2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадмын хаалтын ёслолын дараа Бээжин-2022 өвлийн олимпыг зохион байгуулах ажил чухал цаг үедээ орсон хэмээн зохион байгуулах хорооноос мэдэгджээ.
Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах Бээжин хотын даргад олимпын таван цагираг бүхий туг гардуулсанаар өвлийн олимпын дараагийн наадмын цикл эхэлж буйг зарлалаа. наадам
Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо олимпын туг хүлээн авснаа тэмдэглэн тусгай зөвшөөрөл авсан олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж эхэлжээ.
Үүнд дурсгалын тэмдэг, дурсгалын марк, цүнх, үнэт медаль хийцтэй дурсгалын тэмдэг зэргийн хадгалахад үнэ цэнэтэй, сонирхолтой зүйлс байгаа ажээ. Өчигдөр буюу 25-ны 9 цагийн үед, Бээжин-2022 олимпод зориулсан тусгай зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүнийг жижиглэн худалдаа тус хотын худалдааны Ванфүжин гудамжинд эхэлсэн аж.
Энэхүү худалдаанд олон хүн худалдан авахаар дугаарлажээ. Эдгээр үнэ бүхий дурсгалын зүйлсийг тус бүр ердөө 2022 хувь үйлдвэрлэж, тэдгээрийн ховор чухал, хадгалахад үнэ цэнэтэй байдлыг баталгаажуулжээ.