Санхүүгийн зохицуулах хороо ердийн болон урт хугацааны даатгалын 16 компанийн 13-д дүрмийн сангаа нэмэгдүүлэх төлөвлөгөө, тайлбараа энэ сарын 15-ны дотор ирүүлэх тухай албан бичгийг өнөөдөр хүргүүллээ.
Хорооны 2012 оны 355 дугаар тогтоолоор Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг ердийн даатгалын компанид 5.0 тэрбум, урт хугацааны даатгалын компанид 6.0 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Компаниуд дүрмийн сангийн энэ хэмжээг зургаадугаар сарын 31-ний дотор ханган бүрдүүлсэн байх учиртайгаас өнөөдрийн байдлаар 3 компани хангаад байна.