Татварын багц хуулийг орон даяар хэлэлцүүлэхээр өнөөдөр иргэд, хувийн хэвшлийн төлөөлөлд танилцуулж байна. МҮХАҮТ-д болж буй энэхүү хэлэлцүүлгийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцож байна.

Татварын багц хуулийг хувийн хэвшил, иргэдийн дунд хэлэлцүүлж өөрчилснөөр татвар төлдөггүй хэсгийг төлүүлдэг болж, шударга татвар төлөгчдийн татварыг бууруулна.Торгодог, данс хаадаг тогтолцоог ухаалаг болгоно гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.