Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Энхтүвшин: ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээлээр цахилгаан станцууд болон УБТЗ-ын хүчин чадлыг сайжруулна

2018-3-02
0
ЖИРГЭХ

 

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан хоёрдугаар сарын 26-28-ндхуралдаж, Монгол Улсын Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.ЭнхтүвшинМосква хотоос буцахын өмнө ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Дворковичтай уулзаж ярилцав. Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын алба нэгт сайдтай уулзахдаа Монгол, Оросын ЗГХК-ын хуралдаанаар хэлэлцэж тохирсон асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцжээ.

Энэ удаагийн ЗГХК-ын хуралдааны үр дүнгийн талаар комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Манай Засгийн газрын зүгээс Монгол, Оросын ЗГХК-ын хуралдаанаас хүлээсэн үр дүнгээ биелүүлэв үү?

-Монголын тал өмнөө тавьсанзорилтуудаа ерөнхийд нь хэрэгжүүлсэн чухал ач холбогдолтой хуралдаан боллоо. Амжилттай алхмууд хийгдсэн, зогсонги, ойлгомжгүй байдалд 20-30 жил болоод байсан асуудлуудад гарц, шийдлийг хамтдаа хайсан хурал болсон гэж дүгнэж болно. Мэдээж хэрэг маргаантай, саналын зөрүүтэй зарим асуудалч бий. Тэдгээрийг бүгдийг нь нэг удаагийн хуралдаанаар шийдэх боломжгүй юм. 21 дүгээр хуралдааныг анх 2017 оны аравдугаар сарын 20-ндявуулахаар төлөвлөсөн боловч товлосон хугацаанд Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаад удаагүй буюу ердөө нэг хонож байсан учир хуралдааны бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд түр хойшлуулсан. Аливаа яриа хэлэлцээ, хуралдааны үр дүн бэлтгэл ажлаас шууд хамаардаг шүү дээ. Тиймээс бид хуралдааны бэлтгэлд түлхүү анхаарсан, тэр хэрээр сайн базаасан гэж үзэж байна. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанд Монголын талаас гурван сайд, таван яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар оролцсон өргөн бүрэлдэхүүнийг Оросын тал ажил хэрэгчээр хүлээж авсан. ЗГХК-ын нэгдсэн хуралдааны өмнөгурав, дөрвөн жил хуралдаагүй байсан Дэд комиссууд ширээний ард сууж байр сууриа нэгтгэж чадсан. Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар ОХУ-ын Засгийн газрын сайдуудтай хийсэн хоёр талын уулзалтууд амжилттай болсон. ЗГХК-ын Ажлын хэсгүүд, шинжээчдийн баг маш сайн ажилласныг онцлох нь зүйтэй. Дэд комиссууд, Ажлын хэсгүүд дээр ярилцаж тохирсон асуудлаа хоёр тал ЗГХК-ын төгсгөлийн баримт бичиг протоколд тусгаж, гарын үсэг зурлаа.

-Оросын Засгийн газар Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгохоо илэрхийлээд байна. ЗГХК зээлийг ямар салбар, төсөлд зарцуулахаар тохирсон бэ?

-Монгол Улсын Засгийн газар зээлийг эрчим хүч, төмөр замын салбарт авах сонирхолтой байгаагаа комиссын хуралдааны үеэр илэрхийлсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрМонгол Улсын Засгийн газар дорвитой арга хэмжээ авах хүрээнд  тус хөнгөлөлттэй зээлийг III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, IV цахилгаан станцын 1-4 дүгээр трубиныг шинэчлэх, түүнчлэн ОХУ-аас авах зээлийн тодорхой хэсгийг УБТЗ-ын үндсэн сүлжээг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

 

-Зээлийн хэмжээ тодорхой болсон уу. Та дөнгөж сая ОХУ-ын Шадар сайд А.В.Дворковичтай уулзахдаа зээлийн хэмжээг сонирхов уу?

-Зээлийн хэмжээний талаар ярихад хараахан эртэднэ. Хоёр талсудалгаа хийх шаардлагатай учир одоогоор зээлийн хэмжээ тодорхой бус байна. Манай Засгийн газрын ОУВС-тай хийсэн санхүүжилтийн хөтөлбөр, өрийн босго, нөхцөл, хугацаа зэрэг асуудал дээр хоёр улсын Сангийн яам хамтарсан судалгаа хийхээр тохиролцлоо.

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн 500-д хүргэхээр боллоо. Ямар мэргэжлээр суралцагчдыг нэмэх бол? 

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад нэг жилд элсэн суралцах монгол оюутны тоо 500 болж байгаатай холбогдуулан Оросын тал юуны өмнө суралцуулахаар илгээх оюутнуудын орос хэлний мэдлэгт онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг хэлж байна. Манай зүгээс Монгол Улсад нэн шаардлагатай байгаа байгалийн шинжлэл, инженер, технологи, хөдөө аж ахуйн нарийн мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдааны үеэр шинжлэх ухааны салбарт хийгдсэн өөр нэг алхам бол Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн комисс, ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпораци хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан явдал байлаа. Энэ нь хоёр тал хамтарч судалгааны ажлаа үргэлжлүүлэх агуулгатай баримт бичиг юм.

-Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэг шийдэл гарсан уу?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт буй Оросын үл хөдлөх хөрөнгө, түүний бүртгэл, гэрчилгээтэй холбоотой асуудал бараг 30 гаруй жил яригдаж шийдлээ хүлээж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг олсон гэж ойлгож болно. Тиймээс одоо ажил хэрэг болгох үлдлээ. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо хамтарсан ажлын хэсгийн уулзалт болж, шинжээчдийн түвшинд холбогдох гэрээ хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж Засгийн газар хооронд солилцох ноотны төслийг Оросын талтай эцэслэн тохиролцсон. Монголын тал энэ асуудлыг хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрт заасан зарчмын дагуу шийдэх болно. 

 

-Монгол, Оросын худалдааны эргэлт 1.3 тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон ч үүний гуравхан хувийг Монголын экспорт эзэлж байна. ОХУ руу гаргах экспортоо нэмэгдүүлэх ямар боломж манайд байна вэ?

-1.3 тэрбум доллар гэдэг маань зөвхөн 2017 оны үзүүлэлт шүү дээ. Өсөн нэмэгдэж байгаа энэ эргэлтэд харамсалтай нь Монголын экспорт дөнгөж гуравхан хувийг эзэлж байгаагаас харахад худалдааны тэнцвэрт байдал асар ихээр алдагдсан гэдгийг зөвхөн Монгол төдийгүй Оросын тал ч тэмдэглэсэн. Монгол Улс ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир зэрэг уламжлалт бүтээгдэхүүнээ нийлүүлж экспортоо нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Боломж бол бий. Үүний тулд хоёр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, малын өвчлөлийг бууруулах. Бид ОХУ-аас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 7.2 сая тун вакцин авахаар ярьж тохирлоо. Вакцины хэмжээг цаашид нэмэгдүүлэх боломжийг ч судалж байна. Хоёрдугаарт, Евро-Азийн эдийг засгийн холбооноос  дэмжлэг авах. Тус холбоонд ОХУ-аас гадна Армен, Беларусь, Казахстан, Киргиз улс багтдаг. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ журмын дагуу ОХУ-д экспорт хийхийн тулд бид ОХУ-аас гадна тус холбооны гишүүн орнуудын дэмжлэгийг авах шаардлагатай болсон.

-Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад Оросын лобби хүчтэй дэмжлэг болох нь гарцаагүй?

-ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.В.Дворковичтай уулзахдаа Евро-Азийн эдийн засгийн холбооны Чөлөөт худалдааны хэлэлцээрт элсэн орох Монгол Улсын хүсэлтийг дэмжиж, бусад гишүүн орны шийдвэрт нөлөөлж өгөхийг хүсэж байгаагаа дахин хэллээ. А.В.Дворкович Оросын тал дэмжих боломжтой гэдгийг албан ёсоор илэрхийлсэн. Энэ асуудал өмнөх Засгийн газрын үед ч мөн яригдаж байсан. Нааштайгаар шийдвэрлэгдвэл Монгол, Оросын худалдааны эргэлт, тэр дундаа манай экспортыг нэмэгдүүлэх онцгой ач тустай.

-“Эрдэнэт үйлдвэр” дэх хувь эзэмшлээ шилжүүлснээр ОХУ-ын Монгол дахь томоохон хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан. Оросын бизнес эрхлэгчдийн хувьд Монголын ямар салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол?

 

-ОХУ-аас Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын хэмжээ багасаж буй нь мэдээж эерэг сэтгэгдэл төрүүлэх үзүүлэлт биш. Тиймээс Оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр санаачилгатай ажиллах шаардлагатайг хоёр тал хоёул илэрхийлж байгаа. Тэд манай аль салбарт хөрөнгө оруулахаар сонирхох нь чиглэл чиглэлийн яриа хэлэлцээний шатанд цаашид тодорхой болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (59.153.113.129)
    Миат миат миат
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Трамп (139.5.217.253)
    1.8 тэрбумын зээл авахад орийн тааз алаад огох нь дээ ХУУКЭЭ.ЯДАХДАА ХУУ НЬ 7-10% гэсэн
    2018 оны 03 сарын 04 | Хариулах
  • ssss (139.5.217.253)
    100 тэрбум рублын зээл =1.8 тэрбум $
    2018 оны 03 сарын 04 | Хариулах
  • DAVAASUREN (139.5.217.253)
    DAVAASUREN HULGAI l HIIH GEJ BGAA
    2018 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.217.253)
    хуу хугацаа унийн дунгээ яриагуй байж зээл авдаг гэнэ энэ эргуунууд. Оросын хонголттэй гэгддэг зээл жилийн 10% байдаг. тэгээд ундсэн толбороо шууд тооцдог. Жинхэнэ оронд хийх нь энэ лларууд
    2018 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.217.253)
    эрчим хучний асуудлаар Оростой ойртвол сайнаа узэхгуй шуу ХУУКЭЭ
    2018 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.217.253)
    станцуудын ажил 2020 он хуртэл баяр тай болжээ. эрчим хучээр хараат байлгахыг хуссээр ирсэн улс зээл огох уу. Галуут нуурын станцаа музей болгохгуйн тулд ЭГУЦС-Г ХОРИГЛОСООР ирсэн
    2018 оны 03 сарын 04 | Хариулах
  • nnnADMNad (202.9.42.68)
    XURELSUKHEE IIM NOVSHNUUDTAI BUU XAMTAR NER XUND CHIN UNANA
    2018 оны 03 сарын 04 | Хариулах
  • mnafnanf (202.9.42.68)
    vaktsin guixiin orond BIOGOO ood n tatax uxaan alga uu
    2018 оны 03 сарын 03 | Хариулах
  • mlanDLNald (202.9.42.68)
    muu novshoos oligtoi ym garaxgui ee bushuuxan zailbal MONGOLd xeregtei
    2018 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.19.31)
    Lalaraa uduruus udurt bair gerel dulaanii une usuud bn. Arga hemjee avaachee. 20 ond bugdiig chin nyaslana shuu
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • ттэнэг (103.26.194.252)
    морьны барималд цэцэг өргөдөг тэнэгүүд монголоос төржээ.
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    21 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    30 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    32 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    55 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    1 цаг 11 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    1 цаг 33 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    2 цаг 43 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    3 цаг 2 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    3 цаг 34 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    3 цаг 58 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    4 цаг 9 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    4 цаг 13 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    4 цаг 44 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    4 цаг 48 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    5 цаг 5 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    5 цаг 39 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    7 цаг 4 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    7 цаг 44 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    8 цаг 4 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    8 цаг 9 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК