Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна

2018-3-02
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сумдад ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганы үр дүн, батлан гаргасан хуулиуд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэрэг асуудлаар иргэдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариу өглөө. 

Батсүмбэр сум 7100 гаруй хүн амтай, 67.7 мянган малтай, газар тариалан, эрчимжсэн аж ахуй хөгжүүлдэг, манай улсын томоохон сумдын нэг юм. Тус сум 22.0 мянган толгой үхэртэйгээс дийлэнх нь сүүний чиглэлийн сайн үүлдрийнх бөгөөд фермерийн аж ахуй сайн хөгжиж буй, нийслэлийн сүүний хэрэгцээнд дорвитой хувь нэмэр оруулдаг болохыг сумын Засаг дарга Д.Ганболд танилцууллаа. Эдний фермерүүд зуны улиралд 50-60, өвөлдөө 20-30 тонн сүү бэлтгэдэг, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК зэрэг томоохон 4 компанитай хамтран ажилладаг, энэ жилийн хувьд сүүний үнэ харьцангуй сайн буюу одоогийн байдлаар 1400-1500 төгрөгөөр худалдаж байгаа аж. Цаашид эрчимжсэн аж ахуйн үр ашгийг дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа талаар сумын Засаг дарга Д.Ганболд ярилаа.

УИХ-ын дарга М.Энхболд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт ард түмэн, аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргасанд талархаж байгаагаа иргэд уулзалтын үеэр хэлж байлаа. Үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлж, сүү үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд хууль эрх зүйн болон бодлогын зарим шийдвэр гаргах нь чухал гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга илэрхийлэв. Тухайлбал, 2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ургуулсан улаан буудайн тонн тутамд 60.000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг анх гаргасан нь Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох хүртэл хэмжээнд хүрснийг онцлоод, стратегийн бүтээгдэхүүн сүү үйлдвэрлэдэг малчдын сааж, үйлдвэрт тушаасан сүүнд урамшуулал олгох боломжтой гэж үзэж байгаагаа хэлж байлаа.

УИХ-ын дарга М.Энхболд тус сумын Үдлэг багийн фермер Д.Лхагважавынд зочилсон юм. Эднийх 100 гаруй үхэртэй, “Алатау” үүлдрийн 26 үнээ сааж байна. Тэрбээр тэжээлийн зардал өндөр байгаа нь фермийн үр ашигт муугаар нөлөөлж байна. Бид тэжээлээ өөрсдөө тарьдаг. Өнгөрсөн жил манай нутагт зуншлага тааруу байсан тул Дорнод, Сэлэнгээс тэжээлээ худалдаж авч байна. Сүүний борлуулалтад урамшуулал олгох, тэжээлийн ургамлын тариалалтыг дэмжих чиглэлээр УИХ, Засгийн газар анхаарч өгвөл бидэнд ихээхэн тус дэм болно гэж байлаа. Мөнгөнморьт сум 96.0 мянган толгой малтайгаас дийлэнх нь бод ажээ. Бурхан халдун уулын өвөрт байршилтай тул аялал жуулчлал хөгжих өргөн боломжтой, байгалийн дагалт баялаг болох самар, жимснээс нэлээд орлого олдог онцлогтой сум юм байна. 2017 онд л гэхэд орон нутгийн орлогод 539.6 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө 853.3 саяд хүргэжээ.

Батсүмбэр, Мөнгөнморьт сумын аль алинд цас их унасан ч өвөлжилт хүндрээгүй байна. Улс, аймаг, сумын нөөцөөс малчдаа шаардлагатай өвс, тэжээлээр хангаж байгаа юм байна. УИХ-ын дарга М.Энхболд тус сумдаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд тойргийнхондоо мөн тусламж үзүүлжээ. 

Уулзалтын үеэр иргэд байгаль орчноо хамгаалах, төрийн албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, сум орон нутагт улстөржилтийг багасгах, зогсоох, банкны зээлийн хүүг бууруулах, уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензийг багасгах зэрэг асуудлуудыг голчлон тавьж байлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Батсүмбэр сумын төвд баригдах сурагчдын дотуур байр, Үдлэг багт барих жишиг багийн төв, Мөнгөнморьт суманд баригдах Соёл, спортын төвийн барилгын шав тавих ёслолд ороцлож, дээрх бүтээн байгуулалтын ажилд УИХ-ын гишүүний хувьд байнга анхаарал тавьж, чанар гүйцэтгэлийг нь хянаж байх болно гэдгээ илэрхийлжээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    22 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    30 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    32 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    56 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    1 цаг 12 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    1 цаг 33 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    2 цаг 44 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    3 цаг 2 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    3 цаг 34 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    3 цаг 59 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    4 цаг 9 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    4 цаг 14 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    4 цаг 45 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    4 цаг 48 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    5 цаг 5 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    5 цаг 40 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    7 цаг 4 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    7 цаг 45 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    8 цаг 5 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    8 цаг 10 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК