Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цогтбаатар сайдын Японд хийсэн айлчлал өндөрлөж байна

2018-2-25
0
ЖИРГЭХ

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыэ энэ сарын 21-нээс Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөж байгаа юм. Айлчлалынхаа хүрээнд Д.Цогтбаатар сайд Япон Улcын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийж, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэко, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като, Токиогийн Олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүки нартай тус тус уулзаж ярилцсан. Түүнчлэн, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО), Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Ардын дипломатын нийгэмлэгийн удирдлагуудтай тус тус уулзаж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм. Албан ёсны яриа хэлэлцээний үеэр сайд Д.Цогтбаатар ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгдгийг нотолсон.  Талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж,  улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр ярилцсан юм.

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд монголын тал талархал илэрхийлсэн. Япон Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд болон Японы ХАЁТ-ийн хүрээнд олон чухал дэмжлэг үзүүлж байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархан тэмдэглэсэн юм.  Японы Засгийн газар ирэх хавраас Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Мастер төлөвлөгөөг боловсруулахаар шийдвэрлэснийг Японы

Гадаад хэргийн сайд Т.Коно мэдээлсэн юм. Сайд Д.Цогтбаатар Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” –ийн III ээлжийг хэрэгжүүлэх хүсэлт тавив.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нэн ач холбогдол бүхий ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчнийг бэхжүүлэх чиглэлд хоёр улсын Хөдөлмөрийн асуудал хариуцсан яам хооронд байгуулаад буй “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичиг”-ийг тууштай хэрэгжүүлэхээ талууд нотлов. Сайд Д.Цогтбаатар хоёр улсын иргэд хэтдээ визгүй зорчих нөхцлийг одооноос бүрдүүлж ажиллахын чухлыг тэмдэглэж, талууд иргэд зорчих нөхцлийг  хөнгөвчлөх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаарх ГХЯ-ны Консулын газар хоорондын зөвлөлдөх механизмыг бүрдүүлж, хамтран ажиллахаар болсон нь энэ удаагийн айлчлалын томоохон амжилт гэж хэлж болох юм.

Монгол, Японы харилцаа хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байгааг дурдаад Стратегийн түнш улс орны хувьд энэ чиглэлд цаашид улам бүр нягт хамтран ажиллахаар тогтов.

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлалын гол зорилго хоёр улсын өндөр түвшний улс төрийн харилцаанд түшиглэн эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэн ялангуяа ЖДҮ-ийг дэмжиж Монголын экспортыг Японы зах зээлд гаргах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байсан юм.  Сайд Д.Цогтбаатар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэкотой уулзахдаа хоёр орны худалдаанд Монголын экспортын эзлэх жинг өсгөх, ЖДҮ-үүдийг дэмжиж ажиллах нь чухал байгааг илэрхийлэв. Х.Сэко үүнийг бүрэн дэмжиж ажиллахаа нотлов. Талууд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон. Монголын тал ЭЗТХ-ийн Хамтарсан Хорооны үйл ажиллагааг идэвхжүүлж, энэхүү хэлэлцээрийн “Хамтын ажиллагаа”-ны бүлэгт дурдагдсан заалтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч өгөхийг хүсэв. Японы тал энэ чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд Ерөнхийлөгч Т.Маэда хоёр улсын ЖДҮ-үүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын удирдлагатай хийсэн уулзалтын үеэр японы тал ХАЁТ-ийн асуудлаар зөвлөлддөг хоёр талын Бодлогын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо гуравдугаар сард зохион байгуулахад ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Талууд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг аль болох хурдан ашиглалтад оруулахын төлөө байгаагаа нотлов. Сайд Д.Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд Монгол, Японы Бизнес уулзалтад оролцож, Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэв. Уулзалтад хоёр талаас 200 орчим компанийн төлөөлөл оролцож, Монголын компаниуд Японы зах зээлд гаргах сонирхолтой бараа бүтээгдэхүүнээ өргөн сурталчилж, танилцуулав.

Сайд Д.Цогтбаатар соёл, олон нийт, спортын солилцоогоор дамжуулан монгол, японы ард түмний найрамдлыг бататгаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар японы байгууллага, хүмүүстэй идэвхтэй ярилцаж, санал солилцов. Энэ хүрээнд тэрээр Токиогийн Олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүкитэй уулзаж, Токиогийн Олимпийн үеэр нягт хамтран ажиллахаар ярилцав. Гадаад харилцааны сайд Т.Конотой хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр соёл, спорт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр мөн ярилцаж, энэ хүрээнд жүдо бөхийн багш дасгалжуулагчдыг солилцох зэрэг тодорхой асуудлаар японы талаас дэмжлэг авав.

Сайд Д.Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд Монголын Соёлын элч нартай уулзав. Япон Улсад Сүмо бөхийн Их Аварга Даваажаргал, алдарт дуучин Яширо Аки нарын 7 соёлын элч үйл ажиллагаа явуулж байгаа. Соёлын элч нар урлаг, дуу хөгжим, уран зураг, соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоогоор дамжуулан Монгол орныг Японд хэрхэн таниулан сурталчилж байгаа талаар Сайд Д.Цогтбаатарт танилцуулав.

Гадаад харилцааны сайдын айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол үзүүлэх нь тодорхой болж өндөрлөж байна.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (182.160.5.170)
    Хулгайчдийг дээд тэнгэр гэсгээж толгойд нь аянга буулгаасай билээ.
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
  • hehe (202.5.196.34)
    үснээ хийж байгаа хулгайч вэ
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Оффшорчин МАНгар минь их эзэн Чингис хааны чинь доромжлоод байхад байр сууриа илэрхийлэхгүй гуйлгачин цариалаад өлөв долов хийгээд явах юм Яаж зээл аваад оффшорлуугаа хийхэв гээд гуйлга гуйгаад явна уу чи
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    56 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    1 цаг 31 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    1 цаг 40 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    1 цаг 42 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    2 цаг 5 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    2 цаг 21 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    2 цаг 43 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    3 цаг 54 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    4 цаг 12 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    4 цаг 44 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    5 цаг 8 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    5 цаг 19 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    5 цаг 23 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    5 цаг 54 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    5 цаг 58 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    6 цаг 15 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    6 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    8 цаг 14 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    8 цаг 54 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    9 цаг 14 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК