Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Америкийн мужуудын нэрсийн утга учир

2018-3-02
0
ЖИРГЭХ

 

АНУ-ын Элчин сайдын яам өчигдрөөс эхлэн монгол иргэдэд “Н-2” ангиллын виз олгож эхлээд байгаа билээ. Үүний дагуу тус улсад ажиллах эрх бүхий “Н-2” ангиллын визийн материалыг хүлээн авч байгаа. АНУ-д “Н-2” ангиллын визээр зочилж хөдөлмөр эрхлэх эрхтэй улс орнуудын жагсаалтад энэ 2018 онд ганцхан Монгол Улс шинээр нэмэгдсэн гэдэг.

Ингэснээр манай улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд “H-2A” болон “H-2B” ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад шинээр бүртгэгдээд байгаа. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог.

“H-2A” виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд,” H-2B” нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд ажилчин авахад ашиглагддаг аж. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Ийнхүү Монголчууд АНУ-д олноороо хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгааг бэлгэшээн АНУ-ын муж улсуудын нэрийн утга учрыг тайлбарлаж байна.

Америк хэмээх их гүрэн нийтдээ бие даасан эрх мэдэл, бүхий 50 муж улсуудаас бүрддэгийг бид мэднэ. Тэгвэл энэ муж улсуудыг нирлэсэн нэр нь ямар утга учир илэрхийлдэг, мөн ямар нэр хочтой болох талаар товч тайлбарлая. Юуны өмнө Америдийн муж улсуудад оноосон нэрнүүдийн ихэнх нь хэл зүйн хувьд индиан гаралтай үг байдаг бөгөөд индианчууд нь маш олон янзын овог аймгуудад хуваагддаг аж. Мөн муж улс бүр өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй бөгөөд тэр шинжээрээ хочлогддог гэнэ.

Алабама мужийн нэрийг Крийк инданчууд хайрласан ба "Төглөөс тодрогчид" гэсэн утгатай юм байна. Энэ нутгийн индианчууд модны ургамал цуглуулан нэрж маш сайхан амттай ундаа хийдэг байжээ. Мөн Алабамаг "Хөвөнгийн муж" гэж хочилдог. Энэ муж нь хөвөнгийн ургамлыг сөнөөгч шавьж олноороо бий болох хүртэл буюу 1800-1910 он хүртэл хөвөнг их хэмжээгээр тариалдаг байсантай холбоотой гэнэ.

Аляск гэдэг нь "Их газар" гэсэн утгыг илэрхийлдэг ба газар нутгийн хувьд ч АНУ-ын хамгийн том муж буюу Техасын нутгийг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэнэ гэж үздэг. Сонирхолтой нь АНУ 1867 онд Аляск мужийг оросуудаас худалдан авсан нь энэ дэлхий дээрх хамгийн ашигтай наймаа болсон гэдэг юм.

Аризона гэдэг нь Папаго индианчуудын нэрлэснээр "Жижиг булгууд" гэсэн утгатай. Учир нь тус муж туйлын цөлөрхөг нутагтайгаараа алдаршжээ. Аризонаг "Сүрлэг хадан хавцал" гэж хочилдог нь хад хавцлууд энэ нутгаар элбэг тархсантай холбоотой аж. Кактус хэмээх ургамал зургаан давхар байшингийн өндөртэй тэнцэхүйц хэмжээгээр ургасан нь энэ мужийн нэг бахархал болдог байна. Мөн Холбооны улсад элсэх өргөдлөө 1912 оны хоёрдугаар сарын 14 буюу гэгээн Валентины өдөр өгсөн учир "Валентины муж" гэж хочилдог бол нэлээд сүүлд 48 дахь муж болон бүртгүүлсэн учир "Baby state" гэж хочилдог.

Айова гэдэг нь унтамхай нэгэн гэсэн утгатай юм байна.

Арканзас гэдэг нь "Гол дагуух хүмүүс" гэсэн утгатай байдаг нь нутгийн иргэд Арканзас голын дагуу оршин суудагтай холбоотой. "Боломжит газар" гэж хочилсны учир нь газар нутгийн хувьд их олон төрөл хэлбэрээс бүрддэгээс болжээ. Энэ мужид алмазны уурхай олон байдгаараа онцлог. Түүнчлэн ан агнахад маш тохиромжтой өвөрмөц хутгыг хийдэг учраас түүнийгээ "Шүдний чигчлүүр" гэж нэрлэдэг гэнэ.

Калифорни маш үзэсгэлэнтэй, алтаар баялаг, сайхан газар нутагтай учир "Алтан муж" гэж хочлогддог. Калифорнид Хойд Америк дахь хамгийн өндөр буюу 2495 фүүт хүрхрээнүүд бүхий Ёозомит парк байдаг бол хамгийн нам дор газар болох 282 фүүт "Үхлийн хөндий" гэж нэрлэгдэх газар ч бий. Мөн энэ мужид дэлхийн хамгийн өндөр, том мод ургадаг гэж тэмдэглэгдсэн байна.

Колорада хэмээх нэрийг Испаниуд улаан чулуугаар дүүрэн урсах Колорада голыг бэлгэдэж "Улаанаар будсан" гэсэн нэрийг өгчээ. Тусгаар тогтнолын тунхаг бичгийг гаргасны 100 жилийн ойн үеэр тус муж холбооны улсад элссэн учир "100 жилийн ойн муж" гэж хочлохоос гадна мөнгөний орд ихтэй учир "Мөнгөн муж" гэж нэрлэгддэг. Мөн Колорадагийн баруун урд хэсэгт Колорада, Юта, Аризона, Нью Мексик гэсэн дөрвөн муж хиллэдэг учир энэ мужийг “Дөрвөн булан” гэж нэрлэдэг.

Коннектикат мужийн нэрийг "Их түрлэгт голын хажууд" гэж Мохиган индианчууд утгачлан буулгасан байна. "Үндсэн хуульт" муж гэж хочилдог нь энэ муж дахь колонийн хууль АНУ-ын Үндсэн хуулийн загвар болсонтой холбоотой.

Делавер нь түүний анхны амбан захирагч лорд Дел Барын нэрээр нэрлэжээ. Делавер мужийг "Анхны муж" гэж нэрлэдэг нь 1787 оны арванхоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталсантай холбоотой. 1930-аад оны үед ид шидийн утас гэгддэг нейлон материалыг энэ мужид үйлдвэрлэжээ.

Флорида 1513 оны ням гаригийн улаан өндөгний баяраар Испанийн булаан эзлэгч Жуан Понсе де Леон цэцэг алагласан нэгэн сайхан эрэг дээр бууж түүнийгээ "Цэцэг алагласан улаан өндөг" гэж нэрлэсэн нь одоогийн Флорида муж улсын албан ёсны нэр болжээ. Жилийн ихэнх өдрүүд нь дулаахан, нарлаг байдаг учир "Нарны туяа" гэсэн хоч авчээ. 1821 онд АНУ Испаниас Флорида мужийг худалдаж авсан гэдэг.

Жорж муж нь нэгэн цагт Английн колони байсан учир II Жорж хааны нэрээр нэрлэгджээ. Энэ мужийг "Тоор" мөн "Гоббер" муж гэж хочилдог нь тоор жимсээр элбэг мөн Африкийн Ванту хэлний гоббер буюу газрын самраар баялаг муж юм.

 

 

Хавайн арлыг "Алоха" муж гэдэг. Алоха гэдэг нь "Хайр" нөгөө талаас “Сайн байна уу, морил, баяртай” гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь нэг ёсондоо нөхөрлөлийг илэрхийлж байна гэсэн үг. 1778 оны нэгдүгээр сарын 20-нд ахмад, Кеймс Коок хэмээх англи эр хэний ч гарт хөндөгдөөгүй Полинези үндэстнүүдийн амьдардаг нэгэн аралд буугаад түүнийгээ "Сэндвич арал" гэж нэрлэсэн нь гүн Сэндвич түүнийг, экспедицийг санхүүжүүлсэнтэй холбоотой ажээ. Хавай гэдэг нэр нь эрт үөд Номхон дөлгөөн далайн нэгэн арлын нэр болох Хавайки гэдэг нэрнээс үүдэлтэй. Хавай нь Холбооны улсын гишүүнээр 50 дахь муж болон 1959 оны наймдугаар сарын 21-нд элсчээ.

Айдахо гэдэг нь Шошоны индианчуудынхаар "Нар ууланд ойртож байна" гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн үүрийн гэгээн гэж хэлдэг учир нь үүрээр нар мандахдаа өндөр уулын хярыг дамнан байж тусдаг аж. Айдахо нь маш том хэмжээтэй, сайхан амт бүхий төмс тариалдгаараа алдартай.

Иллинойс гэдэг нь Иллиний индианчуудынхаар "Хүн", "Эр хүн" гэсэн утгатай. "Хээр тал" гэж хочлогддог нь шим тэжээлтэй хөрс бүхий тал хээрээр баялаг газартай юм. Энэ мужийн өөр нэг хоч нь "Залгигч" гэж нэрлэсэн нь хил хязгаараа бүрдүүлж байсан тэр үед ирсэн жуулчдад зэгсэн дунд байх хонхор газраас ус яаж залгихыг зааж өгдөг байсантай холбоотой. Тус мужийн Чикаго хотод анх удаа тэнгэр баганадсан барилгын эхлэл болох 10 давхар байшинг анх барьж байжээ.

Айова гэдэг нь Сиокс индианчуудынхаар "Унтамхай нэгэн" гэж орчуулагддаг. Айовагийн газар нутгийг хамгаалан тэмцэж амиа алдсан дайчин эр Блэк Хоокийн нэрээр "Хоокийн муж" гэсэн хочийг авсан бол өөр нэг хоч нь"Эрдэнэ шишийн муж" гэж нэрлэдэг.

Канзас мужийн утгыг орчуулбал "Умрын салхины хүмүүс" гэсэн утгатай. Канзаст маш өндөр наранцэцэг ургадаг учраас "Наранцэцэгийн муж", "Улаан буудайн муж", "Америкийн талхны хөрөнгө" гэсэн хочтой.

Кентаки муж нь Черокий индианчуудынхаар "Нуга", "Зүлэг" гэсэн утгатай. "Хөх цэцгэн муж" гэж хочилдог нь жижигхэн хөх цэцгийн дэлбээ талаар нэг тархсан байдагтай холбоотой. Кентаки мужид дэлхий дээр хамгийн уртад тооцогдох хэдэн зуун км газар доогуур урт үргэлжилсэн Мамоф хэмээх агуй байдаг.

Луйзиана 1600-гаад оны үед Францын нэгэн судлаач Луйзана мужийг нээн илрүүлж түүнийгээ тухайн үеийн Францын хаан ХIV Луйсаар нэрлэжээ. 1803 онд Америкчууд Луйзанаг Францаас худалдан авсан байна. Чихрийн нишинги их ургадаг учраас "Чихрийн муж" гэж хочлогддог.

Мэриланд 1632 онд Английн хатан хаан Хенрита Мария гүн Балтиморт Мэрилэндийн газар нутгийг шагнал болгон өгсөн юм. Мэрилэндийн цэргүүд эрэлхэг зоригтойгоороо алдартай тул Жеорж Вашингтон Мэрилэндчүүдийг "Хуучин бууны хугархай" гэж хочилсон байна.

Масачуссетс муж нь "Их толгодын дэргэд" гэж орчуулагддаг. Анхны оршин суугчид болох Пилгримчүүд, Пуританууд анх энэ мужид ирж суурьшсан учир "Хуучин колони" гэсэн хочтой. Мөн "Жигнэсэн шош" гэж хочлогддог нь бямба гариг болгон шош жигнэж иддэг байсан Пуританчуудын шашны уламжлалтай холбоотой.

Мичиган гэдэг нь Алгонкийн индиануудынхаар "Их ус" гэсэн утгыг илэрхийлдэг. Чухам энэ газар л дөрвөн том их нуур хоорондоо огцлолцдог учир дээрх нэрийг өгчээ. Мөн “Машины хот" гэгддэг нь энэ мужид анх удаа 1900-гаад оны үед Детройт хотноо алдарт Форд машиныг үйлдвэрлэсэнтэй холбоотой.

Миннесота гэдэг нь Сиокс индианчуудынхаар "Тэнгэрт туяарсан ус" гэсэн утгатай. Миннесотаг "Гофер муж" гэдэг нь энэ нутагт гофер гэж нэрлэгддэг судалтай хэрэм ихээр тархсантай холбоотой. 1800-гаад оны сүүл үеэс Герман, Норвеги, Шведийн олон цагаачид энэ мужид суурьшиж улаан буудай ихээр тариалж фермжүүлж эхэлсэн нь "Талх маслоны нутаг" гэсэн хочийг хүртэхэд хүргэжээ .

Миссисипи нь индианаар "Их ус" гэсэн утгатай. "Замбага цэцгийн муж" гэж дуудахаас гадна Миссисипи голд мууран загас хэмээх муур шиг сахалтай нэгэн төрлийн загас шаварт хөлбөрөн амьдардаг тул "Шаварт мууран загасны муж" гэж нэрлэгддэг.

Миссури муж нь голынхоо нэрээр нэрлэгдсэн байх агаад "Урт каноэ загасны хүмүүс" гэсэн утгыг илтгэдэг. "Надад нутгаа үзүүлээч" гэсэн өвөрмөц хочийг авсан явдал нь Конгресс дахь ардчилсан намын гишүүн Уйлям Вандивер конгрессын хурал дээр би бол эрдэнэ шиш, хөвөн даавуу ихээр ургадаг баян мужаас ирсэн хэмээн бардмаар хэлсэн явдал нь энэ хочийг зүүхэд хүргэжээ.

Монтана Чулуурхаг уул болон тал хээр хосолсон Монтана мужийн нэр нь "Уул" гэсэн испани үг юм. Газар нутгийн хэмжээгээрээ Аляск, Техас, Калифорнийн дараагаар орох Америкийн дөрөв дэх том муж бөгөөд газрын дор их баялагтай учир "Үүц буюу эрдэнэсийн муж" гэсэн хочтой.

Небраска гэдэг нь Ото индианчуудынхаар "Дан ус" гэсэн утгатай. Эдүгээ хүртэл эрдэнэ шиш нь энэ мужийн гол ургац учир "Эрдэнэ шиш" гэсэн хочтой.

Невада гэдэг нь "Цасанд хучигдсан" гэсэн утгатай испани үг бөгөөд энэ мужийн ихэнх хэсгээр цайвар ногоон өнгийн дов сондуул цэг мэт тархсан байдаг тул "Зэвхий ногоон" гэсэн хочтойгоос гадна "Мөнгөн муж", мөн иргэний дайны үед 1864 оны аравдугаар сарын 31 нь өдөр Холбооны улсад элссэн тул "Дайнаар төрсөн муж" гэж хэлэгддэг.

Нью- Ингланд Английн Хампшеер гүнлигийн харьяат Жои Масон New England дахь газар нутгийн нэгээхэн хэсгээр шагнуулсан тул өөрийн гүнлигийн нэрээр Хампшеер гэж нэрлэжээ. Хойд хэсгийн уулархаг газраараа улаан, саарал боржин чулуу ихтэй тул "Боржин чулуу" гэсэн хочтой.

Нью-Жерси
Ла Маншийн хоолой дахь Жерси арлын амбан захирагч Жеорж Картерет Нью Жерсийн газар нутгийг Америкт бэлэг болгон өгсөн учир энэ нэрээрээ нэрлэгдэх болжээ. "Цэцэрлэгт муж" гэж хочилдог нь ногооны талбай, жимсний цэцэрлэг их байдагтай холбоотой гэнэ.

Д.Түвшин

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Халх (27.123.212.138)
    Эзлэн түрэмгийлэгчид.
    2018 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.176.145)
    Дакота, Юта нь юу гэсэн утгатай вэ? Хоёулаа л индиан үгнээс гаралтай байх.
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.180.198)
    51 муж маанаг аа
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    20 цаг 57 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    21 цаг 5 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК