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийх нь хувьд танд сануулах нэгэн зүйл байна. Монголын ард түмний тодорхой хэсгийн элч төлөөлөл, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, Монгол улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах учиртай төрийн түшээ хүн хуулийн дагуу шүүхээр үнэн мөнийг тогтоогоогүй байхад аль нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр шууд өөрөө тогтоож дүгнээд, барьж хорих, хуулийн цээрлэл үзүүлэхийг шаардаж байгаа нь иргэн хүний үндсэн эрхийг зөрчөөд зогсохгүй, хууль тогтоогч өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийжээ гэж үзэх үндэслэл хангалттай байна. Мөн үү?

Хоёрдугаарт, хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх ёстой зүйл бол хуулиа дээдлэх ёс.Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх ёстой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх ёстой. Тийм үү?

Гуравдугаарт, улс төрч хүнийх нь хувьд танд хэлэх зүйл байна. Хувь хүний, түүний дотор улс төрч хүний хамгийн нандин юм бол түүний нэр төр. Энэ бол туйлын үнэн бөгөөд надад ч, бас танд ч хамаатай.Улс төрч хүний нэр төрд хамгийн халтай юм бол худлаа ярих явдал. Худалч нэгэнд хэн ч итгэхгүй. Өөрийн, өрөөлийн талынх аль алин нь итгэхгүй. Танд итгэж, таныг сонгосон сонгогчид, дэмждэг дэмжигчид ч итгэхгүй. Та залуу улс төрч хүн. Залуу байхад өөрөө том, бусад нь жижиг харагдах гээд байдаг тал бий.“Улс төрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэх үг ч бас бий. Фэйсбүүкт буй таны олон бичлэг үзэж суухад энэ үг надад санаанд минь орж ирсэн. Та ч гэлээ өөрийн бичлэгүүдээ энэ үүднээс, шүүмжлэлтэй нүдээр эргээд нэг хараарай. Илүүдэхгүй байж мэднэ.

Дөрөвдүгээрт, хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улс төр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоёр нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачилгаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсье” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд тусалж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангүй хэлэхэд буруу нь юу байх билээ.  Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя.

Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү" гэжээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Justice Supporter (45.56.21.97)
    http://mayaguais.blogspot.com/2017/
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Баяр аль ч талаараа Батзандаас илүү, шударга царайлахаар энэ нийгэмд таалагддаг гэдгийн жишээ нь зандан (66.181.181.63)
    Zochin
    2018 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    Энэ хулгайчууд ядаж С.Баярын дайны ингэж бичиж логик дараалал эрэмбийг мэдэрэх ухаан дутах байх даа С.Баяр үнэхээр ухаантай хүн юм аа
    2018 оны 02 сарын 19 | Хариулах
  • рх (27.123.214.103)
    Ална гэсэн заналхийлэл байна
    2018 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочин (59.153.114.143)
    Баяр новшийг ганцхан Батзандан ч биш Монголын ард түмэнээр шүүлгэж шүүхийн үүдэнд уулзацгаая
    2018 оны 02 сарын 17 | Хариулах
  • Jagaa (66.181.182.138)
    bayar chi adgiin muu xulgaichaas ch dor shar semjilsen chotgor chamaas 5 n saixan zaluugiin ami s zorigin amig nexne oyu tolgoig nexne xamag buzar bulai bulxai buxend chi xolbogddog chi xoid nas olon xuuxdee bodood xergee xulee j oyu togoig butsaaj mongolchuudad og nugel ee daaxuu chi
    2018 оны 02 сарын 17 | Хариулах
  • иргэн (27.123.212.139)
    С..Баяраас илүү МОНГОЛЫГ ХОХИРООСОН авилгач бол Ц . Элбэгдорж гэдгийг хүмүүс яагаад мэдлэггүй байна аа .Эрдэнэтийн 49% ,Дубайн гэрээ гээд бүгдийг Ц .Элбэгдорж хийсэн . ЭЛБЭГДОРЖ , АН бол олон улс дамнасан авилгачид , гэмт хэрэгтнүүд юм .
    2018 оны 02 сарын 16 | Хариулах
    • тэр үнэн шүү түүхэнд хараар бичигдэж үеийн үед хараалгах болно
      2018 оны 02 сарын 16
  • Зочин (202.9.40.208)
    Bayar bolxiimel xydalaa gar da
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • МАН-ийн гишүүн (59.153.114.21)
    Үүдэнд уулзаж яах нь вэ. Дотор нь ороод хэргээ хүлээгээч дээ. Нээх их хэлэмгүй доломгой хүн дарамталсан хүн бйах юм. Энэ өвөө одоо болиоч дээ
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.74)
    Bayariig tsaaziin tavtsand
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.113.189)
    С Баяр тийм нэр хүндтэй хүн мөн үү Таныг монголын ард түмэн нэр төрөө сэргээлэх гэм зэмгүй энхийн цагаан тагтаа биш гэдгийг мэднэ та ч өөрөө мэдэж байгаа Та шүүхэд гомодол гаргана гэж улс төр хийж байгаа болохоос биш цагаа тулахаар хандаж чадахгүй л дээ та авилгалжсан шүүхээр нэр төрийг сэргээлгэж болно гэвч ард түмэн итгэхгүй
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.120.91)
    үнэн байдаг юм шүү МАНАН_гийнхан
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (43.242.242.224)
    XA XA BAYAR NI UURUU UDAXXGUI SHUUXEER ORJ YALLUULAX YOSTOI XUN SHUU DE. UURUU TAMD UDAXGUI SHOROND YASAA TAVIX VII.ARD TUMEN XEZEED XARIUGAA AVDAG JAMTAI.
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • б (202.5.198.4)
    хувь хүн өөрийн үзэл бодлоо аятайхан бичээч .1.Бичиж байгаа хүн өөрийгөө ямар хүн гэдгээ л илэрхийлэх юм .2.дунд,дундаас доош давхаргын хүмүүс үзэн яддаг гэж худлаа ярихаа болиоч.Хүмүүсийн сэтгэл зүйгээр битгий тогло. 3"Баяр миний бодлоор яг голыг нь олж хэлжээ Батзанданд
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (91.141.2.149)
    S. Bayart zoriulj Tsaazin yalig sergeey Erunkhiilugchuu
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Irgen (59.153.112.18)
    S.Bayar tamiin togoond chanagdaj suuhaa medej shanalj yavdag l yum bna. Uran tsetsen ugs, erh yamba, tanil tal, nugeleer olson ih hurungu ali ni ch baigaad tamiin togoo, erleg nomun haanaas yaagaad ch multarch chadahgui l dee... Ingeheer hun er ni yunii tuld amidrah estoi boloh ni uu??? DIVAAJINd buuhiin tuld l amidrah!!! ZUV YAVBAL ZUUUULUN, ZUULUN ZAMBUULIAAAN GEJ eniig chini l heleed bgaa yum...
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • pkxny (103.57.92.85)
    монголыг ганц самарсан луйварчин баигаа юм даа
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
  • нүглээ наминчил (103.212.119.123)
    Чамайг ганц Батзандан ч биш Монголын бүх дунд болон дундаас доош орлоготой бүх хүн үзэн ядаж мэддэг бүх хараалаа ЧАМД зориулан хайр найргүй уцрсгаж байгаа гээд бодоход сайхан санагдаж байна уу. Чи өнөөдөртөө ХУУЛИЙН байгууллагыг атгаж байж болноо Гэхдээ МӨНХ юм гэж байхгүй шүү Ирж нүглээ наминчлаад хүнтэй заргалдахаасаа өмнө буруугаа хүлээгээд ШОРОНдоо суувал харин энэ их хараалын эрч арай багасч магадгүй шүү.
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
    • haraasan uym alga. orlogo end yamar ch hamaagui!!!! Naad hunii helj baigaa ug helleg uildel ni buzar bn!!! Tegeed l ter. Haraasan uym ogt bhgui. 2008 ony 7 sryn 1 nd ene hun uy hiisen??? 1998 ony Zorig agsany allagyn talaar bas ugee hele yostoi!!! Ouy Tolgoin talaar ch gesen ter barimttai notolgootoi unen ug heleh yostoi!!!
      2018 оны 02 сарын 14
  • Зочин (202.179.31.3)
    Sanj-n huu Bayar ta yamar geech-n nugel uildsen bolood tam-d uulzaya geed bn??!! Ih olon hun alsan aluurchinguud l uul ni bie biendee ingej hldeg. Ta 2008 ony 7 saryn 1 ind buudah tushaal ogson uu?/???/ asuuj bgaa uym aa/
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.183.31)
    БАТ ЗАНДАН хүүд яг голыг нь олоод хэлжээ, Баярт баяр хүргэе
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
    • Gachin ymnyyd Mongoliin daisan Urbagchid yuge muurtsgunu
      2018 оны 02 сарын 14
    • Яг тийм
      2018 оны 02 сарын 14
  • irgen (66.181.160.17)
    bayrt helhed ene ard tumendee ner tsever uheh huvi aria alga shig baina daa iim balarsan geree hiij ene ard tumeniig ingej amidruulj bgaa henii buruu ve neg l tsagt bulhai chini delgegdej tumnii haraal idene dee
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
  • харамсагч (49.0.218.67)
    баяр монголчууд, эрдэмтэн мэргэд гадаадын зөвөөр сэтгэдэг эрдэмтэдийг хамтад нь шүүхэд өгөөрэй. монголчуудын 90 гаруй хувь нь чамайг гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон авилгач гэдэгт бүрэн итгэлтэй байгаа шүү
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
  • адилхан хүмүүс (183.81.171.2)
    би
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.169.90)
    kkk Batzandan buruudsan ch Mongolchuud Bayariig buruugui gedegt itgeheesee negent ungursun.
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
  • Bayar guaig omoorch baigaa yum bish. Gehdee Batzandan gishuun ooriigoo piardah geed arai l denduuleed baidag tal bdiin shuu. (66.181.178.66)
    Irgen
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
    • Mngl iin xamag xyyliin deer sandailsan Bayariinxuliig gozoilgo
      2018 оны 02 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    2 цаг 13 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    2 цаг 48 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    2 цаг 57 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    2 цаг 59 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    3 цаг 22 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    3 цаг 38 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    3 цаг 59 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    5 цаг 10 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    5 цаг 29 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 1 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    6 цаг 25 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    6 цаг 36 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    6 цаг 40 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    7 цаг 11 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    7 цаг 14 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    7 цаг 31 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 6 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    9 цаг 31 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    10 цаг 11 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    10 цаг 31 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК