“Цагаан дара эх оршвой” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагт Богд хаан ордон музейд болохоор зар түгжээ. Уг хэлэлцүүлэгт СУИС-ын Уран зургийн тэнхмийн Монгол зургийн багш, магистр С.Ганзам, Гурван шүтээн бурхан урлагийн төвийн урлаач Ч:Батзориг, МУИС-ийн багш, Доктор профессор С.Янжинсүрэн, Буман ханд эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Гүнээ нар оролцох юм байна. Монгол зурагт шүтээн урлагийн эзлэх байр суурь, бурхан бүтээх уламжлал, Дара эхийн дүрийн тухай ярилцахаар төлөвлөсөн ажээ.
Энэ хэлэлцүүлэгт ирсэн зочид Цагаан дара эхийн үзэсгэлэнг сонирхох боломжтой.