Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дүү С.Оюун ахынхаа нэрээр нам байгуулж, даргаар нь чамгүй олон жил ажиллаж, парламентад суудалтай намын тоонд тоолуулж явсан түүхтэй. Байгуулагдсанаасаа хойш өнгөрсөн сонгуульд л суудал авч чадаагүй. Тэгвэл Иргэний Зориг Ногоон нам хурал чуулганаа хийж, намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай асуудлаа Дээд шүүхэд өгсөн байна. Тус намын гаргасан хүсэлтийг Дээд шүүх авч хэлэлцжээ.
Иргэний Зориг Ногоон намын Үндэсний хорооны 2018 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн байх тул тус намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэв хэмээн шийдвэрлэсэн байна.
Тус нам нь гурван даргатай байсныг дүрмээрээ өөрчилж, нэг даргатай байхаар тогтсон ба С.Оюуныг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлсөн аж. Тэгвэл Иргэний Зориг Ногоон намын шинэ даргаар Ц.Ганхуяг үлдээсэн байна.
Сэтгэгдэл (3)