Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

TV2-ын Ерөнхий захирал Д.Энхтуяа: Бодсон зүйлээ ажил хэрэг болгож эхэллээ

2018-2-28
0
ЖИРГЭХ

 

Байгуулагдаад удаагүй Монголын отгон телевизийн захирал сэтгүүлч Д.Энхтуяагийн санаачлагааар дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын амьдрал, тэдний ирээдүйн талаар өгүүлэх дэлхийн хэмжээний "Хөх тойрог" төсөл тун удахгүй эхэлж ТВ-2 телевизээр цацагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр ТВ2-ын захирал Д.Энхтуяа, МУСГЗ Ш.Гүрбазар, төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар нар MN-25 телевизийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж "Хөх тойрог" төслийнхөө талаар танилцуулга хийсэн юм.

Энэ үеэр ТВ2-ын захирал Д.Энхтуяа  “Би ОХУ, БНХАУ, БНСУ-ын гээд олон  телевизүүдтэй өөрийн биеэр уулзаж хамтын ажиллагааг эхлүүлсэн. Тэр телевизүүдтэй ярилцаж байхад ерөнхийдөө телевизийн нэвтрүүлэг, төслийн чиг хандлага энтертаймент шоу хэлбэр лүүгээ нэлээн явж байгааг анзаарсан юм.

Харин тэд манай монголын телевизүүдтэй  Монголын маш баялаг түүх, нүүдэлчин ахуй соёл, амьдралын сонирхолтой хэлбэрүүдийг дэлхий даяар сурталчилахад хамтран ажиллъя гэдгээ илэрхийлж байсан. Үүнийг ажил хэрэг болгохоор нэлээн удаан бодож явсны эцэст  “Хөх тойрог” гэж Монгол хүмүүсийн амьдралын тухай, хүний философийн тухай энэ том төслийнхөө нээлтийг хийгээд сууж байгаадаа их олзуурхаж, баяртай байна” гэсэн.

МУСГЗ Ш.Гүрбазар: “Хөх тойрог” төслийн гол баатар нь ард түмэн юм.

Мөн МУСГЗ Ш.Гүрбазар “Би Монголын телевизийн урлагт 40 жил зүтгэсэн. Үүгээрээ их бахархаж явдаг. Би Монголын хамгийн ууган телевизтэй өнгөрсөн 40 жил ажиллалаа. Одоо сурсан, мэдсэн зүйлээ дайчилж, шинэ сайхан залуучуудтай  гоё юм хийх юмсан гэж бодож явсан. Ингээд Монголын телевизүүдийн отгон нь болох ТВ2-ын  залуу, шинэ хамт олонтой хамтран энэ төслөө эхлүүлэх болсондоо  ихээхэн бэлгэшээж байгаа. “Хөх тойрог” гэдэг бол сүүлийн гурван жилийн хугацаанд бодож явсан төсөл маань юм. Хүн гэдэг ямар гайхамшигтай юм бэ, ямар нууцлаг дуусашгүй намтар баян түүхтэй юм бэ гэдгийг үзүүлэхийг бодоод явсан хэрэг.  Товчхондоо “Хөх тойрог” төсөл, контентийн баатар, зохиогч нь ард түмэн юм.

Уг төслийн хүрээнд хувь заяаны эрхээр төөрөлдсөн эх үр, ахан дүүс, ураг саданг уулзуулах, амьдралын баялаг намтартай хүмүүний тухай өгүүлэх, дэлхий даяар тархан суурьшсан Монгол түмний түүхийг сэргээх зэрэг өргөн агуулга, сэдэв бүхий нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд ТВ2 телевизээр хүргэх болно. Энэ том төслийг ГХЯ, ТЕГ, Үндэсний Архивын газар, Гадаад орнуудад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд зэрэг олон байгууллага, олон уран бүтээлчдийн хүчээр босгож ирнэ.

Түүхийн ухааны доктор, профессор, Төрийн соёрхолт Д.Өлзийбаатар “Монголчуудын түүх бол зөвхөн Монголчуудын түүх биш. Энэ шинэ мянганы дэлхий ертөнцийн төв Монголтой холбогдож ордог. Бид бол жижиг ард түмэн биш. Бид агуу их түүхтэй, асар баялаг өв соёлыг тээсэн ард түмэн.

Өнөөдөр бид Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд оршдог жижиг улс гэж өөрсдийгөө ярьдаг. Гэхдээ яг цаад утгаараа бид нарын нутаг дэвсгэрийн хэмжээ, түүхэнд үзүүлж байсан үүргийг аваад үзвэл тэд нараас үргэлж давж явсан байдаг. Одоо бид үүнийг ярих цаг болсон. Бид хэн нэг, аль нэг улсын өгсөн бэлэгний дор байгуулагдсан улс огт биш. Бид асар их тэмцлийн үр дүнд өнөөдрийн энэ тусгаар тогтнолыг, энэ 1.5 сая километр нутаг дэвсгэр дээр олж авсан юм. Монголын философи, өв соёл, нүүдэлчин ахуй ёс заншил дэлхийн сонирхлыг үргэлж татсаар ирсэн. Монголчууд ядуудаа, амьдрал хайсандаа  таван тивээр тэнэж амьдраад байгаа юм биш. Харин сурч чадсандаа, амьдарч чадаж байгаадаа дэлхийн хаана хамгийн шилдэг газар байна тэнд очиж амьдарч аж төрөөд байгаа юм. Энэ бол зөвхөн Монгол угсаатан, Монгол төрхтний үйл ажиллагаа биш. Энэ утгаараа “Хөх тойрог” гэдэгт бол үндсэндээ Монголын тойрог, Монголын ертөнц байгаа юм” гэснээр хэвлэлийн бага хурал өндөрлөсөн юм.

Д.Түвшин  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • irgen (103.206.195.163)
    guree haa hamaagui baahan yum yarij duraaraa dogdloh bolomjtoi bolj de. gehdee yahav ee, guree avyastai l daa. bas haa ochij neg ih tenegteed baidaggui. zarim huniig TV-eer yarihaar omnoos ni icheed, aigaad baih yum bna sh dee, kkk
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • ehy (202.179.31.77)
    huuchin sedev!!!!!!!!!!!!!!!!! NANO technology-n talaar nevtruuleg hiigeech. Cyborg, Genetik, Robot, NANo geed zondoon sedev bn.
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • Уншигч (202.179.27.86)
    Энэ дор Өлзий гэнэ үү Энэ дор Өлзий гэнэ үү нэг эргүү, азгүй амьтан тэнэг юм бичиж арчаагүй бухимдлаа тайлах гэж оролдож дээ. Мэдэхгүй юмаа таамгаар бичигчид олширч. Би тэгвэл Энхтуяа эгчийн удирдлага дор ажиллаж байсан нэгэн байна. Их ухаалаг, эрч хүчтэй эргэн тойрондоо дандаа инээд бэлэглэж явдаг эгч байдаг юм даа. Таны сэдсэн их ажилд амжилт хүсье Туяа эгчээ
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Өлзий (122.201.22.160)
    Алдар нэрийн төлөө юу ч хийхээс буцахгүй бүдүүлэг авгай
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • монгол (77.136.41.76)
    хийх гэж байгаа ажил чинь сайн байна... гэхдээ бас юун тв2 вэ.. хүнээсээ олон тв .. хүнээсээ олон юу юу байгаа юм вэ ... хөөрхий гэж их олон -2 байна даа
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    23 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    32 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    34 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    57 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    1 цаг 13 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    1 цаг 35 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    2 цаг 46 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    3 цаг 4 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    3 цаг 36 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    4 цаг 0 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    4 цаг 11 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    4 цаг 15 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    4 цаг 46 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    4 цаг 50 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    5 цаг 7 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    5 цаг 41 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    7 цаг 6 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    7 цаг 46 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    8 цаг 6 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    8 цаг 11 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК