Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлигачдыг МАН-аас хөөвөл М.Энхболд, С.Баяр, Ч.Ганзориг, Д.Сугар нараас эхлэх болов уу...

2018-2-27
0
ЖИРГЭХ

 

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй эрх баригч намын удирдлагууд өчигдөр анхан шатны үүрийн дарга нартай “Тусгаар тогтнолын ордон”-д уулзалт хийсэн билээ.

“Эх орончдын баяр”-ын өдрийг угтан зохион байгуулсан дээрх арга хэмжээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм. МАН-ын анхан шатны үүрийн дарга нар 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, МАН-ын шинэчлэлт, цаашлаад улс орны эдийн засаг, өнөөгийн байдал, хөгжлийн талаар асуулт асууж, хариулт авсан.

Тухайн өдрийн болон Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа шийдвэртэй үгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн юм. Тэрээр “МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг” гэдгийг шат шатны намын байгууллагын удирдлагууд мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэй. МАН-ын их хурлаар намын дарга болсоноос хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна“ гэдгийг онцолсон нь Монголын нийгэмд хамгийн их хүлээгдэж байгаа ажил хэрэг билээ. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа ч Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд мэдээлсэн. 2016 оны сонгуулийн дараа 1.2 хувийн өсөлт бүхий эдийн засагтаа улс орныг МАН хүлээж авсан. МАН төрийн эрхийг барьж, жил хагасын хугацаанд шантралгүй ажилласаны үр дүнд 2017 оны эцсээр Монгол Улсын эдийн засаг 5.1 хувьд хүрсэн гэдгийг мэдээлсэн нь Монголын нийгэмд бас л хүлээгдэж байсан үзүүлэлт юм.

 

Мөн тэрээр Засгийн газраас Сахилга хариуцлагыг шат шатанд сайжруулах, Эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тууштай ажилласанаар чамлахааргүй үр дүнд хүрч байна гэдгийг  тодотгосон. Нөгөө талаар “Төсвийн тодотгол” хийхгүй байхаар шийдвэрлэсэн талаар ч дурдаад авна лээ. 2018 оны батлагдсан төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Тодотгол нэрийн дор эдийн засаг, төсвийн эмх замбараагүй байдал үүсдэгийг таслан зогсоож байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын анхан шатны гишүүдтэй уулзахдаа хэлсэн нь бараг л 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш төсвийн тодотголын талаар анхны зоримог мэдэгдэл хийсэн Ерөнхий сайд болгосон юм.

Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ эзэн сууж хариуцлага ярьж, тооцож ажиллаж эхлэх болов уу. Харин хариуцлага ярьж, авлига хээл хахууль авсан албан тушаалтнуудыг МАН-аас хөөж эхлэнэ гэхээр хамгийн эхлээд томчуудаасаа эхэлж таарах гээд байдаг. Тухайлбал Монголын нийгэм хамгийн сайн мэдэх Улаанбаатарын газрыг баруун солгойгүй зарж, үрж, авлигадаж өөрөө ганц өдөр бизнес хийж үзээгүй байж жинхэнэ “Төрөөс төрсөн тэрбумтан”-гуудыг магнайлж байгаа УИХ-ын дарга М.Энхболд, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны 10 сарын 7-нд С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарыг гарын үсэг зурах эрхийг олгосон тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баяр, Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавиулж “Жаст” группыг “Стандарт” банкнаас 109 сая ам доллар зээлэх боломж олгуулсан тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга асан, өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар гээд томчуудаасаа эхлэх зайлшгүй шаардлага үүсч таарна. Яагаад гэвэл УИХ-ын дарга М.Энхболдыг Монголын тэрбумтангуудын нэгэн, ганц өдөр ч бизнес хийж үзээгүй мөртлөө хагартлаа баяжсан гэдгийг Монголчууд андахгүй сайн мэдэж байгаа. Тэгвэл ганц өдөр бизнес хийж үзээгүй М.Энхболд дарга нэг хүний байтугай нэлээн хэдэн хүний насаараа мөрөөдөөд ч цуглуулж чадахгүй тэр их мөнгийг чухам хаанаас олсон байж таарах вэ. Мөн Ерөнхий сайд асан С.Баярын охидууд АНУ-д тэр олон хаусыг ямар мөнгөөр худалдан авч, зарж борлуулж байдаг хэрэг вэ. Тэд ямар ажил хийж, ямар хөрөнгө оруулалт татсанаараа Оффшор бүсэд хэд хэдэн данстай болцгоосон хэрэг вэ. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг хэдэн жилийн цалингаа хуримлуулж Булган аймагт хурдан удмын адууны ферм байгуулж, төрсөн дүү нь ямар ажил хийж, хэдэн жилийн хуримтлал үүсгэхээрээ оффшор бүсэд данс эзэмшиж ихээхэн хэмжээний мөнгийг эргэлтэд оруулж байдаг хэрэг вэ. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар хэдэн жилийн цалингаа хуримтлуулахаар хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн эзэн болж, өнөөдөр Арабын шейх шиг баян цатгалан амьдардаг юм бол. Эдгээр нөхдийн хөрөнгө мөнгөний эх үүсвэр, оффшор бүсэд нуусан их хөрөнгийн хэмжээг тодруулах ёстой. Төрд алба хашсан эрхмүүд ямар эх үүсвэрээр тийм их хөрөнгө мөнгө цуглуулж дөнгөснийг нь АТГ, Тагнуул, шүүхээр тогтоолгохоос ажлаа эхлэх ёстой болов уу, эрхэм Ерөнхий сайдаа.

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны үг, үйлдэл бүрийг Монголын ард түмэн маш анхааралтай ажиглан харж, дараагийн шийдвэрүүдийг чинь анхааралтай чагнаж,  хүлээж байгааг битгий мартаарай. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэж Монголчууд зүгээр ч нэг хэлцдэг юм биш. Мөн “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэж ч ярьдаг. Энэ бүхэн өчигдөр таны хэлсэн, Монголчуудын урам зоригийг сэргээсэн эр зоригтой үгсийг зүгээр нэг салхинд хийсээд явчих хамхуул төдий биш байгаасай гэснийг л сэрэмжлүүлсэн, сануулсан мэргэн үгс билээ. Одоо та хэлсэн үгээ хэрэгжүүлэх, МАН-ын толгойд хачиг, хамхуул мэт гүн бат шигдэн зоогдсон авлигачид, хээл хахуулиар эзэн хаан мэт баяжигсадыг МАН-аас хөөн гаргаж, шударга шүүхийн өмнө аваачих эр зориг шаардсан, басхүү Монголын ард түмний халуун дэмжлэгийг хүлээх хүнд бэрх ч ирээдүйн сайн сайханд Монгол Улсыг хөтлөх шударга ёсны тэмцлээ айж эмээлгүй, дундыг баримталж ая тал засалгүйгээр дайчин шударгаар эхлүүлэх цаг нь болсон.

БНХАУ-ын дарга Си Жиньпин “Авлигачтайгаа тэмцвэл ХКН сүйрнэ гэдгийг би мэдэж байна. Харин авлигачтайгаа тэмцэхгүй бол эх орон минь сүйрнэ, та нар мэдэж байгаа” хэмээгээд 89 сая гишүүнтэй ХКН-ын нэг сая гаруй авлигачдыг хатуу ширүүн шийтгэж өнөөдөр ч авлига, хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдсэн болгонтой үнэхээр хатуу тэмцэж байгааг дэлхий нийт анхааралтай ажиглан харж байгаа. Авлига хээл хахуулийн хэрэгтнүүдтэйгээ хатуу ширүүн тэмцэл өрнүүлэхээс гадна эдийн засгаа эрчимжүүлж, 2050 он гэхэд БНХАУ-ыг дэлхийд тэргүүлэх эдийн засагтай, хамгийн их валютын нөөцтэй орон болгох зорилт дэвшүүлэн амжилттай ажиллаж байгаа Си Жиньпин дарга БНХАУ-ын түүхэнд Мао Зэдун, Дэн Сяопин нарын дараа орох хамгийн нэр хүндтэй удирдагч болоод байгаа нь ард түмнээ ядуурлаас ангижруулж, авлигач нартайгаа хатуу ширүүн тэмцэл өрнүүлсний л үр дүн билээ. Өнөөдөр тэрээр БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 2023 онд БНХАУ-ын даргын албан тушаалыг 10 жил хашаад буусныхаа дараа дахин хугацаагүйгээр БНХАУ-ыг тэргүүлэх боломжтой болохоор чармайж түүнийг нь ч ХКН-ын 88 сая гишүүн халуун дотноор талархан хүлээж авч байгаа талаар яригдаж эхлээд байгаа. Энэ бүгд зөвхөн авлигач нартайгаа хатуу ширүүн, энэрэлгүй тэмцэж БНХАУ-ыг үсрэнгүй хөгжлийн маш зөв замаар итгэл төгс удирдаж байгаагийн л шагнал нь юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд ч ийм замыг сонгох, ийм замаар итгэл төгс урагшлах бүрэн боломж нээлттэй байна. Харин хэлсэн үгэндээ эзэн болж, алгуурлалгүй шударга ёсны төлөөх тэмцлээ эхлүүлэх хэрэгтэй байна. Цаг алдвал та харин хэн ч биш болж Монголын ард түмэн ч “Бас л нэг худлаа ярьдаг нь байна” хэмээгээд түүхийн тавцангаас арчин хаях болно. Үүнийг л бодож ажлаа яаралтай эхлүүлэх хэрэгтэй санагдана.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • иргэн (103.206.195.163)
    Монголын ар түмний хүлээлт ийм л байгаа. Энд гаднаас хайх хуулах шаардлага алга. Хятадын туршлагыг хар. Хүрэлсүх дундыг барилгүй, тууштай шудрага байхад бүх зүйл шийдэгдэх нөхцөл бүрдсэн, Ингэхийн төлөө ч МАН-ын залуучууд өмнөх засгаа унагаж шинэ засгийн газар байгуулсан гэж ойлгож байгаа. Ингэхээр эд нарт ухрах зам байхгүй. амжилт хүсье. Монголчууд итгэж дэмжиж байгаа шүү.
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • х (112.72.8.98)
    Ёстой үнэн энэ дарга нарыг яарлтай шалгаачээ их иджээ атг яагаад айгаад б.наа
    2018 оны 03 сарын 05 | Хариулах
  • Иргэн (66.181.160.41)
    Хулгайн мөнгөөр УИХ-д суусан нөхдийг яахав жишээ нь Тэмүүлэн
    2018 оны 03 сарын 03 | Хариулах
  • Иргэн (66.181.160.41)
    Хулгайн мөнгөөр УИХ-д суусан нөхдийг яахав жишээ нь Тэмүүлэн
    2018 оны 03 сарын 03 | Хариулах
  • амжилт хүсье (103.26.193.29)
    ЗӨВ зүйл бичсэн байна. ОДОО ард түмнээрээ авлигачнаараа цолуулсан авлигачдаасаа тэмцлийг эхлүүлбэл иргэн бүр ерөнхий сайдаа дэмжинэ дээ
    2018 оны 03 сарын 03 | Хариулах
  • ard (49.0.147.60)
    Муулалгүй нүдээ нээ. Эхнээс нь шалгаад эхэлсэн. Бандааш, Ч.Сайханбилэг, Эрдэнэтийн Ганзориг, Чингис Самурай бондын балай Батбаяр, Монгол банкны Золжаргал гэх мэт.
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Сөрөг хүчнээс нь харлуулах гэж оролдож. Санжийн баяр бол яах аргагүй агуу юм дөө. Одоо хүртэл оюутолгой хөдлөөгүй байж байх байж дээ. Тавантолгойгоо л хар л дөаа.
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • good (66.181.178.234)
    odoogiin sangiin said gej gemgui tsarailsan saihaan husdag hulgaichiig odoohon darj avah heregtei shuu
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • trtr (103.212.117.132)
    ene surjin gar hudlaa l surjignehees bish hiij chadahgui yum daa.
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.42.90)
    М ЭНХБОЛД СҮ СУ БАТБОЛД БАДАМЖУНАЙ С БАЯР ГАНЗОРИГ СУГАР ОЧИРХҮҮ ГЭЭД ШҮҮРЭНД ӨРТӨХ НӨХДИИГӨӨ ШҮҮРДЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ .НЯМДОРЖ ГУАЙ ШИГ ЭЦЭГ ХҮНИИ ҮҮРГЭЭ ХИИСЭН ГЭЭД ХЭЛЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ГАНЗОРИГ ОО! ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИИГ ШАЛГАХ НЬ ЗӨВ .АТГ ДАРГА ЭНХЖАРГАЛЫГ ОГЦРУУЛЧИХ ХЭРЭГТЭЙ .ТЭГЭЭД ЭЛБЭГДОРЖИИН АР ӨВӨРТ НУУГДДАГ НӨХДИИГ ИЛ БОЛГО ЖАСТЫН ХӨРӨНГИИГ ХУВААЖ АВСАН ХҮМҮҮСИИГ ЯАРАЛТАЙ ШАЛГААД ХӨРӨНГИИГ НЬ БИТҮҮМЖИЛЭХ ХЭРЭГТЭЙ .ЭРДЭНЭТИИН АСУУДЛЫН НЭН ТҮРГЭН ЦЭГЦЛЭХ НЬ ЗӨВ ХҮРЭЛСҮХ ЭЭ! ЖАСТЫН КОЛОНКУУД ИХ Л БАЙХ ЮМ ГОВЬ ЦОГЦОЛБОР ГЭЭД БАЙНАА БАЙНА .
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Ганболд (202.131.225.122)
    Дээдэх нь суудлаа олохгүй бол, Доодох нь гүйдлээ олдоггүй...
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Сэлэм тогмид (202.21.106.167)
    Энэ шударга царайлсан худалч Хүрэлсүхийн МАН ын хулгайчаа хамгаалаад өнгөрөх байлгүй дээ .Миеэ ,С.Баяр ,Сү. Батболд, гэх мэт хулгайчид зүгээр өнгөрнө дөө, харж л байгаарай монголчуудаа. Хувьсгал хийхээс өөр аргагүй болсон
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (104.8.1.196)
    Хүрэлсүх ч гэсэн дансандаа тэрбум төг тэй гээ биз дээ.Өөрийн бизнесгүй байж Хаанаас олсон байх вэ?Бас л шалгах хэрэгтэй!Бөөн авилгач нар,бүгд авилгач нар шүү дээ.Цаг нь ирэхээр бүх юмыг байранд нь тавих биз ээ.Хүний өөрийнгүй оодорч байгаа дарга нэртэй ,,зулбасагууд"ыг хойд насанд нь ч гэсэн будаа болгоно доо ,Монголын шударга залуус!!!
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Занги (59.153.112.23)
    Гганаа үнэн хэлжээ, дубай эрдэнэтийг шалгахгүй бол өөр юуг ч шалгамаар юм дээ. Үе дамжсан оффшор гэж нэг сүрхий юм бх, бүх зүйл өөрмйн цаг хугацаа, мандан бадрал, сүйрэл замхралтай нь сайхан
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • гганаа (202.179.31.2)
    уг нь орлогыг нь тодорхойлох тийм хэцүү биш лдээ . 90 оноос хойш хийж байсан ажил албан тушаал авч байсан цалин хэрэв хувь эзэь эзэмшдэг компанитай бол авч байсан ноогдолийг нь татварт төлсөн мөнгөтөй нь харьцуулхад л бараг гарна даа . тайлбарлаж чадахгүй бол авилга . лицэнз өөр юч биш . 100 н жилийн өмнөх биш 20 жилийн л өмнөх юм шүүдээ
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • НЭРГҮЙБААТАР (43.242.243.45)
    Сэрэхгүй бол мөн ч гоё зүүд юмдаа,ямарч гэсэн Миеэ-Бадамжунай,С.Баяр нараас л эхлээд үз,мөн ч цуванадаа,харин энэ ажил эхлэвэл нам харгалзахгүй үргэлжлүүлэх хэрэгтэй,хэрэв энэ ажлыг хийж чадахгүй бол ийм намыг музейд тавих хэрэгтэй.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • ИРГЭН (103.10.22.155)
    МОНГОЛЫГ МААНЬ ТАЛААР ТАРААСАН ХҮМҮҮС ТАР ЗАСАГТ ГАРВАЛ ХЭН НЬ ХАМГИЙН ИХ ХӨЛЖИЖ БАЯН БОЛОХОО МӨРИИЦӨН ЭНЭ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ХЯТАД ,АМЕРИКИЙН ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛОН МОНГОЛОО ХУДАЛДАН МОНГОЛЫН ХӨРӨНГӨӨР ҮНЭХЭЭР ТУЙЛЖ ГАЗАР ШОРООГ ХУДАЛДАН ХАГА ХАГА БАЯЖСАН НЬ ХЭН БИЛЭЭ ЯМАР САЙНДАА Л ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХЫН ТУЛД СОЛОНГОСЫН МҮҮНИЙ ГАЖ УРСГАЛААС МӨНГӨ ГУЙГААД ДАРАА ӨӨР БОЛГОН ЖҮЖИГЛЭЭД ЭНЭ БҮГД АРАЙ Л ДЭНДҮҮ БАЛМАД ТҮРЭМГИЙ АВИР ГАРГАЖ БАЙСАН БИЗ МОНГОЛЧУУД БОЛ ТЭНГЭРЛЭГ УХААЛАГ АРД ТҮИЭГ БОЛОРОО ХОШГОРУУЛДАГ ТАРВАГА БИШ ШҮҮ ДЭЭ АН НАМЫН ЦАГААЧ НАРАА МОНГОЛ ХҮН МОНГОЛ ОРНЫГ МААНЬ ДОРОМЖИЛЖ БОЛДГҮЙГ УДАХГҮЙ МЭДРЭХ БОЛНО ОО МОНГОЛ УЛС МАН БАТЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ ЕРӨӨЛ ОРШИГ ...
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.94)
    Битгий хошгоруулаад байгаач. Үнэн бол М.Энхболд хамгийн түрүүнд шоронд явах ёстой. Чадахгүй л дээ.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • hahahaha (185.39.141.62)
    avilgal opshor tonuulchidiin vr mogoinuud . ever urgej etseg eh jingervvdee murguh ni vv ??? hahaha .oyunerdene eee hahahaha . erdentiin 51 iig tulnu tatvar nemne gej 2 jiliin tursh haalttai huraldsaniig . nuuchihaad . shudraga dvrd huviraad nemergvi de oyunerdene ee kkk
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • hahahaha (185.39.141.62)
    avilgal opshor tonuulchidiin vr mogoinuud . ever urgej etseg eh jingervvdee murguh ni vv ??? hahaha .oyunerdene eee hahahaha . erdentiin 51 iig tulnu tatvar nemne gej 2 jiliin tursh haalttai huraldsaniig . nuuchihaad . shudraga dvrd huviraad nemergvi de oyunerdene ee kkk
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • hahahaha (185.39.141.62)
    avilgal opshor tonuulchidiin vr mogoinuud . ever urgej etseg eh jingervvdee murguh ni vv ??? hahaha .oyunerdene eee hahahaha . erdentiin 51 iig tulnu tatvar nemne gej 2 jiliin tursh haalttai huraldsaniig . nuuchihaad . shudraga dvrd huviraad nemergvi de oyunerdene ee kkk
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Би (202.70.34.70)
    Хүрэлсүхээ, наад авилгачидтайгаа зууралдахгүй байгаач. Бадамжунай, Сү.Батболд, С.Баяр гээд л хөвөрнө. Тэдэнтэй хамт эрх мэдлээ хуваалцсан цагт чамд хэзээ ч сайхан ирээдүй харагдахгүй байна. Эд нар чамайг, МАН-ыг муухай харагдуулж байна. Одоо зоригтойхон шиг энэ хүмүүсээс салаач.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.95.50)
    Хийх л улдэж дээ Еренхий сайдад
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • зочин (66.181.161.119)
    Эрдэнэтээс хулгайлсан мөнгөөрөө ххүүхдээ уих суулгасан байна.эхнээсээ илрээд л бн.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Pk (103.26.193.180)
    Бадамжунай гэдэг хүнийг энэ намын толгойноос зайлуулаагүй цагт энэ талаар яриад ч нэмэргүй дээ.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    Энэ намд хүн үлдэх болов уу
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.25.84)
    Ерөнхийлөгч та хоёрыг хийвэл ард түмэн дэмжинэ нээрээ шүү
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Иргэн (180.149.78.75)
    М.Энхболд бол авилгач биш байхаа. МАН-ын даргаа эр хүн шиг төрийн албаны тулхтай хүн шиг л өгчихнлөөшдээ???... Тэгээд бас түүнд хорссон хэвээрээ л байна уу???... Түүнд алдаа дутагдал гэж юм бол ыбараг л байхгүйшдээ???..
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • zochin (202.21.124.236)
    Baruun solgoigui gazar zarsan gej hen notolson yum be 2012-2016 ond Uul naatar notolj chadaagui bizdee Tuvshin miini henii zahialgaar yu bichij baigaaga mederch yavbal zugeer baih shuu
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • zochin (202.9.42.12)
    ODOO BOLNOO... ARD TVMEN GEED HUTSAAD BH UM .... VVNIIGEE NEG BIELVVLEED HUUGUUD UGUUCH...
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.30.194)
    20 оны сонгуулиас өмнө бүх авлигачдыг намаас хөөж шоронд хий
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • zochin (119.40.98.162)
    gadnaa gyalantsaguud dotroo palantsaguud ene zurag deer bugd suuj bnaa MONGOL ULSIIN HAMGIIN tom angiin daisnuud ed ulsiig tsolmoson peodaluud shuu humuusee
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.182.37)
    Hurelsuhed itgej bna. Avilagachidiin undes yzoor ni aimaar shuu. Tas tas tsavchih heregtei
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • MANDUUL (66.181.190.37)
    Bodit ajil boloh esehiig hariau daa, olon tumnii dund salbarinhnihaa dund il tod bgaa huuli bus asuudaluudiin ezen ni todorhoi snuu dee
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Ganba (202.9.40.45)
    Хүрэлүх авилга авахгүйгээр яаж 1.7 тэрбумын хадгаламжтай болсон бэ? Хэнийг авилгач гэж нам гэгчээсээ хөөх вэ?
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.17.3)
    Хэдхэн доод жараахайнуудаа л хөөнө биз мие сү, бадамжунай, ундуй сундуй мэтийдээ гар хүрэхгүй. Хүрвэл өөрөө ойчхоо мэдэж байгаа. Энэ бол зүгээр л шоу байлаа. Сайхан жүжиг тавьлаа.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.212.116.200)
    Авилга гэгч хадны мангаа биш энэ үгээр хүн бүрийг харлуулах хэрэггүй. Авилга гэдэг үгээр өөрийсдийн санаанд нийлээгүй хүн бүрийг харлуулах хэрэггүйлдээ.Жишээ нь Баяр,Сугар нарыг авилгач гэж хэн юугаар нотолж байгаа юм. солиорохоо больцгоо
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • зочин (103.9.88.210)
    Хүрэлсүхийг ч тэдний араас хөөх хэрэгтэй, олон засагт шадар сайд хийж, 1,7 тэрбумын хөрөгтэй болсон
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • зочин (103.9.88.210)
    Гоо М.Энхболдыг л зайлуулах гэсэн Хүрэлсүхийн турхиралт бус уу, Хүрэлсүхийг яаж 1,7 тэрбумын хөрөнгөтэй болсныг шалга.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Zochin (116.114.83.141)
    Amjilt husie.Helsen ugendee ezen baij.Amalsan amlaltandaa zaaval hureerei.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
    • irgen
      Tumur zamiin hergiin talaar, mongol banknii hariutslagagui ajillagaa , zamiin tenderiin avilgalchdiin asuudlaar ta shudarga baij chadna gedegt itgej baina . MAN shudarga bus humuustei mungun tootsoog sain hiigeerei
      2018 оны 02 сарын 27
  • Зочин (202.179.31.7)
    Яриад байдаг шаагаад байдаг хажууд нь авилгачид шигдээд байдаг аяндаа. 2020 онд чамайг хэрхэн бүлт үсэрсэнээр үнэлэх үү
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (1.25.79.30)
    Одоо Хүрэлсүхд бүгд байна.одоо хииж эхлэхгүй бол хэзээ гэж.бүх чадал.эр зоригоо монголынхоо төлөө гаргаж ажиллахыг хүсьё.чи чадна.Төрийн ер.сайд.төр барьж байгаа намын дарга гээд чинии гарт бүгд байна. Одоо хуулийн эрх бүхии байгууллагууддаа өөрийн хүнээ томилж бүх хүсж хиие гэсэн ажлаа хии.одоо цаг нь.одоо цэвэрлэхгүй бол оройтлоо.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • ГХЯ.ТЗУГ. (1.25.79.30)
    Зөв ярьж байна.дээд дунд шатанд л авилгал бии.тагнуул.шүүх.АТГ.прокуророо цэвэрлэж байж Л энэ ажил явна уу гэхээс хуучин үлдэгдэлүүд таны ажлыг гацааж хугацаа алдуулна. АН ч иим урйалга гаргаж сонгуульд одооноос цэвэр орохгүй бол бас нөгөө хэдтэйгээ орвол будаа болно.МАН цэвэрлэгдэвэл дараагиин ялалт ХҮРЭЛСҮХИИНХ.
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • hurdal (202.179.31.34)
    hurdan tseverle
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • pkxny (203.91.118.180)
    хэлсэн амалсандаа хүрээсэй билээ гэж найднам.......
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    56 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    1 цаг 31 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    1 цаг 40 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    1 цаг 42 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    2 цаг 5 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    2 цаг 21 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    2 цаг 43 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    3 цаг 53 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    4 цаг 12 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    4 цаг 44 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    5 цаг 8 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    5 цаг 19 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    5 цаг 23 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    5 цаг 54 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    5 цаг 58 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    6 цаг 14 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    6 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    8 цаг 14 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    8 цаг 54 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    9 цаг 14 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК