Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Бодь” ХХК-иас албан ёсны мэдэгдэл гаргалаа

2018-2-22
0
ЖИРГЭХ

 

 

“Бодь” ХХК 1989 оноос эхлэн Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн бизнесийн туршлагатай үндэсний томоохон компаниудын нэг билээ. Ийм ч утгаараа улсдаа олон жилийн турш шилдэг татвар төлөгчөөр шалгарч, иргэдийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагатай компанийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн үед хэд хэдэн сайтууд дээр тус компанийг оффшор бүсэд данс эзэмшдэг хэмээн ташаа мэдээлэл гарсан байна. Үүнтэй холбогдуулан тус компаниас дараахи албан ёсны мэдээллийг хүргүүлж байна.

Монгол Улсын Их хурал 2013 оны 10-р сарын 03-ны өдөр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталсанаар монголчуудад хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан гадаад, дотоодын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчин бүрдсэн билээ.

Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, валютын урсгалыг нэмэгдүүлэх оновчтой арга механизм нь хөрөнгө оруулалтын сан байх талаар бидэнд мэргэжлийн хөрөнгө оруулагчид зөвлөж ирсний үндсэн дээр, дээрх батлагдсан хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр “Бодь инвест ҮЦК” хөрөнгийн менежментийн компанийг байгуулж, гадаадын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох зорилгоор тухайн үед Монгол Улсаас хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байсан Европын холбооны гишүүн улс болох Мальт улсад “Bodi invest fund sicav PLC” хөрөнгө оруулалтын санг байгуулах хүсэлтээ гаргасан юм. Европын холбоо нь хөрөнгө оруулалтын сан байгуулахад өндөр нарийн шаардлага, стандарт тавьж сангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг билээ. Тийм ч учраас шалгалтын явцад бидний зүгээс болон Европын холбооны Мальтын Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын санхүүгийн зах зээлийн зохицуулах байгууллагуудад болох Монголбанк, Хөрөнгийн бирж зэрэг байгууллагуудад албан ёсоор хандаж, сан байгуулахад татгалзах зүйлгүй талаар тус байгууллагуудаас тухай бүр хариу авч, Хорооны зүгээс холбогдох дүн, шинжилгээ, судалгаанд хангалттай дүн өгсний үндсэн дээр сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон болно.

Тус сан нь оффшор данс биш бөгөөд Монгол Улсын болон Европын холбооны холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд ил тод бөгөөд нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан хөрөнгө оруулалтын сан болно. Тус санд хөрөнгө оруулалт татах зорилгоор хэд хэдэн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллан ирсэн боловч тухайн үед Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин хурдацтайгаар татарч байсантай холбогдуулан хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулалт хийх шийдвэрүүдээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болно. Энэхүү нөхцөл байдлын үүднээс зах зээлийн тааламжтай нөхцөл байдал бий болох хүртэл компанийн удирдлагын зүгээс дээрхи “Bodi invest fund sicav PLC” хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэж, 2017 оны 1 сарын 30-нд тус шийдвэрийн талаар холбогдох зохицуулах хороонд уламжилсан болно. Хорооноос хариу нь 2017 оны 2 сарын 3-нд ирсэн бөгөөд Монгол Улсад төсөл санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан тус санд хөрөнгө оруулалт орж ирээгүйг баталгаажуулж, үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг албан ёсоор хүлээн авсныг тогтоож, сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааг зогсоох шийдвэр хүчин төгөлдөр болсныг бидэнд албан ёсоор мэдэгдсэн болно.

Цаашид зах зээлийн эерэг таатай нөхцөл бүрдсэн үед манай компани Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлэхээр хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаагаа сэргээн ажиллахаар төлөвлөж байгаа болно.

Хавсралт 1 – Монголбанкны албан бичиг
Хавсралт 2 – Бүгд Найрамдах Мальт Улсын Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр
Хавсралт 3 – Бодь Инвест ҮЦК, Щвейцарийн хөрөнгө оруулалт зуучлагч компаниуд хооронд байгуулсан загвар гэрээ
Хавсралт 4 – Бодь Инвест ҮЦК-ийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.58)
    Энэ банк хаана байдын? Юу хийдийн?
    2018 оны 02 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    57 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    1 цаг 31 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    1 цаг 40 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    1 цаг 42 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    2 цаг 5 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    2 цаг 21 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    2 цаг 43 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    3 цаг 54 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    4 цаг 12 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    4 цаг 44 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    5 цаг 8 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    5 цаг 19 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    5 цаг 23 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    5 цаг 55 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    5 цаг 58 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    6 цаг 15 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    6 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    8 цаг 14 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    8 цаг 54 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    9 цаг 14 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК