Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Хүрэлбат: Орчин цагийн хэлмэгдүүлэлтэд миний дүү Т.Чимгээ болон Т.Содномдаржаа нар тарчилж байна

2018-2-23
0
ЖИРГЭХ

 

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт зэрлэгээр алуулснаас хойш 20 жил болох гэж байна. Энэ хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нь Францаас Д.Энхбат гэгч иргэнийг хулгайлан баривчилж Европын хоёр гурван улсын хил дамнуулан авч ирж шоронд хорьж байгаад амь насыг нь үрэгдүүлж байсан. Гэтэл Б.Булган гэдэг амьд гэрчтэй энэ будлиантай хэрэг 17 жилийн дараа илэрсэн гэгдэж хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатар гэгчийн үгээр Т.Содномдаржаа, Т.Чимгээ гэсэн гурван хүнд энэ ноцтой хэргийг үүрүүлж тэдэнд 20 жилийн хорих ял оноож, ялыг нь Хаалттай дэглэмтэй хориход эдлүүлж байгаа билээ.

Эрдэнэт хотод таксины жолоочийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар гэгч нь шоронгоос Т.Чимгээ, Т.Содномдаржаа нар руу удаа дараа заналхийлсэн мессеж  бичиж, тэдэнтэй хамт улстөрч  С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээн мэдүүлснээр хамгийн сүүлчийн Улсын дээд шүүхийн хурал 2017 оны наймдугаар сарын 4-нд болоход хурлын даргалагчаар Б.Зориг, шүүгчээр Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр нар ажилласан байдаг. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Зориг агсныг санаатайгаар, бүлэглэн хөнөөсөн хэмээн үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу 24-25 жилийн хорих ял оноосон байсан. Улсын дээд шүүх энэхүү шийдвэрийг хэвээр үлдээж байгаа бөгөөд харин оноосон ялыг 2015 онд батлагдаж, 2017 оны долоодугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн  Эрүүгийн хуульд шилжүүлжээ. Тус хуульд хорих ялын дээд хэмжээ 20 жил байхаар заасан байдгийг үндэслэн тэдэнд 20 жилийн ял оноосон.

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар ялласан. Үүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 болгон өөрчилсөн байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 болон 91.2.16 дахь заалтад зааснаар ялласныг шинэ хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6 болон 2.7, 2.11 болгон өөрчилсөн бай
даг. Харин Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц, ноцтой гэмт хэрэгт тооцох заалтыг хүчингүй болгосноор өнөөдөр тэд Тахир соёот дахь Гянданд ялаа эдэлж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Т.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат, Т.Содномдаржаагийн хүү С.Мягмархүү нар хэвлэлийн бага хурал хийж “Бидний үр хүүхэд, дүү болон аав нар орчин цагийн хэлмэгдүүлэлтийн золиос болж байна. Тэдэнд ямар ч баримт нотолгоогүй хэрэг тулган хүлээлгэхдээ Улсын прокуроро, шүүгч, байцаагч нарынх нь үг нотолгоо бүгд зөрж, энэ хэргийг жирийн гэмгүй ардад тохож ард нь жинхэнэ гэмт хэрэгтнүүд, захиалагчид нь ял завшин үлдэж байна. Түүнээс гадна зохион байгуулагчид гэх хилс ял шинээр гарган ирж Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ард үлдсэн гэр бүлийнх нь хүмүүсээс дахин хоёр хүнийг хилс хэрэгт гүжирдэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа нь үнэхээр сэтгэл хирдхийлгэж байгаа юм” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Ялангуяа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг хэсэгчлэн уншихдаа 2006 оны 12 дугаар сарын 21-ний 03:12 цагт Орхон аймгийн Рашаантын 12 дугаар гудамжны 12 тоотод гарсан галын улмаас Б.Отгонбаатар, түүний эхнэр М.Мөнхцэцэг, охин О.Үүрийнцолмон, О.Энх-Учрал нарын амь нас сүйдсэн хэрэг нь цахилгаан ашиглалтын буруугаас үүдэн гарсныг хэргийн газрын үзлэгээр тогтоосон байхад манай дүү Т.Чимгээ болон, Т.Содномдаржаа нар санаатай галдан шатаасан, онц ноцтой гэмт хэрэгтнүүд хэмээн гүтгэж байгааг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Т.Хүрэлбат цааш нь мэдэгдэхдээ “Хэдийгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ ээдрээтэй хэргийн жинхэнэ эздийг олж, хэлмэгдэн зовж байгаа манай дүү болон Т.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгохоор хүчин чармайлт тавьж байгаа ч сүүлийн үед түүний эсрэг элдэв гүтгэлэг зохион байгуулж түүнийг албан тушаалаас нь авч хаяхаар улайрч байгаа нь С.Зоригийн хэргийн зохион байгуулагчид, захиалагчид ихээхэн сандарч байгаагийн нотолгоо мөн. Түүнээс гадна Ц.Амгаланбаатар анхнаасаа захиалагчдыг мэдэж байсан мэтээр мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хэргийн ганц амьд гэрч Б:Булган хэрэг гарсны маргааш өгсөн ам зурганд алуурчин хоёрын эмэгтэй нь эрэгтэйгээсээ хамаагүй өндөр байдаг. Гэтэл сүүлийн үед манай дүүг Ц.Амгаланбаатараас өндөр болгох гэж шал хуурамч ам зураг гаргаж ирсэн. Мөн 20 жилийн өмнө ганц удаа харсан хүнээ байрны гадна сууж байсан авгай нар яагаад ч зөв таних боломжгүй. Хэргийн ганц амьд гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүйн цаана ямар захиалагч үүнийг зохион байгуулсныг тогтоох шаардлагатай. Ц.Амгаланбаатарыг тухайн үед их мөнгөтэй явдаг байсан гэж байна. Энэ бол шал худлаа нотолгоо. Хэрвээ тэр хүн тийм л их мөнгөтэй байсан юм бол хөгшин эхээ гэрээс нь хөөж гарган зарахгүй байсан. Мөн таксины жолоочийн 20-30 мянган төгрөгийг дээрэмдэх гэхдээ түүнийг зэрлэгээр хөнөөхгүй байсан” хэмээсэн нь анхаарал татаж байв.

 

 

Харин Т.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Хэдэн сарын өмнө болсон Улсын дээд шүүхийн хурал бол С.Зоригийг хөнөөсөн, захиалсан жинхэнэ алуурчдыг нуун дарагдуулж, олон түмнийг төөрөгдүүлэх гэсэн эмгэнэлт жүжиг байсан гэдгийг манай ард түмэн ойлгож байгаа. Үүнийг зохион байгуулсан тагнуул, шүүх, прокурорын удирдлагууд сүүлийн үед ард түмний тархийг угаах ажиллагаагаа, хуйвалдааны шугамаар өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгааг хараад тэвчихийн аргагүй болж энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Та бүхэнд хандан хэлэхэд Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат мэтийн бүлэг хүмүүсийн тарааж байгаа мэдээллүүд бол бүгд шал худлаа, эвлүүлэг, зохиомол гүжирдлэг гэдгийг Монголын ард түмэнд үнэн зөвөөр нь дамжуулж өгнө үү. Захиалагч нь өнөөдрийг хүртэл илрээгүй хэргийг “Захиалгаар” гэсэн зүйл ангиар бидний үр хүүхэд, ах дүүсийг яллаж жинхэнэ хэлмэгдүүлэлт хийж байна. Тагнуул хуулийнхан миний хүүд элдэв янзын тариа хийж, ухаан санааг нь самууруулж байгаадяриулсан, хүчээр тулган хэлүүлсэн зүйлээ эвлүүлж, нотлох баримт хэмээн гүжирдэж байгаа нь ичгүүртэй бусармаг ажиллагаа мөн. Тагнуул, хуулийнхан эхнээсээ л Ц.Амгаланбаатар хэмээх ноцтой гэмт хэрэгтэн, алуурчны үгээр явж, гэрчинй гэх худал хуурмаг материалуудыг ичгүүртэйгээр цуглуулсан билээ. Одоо тэдгээр хууль, шүүхийн хүмүүс Эрдэнэтэд очиж мэдүүлэг, тайлбар өгсөн хүмүүсийг айлган сүрдүүлж, “Ам нээгээд үзээрэй, сайнаа үзэхгүй шүү” хэмээн гарынх нь үсгийг зуруулаад явж байна. Хэргийн материалыг ил болгоно гэчихээд ичихгүй өөрсдийн нууц хуйвалдааны материалуудыг “Улсын нууц” хэмээн аваад үлдчихсэн. Ингэж хуулийг уландаа дэвсэлж болдог юмуу. Энэ аллагад ямар юмных нь “Улсын нууц” байдаг юм бэ. Энэ бүхэн бол жинхэнэ алуурчид болох Ц.Элбэгдорж, Б.Хурц болон Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий болон орлогч прокуроруудын ичгүүртэй хуйвалдаан гэдгийг Монголын ард түмэнд сонордуулж байна” хэмээн нулимсаа арчин хэлсэн юм. Түүнээс хүүгийнх биеийн байдлыг асуувал “Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд Тахир соёотод очиж эргэлтээр уулзсан. Хөл гар нь хавагнаад нүд нь байдгаараа бүлцийчихсэн байна лээ. Хоёр гар нь цэл мөс шиг хүйтэн, бие нь тун барагтай байсан. Сэтгэл санаагаар үнэхээр унасан байна лээ. Аргагүй шүү дээ. Аймшигтай хилс хэрэгт гүтгэгдэж, жинхэнэ гэмт хэрэгтнүүдийн өмнөөс ийм аймшигтай гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн эзэн гэгдэж хилсээр хоригдсон хүн яаж ч өөдтэй, бие нь эрүүл байх вэ дээ” гэсэн юм. Мөн тэрээр “Хэргийн ганц амьд гэрч Б.Булган шүүх хуралд ирээгүй ч миний хүүгийн зургийг хараад энэ хүн алуурчин биш байна гэсэн юм билээ. Гэтэл ганц амьд гэрчийн үгийг ч сонссонгүй. Жинхэнэ захиалагч, алуурчдын толгойг илээд бидний үр хүүхэд, дүү нарыг хэлмэгдүүлээд гяндангийн мухарт шидчихсэн. Миний хүүгийн бие тун барагтай байгаа. Хэрвээ хүү минь шоронд өнгөрвөл би амь насыг нь Ц.Элбэгдорж, Б.Хурц болон Улсын Ерөнхий болон орлогч прокурорууд, шүүгч Б.Зориг, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр нараас нэхэмжлэх болно. Монголд шударга үнэн, шударга хууль ёс байхгүй болсонд үнэхээрийн их шаналж, сэтгэл өвдөж явна” хэмээн үгээ төгсгөсөн юм.

Ийнхүү одоогоос 20 жилийн өмнө гарсан аймшигт аллагад гэм зэмгүй хоёр хүн хэлмэгдэж гяндангийн мухарт шидэгдэх шиг л боллоо. Харин жинхэнэ захиалагч, гардан гүйцэтгэгчид нь гэм зэмгүй гадаад дотоодод зугаалж яваа болов уу даа. Монголын ард түмэн С.Зоригийн аймшигт аллагын цаад үнэн учрыг ингэж л харж, дүгнэж байгаа нь нууц биш билээ.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • al pizdaanuudiig tsaazal (51.15.34.228)
    hohino zayaaaaaa n ter lalaruudaaa
    2018 оны 02 сарын 25 | Хариулах
  • al pizdaanuudiig tsaazal (51.15.34.228)
    hohino zayaaaaaa n ter lalaruudaaa
    2018 оны 02 сарын 25 | Хариулах
  • булган (103.26.194.252)
    Нямдоржийн захиалгаар худлаа юм ярьхаа больж үз. Хэрэг хийсэн нь тогтоогдчихсан юмыг худлаа өмөөрч, юу ч гэж бураад нэмэргүй, та нарыг хэн тоох юм вэ? тэр мэнгэт хар даа хууртсанаа ойлгоод юманд холбогдчихгүй явсан нь дээр шүү.
    2018 оны 02 сарын 24 | Хариулах
  • зочин (66.181.184.185)
    Одоо болио. Алуурчид хэргээ хулээсэн. Шуух хурал дээр би ийм юм хийгээгуй гэж нэг нь ч дуугараагуй.
    2018 оны 02 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    56 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    1 цаг 31 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    1 цаг 39 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    1 цаг 41 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    2 цаг 5 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    2 цаг 21 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    2 цаг 42 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    3 цаг 53 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    4 цаг 11 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    4 цаг 43 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    5 цаг 8 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    5 цаг 18 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    5 цаг 23 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    5 цаг 54 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    5 цаг 57 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    6 цаг 14 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    6 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    8 цаг 13 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    8 цаг 54 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    9 цаг 14 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК