Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, 1072 хувьцаа сэрсэн, саалийн үнээг тойрсон асуудлууд өрнөсөн долоо хоног

2018-3-04
0
ЖИРГЭХ

Парламентын намрын чуулган Монгол түмний их баяр Цагаан сарын өмнөхөн завсарлаж, хууль тогтоох ангийнхан амралтаа авцгаасан билээ. Төр түшилцэхээр түмний олны итгэлийг хүлээсэн 76 эрхэм тус тусын тойрогт ажиллаж амран яваа мэдээлэл гарсаар байгаа. УИХ-ын дарга гэхэд л Төв аймгийн иргэдтэй уулзаж, золгон, тогтоосон хуулийнхаа талаар тайлагнаж яваа аж. Ерөнхийдөө завсарлагааны хонхтой зэрэгцэн хөдөө орон нутгийн зүг хөдөлсөн гишүүд төрийн ордонд байх өрөөндөө залраагүй тул хууль тогтоох байгууллага анир чимээгүйд ноёлуулсаар байна.

Харин Засгийн газрын хувьд гал тогооны ажлаа хийсээр. У.Хүрэлсүхийн хоёр дахь гадаад айлчлалын тов ч долоо хоногийн эхний өдрөөр тодорлоо. Түүний удаахь айлчлал урд хөршид үргэлжлэх тов гарсан бөгөөд айлчлалын бэлтгэх хангах асуудлыг ЗТХ-ийн сайд зассан хэмээн яригдаж эхэлсэн юм. Ямартай ч төр засгийн хүрээнд гоц гойд өрнөсөн зүйлгүй долоо хоног байсан гэж дүгнэхэд буруудахгүй. Яах вэ У.Хүрэлсүх сэтгүүл зүйн салбарынхныг “Будаатай хуурга”-нд урьснаас өөр гоц үйл явдал алга.

Цэцийнхэн 23 дугаар тогтоол хууль зөрчөөгүй гэж үзэв

Хууль тогтоох дээд байгууллага бүрэлдэн тогтсоноос хойш маргаан дагуулж, өнөө хэр нь олны анхаарлын төвд байгаа зүйл бол Монгол Улсын саалийн үнээ буюу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь юм. Өнгөрсөн онд парламент уг асуудлыг нэг тийш болгох хурал хийж 23 дугаар тогтоол үйлдсэн. Тэгвэл уг тогтоол нь эцэг хууль зөрчсөн гэх асуудлыг Үндсэн хуулийн цэцэд тодорхой иргэн буюу хувийн хэвшлийн төлөөллүүд мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 49 хувийг хувьчилж авах гээд амжаагүй нөхдүүдийн зүгээс төрд гомдоллож, өргөдөл бичиж хандсан хэрэг. Уг асуудлыг цэц хуралдаанаараа авч хэлэлцсэн бөгөөд УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл, Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол “Үндсэн хуулийг зөрчөөгүй” гэж үзэж, УИХ-ын зүг илгээсэн юм. Ингэснээр маргаан дагуулаад байсан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал нэг тийш боллоо гэсэн үг. Төр , засаг 49 хувийг гартаа төвлөрүүлж чадах нь. Харин иргэд, улс орон, эдийн засагт хэр их ашигтай болох нь ирэх он жилүүдэд мэдрэгдэх биз ээ.

Тус үйлдвэрийг тойрсон асуудал үүгээр дуусаагүй. 51 хувьтай холбоотой маргаан, нийгмийг бухимдуулсан зүйл ч үүсээд амжсан. Тодруулбал, саалийн үнээгээ барьцаалж ӨАБНУ-ын  ''Стандарт'' банкнаас авсан зээл авсан явдал. Энэхүү асуудлаар төрийн түшээд Засгийн газарт асуулга ч тавиад амжсан. Ингэх шалтгаан нь Олон улсын арбитрын шүүх дээр Монгол Улс унасан буюу зээлээ хүүтэй нь эргэн төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ нь, эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед тийм ч таатай асуудал биш. Тиймээс тухайн цаг үед хэн зээл авсан, зээлийн хөрөнгө хааччихав гэсэн олон асуудал бий. Энэ бүхний хариулт эрт орой хэзээ нэгэн цагт тодорхой болох байх гэсэн итгэл найдвар иргэдийн дунд үлдлээ.

Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах засгийн шийдвэр

Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг гайхаж нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Гайхаж, шагшихаас илүүтэй гавьсан ажил ч хийгээгүй. Агаарын бохирдлыг бууруулна хэмээн олон жил чамгүй хэмжээний мөнгө зарцуулсан ч өнөөдөр утаа, тортгийн хэмжээ буурсангүй харин ч улам ихэсч, хорт бодис агуулах найрлагын хэмжээ нэмэгдсэн байх жишээтэй. Энэ асуудлаар өвөлжин ярьж, эцэг эхчүүд ч тэмцэл хийсэн. Гэвч урин дулаан эхлэх энэ цагаар нам жим болцгоов. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын утааг бууруулах зорилтын хүрээнд ирэх 2019 оны тавдугаар сарын 15-наас хойш нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглох шийдвэр гаргав. Ерөнхийдөө түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан түлшээр солих юм байна. Ингэснээр утааг 50 хувиар багасгаж чадна хэмээн тооцоолжээ. Магадгүй тооцооллын алдаа гарахгүй байгаасай гэж хүсэх л үлдлээ. Төрийн тооцоолол тун муу, дээр нь хамгийн муу менежер гэгддэг. Тиймээс цаг хугацааны явцад л үр дүн нь мэдэгдэх асуудал болов уу. За ямар ч гэсэн түүхий нүүрс шатаахгүй болж байгаа нь сайшаалтай ч боловсруулсан түлш үйлдвэрлэх газрууд нь бэлэн байна уу гэх асуулт бий. Үүнийг барьж байгуулахад хэр их хөрөнгө зарах бол. Эрт нэгэн цагт Д.Зоригт гэж нөхөр сайд байхдаа боловсруулсан түлшний үйлдвэрт чамгүй их хэмжээний хөрөнгө зарсан. Гэхдээ үр дүн үзүүлээгүй. Төрийн мөнгийг салхиндд хийсгэсэн түүхтэй. Ийм арга хэмжээ болчихгүй байгаасай билээ.

Эртний амлалт ба 1072 ширхэг хувьцаа

Сонгууль болгоноор сайхан амлалтанд хууртдаг монголчууд төрөөс амлалтаа хэзээ биелүүлэх бол хэмээн горьож сууна. Парламентын 2008 оны сонгуулиар Монгол Улсын хоёр томоохон улс төрийн хүчин бие биетэйгээ ам уралдуулан бэлэн мөнгөний амлалт өгч байсан асуудал түүхийн шаргал хуудаснаа бий. Өнөө хэр нь уг амлалтаа биелүүлэхийг хүлээсэн хэвээр иргэд, ард түмэн. Ёстой шантаршгүй, мохошгүй хүлээлт, итгэл найдвар шүү. Төрийн ой санамж тийм ч сайн биш, хийх ажлаа өмнөө тавьчихаад хэрэгжүүлдэггүй нь өнөөдөр ч харагдсаар. Арваад жилийн турш яс горьдох нохой мэт байсан иргэд сая нэг “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны талаар сураг дуулах нь тэр. Засгийн газрын түвшинд уг асуудлыг ярьж, ирэх жилээс ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн шийдэлд хүрчээ. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд урд хөршийн Чалькогийн өр болон бусад төлбөрөө өгсөөр хувь хишиг түгээх боломжгүй байжээ. Харин энэхүү өр төлбөр барагдсан болохоор ирэх жилээс иргэдийнхээ гар дээр хэдэн бор төгрөг тавих боломжтой болох нь. Тиймээс 1072-ын талаархи амлалтаа арван жилийн дараа санасан хэрэг юм байна. Өнгөрсөн онд 400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан сураг ч дуулдлаа. Ийнхүү арван жилийн өмнөх төр засгийн амлалт биеллээ олохоор болсон нь түмэн олонд туйлын их таалагдав.

Энэ мэтчилэн чамгүй олон үйл явдал хөвөрч өнгөрлөө. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    21 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    29 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    31 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    55 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    1 цаг 11 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    1 цаг 32 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    2 цаг 43 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    3 цаг 1 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    3 цаг 33 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    3 цаг 58 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    4 цаг 8 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    4 цаг 13 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    4 цаг 44 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    4 цаг 47 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    5 цаг 4 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    5 цаг 39 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    7 цаг 3 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    7 цаг 44 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    8 цаг 4 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    8 цаг 9 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК