Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шалаар хөглөрч, шантаж цэцэглүүлсэн Монголын улстөр

2018-2-22
0
ЖИРГЭХ

 

Монголын улстөрчид гэгдэн ард олноосоо тасарч, хөрөнгөжсөн давхаргынхан  хэсэг бүлгээрээ нийлэн намчирхаж, дөрвөн жилийн давтамжтай хоосон амлаж, хий цэцэрхэн дүвчигнэцгээсээр 27 жилийг салхинд хийсгэчихээд сууцгааж байна. Улстөрийн нам хэмээх гуравхан үсэгний ард өөрсдөө ч учрыг нь сайн ойлголгүй нуугдаж, урваж шарван бөөгнөрцгөөхдөө “Эндээс л дүүжлэгдээд байвал эрх мэдлийн үзүүрээс атгалцаж, амьдрал ахуйгаа зохицуулах хөрөнгө мөнгө хулгайлах, шамшигдуулах боломж олдох нь гарцаагүй” хэмээн үхэлдэн зууралдацгаасаар өнөөдөр Монгол Улсыг 24 тэрбум ам. долларын өрөнд оруулцгааж, ганцхан жилийн өмнө л хоёр гараа өргөн Грекийн араас гэлдрэх гарцаагүй байдалд оруулцгааж байсан билээ. Буруутныг холоос хайх ямар ч шаардлага байхгүй. Өнгөрсөн 27 жилийн түүхийг аваад үзэхэд МАН дангаараа найман жил, АН дангаараа таван жил, хамтраад 12 жил Монголын засаг төрийн толгойд сууцгааж. Саяхан л хожим нь алдаа, завхралаа булзааруулахын тулд эрх баригч АН-ынхан  “Шударга ёс” эвсэлтэй хамтраад засаглаж байсан ухаантай. Ухаангүй ноёдод урагшгүй албат заяадгийг баталж намын харьяалал, наймаалцлын хаялгаар тухайн салбарынхаа талаар анхны мэдэгдэхүүнгүй шахуу сайд, дарга нар салбар салбарын бодлогыг унагаж, ирээдүйн дампуурлын үндэс суурийг тавьсан бэлээхэн жишээг яг одоо олон яамдын унхиагүй, ухаангүй бодлого, үйлдлээс харж болно. Товчхондоо хэрээс хэтэрсэн намчирхал, сайд дарга болгохоор зүтгүүлж,  байгаа хүнийхээ мэдлэг чадвар, наад захын ёс суртахуунаас ахадсан наймаалцлын томилгоо бодлого боловсруулж, хэтийн зорилго чиглэлтэй ажиллах учиртай гол гол яамдын ажлыг үндсэнд нь дампууруулаад  дуусч байна. Монголын парламент олонхиороо батласан шийдвэр болгоноо хамгийн оновчтой, зөв мэргэн шийдвэр хэмээн буруугаа булзааруулж, алдаа завхрал болгоноо зөөлрүүлсээр ирсэн нь өнөөдрийн эдийн засгийн хямралын үндэс суурь болж, Монголын толгойтой бүхэн өр зээлд нэрвэгдэхийн эхлэлийг тавьсныг улстөрч нэртэй этгээдүүд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Өнөөдрийн парламентад хэт олонхи буюу 65 суудалтай МАН ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихаар улайрч эхлээд байгаа. Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас илүүтэйгээр хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга болон бусдыг садар самуунд уруу татсан нь илэрхий болсон Д.Мурат болон ажлаа байнга тасалдаг Б.Наранхүү зэрэг гишүүдтэйгээ ёс зүйн хариуцлага тооцох, зарим нэгийг нь эгүүлэн татах асуудлыг ч Үндсэн хуулийн цэцтэй хамтран яаралтай шийдэх учиртайг ард иргэд байнга сануулсаар байгаа юм.

Түүнээс гадна Монгол Улсыг гадаадад буюу Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад төлөөлөн суугаа Элчин сайд С.Баяр болон БНСУ-д суух Элчин сайдаар томилогдох асуудал нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа Б.Хурцын асуудлыг ч яаралтай нэг тийш нь болгож тэдгээр нөхдийг Эрдэнэтийн 51 хувийг “Стандарт” банкинд тавьж, Монгол Улсын Засгийн газрыг 102 сая ам долларын өрөнд унагачихаад байгаа “Жаст”-ын Ш.Батхүүгийн асуудал болон, Монгол Улсад ямар ч ашиггүй, 2037 он хүртэл ногдол ашиг авч чадахааргүй хийгдсэн Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нарийвчлан шалгахыг Монголын нийгэм  шахан шаардаж байгаа билээ. Гэтэл С.Баяр гэгч нь Монгол Улсад маш их хохиролтой Оюутолгойн гэрээний асуудлаар удаа дараа асуудал хөндсөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандаж “Эр хүн шиг хүрээд ирээрэй ахын дүү” хэмээн шантажилж дарамталсан захидал бичээд сууж байгаа бол нөгөөх Б.Хурц гэгч нь бас л нэр төрд нь халдаж, багагүй шантажилсан Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Л.Болд нарын шүүхэд гаргасан өргөдөл, гомдолоос зугатаж хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод олдохгүй байгаа.

 

 

Монголын улстөрчдийн шантаж, хэн нэгнийг шүүхэд өгдөг явдал С.Баяраар хязгаарлагдахгүй. Тухайлбал УИХ-ын дарга М.Энхболд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хоёрдугаар сарын 7-ны өдөр гомдол гаргасан байдаг. Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх гол шалтаг болсон “М.Энхболд хятад гаралтай” гэх мэдээлэл тараасан Ш.Түвдэнбалжираар “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийлгэхийг хүссэн байгаа.
Тодруулбал, уг нэхэмжлэлийг хариуцагч “Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал   Ш.Түвдэнбалжир нь 2017 оны Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуультай холбогдуулан зургадугаар сарын 1-ний өдөр “Шувуун хөлт эмээгийн хүү, төрсөн эхээ нуугаад яах вэ” гэсэн гарчигтай мэдээллийг цахим орчинд олон нийтэд тараасан нь УИХ-ын дарга М.Энхболдыг ийнхүү шүүхэд хандахад хүргэсэн гэж байгаа. Гэтэл 1990 оны есдүгээр сарын 11-нээс 1992 оны долоодугаар сарын 21 хүртэл Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дашийн Бямбасүрэн гуай "М.Энхболд урд хөршид очиж ургийн баяр тэмдэглэдэг, хятадын эрлийз хүн" хэмээн телевизийн дэлгэцээр хэд хэдэн удаа мэдэгдэж л байсан. УИХ-ын дарга М.Энхболд ийм тодорхой мэдээлэл тараасан Д.Бямбасүрэн гуайг шүүхэд өгөхгүй байгаа нь жигтэй.

Ер нь Шалаар нэг хөглөрч, шантаж цэцэглүүлсэн Монголын улстөр, улстөрчид гэдэг ард түмнээсээ тасарч, авлига хээл хахууль бялхуулсан хамгийн бохир орчин болчихсон ч өдрөөс өдөрт улам л тохиролцоо, наймаалцлын шинжтэй болж, ард түмнийхээ амьдралаар тоглох нь арай л дэндсээр байнам. Засгийн газрын сайд нар нь бараг бүгдээрээ 300 гаруй сая төгрөгийн тансаг машин хөлөглөж, яамныхаа ажлаар биш тансаг машин, олон давхар хаус сууцаараа зиндаархан өрсөлддөг болсон нь нууц бишээ. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.  Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна” хэмээж Монголчуудын итгэлийг сэргээж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр төрийн мөнгийг хулгайлах, шамшигдуулах арга улам нарийсч, наймаалцал, хөшигний арын тохиролцоо жинхэнэ утгаараа язганалдаж байна. Яамдын үүдэнд тендерийн наймаачид, хувь хишгээ хуваагчид эрээ цээргүй бужигналдах боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн хөгжлийн яамдын үүдээр эргэлдэж янз бүрийн тендер дамлагчид, худалдан авагчдын бүхэл бүтэн арми язганалдаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад олж харахгүй, тэдгээрийг зохион байгуулж, далдаас удирдаж байгаа эздүүдтэй нь нөгөө хатуухан хариуцлагаа тооцохгүй байгаа нь хачирхалтай. Аль эсвэл МАН-ын олонхийн дарангуйлалд эрч суларч, хүч чадал нь алга болчихов уу.

 

ХVIII зуунд Францын их улстөр судлаач, сэтгэгч Алексис дэ Токвилль “Олонхийн дарангуйлал нь хамгийн хэцүү дарангуйлал мөн. Ийм дарангуйлалтай учирсан улс орон уруудана уу гэхээс өөдөлдөггүй” хэмээн өнөөдрийн Монголын УИХ-ын үйл ажиллагааг барим тавим нотлоод хэлчихсэн байдаг. Өнөөгийн дэлхий нийтийн чиг хандлага, улс орнуудын хөгжлийн ялгаа, хэтийн зорилго, бодлого төлөвлөлтийг нь харахад парламентразмын хямрал, хүчтэй, ухаалаг Ерөнхийлөгчийн засаглал хоёрын ялгаа зааг тухайлсан улс орнууд дээр тодорхой илэрч харагдах болоод байгаа.

Манайх шиг хэсэг бүлгээрээ намчирхаж, дөрвөн жилийн давтамжтай улстөр хийж, эрх мэдлийн хуваарилалтаа ханцуй дотроо наймаалцсаар эдийн засаг, санхүүгээ сүйрэл рүү санаатай түлхдэг улс орны тоо маш хязгаарлагдмал болж байна.

Сүүлийн гурав, дөрөвхөн жилийн дотор улсынхаа гадаад өрийг 5.5 тэрбум ам. доллараар нэмэгдүүлж, Засгийн газрынх нь өр ДНБ-ний 90 хувьтай тэнцэж, нэг хүнд ногдох нь 14 сая төгрөгт хүрсэн улс орон дэлхий дээр гарын 10 хуруунаас л арай олон байгаа. Ийм өр зээлтэй орнуудад сүүлийн 5-15 жилийн турш байлдаж, дайтаж байгаа Ливи, Ирак, Судан, Египет, Сири, Украйн, Уганда, Нигери зэрэг орнууд л багтах нь тодорхой. Харин нэгэнт манай улстөрчид шиг ухаангүй бодлого явуулж, авлига хээл хахууль, албан тушаалын наймаалцлаар улсаа дампууруулж  “дефолт” болгосон Грек, Аргентин зэрэг орны өр зээл манайхаас илүү байх нь гарцаагүй.

Монголын  хууль тогтоох дээд байгууллага УИХ яах аргагүй хямралд орж, урагшаа явах ямар ч чадамжгүй болж дороо дэвхэцсээр арван хэдэн жил болж байна. Хууль тогтоогч нэртэй, дотор нь өдөр хоног аргацаааж суугаа УИХ-ын гишүүд ч өөрсдөө “Бид ямар ч чадамжгүй болж, улс орныг авч явах мэдлэг чадвар, зүрх зориг хүрэхгүй нь” гэдгээ мэдэрцгээж, эхнээсээ энэ УИХ-ыг тараая гэцгээж байгаа. Гэтэл эрх баригч МАН-ынхан  өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байгаа энэ парламентыг  тараах эр зориг, хүсэл сонирхол байхгүй гэдгийг УИХ-ын дарга М.Энхболдоос эхлээд ил тодоор зарласаар байгаа. Монголд намчирхал, олигархизмын дарангуйлал ихэдсэн үү гэхээс багадаагүй. Гэтэл АН, МАН, МАХН-ын намчирхал, эрх мэдлийн наймаалцал, улсаа сүйрүүлсэн авлига, хээл хахуулийг яая гэж байхад ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ нам байгуулах шизотой, эрх мэдлийн үзүүрээс атгалцаж хулгайлж, цуслах хэнээтэй этгээдүүд бас л дахин хорт могой адил толгойгоо цогнойлгон өргөцгөөж эхлээд байгаа. Ер нь ингэхэд гуравхан сая хүнд 30 нам ямар хэрэгтэй, ямархуу буян үйлдэх чадвартай хэрэг вэ. Тэгтэл намчирхал  дагасан туйлшрал, солиорол Монголд намжих нь байтугай улам өсөн нэмэгдсээр  байгаа нь бараг л үндэсний эмгэнэл, нийгмийн бүх л салбарыг хамарсан  завхрал болж байна.  “Нам бараадвал, ам тосдоно” хэмээсэн “Нялх Сэнгүм”-үүдийн бүхэл бүтэн арми өсөн торниж байгааг МОХ, НАМЗХ-ны удирдлагуудын бүтэлгүй үйлдлүүдээс харж болно. Өнөөдөр оюутнуудын автобус унааны мөнгөнөөс хулгайлан завшиж байгаа шар завьжтай аавын цээжүүд   маргааш аль нэг нам бараадан ирээдүйд хурган дарга болох замаа засацгаана. Хамгийн эмгэнэлтэй нь хожмын өдрийн ашиг хонжоо, авах идэхээ тооцоолж нам бараадагсад Монголын хөгжлийн чөдөр тушаа болж, намчирхал, олонхийн дарангуйллын нэгэн эд эс болцгоож байгаа нь туйлын хорлонтой, хийгээд хожмын муу муухай үр дагавартай юм. Тэгээд ч олонхийн дарангуйлал, намчирхалд 100 хувь хоёр гараа өргөн бууж өгсөн Монголын парламент урагшаа алхах ямар ч чадваргүй болж, хямралд бүрэн автаж, улсаа сүйрүүлэх кноп дарахаас өөр чадах, мэдэх зүйлгүй болсон нь өнөөдрийн гашуун үнэн юм. Шалаар нэг хөглөрч, шантаж, авлига цэцэглүүлсэн Монголын улстөр өнөөдөр нэг иймэрхүү л дүр зурагтай дороо дэвхцэж, Монгол Улсыг тамирдуулж, өрөнд оруулан сүйтгэж байна.

Д.Түвшин   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Намууд ялзарсан (103.229.120.170)
    Хамгийн хүн ээ алдсан өөдгүй новшэуудаар намын толгойд байгаа хулгайчид өөрсдийгөө хүрээлүүлж амар аргаар төсвөөс хулгайлж авлигаар эх орны баялгийг зарж хувьдаа завшин баяжиж байгаа хамгийн арчаагүй үеийн хэн гэвэл энэ л бна даа. Залуучууд нь боловсролгүй идэвхгүй арчаагүй болохоор ингээд нам гэсэн юмнуудын идэш тэжээл нь болоод явж бна.
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.113.114)
    Согтуу, цус ойртсон монгол 200 жилийн дараагаас Африкийн Нигер улсын хөгжилтэй хөл нийлэх байх. Одоо бол чүдэнз, хадаас хийх чадваргүй улс цээжээ дэлдээд алалцаад байх хэрэгтэй.
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • даваа (103.9.90.51)
    Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 27,4 тэрбум ам.долларт хүрснийг Монгол банк мэдээлэв. 2016 оны сонгуулиар төрсөн хүүхэд 15 сая ₮ өртэй бна хэмээн халаглаж байсан МАН жил хагасын дотор 22,4 сая төгрөгний өртэй болгож амжжээ
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • иргэн (122.201.31.100)
    ээ хөөрхийс, аядуу зөөлөн нь 60 тэрбумтан болж, ангалзуур авгай нар нь идэх боовтой , зажиллах бохьтой, уух архитай,,агсан эрчүүд нь албан тушаалын хэнээтэй ,авилга шуналаасаа болж ард түмний өмчийг банкны барьцаанд тавьсан ,,алцаан дахь алаа захирч чадахгүй авгай хүүхэнтэй ороолцолдсон энэ хүмүүс яг юм хийж харагдаач,,,,,,,,,
    2018 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (104.162.235.18)
    Нам хэрэгтэй л дээ. Орчин уеийн нийгмийн тогтлоцоонд бух дэлхий намаар дамжиж улс орноо удирдаж авч явж байна. Харин зарим балар харанхуй омгийхон намгуй л дээ. Энийг захиалж бичуулж байгаа хбаттулга еронхийлогчийн засаглал гэж улайрахдаа ядахдаа юм хум уншиж наад захын мэдлэгийг олж аваасай даа. Нам шиг нам улс орноо авч явдаг юм, ендер хегжилтэй орнуудын жишгээр. Намгуй нэг ч орон байхгуй, орчин уед хаантай улс хуртэл намтай. Манай намуудыг нам шиг нам л болгох хэрэгтэй. Тэхээс биш энэ одоогийн ман ан 2 яг л хэдэн дээрэмчдийн булэглэл шиг загнаж байна. Махн мэдэхгуйээ, Энхбаяр зев залж чадвал гайгуй болно байх, гэхдээ хумуус нь хараад байхад хэцуу юм.
    2018 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.118.2)
    Шүүмжлэх яахав шүүмжилж болно гэхдээ энэ бичсэн зүйлд чинь ямар ч гарц гаргалгаа алга. Яг яах санаатай оноо байна вэ, юу хийх ёстой вэ, иргэний дайн эсвэл хувьсгал хийх үү, эсвэл одоогийн төрийг тараагаад дараачынх нь гарч ирлээ гэхэд илүү сайжрах ямар баталгаа байна вэ. Одоогийн УИХ ирээдүйгээ харж үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой хийж тайван замаар илүү сайн төрийн тогтоцоог бий болгох хэрэгтэй. Энэ шинэ үндсэн хуульд тулгуурласан төрийн шинэ тогтолцоо 2020 оны сонгуулийн дараа бүрэлдэн тогтох шаардлагатай. Одоогийн бүх гажуудал, алдаа дутагдалаа засах хэрэгтэй.
    2018 оны 02 сарын 22 | Хариулах
  • ... (66.181.191.13)
    Хүэрлсүхэд уран гоё үг зааж өгөөд уншуулсан болохоос цаадах чинь чин үнэнээсээ тийм бодол байхгүй, байх ч орон зайгүй хүн шүү дээ!!!
    2018 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.31.71)
    Нам бол манай хулгайч
    2018 оны 02 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.9.43.180)
    Иш хөөрхийс хэлэх үг алга.
    2018 оны 02 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    56 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    1 цаг 30 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    1 цаг 39 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    1 цаг 41 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    2 цаг 4 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    2 цаг 20 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    2 цаг 42 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    3 цаг 53 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    4 цаг 11 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    4 цаг 43 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    5 цаг 7 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    5 цаг 18 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    5 цаг 22 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    5 цаг 54 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    5 цаг 57 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    6 цаг 14 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    6 цаг 48 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    8 цаг 13 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    8 цаг 53 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    9 цаг 13 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК