Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр ашгийг дээшлүүлнэ

2018-3-02
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд олон улсын болон дотоодын хөгжлийн түншүүдийн туслалцаа, дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Эрүүл мэндийн салбарын засаглалыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, салбарын мэдээллийн технологи, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр гадаадын улс, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, болон буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нийт 545 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий 20 орчим томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн болоод бусад үр ашгийг дээшлүүлэх, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, хоорондын уялдааг хангах зорилгоор “Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөл”-ийг 2017 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар шинэчлэн байгуулж, Зөвлөлийн анхны хурлыг 2017 оны 4 дүгээр сард зохион байгуулсан. Уг хурлаас гарсан зөвлөмжийн дагуу Зөвлөлийн 2018 оны анхдугаар хурлыг сэдэвчилсэн байдлаар буюу “Агаарын бохирдол” сэдвийн хүрээнд, Зөвлөлийн дэд дарга АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмэн хамтран удирдан явуулж, хуралд Зөвлөлийн гишүүдээс гадна эрүүл мэндийн салбарт хамтран ажилладаг олон улсын болон дотоодын түнш байгууллагууд, Элчин сайдын яамдын төлөөлөл зэрэг нийт 30 гаруй байгууллагын 80 орчим төлөөлөгч оролцлоо.

Өнгөрөгч 2 дугаар сарын эхээр ЭМЯ Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг хийж, өнгөрсөн онд хүн амын эрүүл мэндийг  дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, 2018 онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний талаар хэлэлцэж, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон. ЭМЯ 2018 онд голлон анхаарч ажиллах 5 чиглэлийн нэг нь Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг хөдөлгөж, үр ашгийг дээшлүүлэх явдал юм.

 Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн 2018 оны анхдугаар хурлыг агаарын бохирдлын асуудлаар зохион байгуулж байгаа нь санамсаргүй сонголт биш юм. Дэлхийн олон улс оронд хийгдсэн судалгаагаар агаарын бохирдол нь хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон байна. Агаарын бохирдлын шалтгаан, үүсгэгч хүчин зүйлс нь янз бүр боловч түүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ойрын болоод алсын үр дагавар, хор уршиг нь асар их. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон гэр хорооллыг барилгажуулах, сайжруулсан болон хийн түлш хэрэглэх, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлохыг дэмжих, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор урамшуулал олгохтой холбоотой бодлогын баримт бичгүүдийг батлан мөрдүүлж, агаарын чанарын мэдээг олон нийтэд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас санаачлан хандивлагч, түнш байгууллагууд Та бүхний дэмжлэгтэйгээр 2016 онд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх зам” сэдэвт олон улсын зөвлөлгөөн болон 2017 онд “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтыг тус тус амжилттай зохион байгуулсан билээ. Монгол Улсын Засгийн газраас нийт хүн амын талаас илүү хувь амьдардаг хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа хэдий ч дорвитой үр дүн харагдахгүй байна. Тухайлбал, 2000 онд амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн ам тутамд 791.1 байсан бол 2016 онд энэ үзүүлэлт 10000 хүн амд 1647.42 болж 2 дахин нэмэгдсэн байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг илтгэх үзүүлэлт юм гэлээ.

Өнөөдрийн хурлаар нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЭМЯ, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа, олон улсад баримталж буй зөвлөмжийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах механизмаа улам боловсронгуй болгох асуудлаар санал солилцов. Мөн, хурлын үеэр Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2018-2027-ыг хэрэгжүүлэх салбарын мастер төлөвлөгөө боловсруулах техникийн туслалцааны төслийн талаарх мэдээллийг танилцууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    22 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    31 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    33 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    56 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    1 цаг 12 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    1 цаг 34 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    2 цаг 45 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    3 цаг 3 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    3 цаг 35 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    3 цаг 59 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    4 цаг 10 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    4 цаг 14 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    4 цаг 46 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    4 цаг 49 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    5 цаг 6 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    5 цаг 40 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    7 цаг 5 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    7 цаг 45 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    8 цаг 5 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    8 цаг 10 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК