Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амны хишигтэй Монголчууд

2018-2-15
0
ЖИРГЭХ

 

Дэлгээд тавьсан тэрлэг шиг дэндүү уудам нутагтай юм аа Монгол зон. Дэлхийн бөмбөрцөг дээр орших  230 гаруй улс орны хилийн зурвасыг нарийвчлан харвал Чингисийн Монгол шиг  нар, сар, огторгуй руу тэмүүлэн тогтсон байрлалтай нь нэгээхэн ч үгүй. Түүхэн цаг үедээ дэлхийн талыг эрхшээлдээ оруулж байсан их эзний үр хойч дэлгэсэн тэрлэгэнд  хумигдан зангирсан нь дээр хөхрөгч тэнгэрийн ивээл, сүр хүчний нөлөө  ажгуу. Хөх толбот Монгол хүмүүнд нар, сар, огторгуй, бурхан багш өөр хэнд ч хайрлаагүй өндөр их хутаг, хувь заяа,амны хишиг хайрлажээ.

Төв Азийн тэгш өндөрлөгт байрлах эх сайхан Монгол нутаг минь  1,564,116 ам дөрвөлжин газар нутагтаа 3.2 сая гаруйхан хүн ардаа ёстой л талд цацсан арвай будаа шиг тархаан байрлуулсан нь бөмбөрцгийн альханд ч байдаггүй гайхамшигтай хувь зохиол билээ. Ийм л сайхан эх орноо их Д.Нацагдорж

“Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай

Таван зүйлийн тарианы хөрс шороот газартай” хэмээн дуу алдан магтсан билээ.

Өнгөрсөн Гал тахиа жилд Монгол Улс түүхэндээ анх удаа 66.2 сая мал тоолуулсан болсон бол 46.340.000 унци буюу 1.440 тонн алт, 140 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 24 сая тонн зэсийн нөөцөөрөө дэлхийн зургаа дахь том баялагтай уурхайгаар тодроод байгаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт идэвхжиж эх орон маань түүхэн их дэвшил хөгжлийн босгон дээр тулж ирээд байгаа.

Тав дахь Ерөнхийлөгчөө сонгоод удаагүй  Монголчууд бид хөгжил дэвшил, учран золгох гэгээн сайхан бүхний эхлэл урин хавартай удахгүй учран золгоно.  Мөн Халх Монгол,  Монголоороо үлдэж хүн зон маань хар  цагаан хэл амгүй түмэн олноороо тэгш дүүрэн буян хиймортой өнгөрүүлэх Шороон Нохой жилтэйгээ золгох гэж  байна.   

Дэлхийн бөмбөрцгийн зүрхэн тушаа, бадамлан асах галын дөл шиг цоролзон орших Монгол нутагтаа эзэн болж мэндэлсэн эзэн богд Чингисийн үр сад бид хавар, зун, намар, өвөл ээлжилсэн дөрвөн улирлынхаа дунд айх аюулгүй, амгалан жаргалтай амьдардаг нь юутай их хувь заяа, тэнгэр язгуурт тавилан билээ. Найман зууны тэртээгээс агуу их түүхийг бүтээж, дэлхийн талыг түвшигтгэсэн цэцэн билэгт дээдсийн үр удам Монголчууд бид дэлхий улам л давчуухан болж байгаа ХХI зуунд ч хамгийн цэлмэг тэнгэртэй, уурхайн баялгийн охь болсон дэлгэр сайхан нутгаа олж төрсөн минь золтой. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой Монголчууд бид  унтаад сэрэхдээ шувуу шиг сэрж, босохдоо ч унага шиг дэргэн босдог хийморь золбоотой үндэстэн билээ.

Дэлхийд алдартай “СNN” агентлагаас жил бүр дэлхийн хамгийн гоё үндэстэнг тодруулахад тэнгэрлэг Монголын ард түмэн сүүлийн жилүүдэд байнга айргийн тавд шалгарсаар байгаа нь та бидний бахархал, хөх толбот хүн зон, ард түмнээрээ омогших агуу их сүр жавхлангийн шагнал юм. Түүнчлэн “СNN”-ны тодорхойлолтоор 2017 онд хамгийн их аялж жуулчлахад тааламжтай 10 орны тоонд бидний Монгол Улс багтсан нь 2020 он гэхэд таван сая жуулчин авдаг болох мөрөөдлийг эхлүүлсэн  Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн ажлыг үргэлжлүүлж суугаа өнөөдрийн захирагч Су.Батболдын бодол төлөвлөгөөнд эргэлдэж  байгаа нь тодорхой.   

Хэдийгээр өвөл болохоор л зурагдсан пянз шиг “Улаанбаатарын утаа хэцүүдлээ” хэмээн дээр дооргүй хашхиралддагч байдал сайжрахгүй байгаа нь үнэн. Гэхдээ  өнгөрсөн хоёр гуравхан  жилийн дотор Монгол Улсын  80 гаруй мянган өрх айл тохилог сайхан орон сууцанд орсны 90 хувь нь Улаанбаатар хотын иргэд байгаа нь “Хонгилын үзүүрийн гэрэл”    билээ. 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал  ялалтад хүрэх үед Монгол Улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 500 ам.доллар байсан бол 27 жилийн дараа энэ үзүүлэлт 4800 ам.долларт хүрч, ес илүү дахин өссөн нь дэлхийд дээгүүр орох амжилт билээ. Өнөөдөр Монгол Улс барилгын гол түүхий эд болсон цементээр өөрийгөө бүрэн хангаж гадагш нь экспортлодог болов. Дараагийн хоёр жилээс хар төмөрлөг, жонш боловсруулах, нүүрс, зэс баяжуулах томоохон үйлдвэрүүд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа бол 2020 он гэхэд эх орныхоо түүхий газрын тосыг өөрсдөө боловсруулж бензин, шатахуунаа үйлдвэрлэдэг болсноор нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам. доллараас давах урьдчилсан таамаг бий.  Чухам тэр үед Монголчууд гадагшаа гарч ажил хийх гэж биш, гадныхан манайд ирж ажиллах гэж өрсөлдөн зүтгэцгээж, өнөөдөр харьд ажиллаж амьдарч байгаа 200 гаруй мянган эх орон нэгтнүүд маань нүүр бардам эх нутагтаа ирцгээх болно.

Маргааш Монгол тооллоор Нөхөрсөг хэмээх Шороон Нохой жил гарна.  Монгол түмний хувьд өөдлөн дэвжих, өсөн мандах их хөгжлийг түүчээлэх он гарч байна.

Хувь төгөлдөр энэ жилд Монгол нутгийн дөрвөн зүг найман зовхист хүчит бөхийн удам, хөх толбот нуган үрс, хөрст дэлхийг үзэсгэлэнт төрх, төгөлдөр гоо сайхнаараа бишрүүлэх Монголжингоо охид хэдэн арван мянгаараа дуу дуугаа аван мэндэлцгээнэ. Гэгээн сайхан маргаашийн төлөө гар гараасаа барин алхацгаая, амны хишигтэй, буян заяа тэгширмэл Монгол түмэн минь ээ.

Д.Энхтүвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Мл минь (127.0.0.1)
    Хөөш би бичсэн
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Отгонтуул (127.0.0.1)
    Баярлалаа. Гоё үг байнаа
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Насбаяр (127.0.0.1)
    Мал минь
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • БУ.Цагаанцоож.СХД. (202.21.106.111)
    Хөх толбот монголчуудаа "ӨГЛӨӨ" -болгон ийм нийтлэлээр омогшуулбал мандан бадарч буй монголчууд жинхэнэ мандан бадрах нь дамжиггүй шүү дээ .Сар -шинэдээ сайхан шинэлцгээгээрэй ."МОНГОЛ" -орон минь мандан бадартугай,хурай ,хурай ,хурай .
    2018 оны 02 сарын 16 | Хариулах
    • bayad zaluu
      hurrai hurrai mongol tumen deeshee mandan badrag
      2018 оны 02 сарын 16
  • сэсэ (66.181.160.84)
    монгол түмэн минь сайхан шинэлээрэй манай улс мандана бадраг
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.89)
    Амгалан жаргалтай нь унэн бол яамай даа. Амны хишиг гэсээр он жилуудийг хэдий болтол удсээр байх бол?
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • зочин (221.150.228.61)
    Ерөөлөөр болго
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.160.73)
    НОХОЙ ЖИЛ ТӨРИЙН ХУЛГАЙЧУУДЫН АМЫГ ХАЗААРЛАХ ЖИЛ БОЛОХ БОЛТУГАЙ. САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.120.91)
    төрийг хулгайчдаас салгавал ард түмэн азтай амны хишигтэй
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • зочин (112.72.11.108)
    Монголын ард түмэндээ сар шиний мэнд хүргэе, монгол хүн амны билгээрээ сайхан амьдарнаа, цаг эргэнээ сайхан болно бүү бухимд
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.229.146)
    hurai hurai hurai,amny bilegtei bh heregtei ahan duus min
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • нээрээ л үхэр (202.70.37.34)
    Ямар юмны амны хишиг. Хулгайчид эх орны гадныхантай хувааж идэж байхад, хулгайч луйварчды нь ил болгоод байхад арга хэмжээ авч чаддагүй гуяа нийлүүлсэн төртэй байж
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • 001 (43.242.243.249)
    Тэр ерөөл бат оршиг, Монгол түмэн минь сайхан шинэлээрэй.
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • uchka (202.55.191.194)
    Сайхан гэгээлэг гэрэлтэй итгэл төрөх нийтлэл байна бүр огшихлоо.
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    2 цаг 10 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    2 цаг 45 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    2 цаг 53 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    2 цаг 56 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    3 цаг 19 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    3 цаг 35 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    3 цаг 56 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    5 цаг 7 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    5 цаг 25 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    5 цаг 57 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    6 цаг 22 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    6 цаг 33 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    6 цаг 37 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    7 цаг 8 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    7 цаг 11 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    7 цаг 28 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 3 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    9 цаг 28 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    10 цаг 8 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    10 цаг 28 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК