Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хэлсэн үгэндээ эзэн болоорой...

2018-2-23
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийг нь дэмжиж Ерөнхий сайдаар батламжилсан УИХ-ын нэгдсэн чуулганы 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаан дээр “Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн,буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна. Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу Ерөнхий сайд байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна” хэмээн Монголчуудын урам сэргэтэл, уухай хадтал итгэлтэй зоригтой үг хэлж байсан. Тэрээр эдийн засгийг эрчимтэй сэргээж, том төслүүдийг зоригтой хөдөлгөнө гэсэн. Одоо удахгүй энэ хавраас эхлэн Монголын ард түмэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг аль хэр хэлсэндээ хүрдэг, эр хүний зориг, шийдмэг зангаар аль хэр ажил эхлүүлж, өөрөө хэлж байсанчлан аль хэр хяналт тавьж, татвар төлөгчдийн мөнгийг хурган дарга нар хулгайлан цуслахаас алт хэр бат найдвартай хамгаалахыг нь, ажил хэргийг аль хэр зөв зохистой удирдан чиглүүлэхийг нь харах л үлдэж байна.

Тэрээр үнэхээр эр хүн шиг эрвэлзэж, хэлсэн амандаа эзэн болж доорхи том төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж, зангаргатай Ерөнхий сайд шиг бүрэн хяналт тавин ажиллаж чадвал Монголын ард түмэнд үүрд сайн нэрээр дурсагдах энэ насныхаа алдар нэрийг олж авах болно. Харин урьд өмнөх Ерөнхий нар шиг худлаа амласан, хоосон хийрхсэн үгээр бамбай хийх юм бол үтэр түргэн мартагдаж, өөрөө ч өндөр суудлаасаа удахгүй өнхрөн ойчих болно. Нэг ёсондоо түүний тэргүүлсэн Засгийн газар нэг бол хамгийн хүчтэй, хамгийн оргилсон Засгийн газар байх болно. Үгүй бол маргааш ч шалбаагтай хутгалдаж, өөрөө ч Монголын улстөрөөс эгнэгт шилбүүрдүүлэн алга болоход бэлэн л байх болно. Түүнд ердөө л хоёр сонголт, хоёрхон зам бий. Нэг бол алдрын оргилд гарах, эс бол УИХ дахь 65-ын бүлэг алга урвуулахын төдийд л У.Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайд газрын гаваар арчигдан алга болох ийм л зам түүнийг хүлээж байгаа. Ингээд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар энэ хавар эхлүүлэхээр ярьж байгаа аварга том төслүүдийг танилцуулъя.  

1.Дорноговь аймгийн Алтанширээ суманд бензинийн үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлнэ. Энэтхэгийн нэг тэрбум долларын зээлээр барих тус үйлдвэрийг 2021 онд бүрэн ашиглалтад оруулна.

2.Тавантолгойн ордыг цогцоор нь хөдөлгөнө. Энэ төсөлд гадаадын хөрөнгө оруулагчидтай үндэсний компаниудын нэгдэл хамтрах уу, эсвэл Эрдэнэс-Тавантолгой дангаараа орох уу гэдэг шийдлийг  УИХ баталж  өгнө.

3.ТЭЗҮ нь бэлэн болсон Гацууртын төслийг эхлүүлнэ.

4.2019 оны эхний өдрөөс Улаанбаатарт  түүхий нүүрс оруулахгүй учир энэ хавар хямд өртөгтэй маш олон орон сууцны барилга эхлүүлнэ, царцсан барилгын ажлыг эрчимжүүлнэ.

5.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө батлах эсэхээ шийднэ. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан.

6.Хотын захиргааг Яармаг болон, Хөшигийн хөндийн нисэх буудлын зам дагуу нүүлгэх бэлтгэл ажил энэ хавраас эхэлнэ.

7.Ирэх намар гэхэд Улаанбаатарт бүх хүүхэд ямарч сугалаагүйгээр  цэцэрлэг, сургуульд 100 хувь хамрагдах Ерөнхий сайдын амлалттай учир олон сургууль цэцэрлэгийн барилгын  ажлыг эрчимжүүлж намар гэхэд дуусгана.

8.Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлнэ.

9.Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцад өргөтгөл хийнэ.

10.Тавантолгой-Гашуунсухайтын 267 км, Тавантолгой-Сайншандын 450 км, мөн бензиний үйлдвэр барих Алтанширээ сум руу 20 км төмөр зам барих ажил эхэлнэ.

11.Төслийн компанийнх нь 34 хувийг MCS, Японы Марубени корпорац 66 хувийг нь эзэмшдэг, нэг тэрбум гаруй ам.долларын өртөгтэй, гол хэрэглэгч нь Оюутолгой байх Тавантолгойн цахилгаан станцын ажил энэ хавар эхлэх учиртай.

Ийм л их ажил энэ хавар нүргэлэн эхлэх учиртай. Хэрвээ эдгээр ажилд хэн нэгэн этгээд саад хийх, хөрөнгө мөнгөнөөс нь хулгайлан шамшигдуулах, тендерт нь будлиан үүсгэх, ажлыг нь эхлүүлэхгүй гацааж дундаас нь ашиг завшаан хайх зэрэг Монголын ард түмний эрх ашгийн эсрэг чиглэсэн хортой үйлдлүүд хийх аваас Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хэлсэндээ хүрч төрийн төмөр нүүрээ үзүүлэх ёстой.

Ерөнхий сайд та эр хүн шиг “Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгд жигд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ. Газрын доорх баялагаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана” гэсэн хэлсэн үгэндээ эзэн болоорой. Монголчууд хэзээнээсээ “Ам алдвал барьж болдоггүй Агт алдвал барьж болдог” гэж хэлцсээр ирсэн нь туйлын их утга учиртай сургааль үг гэдгийг байнга санаж энэ хавар эхлүүлэхээр зорьсон их ажлынхаа ард эр хүн шиг эрвэлзээд гараарай. “Манай Засгийн газар урьд өмнөх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно. Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана” гэсэн үгээр тань энэхүү сануулга, Монголын ард түмний хүсэл сэтгэлийн захиасыг өндөрлүүлье. Энэ хавар их ажлын хавар, Монгол Улсын эдийн засагт ногоон гэрэл ассан, ард түмний итгэл сэтгэл сэргэж, сайн цагийн эхлэл эргэлт буцалтгүй айлчлан ирсэн хавар болох болтугай.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Zochin (139.5.217.248)
    hurtsaar harahad chadahaargui hog shaar shig bainaleedee. Chimeegui l baih ym baina shuudee bi erunhii bolson bol boloo gesen baidaltai l bainadaa odoogoo.....kkk
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
  • sugar (221.217.223.200)
    namiig 2 huvaaj jujig tavisan, nam ylagdval tolgoigooroo hariutsna gej hudlaa hutsaad avgainhaa ner barij orgood alga bolson iim l hundee,uur olon yum bgaa tuuniig bagabanid ah medne.
    2018 оны 02 сарын 24 | Хариулах
  • ажилыг нь дэмжигч (43.242.243.45)
    Эр хүн эр хүндээ хайртайн адил хурандаа цолтон хурандаадаа хайртай байлгүй яахав,У.Хүрэлсүх бол хэлсэндээ хүрдэг,шудрага,цэрэг хүн-амлалтаа хэрэгжүүлэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна,харин түүнд хугацаа хэрэгтэй,бас намын нь зарим нөхөд ажилд нь садаа болох талтай,тийм юмнуудад ёстой төрийн төмөр нүүрийг гаргах хэрэгтэй,танд амжилт хүсье.
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.59.63.45)
    Энэ засгийн газар өмнөхүүдээ бодвол хамаагүй дээр ажиллаж байгаа. Юманд цаг хугацаа хэрэгтэй.
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • ard (49.0.147.60)
    Mungu erh medeleer zodoj garch irsen umnuh said naraa ch boduul hamaagui deer ajilj bn aa
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • Muusain maluud yu ch ygyi hereg algaa!!! (148.60.92.227)
    ene muu Hyrelsyhiig ikhe itgej baisan yu boloob>?Nehed ee!!bas l muu heleh yy?Bidnii myy haraald tesej yldeh yy?...
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • He, ene uuuu... (59.153.112.18)
    Ene hun bol eh oronch duriig garamgai sain esgene. Uildel, bodol ni daanch yaduu. Enenii hudlaa duvchignuhiig sonsoh ch chihend daanch chimeggui bdag shuu. Yaduu, yaduu yadruuhan, ih sanasan ulsturchiin dur zurag ter chigeeree.
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • ГОЙМОНБААТАР (139.5.218.10)
    ХҮРЭЛСҮХ-БААТАР БОЛОХ УУ? МОДОНСҮХ ҮҮ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ ДЭЭ.
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • ахмад уурхайчин (202.9.42.177)
    Ажлууд эхэлнэ гэдэгт итгэлтэй байнаа. Харин улс төрийн бамбайтай өшөө хонзон, атаархалд хөтлөгдсөн хог шаарнууд ажилд нь саад битгий хийгээсэй. Ард түмэн, олон нийт Энэ засгаа тууштай дэмжиж байхад болнодоо. Ард түмний хулээлт их шүү Хүрэлсүхээ.
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • Баатар (202.9.41.142)
    Худлаа томоор бааж хоосон амлахаас өөр юу ч хийж чадахгүй Хүрэлсүх бол зүгээр шоучин.
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • zz (103.212.117.132)
    ene surjin gar barahgui baihaa.1 l sularaad buusan boov shig bolchihson shuu
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • зочин (203.91.116.222)
    Хүрэлсүх л энэ бүхнийг хийж чадвал хийнэ,, өөр хийж чадах хүн байхгүй шүү, Имйээс ч ард түмэн дэмжээд байгаа юм даа,, Саад болох гэсэн МАфи захаас аван байгааг ойлгож байгаа бид,, Ерөнхий сайдаа сайн дэмжиж ажилах хэрэгтэй,,
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • z (66.181.186.47)
    demjij bn. ajil uils ni buteh boltugai
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.95.50)
    Амлалтаа биелуулнэ гэж найдаж байна ОТ н гэрээг хянаж зев голдиролд нь хамгийн эхэнд оруулах хэрэгтэй тэгж байж монголын баялаг монголдоо егеежее егч херенге менге босч ирнэ энэ асуудал хамгийн гол асуудал баялгаа унэгуйдуулж гадныханд егсен хумууст хариуцлага тооцож цаашид ийм зуйл гаргуулахгуй байж чадвал энэ Еренхийлегч сайдын амласан хийсэн зуйл болж ард тумэнд унэлэгдэж бусад ЕС нараас еереер харагдана
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • зочин (103.212.116.200)
    Зүй нь МАН бол тулхтай улс төрийн хүчин л дээ.Тийм ч учраас ард түмний итгэлийг үнэмшилтэй авч олонхи болж чадсан.Харин олонхи болж гараад нэг л сайн болохгүй байна.Албан тушаалын төлөө улайраад л энэ Хүрэлсүх гэж нөхөр намынхаа нэрийг хөөдчихлөө.Хир зангарагтай ажиллахыг харж л байя.Би энэ намын гишүүн хүн л дээ.Гэхдээ Хүрэлсүхэд нэг л итгэж өгөхгүй байгаа юмдаа
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.162.242.160)
    өнөө маргаашгүй бүх асуудал цэгцрүүлэх шидтэн хүсээд байгаа хүмүүс ХӨӨРХИЙ.. Ардчилсан намын хийх сачий нь хүрээгүй зүйлсийг энэ ЗГ хийх гэж хичээж байна.
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.113.114)
    Бямбасүрэн гуай ямар үнэн хэлээв ээ , энэ хүнээс юу ч горьдолтгүй гэж.
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    56 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    1 цаг 31 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    1 цаг 40 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    1 цаг 42 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    2 цаг 5 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    2 цаг 21 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    2 цаг 43 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    3 цаг 54 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    4 цаг 12 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    4 цаг 44 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    5 цаг 8 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    5 цаг 19 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    5 цаг 23 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    5 цаг 54 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    5 цаг 58 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    6 цаг 15 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    6 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    8 цаг 14 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    8 цаг 54 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    9 цаг 14 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК