Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Тулга: Улстөрийн нам бол үнэт зүйл, үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм

2018-3-01
0
ЖИРГЭХ

 

Өнөөдөр 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд тухайн үеийн Нийслэл Хүрээнд байсан хувьсгалчдын Хүрээний ба Консулын бүлгэмүүд нэгдэн байгуулсан Монгол Ардын намын зөвлөлгөөнөөр удирдах байгууллага Төв хороог сонгон, мөрийн хөтөлбөр “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг баталснаар өнөөдрийн МАН болон МАХН-ууд улстөрийн намын шинжийг олсны 97 жилийн ойн баярын өдөр. Өнөөдөр энэ өдрийг эдгээр намууд “Эх орончдын өдөр” хэмээн тэмдэглэж, тус тусдаа жанжин Д.Сүхбаатар болон эзэн Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Дөнгөж саяхан МАХН-ынхан Н.Энхбаяр даргаа хүлээн Д.Сүхбаатарын хөшөөний зүүн талд эгнэн жагссантай таарч тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгаас доорх яриаг авснаа уншигч танд хүргэж байна.

-Өнөөдөр МАН болон МАХН-ын үүсэн байгуулагдсан баярын өдөр. “Эх орончдын  баяр” гэгдэх энэ өдөр танай намын зүгээс ямар арга хэмжээнүүд зохион байгуулах вэ?  

-Өнөөдөр Монгол Улсад улстөрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн түүхт баярын өдөр тохиож байна. Анх энэ өдрийг тэмдэглэх тухай тогтоол 2005 оны УИХ-аар батлагдаж байсан. Хуучин бол нэг намын үүсэн байгуулагдсан өдөр гэж үздэг байсан бол тэрхүү тогтоол батлагдсанаар энэ өдөр нь зөвхөн нэг намын баярын өдөр биш, энэ өдөр Монголчууд эвлэлдэн нэгдэж арьс өнгө, хөрөнгө чинээ, гарал үүсэл үл хамааран улсынхаа өмнө тулгамдаад байгаа асуудлыг ярьж, шийдвэрлэх хамгийн зөв гарцыг хамтран хайх өдөр юм гэсэн үзэл баримтлал тогтсон юм. Товчхондоо 97 жилийн өмнө байгуулагдсан улстөрийн нам гэдэг институциар дамжуулан Монгол Улсыг хөгжлийн зөв замаар удирдан чиглүүлэх ёстой гэсэн ойлголцолд хүрч чадсан эв нэгдлийн өдөр юм. Тэгэхээр энэ өдрийг бид ингэж эвлэлдэн нэгдэж тэмдэглэн өнгөрүүлэх нь хожим хойшдоо Монголын улстөрийн бүх хүчнүүд болж өгвөл учир зүйгээ ололцож, асуудлаа ярилцаж хамгийн зөв гарцыг хайж, урагшаа явах бололцоог сануулсан, ухааруулсан өдөр гэж үзэж байгаа. 1921 оны гуравдугаар сарын 1-нд анх МАХН байгуулагдаж, Нийслэл хүрээнд байсан хувьсгалт бүлгэмүүд тухайн үед Монголд тулгамдаад байсан боловсрол, эрүүл мэнд гээд улсын хөгжилд саад болж байгаа хүндрэлтэй бүх л асуудлыг хэлэлцсэний дээр хамгийн гол нь Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлаа ярилцан эвлэлдэн нэгдэж улстөрийн нам байгуулсан нь энэ өдрийн түүхэнд гүйцэтгэсэн хамгийн гол гавьяа, тэмдэглэн өнгөрүүлэх ёстой бахархал нь юм. Тухайн үед хэмжээгүй эрхэт хаант засгийг халж, Ардын засаг буюу ард түмэн өөрөө эрх мэдлийг авч явах засаглалын хэлбэрийг бий болгосон нь Монгол Улсын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдсэн үлэмжийн их үйл хэрэг байсан юм. Тэгэхээр энэ өдөр бол аль нэг улстөрийн намын төрсөн өдөр биш бүх улстөрийн хүчнүүд үүсэн байгуулагдах эхлэлийг тавьсан түүхэн өдөр гэж үзэх ёстой. Бид эхлээд жанжин Д.Сүхбаатар болон их эзэн Чингис хааныхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Тэгээд дараагийн үйл ажиллагаанууд явагдана даа.

-Өмнөх жилүүдэд МАН, МАХН хоёр энэ өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол энэ жил яагаад тус тусдаа тэмдэглэж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд тусдаа цэцэг өргөж байгаа юм?

-Өмнөх жилүүдэд нөхцөл байдал тэгж таарсан байх. Нөгөө талаар манай хоёр нам угшил нэгтэй байгаад хоёр салсан шүү дээ. Тийм болохоор нэгдмэл байсан үеийн түүхийг бүтээлцсэн ахмадууд маань “Та нар нэгдэж баяраа тэмдэглээч, ер нь бүр нэгдэж болдоггүй юмуу” гэж санал бодлоо илэрхийлцгээж байсан л даа. Гэтэл улстөрийн нам гэдэг нь тодорхой үнэт зүйл, үзэл баримтлалтай хүмүүсийн нэгдэл шүү дээ. Үнэт зүйл, үзэл баримтлал нь нэгэнт өөр болоод ирвэл нэгдмэл нам байх ямар ч бололцоогүй болоод явчихна. Хоёр жилийн өмнө эвсэх, хамтрах тухай асуудлыг ярьж байх үед Эх орончдын баяр тохиож байсан юм. Харин өнөөдрийн тухайд тус тусдаа тэмдэглэж таарч байгаа нь цаанаасаа зориуд зохион байгуулсан ажил биш. Ер нь ингэж тэмдэглэхэд болохгүй зүйл байхгүй л дээ.

-Ер нь үнэт зүйл, үзэл баримтлал зөрөөд ирэхээр цаашдаа эвсэх нэгдэх асуудал хаалттай гэж ойлгож болох нь ээ?

-Үнэт зүйлийн хувьд МАХН бол социал демократ үзэл баримтлалтай нам. Энэ нь бол нийт Монголчууд дундажаараа амьдрал ахуй нь жигд тэнцвэртэй хөгжиж дэвжих ёстой гэдгийг бид ярьж байгаа юм. Гэтэл өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын үнэт зүйл үзэл баримтлалын тухайд нийгэмд тэгш бус, баян ядуугийн дэндүү их ялгавартай байдлыг тэгтлээ тоож авч хэлэлцэхгүй маягаар яваад байна л даа. Нөгөө талаар яг өнөөдрийн байдлаар Монгол Улсад хууль, шүүх АТГ гээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд чин шударгаар ажиллах, хууль дээдлэх ёсыг бараг л уландаа дэвслээд явж байна. Шүүх чин шударгаар, хэн нэгнээс, аль нэг улстөрийн хүчнээс хараат бусаар ажиллаж үнэхээр чадахгүй байна. Жирийн ард иргэдэд төмөр нүүр үзүүлдэг хэрнээ цагаан захтнуудын толгойг илсэн, хуулийг завхруулж ард иргэдээ алаг үзсэн байдлаар хандаж байгааг Монголчууд их багагүй харцгааж байгаа. Бид үнэт зүйл, үзэл баримтлалын ийм л ялгаатай яваад байгаа учраас МАХН-ын өмнө ихээхэн үүрэг хариуцлага ирж, хийх ажил ч их болж байна. Бид улстөрийн ууган хүчний хувьд хойшид тодорхой бодлого зорилго, зохион байгуулалттайгаар Монголын улстөрд эргэн ирж улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө, ард иргэдийнхээ амар жаргалтай амьдралын төлөө хийхээр төлөвлөж байгаа олон ажил бий. Гэхдээ өнөөдөр тэр бүхнийг хамж ярина гэвэл ихээхэн цаг хугацаа шаардлагатай тул энэ удаа ингээд өндөрлөе гэж бодож байна, баярлалаа.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (64.119.19.31)
    Удахгүй Баасанхүү Шийлэгдамба Цог Улаан ТБД шиг замаасаа арчигдах залуу байна. НаМбар ван бол нүүрээ нуусан чөтгөр гэдгийг одоо болтол танихгүй яваад байдаг. Дарга чинь атаа жөтөө хорсол хариугаа авах гэсэн хорон санаа л өвөртлөж яваа. Та нарыг ашиглаж байгааг яагаад ойлгохгүй байна?, Шийлэгдамба бол том сургамж шүү.
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.160.6)
    Яамарч болвсролгүй хүмүүсийн цугларал дарга гээд байгаа хүмүүс нь бүгд шүүхээс ял сонссон гэмт хэрэгтнүүд татан буулгах хэрэгтэй ард түмэнд хэзээ ч сайн юум авчрахгүй яамарч боловсролгүй хүмүүс яаж улс орон удирдах вэ? эдний нам гарлаа гэхэд нөгөө л Эрдэнэжамьяан шаравдорж баянсэлэнгэ удвал тулга оюунбаатар энхбаяр эд нар Монгол улсийг авч яавж хөгжүүлэх үү!!!
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.160.6)
    МАХН нэртэй Энхбаярийн бөгсийг арчиж талхнийхаа мөнгийг олж идэж байгаа хөөрхийлөлтэй хүмүүс
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.218.130)
    Ахыгаа хилийн чанадад зовоочоод хариуд нь Намбарын хүүгээс 2 удаа дэд сайдын суудал авсан эрдээ!
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • Ах нь (202.21.100.210)
    Миний дүү эхлээд өөрийгөө зас
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.179.102)
    МАХН МАНДАН БАДРАГ
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • ТЭНЭГ ТОЛГОЙ (202.70.36.154)
    Улс төрийн нам бол ашиг сонирхол,амбицаараа ард түмнээ хэрхэн дарлах болон хуурах вэ гэсэн хүмүүсийн нэгдэл юм
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • B (202.131.238.22)
    Одооны МАН чинь 1921 ондД.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын байгуулсан Ардын нам биш болсон шүү дээ. Хэдэн олигархийн хөрөнгөтний нам.
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • Щенок (66.181.184.96)
    Харин танай нам бол балинхамартын салтаанаас цухайж байгаа наманцар юм
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.41.127)
    Нам яах вэ. Тулгаа. Харьд зүдэрч яваа ахыгаа авчраач.
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • unshigcn (202.21.117.178)
    Baiguulagdaad tseehen jil bolson baij ene erguu zaluu yu yariad baigaa yum boloo
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • зочин (66.181.160.6)
    Огт хэрэггүй 1 хүний л нам татан буулгах хэрэгтэй яамарч боловсролгүй хүмүүс цугалсан наманцар
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
    • bravo
      2018 оны 03 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    22 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    30 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    32 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    56 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    1 цаг 12 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    1 цаг 33 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    2 цаг 44 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    3 цаг 2 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    3 цаг 34 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    3 цаг 59 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    4 цаг 9 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    4 цаг 14 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    4 цаг 45 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    4 цаг 48 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    5 цаг 5 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    5 цаг 40 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    7 цаг 4 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    7 цаг 45 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    8 цаг 5 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    8 цаг 10 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК