Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гараанаас зэрэгцэн хөдөлсөн Казакстан тэнгэрт, Монгол газарт...

2018-2-26
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын төр засгийн толгойд сууж байгаа ардчилагчид голдуухан 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж, чөлөөт зах зээлийн системд шилжсэнийг “Нэг ч хүний хамраас цус гараагүй, нэг ч цонх хагараагүй” хэмээн сайрхан магтаж, хөрсөн доорхи баялгаа гадныханд найр тавин бэлэглэсээр суутал аль хэдийнэ 28 жил урсаад өнгөрчээ. 1990 оны ардчилсан хувьсгалын нүргээн дунд социализм байгуулахаар 70 жил зүтгэхдээ босгож байгуулсан, Монгол Улсыг тэжээж, тэтгэж байсан бүх л томхон үйлдвэр завод, Сангийн аж ахуйнууд, гурил тэжээлийн үйлдвэрүүдийг мэдээлэлд хамгийн ойр улстөрчид, тэдний гар хөл болсон өнөөдрийн олигархиуд хувааж, хувьчилж аваад дуусгасан.

Гэтэл 1990-ээд онд зэрэг шахуу нийгмийн байгууламжаа өөрчилж,  яг ижилхэн хөгжлийн гараан дээрээс хамт хөдөлсөн Казакстан улс өнөөдөр эдийн засгийн нийт хүчин чадал, ард иргэдийнхээ амжиргааны түвшингээр дэлхийн шилдэг 30 орны тоонд орох гэж зүтгэж, эдийн засгаараа Азид гайхагдаж байна. Гэтэл Монгол Улс хаана явааг дэлхий андахгүй сайн мэдэж байгаа. Өнөөдөр Монголын төрийн толгойд байгаа этгээдүүд хүний эрх, эрх чөлөө, ардчилал ярьсаар, дороо дэвхэцсээр суутал бүхэл бүтэн нэгэн шинэ үе гарч ирж, нөгөөх нь алгуурхан устаж мөхөөд дуусч байна. Одоо Монгол Улс Норвеги, Дани, Финландын жишгээр биш юм гэхэд хөрш зэргэлдээ Казакстаны жишгээр Баялгийн сангийн тухай хуулиа ярих цаг болсон. Эрхэм улстөрч нэртэй товаришууд аа, Монголын төрийн толгойд ээжлэн заларч суугаа нөхдүүд ээ, та бүхэн  өнгөрсөн үеэ, одоо цагаа эргээд нэг харцгаа даа.

Ирээдүй рүү бид яаж явах ёстой юм. Өмнөх алдаагаа давтсаар байх юм бол яаж урагшлах юм бэ. Алдаа гаргахаас битгий ай гэж хэлмээр байна. Тиймээс зоригтойгоор Баялгийн сангийн тухай хуулиа батлах хэрэгтэй. Баялгийн сангийн нэгдэл Эрдэнэс Монголыг шинэ бүтцэд оруулж, шинээр хувьцаа, өмчөө бүртгэж авах ёстой гэх мэтчилэн төр өмчөө мэддэг энэ зарчим руу орохгүй бол болохгүй.

Монголын төр өмчөө бүртгэж чадахгүй байгааг “Гадны хөрөнгө оруулагч” нэртэй дээрэмчид овжин ашиглаж, Монгол орны газрын доорхи баялагт эзэн сууцгаасаар, дуртай газраа ухаж сэндийлээд дуусгаж байна. Төрийн өмч зохих ёсны бүртгэлдээ ороод эдийн засгийн эргэлтэд орж хүлээн зөвшөөрөгдөх эрх зүй, тогтоол шийдвэр талаасаа үнэхээр учир дутагдалтай байгааг тэд овжин ашиглаж Оюутолгойгоос эхлээд дэлхийд данстай ордууд өнөөдөр Монголын ард түмэнд ямар ч хүртээлгүй шахам явж байна. Монголын төр өмчдөө эзэн суух, үр өгөөжийг нь ард түмэндээ тэгш эрхтэй хүртээх талаар үнэхээр хангалтгүй ажиллаж байгааг Монголын ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэцгээж байгаа.  

Учир нь 12 жилийн нэг мөчлөг өнгөрчихөөд байхад Монголын ард түмний өмч хөрөнгө, газрын доорхи баялгийг тэгш шударга хуваарилах учиртай  “Эрдэнэс Монгол” компани урагшаа ганц ч алхсангүй. Уул уурхайн үнийн өсөлт, түүнийг дагаж Монголын ард түмэнд ногдох учиртай баялгийн хуваарилалтын талаарх улс төрийн зөв зүйтэй шийдэл өнөөдрийг хүртэл гарсангүй, хэрэгжсэнгүй.

МАН 2016 онд сонгуульд ялахдаа ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, юу амалж байсныг ард түмэн мартаагүй, санаж байгаа. Тэд сонгуульд олонхийн санал авч, төрийн толгойд гарцгаахын тулд “1072 ширхэг хувьцааг амилуулах, Эрдэнэс Таван толгойг эргэлтэд оруулах, Баялгийн сан байгуулна” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан ч өнөөдрийг хүртэл юу ч хийсэнгүй. Эрх баригч МАН давын өмнө амласнаа хэрэгжүүлж, ядаж л Баялгийн сан байгуулах ёстой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг толгойлж буй сайдын хувьд Д.Сумъяабазар уг хуулийн төслийг санаачилж, аль болох хурдан ажил хэрэг болгох учиртай.  

Нэг жарны 12 жил яваад дуусчихаад байхад Монголын төр юу хийж амжуулав.  “Эрдэнэс Монгол”-ыг Баялгийн сан болгож чадсан уу, өгөөжөө ард түмэнд өгсөн үү. Стратегийн 39 ордоос 16-г нь нэгдэлд оруулсан Засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарах нь гарсан. Гэтэл үүнээс дөнгөж найм нь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байгааг ард иргэдийн ихэнх нь мэдэхгүй л явж байгаа.  

Өнөөдрийн засаг төрийн удирдлагууд болон Уул уурхай, хүнд үйлдвэр хариуцсан сайд нь  “Таван толгой эдийн засгийн эргэлтэд орно. Бүх зүйл бэлэн болсон. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярина.   Хувьцаагаа бүртгэж аваад хөрөнгийн зах зээл дээр гарах бэлтгэл ажлаа хангана. Мэдээж үүнд багагүй хугацаа орно. Гэхдээ  энэ онд багтаах чиглэл өгөөд шахаад ажиллаж байгаа. Ямар нэгэн байдлаар энэ онд багтаахгүй бол 2019 онд үйл ажиллагаа нь суларна . Тэгэхээр 12 дугаар сарын 31-нд багтаж Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах боломж бололцоо юу байна тэр бүгдийг шахаж ажиллах зарчмын шаардлага тавьж байгаа. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс оронд тустай. Өнөөдөр Таван толгойгоос олж буй орлогоо бид эдийн засаг руу шууд цутгахгүй.  Энэ өвчнийг бид эдийн засаг өсөлттэй байсан 2011 онд хангалттай амссан. Хуримтлал бий болгох хэрэгтэй” хэмээн байнга шахуу ярьж байгаа.

Гэтэл цаг хугацаа яваад байна. Тавантолгойн цахилгаан станцын бэлтгэл ажил хангагдсан, энэ хавраас ажил нь эхэлнэ гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ярьж байсан. Гэтэл Оюутолгой хөрөнгийн баталгаа гаргаж өгөх эсэх нь эргэлзээтэй болсон талаар сүүлийн өдрүүдэд яригдаж эхлээд байна. Ингэхээр Тавантолгойн цахилгаан станцын асуудал энэ хавар эхлэх нь бас л эргэлзээтэй болоод явчихаж магадгүй. Тэгвэл Оюутолгой Монголын баялгийг ухаж авах цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас авсныхаа төлөө жилд 130 сая ам доллар урагш нь урсгасан хэвээрээ л үлдэнэ гэсэн үг. Эцсийн эцэст Баялгийн сангийн тухай хуулийг ярьсаар суутал Оюутолгой, Тавантолгойн баялгийн ихэнх хэсгийг ухаж аваад урагш нь зөөгөөд дуусгаж болзошгүй байдал үүсчихээд байгааг Монголын төрийн толгойд суугаа эрхмүүд мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй байсаар, өвгөд хөгшид маань “Амьд дээрээ Монголынхоо баялгаас жаахан ч гэсэн хүртэж, өгөөж хишгийг нь амсаж мэдрээд нүд аних юмсан” гэсээр ихэнх нь хорвоогоос буцаад дуусах нь бололтой. Гэтэл Норвеги, Дани, Финланд улсууд Баялгийн санг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хөрсөн доорхи баялгаа ард иргэддээ адил тэгш хуваарилдаг учир тэд дэлхий дээрх хамгийн аз жаргалтай, хамгийн баян чинээлэг амьдарсаар энэ хорвоогоос сэтгэл дүүрэн буцацгааж байна. Хөрш зэргэлдээ Казакстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев ямархуу мэргэн, түргэн бодлого явуулж, 1990 онд яг ижил нөхцөлөөс зах зээлд шилжсэн орныг өнөөдөр ямархуу хүчирхэг эдийн засагтай, ард иргэдээ ямархуу баян чинээлэг болгочихов. Харин Монгол Улс яагаад 27 тэрбум ам долларын гадаад өртэй, эдийн засаг нь хямралтай, ард иргэд нь өдрөөс өдөрт ядууран доройтож явна вэ. Энэ бүхний хариуцлагыг  П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Алтанхуяг, С.Баяр, М.Энхсайхан, М.Энхболд, З.Энхболд, Б.Хурц нарын зэрэг 20-30-хан эрхмүүд үүрэх ёстой юу. Хэрэв тэд хариуцлага хүлээх ёстой бол тэр нь хэзээ вэ. Монголд шударга ёсыг хэн тогтоох вэ...

Д.Энхтүвшин

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • King of ORKLAND - Maxaн толгойт оросын щенок Щеенкод хариулага ТООЦ (66.181.184.96)
    Жээнко xyлгайч темер зам барина гээд шороо овоолсоор менгийг нь шаагaaд хvvдээ хартамхи нтр болсон биздэ?! Монгол орныг нэг ноцолддог шуналтай махан толгой удирдаж байна гэхлээр аргагvй л ОРкЛАНД болж ээ
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.36.173)
    АН-ы гай миеболд тарвагадорж нарын гай
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • Irgen (27.123.212.134)
    Enhbayr bol maliig machidad.hashaani gazriigni amidarch bsan irded oron suutciig amidarch bsan urhud zergeer shudarga huvichlal hiisen.hvzvvgvi hoshnogo bol ali vntei vildver zovod tom tom obektiig uuriinhuu bugs doloogch nart luivariin argaar vngvidvvlj huvichilj avch ugsun.mongoliin gazar nutgiig ihzarsandaa muu hujaa.
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Яанаа (103.229.120.66)
    Энэ сэтгүүлч царайтай маанаг Казахстан гээд улсын нэрийг нь зөв бичээч дээ! Боловсрол нь ёстой хогийн тантан, толгой нь хөлдүү байцаа амьтан юмаа, ёо ёо ёо!
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
    • ЗОЧИН
      ЭНЭ ЯАНАА НЭРЭЭР СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮНД ХЭЛЭХЭД КАЗАКСТАН ГЭЖ ЗӨВ Л БИЧСЭН БАЙНА,ХААНААС БУРУУ БИЧСЭН ЮМ ОЛООД УНШЧИХСАН НЬ СОНИРХОЛТОЙ ЮМ. МАНАЙ 76 ЭРХМҮҮД, ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗГ ГЭЭД Л ДАРГА НАРААС ИХ ЮМ АЛГА, ӨӨРСДӨӨ ДЭЭШЭЭ ГАРЧ ИДЭХЭЭ БОДОХООС БИШ УЛС ОРНОО БОДСОН ХҮН 1 Ч АЛГА, ЯАЖ ИЛҮҮ ИХЭЭР ИДЭЖ УУХ ВЭ ГЭХЭЭС БИШ УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ, ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ ГЭЖ НЭГ НЬ БОДОХГҮЙ БАЙГАА НЬ ГАСЛАНТАЙ ЮМАА. УГ НЬ БОЛ 3-ХАН САЯ Ш ТЭЭ.
      2018 оны 02 сарын 27
  • batsyren. (139.5.218.175)
    enhbauriig urij ih oroo darj baulagiig adr irgeddee oguule.oor yuc hereggyi dee.tyynees aij baihiin orond ard tymenee bode.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Haruusal (66.181.178.96)
    1 ch hunii hamaraas tsus gargaagui, 1 ch tsonhnii shil hagalaagui evteihen, heruul uruulgui buh umchiig huvaaj avaad ard tumenee haashaa ch hamaagui tenej amidar geed passport gargaj ogood hayasandaa huurhii..
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.31.92)
    ЕТГ-ын дарга асан П.Цагаан, УУЭХЯ-ны сайд асан Зоригт,Төрийн өмчийн Сугар гээд зөндөө хүмүүс бий.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.27.229)
    Kazakstan saihan yawaad bgaa gej bodoj bna uu? enduurch bna. tend hewlen niitleh choloot bdal bhgui sh dee. buh zuiliig hucheer shiidej bgaa
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
    • Худлаа чалчиж шулсээ усчуулхээ арлчилал гэж бодоо юу АНы Оркоо. Торийн том хулгайчаа еронхийлогч бологцноо ардчилал гээ юу чи Илжигээ
      2018 оны 02 сарын 26
  • Зочин (202.131.233.50)
    Хөрөнгөө оруулсан хүн болгон луу дайраад бай. Монгол хүнээ үнэлэхгүй байгаад бай. Ялгаа нь энэд л бна
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
  • !!!!! (103.26.194.215)
    Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмчин луйварчин гэж харааж зүхэхийн оронд өөрсдийгөө, өөрийн төр засгийн мулгуу, тэнэг үйлдлийг яаж засч залруулах вэ гэдгээ л бодох хэрэгтэй л дээ!!! Бурууг бусдаас биш, өөрөөс хай! гэдэг билээ!!! Монголыг төрийг Назарбаев шиг хүн удирдсан бол бид Казахстанаас дутахгүй л хөгжих байлаа!!!
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
    • ЧИ БИТГИЙ БӨГС ДОЛООЖ БӨЛДӨГ ХӨХӨӨД БАЙ
      2018 оны 02 сарын 26
  • Zochin (202.9.41.45)
    Tuim shuu.demjij bna.
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.70.36.154)
    Надад 1072 хувьцаа байдаг юм.Үүнийг надад яах гэж өгснийг би бодоод бодоод ойлгохгүй үхэх юм шиг байна дөө.Миний хүүхдүүд үргэлжлүүлээд бодно биз.Өвлүүлж болдог юм бол уу
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
    • Хошгируулсан хошгирсоор дуусна
      2018 оны 02 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    56 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    1 цаг 31 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    1 цаг 40 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    1 цаг 42 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    2 цаг 5 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    2 цаг 21 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    2 цаг 43 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    3 цаг 53 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    4 цаг 12 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    4 цаг 44 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    5 цаг 8 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    5 цаг 19 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    5 цаг 23 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    5 цаг 54 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    5 цаг 58 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    6 цаг 14 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    6 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    8 цаг 14 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    8 цаг 54 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    9 цаг 14 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК